Бичсэн: Myagmar Shagdar
Сэтгэгдэл:
Тайландын аялалаар ээж эгч 2 тойгоо яваад ирлээ. Аялалын хөтөлбөрөө их зөв зохион байгуулж жинхэнэ аялал амралтыг мэдрүүлж 80 гаруй настай ээжийг минь баярлуулсан Тэнгэртревэл ХХК, хөтөч Өлзийжаргалдаа маш их баярлалаа. Ээж минь төрүүлж өсгөсөн 10 хүүхэд дээрээ нэмээд хөтөч охины явсан газар бүрд дагаад ганцаараа аялана гэсээр ирсэн. Аялаж байгаа орны үзэж харж байгаа бүхнийг нүдээрээ үзсэнээс илүүтэй сайхан танилцуулсан,аялагчиддаа сайхан сэтгэлээр хандаж явсаныг нь байн байн ярьж хөтөч Өлзийжаргал ээжийн минь ярианы сэдэв болчоод байна даа одоо. Сайхан аялал хүнд нас, ухаан, урам нэмж дахин төрсөн юм шиг болгодог юм байна шүү. Бид чинь өөрсдөө аялаад ээж аавыгаа ядрана гээд юу ч үзүүлж харуулахгүй дуусдаг хүмүүс байж мэдэх юм байна шүү хүмүүсээ. Ээжийгээ аялуулсаны төлөө би өөрөө ч өөртөө баярлалаа. Миний нэр төр ч өргөгдлөө. Ээж биднийг харсан гадаад, дотоодын хүн бүр ямар сайхан юм бэ гэдэг үгийг харамгүй хэлж байсан. Настай ээжийг минь ядраалгүй баярлуулж аялуулсан та бүхэнд ээж минь буян нь дэлгэрэхийн ерөөлийг тавьж байна. Дараа дахин дахин аяланаа.