Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/07, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Хөх хот-Хайнан (Сан яа)

Аяллын хугацаа

8 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

2.190.000₮

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Газрын диваажин Хайнан арлын аялалд хамрагдсанаар далайн эргийн 5 одтой зочид буудалд тухлан, алтан шаргал элстэй өөрийн эзэмшлийн наран шарлагын газарт тааваараа амарна. Аяллын хөтөлбөрт багтсан олон сонирхолтой зүйлийн нэг бол Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах юм. Мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн, Шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан зооглоно. Бүтэн нэг чөлөөт өдрөөрөө ханатлаа shopping хийх боломжтой бөгөөд олон сонирхолтой хөтөлбөр энд багтсан болно.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  5 одтой зочид буудалд 4 хоног, Халуун рашаантай ресортод 1 хоног, 4 одны зэрэглэлтэй зочид буудалд 1 хоног    Нийт 7 үзвэр
  2 чөлөөт өдөр    Хөтөлбөрт багтсан14 хоол, багтаагүй 4 хоол
  .   Онгоцоор 12 цаг
 
1-р өдөр
  Улаанбаатар - Хөх хот - Хайкуо

Аялагчид Улаанбаатараас 12:30 цагт Хөх хотоор дамжин Хайнан мужийн төв Хайкоу хотруу 15:30 цагийн нислэгээр ниснэ. 21:20 цагт  Mэй лан олон улсын нисэх буудалд бууна.  Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна. 

2-р өдөр
  Хайкоу - халуун рашаан
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний  цайны  дараа  өрөөгөө  хүлээлгэн  өгч халуун рашаан руу  хөдлөнө. Замаараа дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн  дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн  вант улс”-аар аялан сармагчингийн  цирк,  хошин  show,  парад  зэрэг  хөгжилтэй  аялалд  оролцож,  сармагчингуудтай  зургаа  татуулан  энэ өдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ. Дараа нь Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсэд 5 одны зэрэглэлтэй “Pearl River Nantian Resort & SPA” халуун рашаантай амралтын газарт байрлаж оройн хоолны дараа аяны алжаал ядаргаа тайлах,тайвшруулах,  сэргээх, цусны эргэлт сайжруулах, мөн загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж,массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн рашаан бүхий  тус амралтын газрын бүхий л халуун рашаанд тухлан зочид буудлынхаа цэнгэг устай бассейнд   зугаацан амарч, амьдралын баяр жаргалыг бүхий л өдрийн турш эдлэн цэнгэнэ

 

3-р өдөр
  Халуун рашаан - Саняа
  өглөөний цай ,өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгнө. Саняа хот руу явах замаараа Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр  орно. Гадаадын жуулчдын хамгийн ихээр амарч зочилдог алдарт Дадунхай булангийн 5 одны зэрэглэлтэй зочид буудалдаа ирж тухлан амарна. Зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлах бөгөөд өөрийн эзэмшлийн далайн эрэг дэх наран шарлагын газартай, эргэн тойронд нь усан парк, завины зогсоол, усан спортын клуб болон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй, зочидынхоо сонирхолд нийцсэн олон төрлийн загвар шийдэл бүхий өрөөтэй. Дадунхай булангийн чимэг болсон энэхүү буудлын талаар илүү мэдэхийг хүсвэл http://www.baohonghotel.com хаягаар зочилж болно. 

4-р өдөр
Сан яа
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Үдээс  өмнө  далайн  гоё сайхныг  үзэж,  далайн  эрэг дээр  амарна.  Өдрийн  хоолоо  зооглосны  дараа  Хайнан  арлын алдарт хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй  танилцана.  ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67   дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн аяны алжаалаа бүрэн тайлах болно. /Массажны зардал аяллын үнэд багтсан болно/. Оройн буудалдаа ирж амарна.

5-р өдөр
Сан яа
  чөлөөт өдөр
  өглөөний цай

Чөлөөт өдөр. Энэ  өдөр  сэрүүлэггүй  өглөө  бөгөөд  өөрийн  тааваараа  сэрж,  буудлаас  сэтгэл  гарган  бэлдсэн  өглөөний  цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг  хүссэнээрээ  өнгөрүүлэх  боломжтой.  

6-р өдөр
Сан яа
  Чөлөөт өдөр
  Өглөөний цай

Чөлөөт өдөр. Энэ  өдөр  сэрүүлэггүй  өглөө  бөгөөд  өөрийн  тааваараа  сэрж,  буудлаас  сэтгэл  гарган  бэлдсэн  өглөөний  цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг  хүссэнээрээ  өнгөрүүлэх  боломжтой.  

7-р өдөр
  Саняа -Хайкуо- Хөх хот
  өглөөний цай, өдрийн хоол

Үдээс өмнө чөлөөт цагтай . Үдээс хойш буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудалруу хөдөлнө. 22:20 цагт Хайкуо- Хөх хот -н чиглэлд ниснэ. Хөх хотод 01:50 цагт ирээд зочид буудалд ирж амарна. 

8-р өдөр
  Хөх хот - Улаанбаатар

Өглөө 9:30 цагт Хөх хотоос Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. Улаанбаатар хотод 11:20 цагт ирээд Хайнан арлын мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Хөх хот - Хайкуо
2 Чиглэл    Хайкоу - халуун рашаан
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Халуун рашаан - Саняа
Хоол    өглөөний цай ,өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл Сан яа
Үзвэр    чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
6 Чиглэл Сан яа
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    Өглөөний цай
7 Чиглэл    Саняа -Хайкуо- Хөх хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
8 Чиглэл    Хөх хот - Улаанбаатар
9

Аяллын үнэ

  • 2.190.000₮
  • 2.590.000₮

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 2.190.000₮/зочид буудалд ортой/
  • 1.990.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  •  УБ-Хөх хот-Саняа 2 талын нислэгийн тийз
  • Саняа хотод 5 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөх хотод 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын үнэд багтаагүй хоолны зардал 

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

                                           Хайнаны аялалд бэлтгэх зүйлс
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

  1. Хувийн хэрэгцээний зардалд: Юань авч явбал зохимжтой /ойролцоогоор 2000 орчим юань/худалдаа  

хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ .

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол  аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

              Амьтан, ургамалын гаралтай хүнсний   бүтээгдэхүүнийг БНХАУ-ын  хилээр нэвтрүүлэх хориотой байдаг тул  аялалд авч явахгүй байх. Хил дээр хурааж байгааг  анхаарна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад