Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө II/23, 3.590.000₮ 9595-3939
2 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө II/08, II/15, 3,290,000 9595-4949
3 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/08, II/15, 2.390.000₮ 9595-1919
4 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө II/21, 4.050.000₮ 9595-8989
5 Истанбул-Памуккале 5 ХОТ-ын ТУРК аялал /ШУУД НИСЛЭГ/ 8 өдөр 7 шөнө II/13, II/20, III/05, 3.390.000₮ 9595-7979
6 Японы аялал /4ӨДӨР/ 4 өдөр 3 шөнө II/07, II/14, II/28, 1990.000₮+ тийзний үнэ 9595-7979
7 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/09, II/16, II/23, 2.000.000₮ 9595-1919
8 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө II/22, 2.590.000₮ 9595-2929
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/12, II/26, III/04, 3.290.000₮ 9595-8989
10 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө II/01, II/22, III/05, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
11 Улаанбаатраас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө II/20, 3.300.000₮ 9595-4949
12 Хонконг - Макаогийн аялал 4 өдөр 5 шөнө II/23, 2.750.000₮ 9595-8989
13 Японы-Шоппинг аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 4 өдөр 3 шөнө III/06, III/13, 1.590.000₮ + тийзний үнэ 9595-7979
14 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө III/05, 2.090.000₮ 9595-4949
15 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө II/29, 2.990.000 9595-4949
16 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө II/13, III/05, III/12, 280.000₮ 9595-3939
17 Японы аялал 5 ӨДӨР 5 өдөр 4 шөнө II/17, III/30, 2.190.000₮+тийзний үнэ 9595-7979
18 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө II/13, II/21, III/21, 900,000₮ 9595-2929
19 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө 3.290.000₮ 9595-8989
20 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө III/04, III/11, III/18, 550.000₮ 9595-3939
21 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө III/07, III/14, III/21, 600.000₮ 9595-3939
22 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө 6.390.000₮+тийзний үнэ 9595-7979
23 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө II/15, II/29, III/07, 2.790.000₮ 9595-8989
24 Манжуур-4 4 өдөр 3 шөнө II/06, II/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/29, II/08, II/22, 450.000₮ 9595-3939
26 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
27 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
28 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
29 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 1,090,000₮ 9595-2929
31 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/30, II/22, 350.000₮ 9595-3939
32 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө II/23, 850,000₮ 9595-3939
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
35 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
36 Цагаан сарын Аватар аялал 9 өдөр 8 шөнө II/22, 2.290.000 9595-4949
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Хөх хот - Чанша - Жанжиажэ

Аяллын хугацаа

9 өдөр, 8 шөнө

Аяллын үнэ

2.290.000

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ариун-Учрал

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:

 
Тойм мэдээлэл
 
1-р өдөр
Улаанбаатар-ЗамынҮүд

Улаанбаатар-Замын Үүд чиглэлд оройны 17:20 минутын галт тэргэнд сууж аяллаа эхэлнэ. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
Замын Үүд-Эрээн-Хөххот

Өглөө 7:20 минутын үед Замын-Үүд ирээд автобусаар Эрээн хотын хил гарна. Дараа нь Хөх хотруу 400км автобусаар аялан хүрнэ. Хөх хотод зочид буудалдаа байрлан амарна.  


3-р өдөр
Хөххот-Чанша
  Шианжан мөрний дунд орших Жүржийн арлаар аялах болно,ятадын Коммунист намын дарга асан Мао Зедуны 32 насны дүр төрхийг мөнхлөн бүтээсэн 93 метр урт, 41 метр өргөн, 32 метрийн өндөртэй хөшөө
  өглөөнийцай, оройнхоол

Өглөөний цайгаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу хөдлөнө. Хөх хотоос Хунан мужийн төв Чанша хотруу ниснэ. Нислэг 2:20 цаг  үргэлжилнэ. Чанша хотод ирсний дараа хотын чимэг болсон Шианжан мөрний дунд орших Жүржийн арлаар аялах болно. 2км үргэлжлэх чихэрлэг амтат Жүржийн нэртэй энэхүү арал нь жилийн дөрвөн улирлын туршид маш  үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд мужийнхаа хамгийн алдартай найман үзмэрийн нэгд ордог. Энд та цэцэрлэгээр зугаалан цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна Хятадын Коммунист намын дарга асан Мао Зедуны 32 насны дүр төрхийг мөнхлөн бүтээсэн 93 метр урт, 41 метр өргөн, 32 метрийн өндөртэй хөшөөг үзэх болно. Дараа нь оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.


4-р өдөр
Чанша-Жанжиажэ
  Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр
  өглөөнийцай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Чанша хотоос хурдны замаар 4-5 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнэ. Өдрийн хоолны дараа  Жанжиажэ Гранд  Канеонд байрлах дэлхийн хамгийн уртмөнхамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэнгүүрийн урт нь 375м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан  байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Орой нь нутгийн онцлогтой хоол зооглоно. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.


5-р өдөр
Жанжиажэ
  Жанжиажэ ойн хүрээлэн, Бай Лун цахилгаан шат, ватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уул, Алтанташуур хэмээх горхи
  өглөөний цай, оройн хоол

Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь  Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн  хүрээлэнд бид зочилсноор энэ  дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох Бай Лун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2  давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м  өндөр замыг 1  минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг  сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй  шатаар Алтанташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
Жанжиажэ
  Далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин зам, 99 нугачаат зам, Тэнгэрийн хаалга,
  өглөөнийцай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8  км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог  бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай  үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж  шүтэж ирсэн тул  “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж зоригоо шалгах боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

7-р өдөр
Жанжиажэ - Чанша-Хөххот
  өглөөнийцай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа Чанша хотруу хөдөлнө. Хурдны замаар 5 цаг яваад Чанша хотод ирнэ. Чанша хотод ирээд нисэх онгоцны буудал явж Хөх хот руу ниснэ. Хөх хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.


8-р өдөр
Хөх хот - Эрээн-ЗамынҮүд-Улаанбаатар

Өглөө эрт өрөөгөө хүлээлгэж өгөөд автобусаар Эрээн хотыг зорино. Эрээн хотод ирээд хилээр нэвтэрч оройн 18:05 минутын галт тэргээр Замын Үүдээс Улаанбаатар хот руу хөдлөнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

 

9-р өдөр
Улаанбаатар

Өглөөний 08:45 минутанд Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл Улаанбаатар-ЗамынҮүд
2 Чиглэл Замын Үүд-Эрээн-Хөххот
3 Чиглэл Хөххот-Чанша
Үзвэр    Шианжан мөрний дунд орших Жүржийн арлаар аялах болно,ятадын Коммунист намын дарга асан Мао Зедуны 32 насны дүр төрхийг мөнхлөн бүтээсэн 93 метр урт, 41 метр өргөн, 32 метрийн өндөртэй хөшөө
Хоол    өглөөнийцай, оройнхоол
4 Чиглэл Чанша-Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр
Хоол    өглөөнийцай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ ойн хүрээлэн, Бай Лун цахилгаан шат, ватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уул, Алтанташуур хэмээх горхи
Хоол    өглөөний цай, оройн хоол
6 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин зам, 99 нугачаат зам, Тэнгэрийн хаалга,
Хоол    өглөөнийцай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл Жанжиажэ - Чанша-Хөххот
Хоол    өглөөнийцай, өдрийн хоол
8 Чиглэл Хөх хот - Эрээн-ЗамынҮүд-Улаанбаатар
9 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

  • 2.290.000
  • 2.690.000

  • 2.090.000
  • 1.890.000

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Хөххот-УБ чиглэлийн тээврийн хэрэгслийн зардал
  • Хөххот-Чанша-Хөххот орон нутгийн нислэгийн тийз
  • Чанша, Жанжиажэ хотод 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал, Хөх хотод 3 одны зэрэглэлтэй 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал 
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал Хятад-Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын үнэд багтаагүй хоолнызардал


*Энэхүүхөтөлбөрнь аяллынжишигхөтөлбөрбөгөөдаялалгарахүеийннислэгийнхуваарийнөөрчлөлт,очихгазар орны нөхцөлбайдал,валютынханшныхэлбэлзэлзэргээсшалтгаалжхөтөлбөр,аялаххугацааболонаяллынүнэд өөрчлөлт гарчболно. Аялал гарах  үедгэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийгдагаж мөрдөнө.

 

*Хэрвээ Замын-Үүдийн хил 2020 оны 02 сарын 23-нд хаавал аялал 2020.02.21-нд эхэлж  2020.02.22-нд хилээр нэвтрэн Эрээн хотод нэг хонохыг анхаарна уу!Буудлын төлбөрийг аяллын компани гаргах болно.

Бэлтгэх зүйлс

1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш  6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.mn цахим хуудсын -ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.   Аяны хэрэгсэл:

  • Цоожтой цүнх, чемодан
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (мемори карт,  зай, цэнэглэгч)
  • Selfie гар /оосортой/
  • Power Bank /сайн цэнэглэх/
  • Тухайн цаг, улиралд  таарсан  хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн  мөнгө (Юань  байвал зохимжтой )
  • Нарны малгай, борооны шүхэр, нарны шил, борооны нимгэн цув
  • Жижиг аяны сандал
  • Хятад улсад Фейсбүүк орохын тулд Better Net, VPN  нэртэй файлыг татах
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Бусад 

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Жанжиажэ

Дээд хэм

15

25

26

30

35

36

36

38

35

34

25

16

Доод хэм

-4

0

2

12

14

17

22

0

17

9

17

0


5.   
Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань.
  • Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад