Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/07, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Москва- Дубай

Аяллын хугацаа

7 өдөр, 6 шөнө

Аяллын үнэ

2.950.000₮ + тийзний үнэ

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Дэлхийн хамгийн том худалдааны төв болох Dubai mall-оор шоппинг хийнгээ дэлхийн дээвэр Дубай хотоор аялах

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  ,   ,
  ,   ,
  ,   ,
 
1-р өдөр
  Улаанбаатар-Москва-Дубай

Аяллын баг энэ өдрийн онгоцоор Улаанбаатараас Москва-р дамжин Арабын нэгдсэн Эмират Улсын алдартай хот Дубайг зорин ниснэ. Орой Дубай хотод ирж, буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Дубай
  Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/ Дубайн музей Жумейра сүм Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa” ажиглалтын тавцан 124 давхарт гарах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Дубайн шинэ хотын хагас өдрийн аялалд гарна.
Үүнд :

  • Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/
  • Дубайн музей
  • Жумейра сүм
  • Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал
  • Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa”  ажиглалтын тавцан 124 давхарт гарах

Өдрийн хоолны дараа үдээс хойш Эмиратын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

3-р өдөр
  Дубай
  Вайлд Вади усан парк, Глобал Виллаж , Хөгжимт усан оргилуур
  өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар Дубай хотод байрлах Вайлд Вади усан парк дээр тоглоно.Олон улсын Глобал Виллаж олон улсын тосгоноор аялна.  Орой Дубайн хамгийн гайхалтай усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно.

4-р өдөр
  Дубай
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах,  зах дэлгүүрээр  явж, худалдаа хийхболомжтой. Дубайд дэлхийн нэртэй брэндийн бүх төрлийн бараа бүхий “Bur Jurman Centre”, “Dubai Mall”, ”Mall of Emirates” зэрэг томоохон дэлгүүр байдаг төдийгүй олон төрлийн захууд үйл ажиллагаа явуулах тул алт үнэт эдлэл, булган дээл, нутгийн онцлогтой  бараа бүтээгдэхүүнийг  худалдан авах өргөн боломжтой. Энэ өдөр өдөр, оройн хоол, унаагаар үйлчлэхгүй болно. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр,чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэнэ. Орой нь Дубайн олон улсын нисэх буудал явж Бээжингийн чиглэлд  Арабын ертөнцийн дүр төрх, барилга, орчин үеийн  хот байгуулалтын гайхамшигийг харуулсан Арабын Нэгдсэн Эмират Улсаар аялсан мартагдашгүй  сайхан дурсамжийг өвөрлөн ниснэ.

5-р өдөр
  Дубай-Абу Даби
  Шейх Заядын сүм, Абу Даби хотын аялал
  өглөөний цай, өдрийн хоол, орйн хоол

Өглөөний цайны дараа аяллын автобусаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорин явна. Абу Дабид ирсний дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох Шейх Заядын сүм (Shеikh Zayed Mosque) –ийг үзэж сонирхоно. Энэхүү сүмд 40 мянган хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд мөргөлийн гол танхим нь 9 мянган хүний багтаамжтай байдаг.
Мөн Абу Даби хотын үзэсгэлэнтэй газрын нэг болох “Corniche Road” хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ “Lu Lu” хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг, 1,9 тэрбум фунт стерлингээр баригдсан “The Emirates Palace” хэмээх 5 одтой зочид буудлын гадна байдалтай  танилцана. Үдийн хоолны дараа Дубайд буцаж ирнэ. Оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
  Дубай- Москва
  өглөөний цай

Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлаа хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу хүргүүлнэ.

7-р өдөр
  Москва -Улаанбаатар
  өглөөний цай

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Москва хотоор дамжин нисээд сэтгэл дүүрэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын Чингис хаан онгоцны буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Москва-Дубай
2 Чиглэл    Дубай
Үзвэр    Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/ Дубайн музей Жумейра сүм Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa” ажиглалтын тавцан 124 давхарт гарах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Дубай
Үзвэр    Вайлд Вади усан парк, Глобал Виллаж , Хөгжимт усан оргилуур
Хоол    өглөөний цай, оройн хоол
4 Чиглэл    Дубай
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл    Дубай-Абу Даби
Үзвэр    Шейх Заядын сүм, Абу Даби хотын аялал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, орйн хоол
6 Чиглэл    Дубай- Москва
Хоол    өглөөний цай
7 Чиглэл    Москва -Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал:

  • 2.950.000₮ + тийзний үнэ
  • 3.400.000₮ + тийзний үнэ

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 1.890.000₮+тийзний үнэ /Зочид буудалд ортой/
  • 1.539.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Гадаад хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ- ..........- Дубай нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Дубайн аялалд бэлтгэх зүйлс

 1.   Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  (183 хоногоос/) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.      Аяны хэрэгсэл:

  • Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт),
  • Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр
  • Нарны  шил
  • Англи стандартын  розетканд зориулсан  шилжүүлэгч залгуур,

 4.     Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас авч явах. Дубайд хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас гэх мэт зуны хувцас тохиромжтой.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Дубай

 

Дээд хэм

24

25,4

28,2

32,9

37,6

39,5

40,8

41,3

38,9

35,4

30,5

26,2

Доод хэм

14,3

15,4

17,6

20,8

24,6

27,2

29,9

30,2

27,5

23,9

19,9

16,3


5.  
Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

 6.   Визний материал:

  • Гадаад пасспорт
  • Нэг  хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн, ар дэвсгэр цагаан байх/
  • Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.