Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/07, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Саняа

Аяллын хугацаа

9 өдөр, 8 шөнө

Аяллын үнэ

3.155.000₮

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
5-н цагийн шууд нислэгээр Хайнан арал руу нисэж очоод далайн эргийн дагуу байрлах тансаг зэрэглэлийн буудлуудад байрлан амрах , далайн усанд хүссэнээрээ орж наран биеэ ээж амрах боломжтой.

 
Тойм мэдээлэл
  далайн эргийн 3.4.5 одтой зочид буудал   Чөлөөт аялал
  .   .
  .   5 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Саняа
  .

Энэ өдрийн 19:30 цагт Чингис хаан онгоцны буудалд бүртгэлээ хийлгэнэ. 21:45-д Улаанбаатараас Хайнаны Саняа хот руу ниснэ. Нислэг 5 цаг орчим үргэлжилнэ. 02:45-д хөтөчтэй уулзсаны дараа  зочид буудалдаа очиж амарна.

 

2-р өдөр
  Саняа
  Чөлөөт өдөр
  Өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад энэ өдөр чөлөөт өдөр тул хүссэнээрээ амрах боломжтой. Оройн хоолоо буудалдаа идээд байрлан амарна. 

 

3-р өдөр
  Саняа
  Хотын аялал
  Өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Саня хотын аялал эхэлнэ. 

Хотын аялалаар:

- Аварга загасны /акул/ аж ахуй, загасны тосны үйлдвэртэй танилцаж, далайн гүнд амьдардаг акулнытос, мөгөөрсөөр хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй танилцах болно. Тус акулны тос нь цусан дахь хлостерины хэмжээг буулгах, мөгөөрсөөр хийсэн бүтээгдэхүүн нь хуян шар хөөрч шилэн хүзүүгээр хөшиж өвдөх зэргийг анагаадаг, мөн өөр бусад эмийн ургамлаар хийсэн элэг хамгаалах зэрэг олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдхүүнтэй танилцан хүсвэл худалдаж авч болно.

- Цайны мухлаг, танд цайны гарал үүсэл, үүх түүхийг танилцуулж эртний алдартай хүмүүсийн уухдуртай байсан цайг танилцуулж амсуулж үзүүлнэ. Цайг хэрхэн хатааж боловсруулдаг болон хэрхэн хэрэглэх талаар мэдлэгтэй болно. Мөн Хайнаньд ургасан цайнаас амтархан ууж үзээд худалдан авахболомжтой. Тус цайнууд нь хүний биед юу юунд сайн, хэрхэн тарьж ургуулдаг, хэзээ яаж хандлаж уухталаар дэлгэрэнгүй мэдээллийг цайны мухлагаас танилцуулах болно.

- Торгоны салон. та торгоны салоноор зочилж торго нь хүр хорхойноос эхлэн хэрхэн бүтдэг бүх үйл явцтай танилцаж мөн хүсвэл өөрт таалагдсан торгыг худалдан авах боломжтой.

- Усан онгоцоор хоттой танилцах

-Мөн Мио үндэстний могой үржүүлгийн газраар зочилж могойн цустай коктейлыг ууж үзэх боломжтой. Анагаах ухаан хөгжихийн хирээр могойн хор нь шархыг эдгээх ба цусыг тогтоох гэх мэтүйлдэлтэйг судалж мэдсэн. Бага зэргийн хор нь хүний бие махбодод эерэг нөлөө үзүүлдэг байна. Хорны уг шинж чанар нь өвдөлт намдаах, шарх эдгээх, биеийн бодисын солилцоог хэвийн болгох,хавдарыг буулган, цус тогтоодог.

- Далайн сувдны дэлгүүр: далайн ургасан сувд болон таримал сувдны ялгааг та үзэж харж мэдрэх болно.

- БНХАУ-н Анагаах ухааны төвөөр зочилж үнэгүй үзлэг оношилгоо хийлгэх боломжтой.

- Эрүүл мэндийн массаж: толгой, хөл, бүтэн биеийн массаж /төлбөрөө төлөн хийлгэх боломжтой /.

- Зүү төөнүүр, эм тан, спа /төлбөрөө төлөн хийлгэх боломжтой./

Оройн хоолоо буудалдаа идээд буудалдаа байрлан амарна .

4-р өдөр
  Саняа
  Романтик парк эсвэл Янода парк
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад доор 2 паркийн аль нэгийн сонгон аялах боломжтой.

- Романтик парк нь өтгөн шигүү ой мод болон цэцэгсийн дунд байрлаж, дотороо “Qian GuQing” бүрэн хэмжээний концерт, Өмнөд далайн сахиусан тэнгэрийн талбай, Тотем өргөн чөлөө, YaZhou эртний гудамж, Хайрын хөндий, Шинжлэх ухааны парк, Ли үндэстний тосгон, Мио тосгон, Сүн улсын үеийн алдарт Qing Ming Shang He зураг, усан парк, хоолны гудамж, Соёлын талбай, Аймшгийнагуй зэрэг үзвэрийн хэсэгтэй. “Qian Gu Qing” бүрэн хэмжээний концерт нь Хайнань мужын The BestWorks Award шагналыг хүртсэн бүтээл юм. Үүнийг үнэхээр үгээр дүрсэлж, бичгээр бичихийн аргагүйбөгөөд Саньяа хотын арван мянган жилийн түүхийг шинэ зохион байгуулалт, орчин үеийн дэвшилтэдтехнологийн аргаар бодитоор дүрслэн үзүүлдэгт гол онцлог нь бий. 360 градусын концертийн танхим,400м2 бүхий дүүжин тунгалаг таазны тайзнаас бүжих үзэсгэлэнт охидыг 4700 үзэгчид гараа өргөхдайны ойрын зайнаас үзэж сонирходог. Та тус концертыг үзэж сонирхосоноор жүжигчид үзэгчид тустусдаа биш нэг цогц болж, орчин үеийн технологийн гайхамшиг хэрхэн уламжлалт тайз засалтыг 3Dкино үзэх шиг мэдрэмжийг үзэгчдэд өгч чадаж байгааг гайхашран үзэх боломжтой.

- Янода халуун орны ойн парк нь Саньяа хотоос зүүн хойд чиглэлд 35 км-т байрладаг,Хятад улсын хойд өргөрөгийн 18 градуст байрладаг халуун бүсийн ойн парк бөгөөд Хайнаньь мужийн5 том халуун орны ойн паркийг нэгтгэсэн хамгийн үзүүштэй сор нь болсон ойн парк юм. Хойд талаараа5 хуруу уул, 7 сахиусын оргилтой залгаж, дунд хэсэгтээ шим тэжээлт ногоон тал, үзвэрийн газрынтавцан дээрээс алсыг харахад Хайтан булан, далайн арлууд, Сармагчингийн арал зэрэг газрууд таны алган дээр байх мэт харагдах болно.

Оройн хоолоо буудалдаа идээд амарна. 

5-р өдөр
  Саняа
  Сармагчингийн арал
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Сармагчингийн арал-р аялах аялалдаа гарна. 
Сармагчингийн арал нь Саньяа хотоос 65 орчим км, Хайнаны Лин Шуй сумаас урагш 14 орчим км-т,гурван талаараа далайд хүрээлүүлсэн Хятадын цор ганц арал хэлбэрт байгалийн тусгай хамгаалалттайбүс нутаг юм. Арал дээр халуун бүсийн ургамал 400 гаран нэр төрөл, 100 гаран нэр төрлийн амьтан,балар эртний онгон байгаль болон 2500 гаран улсын 2-р зэргийн хамгаалалтанд орсон Macaque төрлийн сармагчин байдаг тул хүмүүс тус аралд Сармагчингийн арал хэмээх нэрийг өгсөн байна. Үзвэрүүд нь арал дээр байдаг тул очихын тулд агаарын дүүжин замаар шууд очих эсвэл усан онгоцоор аралд хүрчүзвэрийн газрын тусгай зориулалтын жуулчны унаагаар хүргүүлж болох ба 8-10 минут л зарцуулахболно. Та дотогш оронгуут нэгэн том сармагчин Дарвины “Хувьслын онол” ном дээр сууж байх томхөшөөтэй таарах болно. Тус хөшөөг Америкын алдарт Улаан капаталист Др. Хамор Ленинд бэлэглэсэнхөшөөний хуулбар юм. Үүний дараагаар та сармагчингуудын элдэв төрлийн үзүүлбэрүүдийг үзэх бажишээлэхэд Зочин угтах ёсолгоо, 5 одтой буудлын бассейнд сэлж, шумбаж, үсэрч байгаа сармагчин зэрэгтэй таарна. Мөн сармагчингийн циркийн үзүүлбэрүүд таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна. 

6-р өдөр
Сан яа
  Бинлангү хөндий, Ли Мио үндэстэн
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Бин лан гү үндэстний соёлын паркаар зочлох аялалдаа гарна. 

