Бичсэн: Г. Баярбат
Сэтгэгдэл:
Тэнгэр Трэвел ХХК хамт олон болон, харилцагч компаниудын хамт олонд Миний бие хамт олонтойгоо Тэнгэр Трэвелд хандан 2017-02-11-ээс 2017-02-16-ны хооронд Индонезийн Бали арал руу аялсан билээ. Балигаас онгоцонд суухдаа жуулчныхаа машинд хэтэвчээ мартсан байсан. Монголд ирээд Тэнгэр Трэвелийн ажилчин Энхчимэгт хэлсэн. Энхчимэг түргэн шуурхай ажиллан Бали руу холбогдсон. Миний хэтэвч дотор нь байсан бүрэн бүтэн, бүүр миний бодож байсан 2000 доллар нэмэгдээд 3900 доллар болсон байсан. Би тэр үед их балмагдсан шүү. Учир нь миний хэтэвчинд 2000 доллар биш 3900 доллар байсан юм байж. Сайхан аялж ирсэн боловч хэтэвчээ хаясан болохоор олдох болов уу яах бол гэж бодол тээсээр шомдолтой байсан хэдий ч Тэнгэр Трэвелийн ажилтан Энхчимэг сайн ажилласны эцэст миний аялал маш сайхан хэзээ ч мартагдахааргүй давхар баяртай аялал болсон юм. Тэнгэр Трэвелийн ажилтан, хамт олондоо маш их баярлалаа. Г. Баярбат 2017-03-07