Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Туркийн 3 хотын аялал 9 өдөр 8 шөнө VII/14, VII/28, VIII/07, 4.890.000₮ 9595-8989
2 Вьетнамын далайн эргийн аялал ФУКУОК АРАЛ 8 өдөр 7 шөнө VI/30, 4.690.000₮ 9595-8989
3 Москва Санкт Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө VII/10, VIII/14, 4.490.000₮ 9595-3939
4 Вьетнамын 4 хотын аялал 8 өдөр 7 шөнө 4.690.000 9595-8989
5 Алматы хотын аялал 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 3.990.000 9595-3939
6 Байгал нуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/09, VII/12, VII/26, 700.000₮ 9595-3939
7 Туркийн АГААРЫН БӨМБӨЛӨГТЭЙ аялал 9 өдөр 8 шөнө VII/07, 4.990.000₮ 9595-8989
8 Байгал нуур-Улаан-Үдийн аялал-4 4 өдөр 3 шөнө VII/09, VII/12, VIII/18, 600.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 4.490.000₮ - 4.690.000₮ 9595-6969
10 Улаан-Үд-Эрхүү-Байгал нуурын аялал 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/20, 1.390.000₮ 9595-3939
11 Дубайн аялал 8 өдөр 7 шөнө 6,490,000₮ 9595-8989
12 Улаан-Үд – Итгэлт хамбын мөргөлтэй аялал 3 өдөр 2 шөнө VII/31, IX/28, XI/14, 420.000₮ 9595-3939
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Ханой-Халонг-Дананг-Хой-Ан

Аяллын хугацаа

8 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

4.690.000

Холбоо барих

 9595-8989

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 3 жил

Аяллын онцлог:
Вьетнам улсын 4 хотоор аялах

 
Тойм мэдээлэл
  5 одтой зочид буудалд 7 хононо   Хөтөлбөрт багтсан хорь гаруй үзвэртэй
  Худалдаа хийх чөлөөт цагтай   Хөтөлбөрт багтсан 19 хоолтой.
  Онгоцоор 6 цаг орчим ниснэ
 
1-р өдөр
  Улаанбаатар - Ханой
  Оройн хоол

Өглөө 10:15 нислэгээр Улаанбаатараас Вьетнам Улсын нийслэл, улс төр, худалдаа соёл боловсролын төв болох Ханой хотыг зорин монголын агаарын тээврийн шууд нислэгээр ниснэ. Тус орон нь одоогийн байдлаар Монголчуудын аялах боломжтой цөөхөн орнуудын нэг билээ. Ханой хотод буугаад, хил гааль нэвтэрсний дараа Ханой хотын төв хэсэгт байрлах зочид буудалдаа байрлан амарна. Буудлынхаа ойр орчим өөрийн өвөрмөц соёл уламжлал, францын колончлолын ул мөр үлдсэн нутгийн амьдралтай танилцана. Оройн хоолоо идээд аяны алжаал ядаргааг тайлан амарна.

2-р өдөр
  Ханой - Халонг
  Ханой хотын аялал, төв талбай, Хо Ши Мины бунхан, Ерөнхийлөгчийн ордон, Чуа Кот Мот буддын сүм, Номын сүм, Сэлэмт нуур, Яст мэлхийн суварга
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хо ши мины бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан “Чуа Мот Кот” хэмээх буддын сүмд зочилно. Мөн Вьетнамын анхны их сургуулийн суурь болсон өөрийн сургуулийн төгсөгч, 700 гаруй эрдэмтэн докторуудынхаа нэрсийг яст мэлхийн суурьт чулуун багананд мөнхөлсөн “Ван Миеу – Куок Ты Жам” хэмээх “Номын сүм”-д зочилж, Вьетнамын боловсрол, шинжлэх ухааны өнө эртний түүхтэй танилцана. Өдрийн хоолны дараа Ханой хотын төв цэгт байрлах “Хоан Кием” буюу “Сэлэмт нуур”-нд очиж, дунд нь орших “Яст мэлхийн суварга” үзэж, сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулцгаана. Дараа нь Ханойгоос зүүн хойш 170 гаруй км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар 4 цаг явж очин зочид буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Халонг
  Халонг булан, Усан онгоцны аялал /4 цаг/, утсан хүүхэлдэйн тоглолт, Халонгийн шөнийн зах
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Халонг усан онгоцны зогсоол руу хөдлөн загасчны тосгон, Тиэн Сунг агуй зэргийг сонирхоод тусгай зориулалтын өвөрмөц аяллын усан онгоцоор ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар 4 цаг гаруй аялангаа Цуан Чэу аралд зочлон өдрийн хооолоо усан онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно. Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болох “Халонг” булан нь 1500 орчим, кв.км. талбайг эзэлнэ. “Халонг” гэдэг үг нь « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгатай. Оройн 19 цагаас Вьетнамын өвөрмөц урлаг болох усан дээрх утсан хүүхэлдэйн сонирхолтой тоглолтыг 40 минут үзэж, Вьетнамын үндэсний хөгжмийн гайхамшигт аялгууг сонсон ардын дуу бүжиг сонирхоно. Оройн хоолны дараа Халонгийн шөнийн захаар зугаална.

4-р өдөр
  Халонг-Дананг
  Дананг хот
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Халонгоос Ханой хот руу автобусаар буцна. Өдрийн хоолны дараа Номхон далайн эрэгт орших сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа халуун бүсийн далайн эргийн үзэсгэлэнт Дананг хот руу ниснэ. Ингээд Форбес сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй далай эргээр тодруулсан My Khe Beach-тэй Дананг хотдоо ирж, зочид буудалдаа байрлан оройн хоолоо идээд, тэнгисийн таатай агаарт амарч, аялал, аж амьдралынхаа алжаал ядаргааг тайлна.

5-р өдөр
  Дананг
  Ба На уул, Агаарын дүүжин, Алтан гүүр
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Дананг хотын нэрийн хуудас болсон алдарт Ба На уул руу явна. Энэхүү ууланд Гиннесийн номд дэлхийн хамгийн урт гэж тэмдэглэгдсэн агаарын дүүжингээр зорчиж цогцолборт хүрэх бөгөөд Хүн ба Байгалийн төгс хослолыг эндээс харах болно. Данангийг дэлхийд танил болгосон далайн түвшнээс 1414 м өндөрт өргөгдсөн ган болон шилээр хийцтэй бурханы Тэнгэрт тэмүүлэх мутарт өргөгдсөн хагас тойрог Алтан гүүрээр аялна. Энэхүү байгууламж нь халуун бүсийн үзэсгэлэнт толгод, ой мододоор хүрээлэгдсэн бөгөөд аялагч жуулчдын сэтгэлийг ихээр татсан газар болно. Эндээ өдрийн буффет хоолоо идээд харин оройн хоолондоо хуурай газрын хүнд нэн ховорт тооцогдох амин дэмээр баялаг далайн хоол зооглох болно. Ингээд бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлээд орой буудалдаа амарна.

6-р өдөр
  Дананг-Хой ан
  Чам музей, Сон Тра хойг, Хой-Ан хот, Япон гүүр
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Чам музейд зочилно. Мөн Данангийн үзэсгэлэнт Сон тра хойгоор аялан хотын үзэмжийг хараад өдрийн хоолны дараа Вьетнамын эрт эдүүгээгийн түүхийг өгүүлэх эртний хот Хой ан тосгон руу аялна. Энэ хот нь 16-19р зуунд зүүн өмнөд Азийн хамгийн том худалдааны боомт байсан бөгөөд эртний Вьетнамын үзэмж, хэв маяг тод томруунаар үлдсэн ЮНЕСКО-оос дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газар болно. Мөн Фү Кмеэны чуулганы танхим, 16-17р зууны үед хамрагдах алдарт Япон гүүрээр зочлоод оройн хоолны дараа маш өвөрмөц үзэмжит Хой Ан хотын шөнийн аялал хийн бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэн Дананг хотдоо буцаж ирнэ.

7-р өдөр
  Дананг-Ханой
  худалдаа хийх чөлөөт цагтай
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хан зах, худалдааны төвөөр орж, худалдаа хийнэ. Вьетнамд дэлхийн алдартай брэндүүдийн үйлдвэрүүд олноор байдаг бөгөөд зүүн өмнөд Азийн худалдаа арилжааны томоохон төвүүдийн нэг билээ. Өдрийн хоолондоо нутгийн хоол зооглоод нисэх буудал явж, Ханой хотын зүг ниснэ. Буудалдаа байрлан амарна.

