Аяллын чиглэл
Улаанбаатар-Ханой-Фукуок
Аяллын хугацаа
8 өдөр, 7 шөнө
Аяллын үнэ
4.690.000₮
Холбоо барих
9595-8989
tengertravel19@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



Аялагчид өглөөний нислэгээр Улаанбаатараас Вьетнам Улсын нийслэл, улс төр, худалдаа соёл боловсролын төв болох Ханой хотыг зорин Монголын агаарын тээврийн шууд нислэгээр ниснэ. Тус орон нь одоогийн байдлаар Монголчуудын аялах боломжтой цөөхөн орнуудын нэг билээ. Ханой хотод буугаад, хил гааль нэвтэрсний дараа орон нутгийн нислэгээр Фукуок арал руу ниснэ. Фукуок аралд буугаад 5 одны зэрэглэлтэй Vino Asis зочид буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа зочид буудлын усан сан, далайн эргээр зугаалах боломжтой.



Өглөөний цайны дараа Фукуок арлын нэгэн онцлох газар болох VinWonders зугаа цэнгэлийн паркт зочилж бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай цэнгэн өнгөрөөх болно. Энэхүү паркт бүх төрлийн тоглоом, усан парк, далайн аквариум, төрөл бүрийн тоглоомуудаас экстрем тоглоомнууд байхаас гадна сэдэвчилсэн гэрлийн шоу тоглолтыг үзэж сонирхох болно.



Өглөөний цайны дараа Фукуок арлын хамгийн том амьтны хүрээлэн болох Сафари руу явна. Энд та амьтны хүрээлэнгийн автобуснаас бар, заан, сармагчин, анааш, шувуу зэрэг зэрлэг болон хагас зэрлэг амьтдыг хамгийн ойроос үзэх боломжтой.


Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа та бүхэн өдрийг хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Далайн эргээр явах, казино орж тоглох, бассейнд сэлэх зэргээр өөрийн сонголтоороо өнгөрүүлнэ.



Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн Ханой хотын чиглэлд ниснэ. Ханой хотод ирээд DAEWOO 5* зочид буудалдаа байрлана. Өдрийн хоолны дараа чөлөөт цагтай тул та бүхэн хөтөчтэйгээ ярилцан аялж болно.



Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хо ши мины бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот хэмээх буддын сүмд зочилно. Мөн Вьетнамын анхны их сургуулийн суурь болсон өөрийн сургуулийн төгсөгч, 700 гаруй эрдэмтэн докторуудынхаа нэрсийг яст мэлхийн суурьт чулуун багананд мөнхөлсөн Ван Миеу – Куок Ты Жам хэмээх Номын сүм-д зочилж, Вьетнамын боловсрол, шинжлэх ухааны өнө эртний түүхтэй танилцана. Өдрийн хоолны дараа Ханой хотын төв цэгт байрлах Хоан Кием буюу Сэлэмт нуур-нд очиж, дунд нь орших Яст мэлхийн суварга үзэж, сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулцгаана.


Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа Хан зах, худалдааны төвөөр орж, худалдаа хийнэ. Вьетнамд дэлхийн алдартай брэндүүдийн үйлдвэрүүд олноор байдаг бөгөөд зүүн өмнөд Азийн худалдаа арилжааны томоохон төвүүдийн нэг билээ.


Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Ханойгоос Улаанбаатарын чиглэлд нисч, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | Фукуок |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | Ханой |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
8 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн:
- 4.690.000₮
- 5.190.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах/
Хүүхэд:
- 4.290.000₮ /зочид буудалд ортой/
- 3.950.000₮ /зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ-Ханой-УБ олон улсын нислэгийн зардал
- Ханой-Дананг-Ханой орон нутгийн нислэгийн зардал
- 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Вьетнамын виз
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- ПСР шинжилгээний зардалууд
- Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 24 ам доллар
- Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс
Аялалд бэлтгэх зүйлс:
- Гадаад паспорт (Вьетнамын хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)
- Иргэний үнэмлэх(зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)
- Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
- Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
- Цоожтой цүнх, чемодан
- Вьетнамын зочид буудалд тавчик, усанд орох хэрэгсэл (саван, шампунь, оо, сойз гэх мэтийн хэрэгсэл)өрөөнд тавигддаггүй тул ариун цэврийн хэрэгслээ өөрсдөө бэлдэнэ.
- Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (плёнк, зай, цэнэглэгч)
- Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
- Тухайн цаг, улиралд таарсан хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
- Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө USD байвал зохимжтой.
- Нарны малгай, борооны шүхэр
- Англи стандартын розетканд зориулсан (I type) шилжүүлэгч залгуур
Вьетнамын тухай товч мэдээлэл:
|
Вьетнам |
Газар зүйн байршил: |
Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. |
Хүн ам ба шашин шүтлэг |
80 сая гаруй, 54 үндэстэнтэй. Жин үндэстэн нийт хүн амын 90 %-г эзэлж, Дай –и, Дай, Ман, Хятад, Нүи үндэстний хүн ам 500мянгаас дээш байна. |
Хэл: |
Албаны хэл, байнгийн хэл, гол үндэстэний хэл цөмөөрөө Вьетнам хэл |
Мөнгөний нэгж : |
Вьетнамын мөнгөн тэмдэгтийг донг (VND эсвэл D) гэнэ. Гүйлгээнд 500 000, 100 000, 50 000, 20 000, 10 000, 5 000, 1 000, 500, 200, 100-тын дэвсгэрт байна. 1 VND=0,00006 USD 1 донг =0.082 төгрөг /аялах үеийн ханшийг харах/ |
Олон улсын утасны код |
+84 |
Хэрэгцээтэй утаснууд:
|
Эмнэлэгийн түргэн тусламж-115 Гал команд-114 Аялал жуулчлалын цагдаа-113 Ханой олон улсын нисэх Буудал- (84-4) 38865002 Ханой дахь Монгол Улсын Элчин сайдын Яамны хаяг: Embassy of Mongolia 39, Tran Phu Street, Hà Nội (Hanoi), Vietnam, Утас: (04) 845.3009 |
Цагийн бүс |
(UTC+7) Улаанбаатар болон Хонконгийн цагаас 1 цагаар хоцорно. |
Замын хөдөлгөөн |
Зүүн гарын дүрэмтэй. (Монголынхоос эсрэг, Англи , Японтой ижил)
|
Ундны ус: |
Крантны усыг буцалгаж хэрэглэвэл зохимжтой |
Цахилгаан хүчдэл : |
Цахилгааны ердийн хэрэглээ 220 – 240V. |
Цаг агаар : Дэд халуун бүсийн чийглэг уур амьсгалтай.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Нячанг хот |
Дээд хэм |
26 |
27 |
28 |
29 |
32 |
30 |
31 |
31 |
30 |
28 |
27 |
26 |
Доод хэм |
21 |
21 |
22 |
23 |
25 |
24 |
25 |
25 |
24 |
24 |
22 |
21 |

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
