Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Туркийн 3 хотын аялал 9 өдөр 8 шөнө VII/14, VII/28, VIII/07, 4.890.000₮ 9595-8989
2 Вьетнамын далайн эргийн аялал ФУКУОК АРАЛ 8 өдөр 7 шөнө VI/30, 4.690.000₮ 9595-8989
3 Москва Санкт Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө VII/10, VIII/14, 4.490.000₮ 9595-3939
4 Вьетнамын 4 хотын аялал 8 өдөр 7 шөнө 4.690.000 9595-8989
5 Алматы хотын аялал 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 3.990.000 9595-3939
6 Байгал нуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/09, VII/12, VII/26, 700.000₮ 9595-3939
7 Туркийн АГААРЫН БӨМБӨЛӨГТЭЙ аялал 9 өдөр 8 шөнө VII/07, 4.990.000₮ 9595-8989
8 Байгал нуур-Улаан-Үдийн аялал-4 4 өдөр 3 шөнө VII/09, VII/12, VIII/18, 600.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 4.490.000₮ - 4.690.000₮ 9595-6969
10 Улаан-Үд-Эрхүү-Байгал нуурын аялал 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/20, 1.390.000₮ 9595-3939
11 Дубайн аялал 8 өдөр 7 шөнө 6,490,000₮ 9595-8989
12 Улаан-Үд – Итгэлт хамбын мөргөлтэй аялал 3 өдөр 2 шөнө VII/31, IX/28, XI/14, 420.000₮ 9595-3939
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Истанбул-Анталья-Памуккале

Аяллын хугацаа

9 өдөр, 8 шөнө

Аяллын үнэ

4.890.000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 3 жил

Аяллын онцлог:
Нэг нислэгээр Турк улсын 3 хот болох Антальяа, Памуккале , Истанбулаар аялах боломжтой.

 
Тойм мэдээлэл
  5 одны зэрэглэлтэй буудалд 7 хононо   Хөтөлбөрт багтсан 12 үзвэртэй
  2 чөлөөт өдөртэй   Хөтөлбөрт багтсан 16 хоолтой
  Онгоцоор 9 цаг 30 минут ниснэ
 
1-р өдөр
  Улаанбаатар-Истанбул-Анталья
  Антальяа хот
  Оройн хоол

Аяллын баг Улаанбаатараас өглөөний 08:00 цагийн OM 161 рейсийн нислэгээр Истанбулыг зорин тив алгасан ниснэ. /06 цагт онгоцны буудалд ирсэн байх/ Туркийн цагаар өдрийн 12:30 цагт Истанбул хотод бууна. 17:50 цагийн ТК2432 нислэгээр Истанбул хотоос далайн эргийн үзэсгэлэнт хот болох Анталья руу ниснэ. 19:05 цагт Антальяд буун хил гааль нэвтэрсний дараа турк дахь хөтөч, зохион байгуулагч нар тосон хүлээн авч урт замын алжаалаа тайлан буудалдаа байрлан амарна. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай.

2-р өдөр
  Антальяа
  Дуден Хүрхрээ, төв талбай, хуучин хот
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших аялал жуулчлалын төв Анталья хотоор аялах болно. Анталья хотын төв талбай , Хуучин хот, Дуден хүрхрээ үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа арилжаа хийх, Оройн хоол буудалдаа иднэ.

3-р өдөр
  Антальяа
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл далайн эрэгт амрах, бассейндаа сэлж амрах зэргээр амрах боломжтой. Унаа болон хөтөч үйлчлэхгүй.

4-р өдөр
  Антальяа-Памукале
  Амтат дарсны үйлдвэр, халуун рашаан
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Памуккале явна. Өдрийн хоолоо Турк хоолны газарт зооглоно. Памуккале хотын нэгэн нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. Памуккалед ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Бидний тухлан амрах буудал нь эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг байгалийн халуун рашаантай тул орж,аяллын алжаалаа тайлан амарна.

5-р өдөр
  Памукале
  Хиераполис хот, амфитеатр, Клеопатра хатны халуун рашаан
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis- Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунханууд, Ромын үеийн уран барилгын тууриас гадна чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдэсээр баялаг халуун рашаан зэрэг байдаг. Аялагч та байгалийн гайхамшигт тогтоц болох үзэсгэлэнт шохойн чулуун бүтэцтэй цагаан цохионы дэргэд нүд сэтгэлээ баясган амарна. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр, дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг.
Анхаарах зүйлс: Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 180 доллар/.

6-р өдөр
  Памуккале-Истанбул
  Босфорын хоолой, Хөх сүм, Султан Ахметын сүм, Ипподром
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа бид Денизли хотын нисэх онгоцны буудал явж, 08:35-ийн TК2577-р рейсийн нислэгээр Истанбул хотруу ниснэ /1 цаг ниснэ/. Өдрийн хоолны дараа нь Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. Мөн 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Гэгээн Софияагийн сүм түүнтэй зэрэгцэн орших дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хөх сүм гэж суу алдар нь түгсэн Султан Ахметын сүмүүдийг үзэн сонирхоно мөн эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, "Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин “Ипподром” буюу одоогийн “Султан Ахметын”–н талбайгаар зочилж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

7-р өдөр
Истанбул
  Худалдаа хийх чөлөөт цаг, зах, дэлгүүр, худалдааны төв
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа арилжаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах, хүсвэл Араб үндэсний бэлхүүсний бүжгийг үзэж сонирхох боломжтой. Турк улс нь чанартай нэхий гутал хувцас, савхи, мөнгөн эдлэл мөн төрөл бүрийн брэндийн болон нутгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээрээ аялагчдын сонирхлыг татаж байдаг жинхэнэ худалдаа наймааны диваажин гэж нэрлэгдсэн газар юм. Эндээс та төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгнө.


8-р өдөр
  Истанбул-Улаанбаатар
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 10:00 цагт Истанбул хотын нисэх онгоцны буудал явж Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Турк улсын цагаар 14:10 цагийн ОМ 162-р рейсийн нислэгээр Истанбул хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ.

9-р өдөр
Улаанбаатар

Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд монголын цагаар өглөөний 03:30 цагт бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Истанбул-Анталья
Үзвэр    Антальяа хот
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Антальяа
Үзвэр    Дуден Хүрхрээ, төв талбай, хуучин хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Антальяа
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
4 Чиглэл    Антальяа-Памукале
Үзвэр    Амтат дарсны үйлдвэр, халуун рашаан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Памукале
Үзвэр    Хиераполис хот, амфитеатр, Клеопатра хатны халуун рашаан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Памуккале-Истанбул
Үзвэр    Босфорын хоолой, Хөх сүм, Султан Ахметын сүм, Ипподром
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл Истанбул
Үзвэр    Худалдаа хийх чөлөөт цаг, зах, дэлгүүр, худалдааны төв
Хоол    өглөөний цай
8 Чиглэл    Истанбул-Улаанбаатар
Хоол    Өглөөний цай
9 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

5 одтой буудалд байрлах:

Том хүн:

  • 4.890.000₮
  • 5.290.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах/

Хүүхэд:

  • 4.290.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.990.000₮ /зочид буудалд оргүй/

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар-Истанбул- Анталья 2 талын олон улсын болон орон нутгийн нислэгийн тийз  
  • 5 одтой зочид буудлууд  
  • Аяллын турш үйлчлэх тансаг зэрэглэлийн унааны зардал  
  • Өглөө, өдөр, оройн хоол ,  
  • Уух зүйлс ALL INCLUSIVE 
  • Хөтөлбөр дэх үзвэр үйлчилгээний төлбөр  
  • Хөтөч орчуулагч  
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Шоппинг хийх мөнгө
  • Монгол болон Турк дахь ПСР шинжилгээний төлбөр

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

 

Бэлтгэх зүйлс

  • Гадаад паспорт (Турк улсын хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)
  • Иргэний үнэмлэх  зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг
  • E-Mongolia аппликэйшн ашиглан олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ /вакцины гэрчилгээ/
    • Гэрчилгээ гаргаж авах заавар:
    • “Аялалд гарахаар төлөвлөж байгаа” гэсэн цэсрүү орох
    • “Гадаадад аялах гэж байна уу” цэсийг сонгох
    • Үйлчилгээнүүд цэс дотор “Орон улсын эрүүл мэндийн гэрчилгээ” сонгох
    • Үйлчилгээ авах дээр дараад гадаад пасспортын дугаар оруулах
    • Үргэлжлүүлэх дээр дараад гарсан гэрчилгээг pdf-ээр татаж аваад хэвлэх 
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
  • Цоожтой цүнх, чемодан
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (плёнк, зай, цэнэглэгч)
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Хавар намрын хөнгөн хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн пүүз сандаал, усны хувцас
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (Ам.доллар байвал зохимжтой ) болон төлбөрийн карт
  • Нарны малгай, нарны хамгаалалтын тос
Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.