Бин лан гү Ли Мио үндэстний соёлын парк нь 1998 онд байгуулагдсан ба өргөрөгийн 18 градустбайрладаг (өргөрөгийн энэ бүст байрлах газруудад аялахад цаг агаар хамгийн сайхан, далайн чийглэгуур амьсгалтай, халуун орны ширэнгэн ой, амьтан, ургамал, жимс элбэг бөгөөд Хавайн арал мөн энэөргөрөгт байрладаг) байгалийн тусгай хамгаалатын бүс нутаг юм. Парк нь дотороо “Fei Yi Cun” тосгон,“Gan Shen Li Cun” тосгон, “Gu Yin Miao Jia” айл, “Tian Ye Li Jia” айл, 《Bing Lang Gu Yun》өргөнхэмжээний концерт, Орхидэй цэцэгсийн өргөө, Ли Мио үндэстэний хоолны гудамж зэрэг 7 том соёлынүзүүлбэрийн хэсгээс бүрддэг.

Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна. 

7-р өдөр
  Сан яа
  Халуун рашаан
  өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа уугаад дараа нь Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсэд 5 одны зэрэглэлтэй “Pearl River Nantian Resort & SPA” халуун рашаантай амралтын газарт байрлаж оройн хоолны дараа аяны алжаал ядаргаа тайлах,тайвшруулах,  сэргээх, цусны эргэлт сайжруулах, мөн загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж,массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн рашаан бүхий  тус амралтын газрын бүхий л халуун рашаанд тухлан зочид буудлынхаа цэнгэг устай бассейнд   зугаацан амарч, амьдралын баяр жаргалыг бүхий л өдрийн турш эдлэн цэнгэнэ. 

Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна. 

8-р өдөр
  Сан яа
  Чөлөөт өдөр
  Өглөөний цай, оройн хоол

Чөлөөт өдөр. Энэ  өдөр  сэрүүлэггүй  өглөө  бөгөөд  өөрийн  тааваараа  сэрж,  буудлаас  сэтгэл  гарган  бэлдсэн  өглөөний  цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг  хүссэнээрээ  өнгөрүүлэх  боломжтой.  

Шөнийн нислэгээр явах тул буудлаа хүлээлгэн өгөөд онгоцны буудалруу хүргүүлнэ. 

9-р өдөр

Сан яа хотоос шөнийн 05:45 цагт нисээд Улаанбаатар хотод 10:50 цагт буун аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Саняа
Хоол    .
2 Чиглэл    Саняа
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    Өглөөний цай, оройн хоол
3 Чиглэл    Саняа
Үзвэр    Хотын аялал
Хоол    Өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Саняа
Үзвэр    Романтик парк эсвэл Янода парк
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Саняа
Үзвэр    Сармагчингийн арал
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл Сан яа
Үзвэр    Бинлангү хөндий, Ли Мио үндэстэн
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл    Сан яа
Үзвэр    Халуун рашаан
Хоол    өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол
8 Чиглэл    Сан яа
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    Өглөөний цай, оройн хоол

Аяллын үнэ

3 одтой буудалд байрлавал /TIAN YI3*/

  • 3.155.000₮

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 680$ /тийзний такс/
  • 500$ /тийзний такс/

 
4 одтой буудалд байрлавал /4 Season 4*/

Том хүн

  • 3.572.000₮

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 680$/тийзний такс/
  • 500$/тийзний такс/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Хайнан-УБ 2 талын нислэгийн тийз
  • 3-аас дээш одны зэрэглэлтэй /сонголтоороо/ зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Буудлын өглөө, оройн хоолны зардал 
  • Онгоцны буудлаас үдэх, тосох үйлчилгээ
  • Үзвэр үйлчилгээний зардал 
  • Хөтөч, унааны зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Хөтөлбөрт багтаагүй хоолны үнэ 
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

 

 

Бэлтгэх зүйлс

Хайнаны аялалд бэлтгэх зүйлс

1. Бичиг баримт: Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./ Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна. Цахим үнэмлэх

2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

3. Аяны хэрэгсэл: Цоожилдог цүнх эсвэл чемодан Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл Нарны хамгаалалтын тос Шумуулны тос Усны болон нарны шил, овор багатай шүхэр Хуурай нойтон салфетка Саван, шампунь, оо, сойз, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл. Овор багатай шүхэр, Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/. Бусад

4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт. Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу. 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад