Аяллын чиглэл
Улаанбаатар-Истанбул-Памуккале
Аяллын хугацаа
8 өдөр, 7 шөнө
Аяллын үнэ
3.390.000₮
Холбоо барих
9595-7979
tengertravel79@gmail.com
Цаг агаар
Валютын ханш


Аялагчид өглөөний 10:45 цагийн TK363 нислэгийн онгоцоор Улаанбаатараас Туркийн хуучин нийслэл Истанбул хотыг зорин тив алгасан ниснэ. Нислэг 10 цаг үргэлжилнэ. Дэлхийн соёлын өвд орсон гайхамшигт сүм хийд, ордон, олон сайхан үзэмжит газруудаараа алдартай Истанбул хотод буухад нутгийн хөтөч угтан авна. Дараа нь хотын төв рүү хөдөлж 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Лалын хөх сүм “Sultan Ahmet Camii”-г үзээд эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, "Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучнаар “Ипподром” буюу одоогийн “Sultan Ahmet”–н талбайгаар зочилж, дурсгалын зургаа татуулна. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа 8 цагаас хөдөлж Истанбул хотоос гаран Европын газар нутгаар дамжин Ази Европыг холбосон Дарданелл хоолойгоор аялан вааран эдлэлийн цайз гэж нэрлэгддэг Чанакале хотод ирж, эртний Грекийн үлгэр домгийн хот-Трой хотод зочилон эртний хотоос үлдэж хоцорсон сэтгэл хөдөлгөм домогт чулуун хана, Ромын театр, сүрлэг баганат ордон, Грекчүүдийн Трой хот руу дайрахдаа ашигласан аварга том “Модон морийг” үзнэ. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа 8 цагаас Кушадаши хотыг зорин 3 цаг явна. Замдаа Турк амттаны дэлгүүрээр орж төрөл бүрийн амттанг амсах худалдан авах боломжтой. Дараа нь МЭӨ 4-р зуунд байгуулагдсан Азийн тал дахь Ромын нийслэл байсан Эфес хотыг зорин гарна. Ромын эзэнт гүрний үеийн түүх дурсгалаар баян Эфес хотод 13 цагийн үед ирээд хотоор аялан дурсгалын зураг татуулна. Орой буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа Турк даяар алдартай савхин бүтээгдэхүүнтэй танилцан загварын шоу үзэж сонирхоно. Памукале-д 12:30-д ирээд өдрийн хоолны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн алдарт “Hierapolis-Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунханууд, Ромын үеийн уран барилгын туурь, чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоцоор чимэглэгдсэн хүний биед хэрэгцээтэй эрдэсээр баялаг халуун рашаан зэрэг байдаг. Аялагч та байгалийн гайхамшигт тогтоц болох үзэсгэлэнт шохойн чулуун бүтэцтэй цагаан цохионы дэргэд нүд сэтгэлээ баясган хагас өдрийг өнгөрүүлээд буудалдаа ирж, халуун рашаанд орон алжаалаа тайлан тухлан амарна.


Өглөөний цайны дараа Бурса хотын чиглэлд хөдөлнө. Бурса хотод ирж өдрийн хоолоо зооглоод Бурса хотын бэлэг тэмдэг болсон Ногоон сүм болон Улу сүмийг үзэж сонирхоно. Истанбул хотод ирж оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.


Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл аялагчдын очих дуртай газрын нэг “Grand Bazar” зах, мөн алт мөнгөний дэлгүүрээр явж худалдаа арилжаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж амарч алжаалаа тайлах, хүсвэл Араб үндэсний бэлхүүсний бүжгийг үзэж сонирхох боломжтой. Турк улс нь чанартай нэхий гутал хувцас, савхи, мөнгөн эдлэл мөн төрөл бүрийн брэндийн болон нутгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээрээ аялагчдын сонирхлыг татаж байдаг жинхэнэ худалдаа наймааны диваажин гэж нэрлэгдсэн газар юм. Эндээс та төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэнэ.



Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Европ, Ази тивүүдийг зааглах Хар далай болон “Мармаарын тэнгис”-ийг холбон урсах “Босфорын хоолой”-гоор усан онгоцоор аялна. Үүний дараа “Босфорын хоолой”-н Marmara цутгалан дээр орших 19-р зуунд баригдсан Туркийн 5 султан, анхны ерөнхийлөгч Mustafa Kemal Ataturk-ийн зуны өргөө байсан гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, хүндэт зочдыг хүлээн авдаг түүхт “Долмабахче”-ийн ордон музейд зочилно. Энэ ордон нь алтадсан эртний тавилга, гараар урласан торгон хивс, уран зураг, эртний сав суулга зэрэг гоёмсог үзмэрээрээ аялагчдыг бишрүүлдэг газар юм. Өдрийн хоолны дараа аялагчдын очих дуртай газрын нэг “Grand Bazar” зах, мөн алт мөнгөний дэлгүүрээр явж худалдаа арилжаа хийх боломжтой. Дараа нь нисэх буудал явж 19:50 цагийн ТК362 рейсийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд Ази-Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн ниснэ.
Өглөөний 09:45 цагт Улаанбаатар хотод ирж аяллаа өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | Истанбул |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
8 | Чиглэл | Улаанбаатар |

Аяллын үнэ
Том хүн:
- 3.390.000₮
- 3.990.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/:
- 3.190.000₮/7-11 насны зочид буудалд ортой хүүхэд/
- 2.790.000₮/2-6 насны зочид буудалд оргүй хүүхэд/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ-Истанбул-УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
- 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Уух юмны зардал
- Нутгийн хөтчийн гар цайлгах мөнгө (хүн бүр 35 USD)
- Жолоочийн гар цайлгах мөнгө (хүн бүр 14 USD)
6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.


Хөтөч

Виз

Видео

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