8-р өдөр
  Ханой-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж, дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Ханойгоос Улаанбаатарын чиглэлд нисч, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Ханой
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Ханой - Халонг
Үзвэр    Ханой хотын аялал, төв талбай, Хо Ши Мины бунхан, Ерөнхийлөгчийн ордон, Чуа Кот Мот буддын сүм, Номын сүм, Сэлэмт нуур, Яст мэлхийн суварга
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Халонг
Үзвэр    Халонг булан, Усан онгоцны аялал /4 цаг/, утсан хүүхэлдэйн тоглолт, Халонгийн шөнийн зах
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Халонг-Дананг
Үзвэр    Дананг хот
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Дананг
Үзвэр    Ба На уул, Агаарын дүүжин, Алтан гүүр
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Дананг-Хой ан
Үзвэр    Чам музей, Сон Тра хойг, Хой-Ан хот, Япон гүүр
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл    Дананг-Ханой
Үзвэр    худалдаа хийх чөлөөт цагтай
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
8 Чиглэл    Ханой-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

5 одтой зочид буудалд байрлах:

Том хүн:

  • 4.690.000
  • 5.100.000 /ганцаараа 1 өрөөнд байрлах/

Хүүхэд:

  • 4.290.000 /зочид буудалд ортой/
  • 3.790.000 /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Ханой-УБ олон улсын нислэгийн зардал
  • Ханой-Дананг-Ханой орон нутгийн нислэгийн зардал
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Вьетнамын виз
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • ПСР шинжилгээний зардалууд
  • Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 24 ам доллар
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Аялалд бэлтгэх зүйлс:

  • Гадаад паспорт (Вьетнамын хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)
  • Иргэний үнэмлэх(зарим тохиолдолд  хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
  • Цоожтой цүнх, чемодан
  • Вьетнамын зочид буудалд тавчик, усанд орох хэрэгсэл (саван, шампунь, оо, сойз гэх мэтийн хэрэгсэл)өрөөнд тавигддаггүй тул ариун цэврийн хэрэгслээ өөрсдөө бэлдэнэ.
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (плёнк, зай, цэнэглэгч)
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Тухайн цаг, улиралд  таарсан  хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн  мөнгө  USD  байвал зохимжтой.
  • Нарны малгай, борооны шүхэр
  • Англи стандартын  розетканд зориулсан (I type) шилжүүлэгч залгуур

Вьетнамын  тухай товч мэдээлэл:

 

                          Вьетнам

Газар зүйн байршил:

Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог.

Хүн ам ба шашин шүтлэг

80 сая гаруй, 54 үндэстэнтэй. Жин үндэстэн нийт хүн амын 90 %-г эзэлж, Дай –и, Дай, Ман, Хятад, Нүи үндэстний хүн ам 500мянгаас дээш байна.

Хэл:

Албаны хэл, байнгийн хэл, гол үндэстэний хэл цөмөөрөө Вьетнам хэл

Мөнгөний нэгж :

Вьетнамын мөнгөн тэмдэгтийг донг (VND эсвэл D) гэнэ. Гүйлгээнд 500 000, 100 000, 50 000, 20 000, 10 000, 5 000, 1 000, 500, 200, 100-тын  дэвсгэрт байна.

1 VND=0,00006 USD

1 донг =0.14 төгрөг

/аялах үеийн ханшийг харах/

Олон улсын утасны код

 

+84

Хэрэгцээтэй утаснууд:

 

Эмнэлэгийн түргэн тусламж-115

Гал команд-114

Аялал жуулчлалын цагдаа-113

Ханой олон улсын нисэх

Буудал- (84-4) 38865002

Ханой дахь Монгол Улсын Элчин сайдын Яамны хаяг: Embassy of Mongolia 39, Tran Phu Street,  Hà Nội (Hanoi), Vietnam,

Утас: (04) 845.3009

Цагийн бүс

(UTC+7)  Улаанбаатар болон Хонконгийн цагаас 1 цагаар хоцорно.

Замын хөдөлгөөн

Зүүн гарын дүрэмтэй. (Монголынхоос эсрэг, Англи , Японтой ижил)

 

Ундны ус:

Крантны усыг  буцалгаж  хэрэглэвэл зохимжтой

Цахилгаан хүчдэл :

Цахилгааны ердийн хэрэглээ 220 – 240V.   


Цаг агаар : Дэд халуун бүсийн чийглэг уур амьсгалтай.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Нячанг хот 

Дээд хэм

26

27

      28

29

32

30

31

31

30

28

27

26

Доод хэм

21

21

22

23

25

24

25

25

24

24

22

21

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Виз 30 хүртэлх хоногийн хугацаатай. Электрон болон тамгатай 2 төрлөөр гарна. 

Бүрдүүлэх материалууд: 

- Гадаад паспорт

- 4х6 хэмжээтэй 1 хувь цээж зураг

-Иргэний үнэмлэх 

Материал өгснөөс ажлын 5-7 хоногт гарна. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад