Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Туркийн 3 хотын аялал 9 өдөр 8 шөнө VII/14, VII/28, VIII/07, 4.890.000₮ 9595-8989
2 Вьетнамын далайн эргийн аялал ФУКУОК АРАЛ 8 өдөр 7 шөнө VI/30, 4.690.000₮ 9595-8989
3 Москва Санкт Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө VII/10, VIII/14, 4.490.000₮ 9595-3939
4 Вьетнамын 4 хотын аялал 8 өдөр 7 шөнө 4.690.000 9595-8989
5 Алматы хотын аялал 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 3.990.000 9595-3939
6 Байгал нуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/09, VII/12, VII/26, 700.000₮ 9595-3939
7 Туркийн АГААРЫН БӨМБӨЛӨГТЭЙ аялал 9 өдөр 8 шөнө VII/07, 4.990.000₮ 9595-8989
8 Байгал нуур-Улаан-Үдийн аялал-4 4 өдөр 3 шөнө VII/09, VII/12, VIII/18, 600.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 4.490.000₮ - 4.690.000₮ 9595-6969
10 Улаан-Үд-Эрхүү-Байгал нуурын аялал 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/20, 1.390.000₮ 9595-3939
11 Дубайн аялал 8 өдөр 7 шөнө 6,490,000₮ 9595-8989
12 Улаан-Үд – Итгэлт хамбын мөргөлтэй аялал 3 өдөр 2 шөнө VII/31, IX/28, XI/14, 420.000₮ 9595-3939
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Алматы-Улаанбаатар

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

3.990.000

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 4 жил

Аяллын онцлог:
Казахстан улсын Алматы хотоор аялж Хавай усан паркт бүтэн өдрийг зугаацан өнгөрүүлэх боломжтой

 
Тойм мэдээлэл
  4 одтой зочид буудал   Алматы хот, Хавай усан парк, Чарын каньон
  Чөлөөт цагтай   өдрийн 3 хоолтой
  Онгоц
 
1-р өдөр
Улаанбаатар - Алматы
  Ногоон зах
  Өдрийн хоол, Оройн хоол

Аялачид өдрийн 11:30 цагийн MR411 рейсийн нислэгээр Улаанбаатраас Казахстан улсын өмнөд нийслэл гэгдэх Алматы хотын чиглэлд нисч 13:30 минутанд жуулчдын зурх сэтгэлийг соронз мэт татах Алматы хотод бууна. Өдрийн хоолны дараа Алматы хотын төв зах буюу Ногоон захад худалдаа хийнэ.

2-р өдөр
   Алматы
  Панфиловын 28 цэргийн ногоон цэцэрлэг, Медеу, “Кок-Тобе” өндөрлөг
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Алматы хотын баялаг түүхийн гэрч болсон Панфиловын 28 цэргийн ногоон цэцэрлэгээр зочилж аяллаа эхлэх болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд та бүхэн Цогчин дуган, ногоон байгууламж, хөгжмийн зэмсгийн музей, Алматы хотын музей зэргээр зочлох боломжтой. Казах үндэсний ресторанд өдрийн хоолоо зооглосны дараа аяллаа үргэлжлүүлэн Хувьсгалын талбай, “Чимбулак” амралтын газарт агаарын дүүжин замаар очиж Алматы хотоос 25км зайд далайн түвшнээс дээш 1700 метрт байрлах дэлхийд алдартай уулын амралт “Медеу”-г өндрөөс харах болно. Мөн Алматы хотын бэлэг тэмдгийн нэг болох “Кок-Тобе” уулын оргилд агаарын дүүжин замаар 6 минут явж хүрэх болно. Эндээс та бүхэн Алматы хот, Заилийн Алатау нурууны гайхамшигт үзэмжүүдийг тольдон харах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
   Алматы
  Hawaii, Miami Aquapark&Spa
  Өглөөний цай, Оройн хоол

Өглөөний цайны дараа Төв Азийн хамгийн анхны 4 улирлын сэдэвчилсэн усан парк болох Хавай усан паркт зочилж зугаацах боломжтой. Hawaii, Miami Aquapark&Spa төв нь Алматы хотын томоохон худалдааны төвийн нэг болох Aport Mall-д байрладаг, 35000 м кв талбайтай. Америк хэв маягийн дотоод засалтай, 14 төрлийн давалгаа бүхий 2 усан сантай, хүүхэд багачуудад зориулсан тусгай хөтөлбөртэй зэрэг олон давуу тал, онцлогтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
  Алматы
  Чарын каньон
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 12 сая жилийн настай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чарын каньоны зүг хөдөлнө. Чарын каньон нь Чарын гол дагуу Алматагаас зүүн тийш 200 км зайд, Хятадын хилийн ойролцоо байрладаг. Хавцлын урт нь ойролцоогоор 154 км. Өнгө, хэлбэр дүрс, байгалийн үзэмж нь Америкийн Гранд Каньоныг санагдуулам үзэсгэлэнтэй.

5-р өдөр
  Алматы - Улаанбаатар
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. 13:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд Казахстаны өмнөд нийслэл Алматы хотоор хийсэн аяллын мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн 15:00 цагийн MR412 рейсийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. Орон нутгийн цагаар 20:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл Улаанбаатар - Алматы
Үзвэр    Ногоон зах
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
2 Чиглэл     Алматы
Үзвэр    Панфиловын 28 цэргийн ногоон цэцэрлэг, Медеу, “Кок-Тобе” өндөрлөг
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл     Алматы
Үзвэр    Hawaii, Miami Aquapark&Spa
Хоол    Өглөөний цай, Оройн хоол
4 Чиглэл    Алматы
Үзвэр    Чарын каньон
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл    Алматы - Улаанбаатар
Хоол    Өглөөний цай

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 3.990.000
  • 4.490.000 /Ганцаараа нэг өрөөнд байрлах бол/

Хүүхэд:

  • 3.990.000 /Зочид буудалд ортой/
  • 3.090.000 /Зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Чөлөөт өдрийн хоолны зардал
  • ПСР шинжилгээний зардалууд

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:
    • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь ОХУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
    • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
    • Цахим үнэмлэх

    Аяны аптека: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

    Аяны хэрэгсэл:

      • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
      • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
      • Сэрүүлэгтэй цаг
      • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
      • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
      • Халуун сав, аяга, халбага /аян замд автобусанд халуун ус, цай уухад хэрэглэнэ/
      • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс
      • Хуурай нойтон салфетка
      • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
      • Итгэлт хамбын рашаан хийхэд зориулан 5л хүртэлхи хуванцар тагтай сав бэлтгэх
      • Бусад

      Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, углааш юмуу таавчик.
      Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

      сар

      1

      2

      3

      4

      5

      6

      7

      8

      9

      10

      11

      12

      Дээд  хэм

      0,3

      1,4

      7,0

      17,4

      22,1

      27,2

      30,0

      28,9

      24,1

      16,1

      7,6

      2,6

      Доод хэм

      -9,3

      -8,2

      -2,6

      5,9

      10,5

      15,2

      17,8

      16,3

      11,1

      4,2

      -2,0

      -6,3

      Хувийн хэрэгцээний зардал:

        • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

        Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

        Гадаад паспорт авах

        Хөтөч

        Виз

        Монгол Улс, Казахстан улсын иргэд бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл харилцан визгүй зорчдог. Казахстан улсад 90 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Казахстаны ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

        Улаанбаатар дахь Казахстаны Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна. 

        Видео

        Сэтгэгдэл (0)

         
        Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

        Зочид буудал, Хоол

        Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

        Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

        Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

        Тэнгэр Трэвел: Буудал тухайн захиалгаас хамаарч өөрчлөгддөг учир буудлын нэр тодорхой болсон[...]

        Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

        Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

        Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

        Тэнгэр Трэвел: Буудал тухайн захиалгаас хамаарч өөрчлөгддөг учир буудлын нэр тодорхой болсон үед нарийн мэдээллийг өгөх боломжтой. 

        Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

        Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

        Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

        Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

        Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

        Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

        Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

        дэлгэрэнгүй

        Худалдаа хийх

        Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

        Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

        Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

        Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

        Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

        Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

        Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

        Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

        Зочин:  Дэлгүүрээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

        Тэнгэр Трэвел: Тухайн орны худалдаа үйлчилгээний журмаас хамаарч янз бүр байдаг гэхдээ дийлэнх тохиолдолд томоохон дэлгүүрээс худалдан авсан барааг ашиглаагүй, сав баглаа боодол нь бүрэн, дахин худалдахад асуудалгүй бол худалдан авсан талоныг үндэслэж тухайн дэлгүүрийн тогтоосон хугацаанд буцаах боломжтой. Бараа буцаахад шат дамжлага, цаг хугацаа шаардагдах хүндрэлтэй тул та худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

        дэлгэрэнгүй

        Төлбөр тооцоо

        Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

        Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

        Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

        Тэнгэр Трэвел: 0-2[...]

        Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

        Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

        Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

        Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

        Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

        Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

        Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

        Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

        Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

        Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

        Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

        Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

        дэлгэрэнгүй

        Тээврийн хэрэгсэл

        Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

        Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

        Зочин: Би[...]

        Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

        Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

        Зочин: Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

        Тэнгэр Трэвел: Энэ аяллын тийзийг группээр захиалан авдаг учир энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй байдаг. Хүсвэл та нислэгийн тийзээ тусдаа авч болно. 

        Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

        Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

         

        дэлгэрэнгүй

        Хилээр нэвтрэх

        Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

        Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

        Зочин: Монголд[...]

        Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

        Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

        Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

        Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

        Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

        Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

        Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

        Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

        дэлгэрэнгүй

        Аяллын даатгал

        Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

        Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

        Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

        Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

        Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

        Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

        Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

        Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

        Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

        Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

        дэлгэрэнгүй

        Бусад

        Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

        Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. 

        Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

        Тэнгэр трэвел: Бид[...]

        Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

        Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. 

        Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

        Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

        Зочин: Энэ аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

        Тэнгэр трэвел: Жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

        Зочин: Энэ  аялалд явж байх үедээ тэндээ үлдэж болох уу? 

        Тэнгэр трэвел: Боломжтой. Та аяллын захиалга хийх үедээ бидэнд мэдэгдэж нислэгийн тийзийг авах үед зохицуулна. 

        Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

        Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

        Зочин: Гадаад паспортыг биедээ байнга авч явах шаардлагатай юу?

        Тэнгэр трэвел: Шаардлаггүй. Аяллын хилээр орох, гарах өдөр шаардлагатай. Бусад үед буудлын хадгалах хайрцаг болон ачаандаа хадгалж болно. 

        Зочин: Аялах газар маань тамхи татах талаар ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу?

        Тэнгэр трэвел: Ер нь олон нийтийн газар болон "тамхи татах хориотой" гэсэн тэмдэгтэй газар тамхи татах хориотой. Мөн зочид буудлын орон дээр тамхи татахыг хатуу хориглодог.

        дэлгэрэнгүй
        Аялал нэмэгдээгүй байна.