Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/07, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

УБ - Нячанг

Аяллын хугацаа

8 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

3,190,000

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ариун-Учрал

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Шинэ жилийн аялал

 
Тойм мэдээлэл
 
1-р өдөр
  Улаанбаатар – Нячанг
  Оройн хоол

Өглөө Улаанбаатрын Чингис Хаан ОУ нисэх буудлаас Вьетнамын Нячанг хотын чиглэлд ниснэ. Нячанг хотод 

буугаад хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан амрана.

2-р өдөр
Нячанг
  ПоНагар Бодисатвагийн цамхаг, Нячанг сүм, Хон Чон булан
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудлынхаа ресторанд зооглосны дараа үзэсгэлэнт Нячанг хотын аялалд гарах болно. Энэ өдөр бид олон мянган жилийн түүхтэй ПоНагар Бодисатвагийн цамхаг (Po Nagar Cham Towers) болон Нячанг сүм (Nha Trang Cathedral) үзэж сонирхоно. 19-р зууны эхэн үеэр баригдсан франц хэв маягийн Нячанг сүм нь өндөрлөг газар байрладаг тул та энэхүү сүм баригдсан толгод дээрээс хотын ойр орчмыг харж баясах төдийгүй хүн төрөлхтний хосгүй ур ухааныг гайхуулсан уран барилгачдын гайхамшигт бүтээл болох Нячанг сүмийг бишрэн харна. Дараагаар нь МЭӨ 781 оноос өмнө буюу Тямпа гүрний үед баригдсан ПоНагар Бодисатвагийн цамхагийг үзнэ. Энэхүү цогцолборт оршин байдаг эрт дээр үеэс эдүгээ хүртэл Вьетнамын төдийгүй хятадын буддын шашинт ард түмний бишрэн мөргөдөг Ян ПоНагар бурханыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Нячанг хотын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолбор газар болох (Hon Chong Promontory) буланг үзнэ. Энэхүү булан нь далайгаар хүрээлэгдсэн асар том хэвтээ болон босоо чулуунаас бүрдсэн толгод юм. Та энэ байгалийн өвөрмөц толгод дээрээс Нячанг хотын хойд талын эрэг орчмын үзэсгэлэнг тольдон  өндөр уулс далайтай нийлэн огтолцон харагдах ер бусын байгалийг үзнэ. Энэ газар нь алдарт Амраг /The Lover/ киноны гол дүрийн хосууд бие биеэндээ хайраа илчилсэнээр дэлхий дахинаа хосууд нэг нэгэндээ хайраа илчилдэг романтик газар болсон юмаа. Энэ өдөр та Вьетнам үндэстний онцгой жороор хийсэн өвөрмөц амттай кофе (Drip coffee) уух болно.   

3-р өдөр
Нячанг
  Дөрвөн арал
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараагаар модон завины аялал хийж Нячанг хотын зэргэлдээ орших 10 гаруй арлуудаас жуулчдын хамгийн их зочилдог үзэсгэлэнт дөрвөн арлыг зорин аяллаа хийнэ. Энэхүү арлууд дээр та гайхамшигт урин дулаан уур амьсгалтай далайн эрэг дээр наранд биеэ ээж амрах боломжтой мөн хүсвэл та шүхрээр буух, далайд шумбах, далай наадуулагчаар тоглох гэх мэтчилэн төрөл бүрийн зугаат тоглоомуудаар тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой байдаг. Эдгээр арлууд таны нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх болно.  

4-р өдөр
Нячанг
  Хулсан арал, хамгийн урт 3330м урт агаарын дүүжин, Винпеарл (Vinpearl amusement park) зугаа цэнгэлийн парк
  өглөөний цай, оройн хоол

Энэ өдөр та Вьетнамын хамгийн алдартай арлуудын нэг “Хулсан арал” (Vinpearl land)-ыг зорьно. “Хулсан арал” нь 2004 он хүртэл хэний ч гар хүрээгүй онгон зэрлэг байсаар ирсэн бөгөөд 2010 онд Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдаж байснаараа дэлхий дахинаа алдартай болсон. 2004 оны үед ердөө хэдхэн загасчны овоохой л байдаг байсан энэхүү арал нь өнөөдөр жуулчдын байнга очдог зугаа цэнгэлийн гол төв болжээ. Энэхүү арал дээр та Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн урт 3330м урт агаарын дүүжингээр далай дээгүүр аялаж очно. Хулсан арлыг жуулчдын дунд алдартай болгосон онцлог зүйл нь Винпеарл (Vinpearl amusement park) зугаа цэнгэлийн парк  юм. Бид энэ гайхамшигтай зугаа цэнгэлийн төвд амарч, зугаалж, алжаал ядаргаагаа тайлан нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Тус парк нь нийт 200,000 метр.кв талбайг эзлэн орших бөгөөд дотроо гадна болон дотор тоглоомын бүс, усан парк, шоппинг гудамж, үйлчилгээний газрууд гэсэн хэсгүүдээс бүрдсэн байдаг. Энэхүү паркад бид усан паркын хэсэгт space hole, kamikaze, tsunami slide. хүүхдийн усан сан, гэр бүлд зориулсан усан сан зэрэг төрөл бүрийн сэдэвчилсэн, таныг зугаацуулах гулсуурнууд байхаас гадна далайн эрэгт амарч алжаалаа тайлан, 300 гаруй далайн ховор амьтдын ертөнцтэй танилцаж өнгөрүүлнэ. Мөн тоглоомын бүсэд видео тоглоом, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн 4D кино театр, хүүхдийн тоглоомын газар, караоке байна. Хүсвэл галзуу хулгана дээр сууж, өндрөөс үсэрч бүтэн өдрийг хөгжилдөж өнгөрүүлнэ. Хулсан паркад зугаа цэнгэж өнгөрүүлсэн энэ өдөр таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, хэзээ ч мартагдашгүй дурсамжийн тань хамгийн хөгжилтэй мөчүүд болон үлдэнэ.  

5-р өдөр
Нячанг
  I RESORT, шавран эмчилгээ
  өглөөний цай, өдрийн хоол

Энэ өдөр таны биеийн алжаал ядаргааг тайлж, эд эсийг нөхөн сэргээн, тайвшруулах Вьетнамын алдарт амралтын газруудын нэг Аая ресортад /I RESORT/ -д очно. Энэхүү амралтын газарт та хүний биед нэн сайн эрдэст бодисоор баялаг, байгалийн гаралтай шавран халуун рашаанд орох, кофе болон шавраар хүний үхжсэн арьсыг гуужуулах мөн арьсыг нөхөн сэргээхэд сайн ургамлын гаралтай шавар тавих, массаж хийх гэх мэтчилэнгээс төрөл бүрийн эмчилгээнээс сонгон шавран эмчилгээ хийлгэнэ. Энэхүү ресортын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энэ сайтаас (https://www.i-resort.vn/main.html) аваарай. 

6-р өдөр
Нячанг
  Өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул та аяллаа өөрөө төлөвлөж цагийг зугаатай өөрийн хүссэнээрээ өнгөрүүлж болно. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Мөн далайн эрэгт наранд биеэ ээж зуны халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой. 

7-р өдөр
Нячанг
  Өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул та аяллаа өөрөө төлөвлөж энэхүү аялалдаа үзэж амжаагүй болон хийхийг хүссэн зүйлсээ гүйцээж хийж болно. Жилийн дөрвөн улирлын турш дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын хөл үл тасрах энэхүү аралд таныг зугаацуулж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх төрөл бүрийн тоглоом наадгай, амралтын газар, гайхамшигт талбай хаа сайгүй бий.  

8-р өдөр
Нячанг - УБ
  Өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нячангийн Cam Ranh ОУ нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн  Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар – Нячанг
Хоол    Оройн хоол
2 Чиглэл Нячанг
Үзвэр    ПоНагар Бодисатвагийн цамхаг, Нячанг сүм, Хон Чон булан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Нячанг
Үзвэр    Дөрвөн арал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Нячанг
Үзвэр    Хулсан арал, хамгийн урт 3330м урт агаарын дүүжин, Винпеарл (Vinpearl amusement park) зугаа цэнгэлийн парк
Хоол    өглөөний цай, оройн хоол
5 Чиглэл Нячанг
Үзвэр    I RESORT, шавран эмчилгээ
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
6 Чиглэл Нячанг
Хоол    Өглөөний цай
7 Чиглэл Нячанг
Хоол    Өглөөний цай
8 Чиглэл Нячанг - УБ
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

  • 3,190,000
  • 3,690,000

  • 3,090,000
  • 2,790,000

Бэлтгэх зүйлс

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.