Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 ВЬЕТНАМ-ын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө XI/06, XI/27, XII/04, 2.900.000₮ 9595-7979
2 Аватар аялал /2 нислэгтэй/ СҮҮЛИЙН СУПЕР ХЯМДРАЛ 9 өдөр 8 шөнө X/19, 1,890,000₮ 9595-7979
3 Манжуур-4 4 өдөр 3 шөнө X/17, X/24, X/31, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
4 АНТАЛИЯ-Памуккале ШУУД НИСЛЭГТЭЙ аялал 7 өдөр 6 шөнө X/28, XI/04, XI/11, 2990.000₮ 9595-7979
5 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө X/20, X/27, XI/03, 1810000 9595-4949
6 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.290.000₮ 9595-8989
7 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, X/18, X/25, 550.000₮ 9595-3939
8 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө X/21, X/28, XI/02, 600.000₮ 9595-3939
9 Японы аялал 5 өдөр 4 шөнө X/28, XI/04, XI/18, 2190.000₮+ тийзний үнэ 9595-7979
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө X/18, XI/14, XI/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/20, 990,000₮ 9595-2929
12 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө X/26, XI/09, XI/23, 900,000₮ 9595-2929
13 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/09, XI/23, XII/07, 2.890.000₮ 9595-8989
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө X/17, X/24, X/31, 280.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр X/24, XI/18, XII/12, 350.000₮ 9595-3939
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/23, XI/18, XII/03, 450.000₮ 9595-3939
17 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
18 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө XI/17, XI/24, XII/01, 1.990.000₮ 9595-7979
19 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө X/22, XI/12, XI/23, 1.850.000төг + тийз 9595-1919
20 Дубайн аялал /хүүхдийн амралтанд/ 7 өдөр 6 шөнө X/28, 1.850.000төг + тийз 9595-1919
21 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/24, XII/08, 1.750.000₮+тийз 9595-3939
22 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/07, XI/28, XII/12, 3.150.000₮ 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.300.000₮ - ээс дээш 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 2.300.000₮ - с дээш 9595-1919
25 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
26 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-7979
27 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
28 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
29 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
30 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Дорнын ид шид үнэртсэн 10 үзэсгэлэнтэй романтик газрыг танилцуулж байна. Заавал бал сар ч гэлтгүй, энэ жилийнхээ ажлын алжаалыг эдгээр газруудаар аялангаа тайлж яагаад болохгүй гэж?

1. Бали арал - Индонезийн зүүн өмнөд хэсэгт байрлах Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан гайхамшигт Бали. Улүватү сүмд зочлон, сайхан хайрын домог сонсонгоо байгалийн өвөрмөц тогтоц бүхий далайн үзэмжийг харах болно. Азийн номер нэг зугаа цэнгэлийн төв болох Бали арлын алдарт Ватербом /Waterbom/ усан паркад хөгжилдөж, Жинбаран далайн эргийн алтан шаргал элс, сэвэлзүүр салхинд нар жаргахыг харж, лааны гэрэлд далайн хоолны BBQ, Бали арлын үндэсний арааны шүлс асгаруулам будаатай хуурга, тахианы шарсан мөч зооглон үдшийг ер бусын сайхнаар өнгөрүүлэх болно. жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлын гайхамшигт бүтээлүүд, иргэдийн өвөрмөц ахуй амьдрал, соёл урлаг, зан заншилтай танилцана. Мөн Балигийн алдарт жүжигчдийн тосгонд Кечак бүжгийг үзэж сонирхоно. Рашаант сүмд очин, Кинтамани галт уулын дэргэд байгалийн гоо үзэсгэлэн дунд үдийн хоолоо иднэ. Тэгаллаланг /Tegallalang/ будааны талбай, сармагчингийн ой, олон төрлийн жимс жимсгэнэ, кокао, кофи, халуун ногооны Serubatu цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан нүд, сэтгэлээ баясгаж, дурсгалын зургаа татуулах болно.

 

2. Газрын диваажин-Хайнан аялал- Зөөлөн торгон элс, намуухан илбэх мэт сэвэлзүүр салхи далайн давалгаа, алтан шаргал нар, дал мод, диваажин гэлтэй Хайнан арал. Хөх тэнгисийн ногоон гоёл хэмээн алдаршсан энэ арал дээр та хоёр Сармагчингийн вант улсаар аялаж, болор мэт тунгалаг далайд сэлж, бүх төрлийн өвчнийг анагаах шидтэй халуун рашаанд нь ороорой. Номин далайн эрэг дээр нь биеэ шарж хэвтэх төдий нь л тэнгэрийн оронд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ...

3. Вьетнамын НяЧанг хот- Торгон элс, тунгалаг ус, сэвэлзүүр салхи, сэтгэл хоргодом орчиноороо жуулчдыг жилийн дөрвөн улиралд даллан дуудаж байдаг Вьетнамын далайн эргийн үзэсгэлэнт хот НяЧанг. Нячанг хотын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолбор газар болох (Hon Chong Promontory) буланг үзнэ. Энэ газар нь алдарт Амраг /The Lover/ киноны гол дүрийн хосууд бие биеэндээ хайраа илчилсэнээр дэлхий дахинаа хосууд нэг нэгэндээ хайраа илчилдэг романтик газар болсон юм. Та ч бас хайрттайгаа хайрын тангараг өргөөрэй...

Мөн спа, массажинд орж алжаал, ядаргаагаа тайлах, модон завины аялал, үзэсгэлэнт дөрвөн арлын аялал, Вьетнамын хамгийн алдартай арлуудын нэг “Хулсан арал” (Vinpearl land)-ыг зорьж, Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн урт 3330метрийн урт агаарын дүүжингээр далай дээгүүр аялана.Хулсан арлыг жуулчдын дунд алдартай болгосон онцлог зүйл нь Винпеарл (Vinpearl amusement park) зугаа цэнгэлийн парк  юм. Тус парк нь тоглоомын бүс, усан парк, шоппинг гудамж, үйлчилгээний газрууд гэсэн хэсгүүдээс бүрдсэн байдаг. Энэхүү паркад 300 гаруй далайн ховор амьтад, бүтсэн 4D кино театр,  төрөл бүрийн тоглоом, усан гулсуур, караоке гээд сэтгэлийг хөдлөл дээд цэгтээ хүрч, хэзээ ч мартагдашгүй дурсамжийн тань хамгийн хөгжилтэй мөчүүд болон үлдэнэ. Мөн далайн эрэгт наранд биеэ ээж зуны халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой.

4. Азийн зүрх Тайвань-Хятадын өнө эртний түүх дурсгалын 650 мянга гаруй үзмэртэй Хааны ордны музейгээрээ Тайвань арал алдартай. Дэлхийд өндөрөөрөө 2-т орох 101 давхар барилгын дээрээс дэлхийг ажиж, сонирхоод 91 давхарт нь гарч хотыг бүхэлд нь хараарай. Тайвань арал нь байгалийн тогтоцынхоо хувьд өндөр хад цохио, хязгааргүй үргэлжлэх мэт сүндэр уулсаас бүрдсэн юм. Елиу хэмээх цэцэрлэгт хүрээлэн, хойд хэсгээрээ нар мэт дугуй, урд хэсгээрээ сар мэт хэлбэртэй “Нар сар” нуур, Алишан дахь Аварга моддын цогцолбор, бадамлянхуа нуур, Тайваний амралтын төв болсон нутгийн иргэд Ай гол хэмээн нэрлэдэг Дурлалын голыг үзэж болно. Энэ голын баруун эрэгт Дурлалын цэцэрлэгт хүрээлэн байдаг. Бал сарын чинь аяллын маршрутад нийцнэ.

5. Дорнын Сувд Хонгконг- “Дорнын Лас Вегас” Макао -Бал сарынхаа аяллыг Оддын өргөн чөлөөгөөр эхлүүлвэл ямар вэ? Дэлхийн хамгийн сонирхол татам газруудын нэгт тооцогддог усан доорх далайн амьтдын парк ч тэнд бий. ХонгКонгийн Диснэйлэнд, Голден Баухинэ талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордонгоор зугаалж, оргил цэг Victoria Peak-ээс хотыг ажих та хоёрт сонирхолтой дурсамж нэмнэ. Шөнө нь ХонгКонгийн 44 барилга дээр байрлуулсан лазеран гэрлүүдийн хөгжмийн аянд хувирах өвөрмөц дүрс хөдөлгөөнөөр гайхшруулан дэлхийн хамгийн том гэрлийн үзүүлбэр “Гэрлийн симфони”-ийг сонирхож болно.

6. Хайр гэрэлтсэн Пүкет- Азийн Хавай хэмээгдэх Голден бийч буюу алтан элст наран шарлагын газар биеэ шаран, далайн хоол зооглон романтик үдшийг өнгөрөөх боломжтой.  Пүкет арлын зүүн хойд хэсэгт орших жуулчдын хамгийн их очдог газрын нэг хэд хэдэн арлаас бүрдэх “Ao Phang Nga National Park”-д саатан, сонин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад асгуудыг харж, Английн тагнуулын цуврал кино болох алдарт 007-гийн зураг авалт хийгдсэн байгалийн үзэсгэлэн төгс “James Bond island” -д хөл тавин, сэтгэл сэргээж, нүдийг баясгах үзэсгэлэнт агуйнуудыг харан, оюу ногоон далайд хөвж, жижиг завиар далайн дунд үзэсгэлэнтэйгээр дүнхийх хадан хавцлууд бүхий агуйгаар аялж, “ПИ ПИ” арал руу усан онгоцоор аялна. Мөн спа төвөөр үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамлын саунд жигнүүлж, рашаанд орж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн хуримын дараах алжаалаа тайлах болно.

7. Азийн бар Шанхай хотын аялал- Хотыг чимэглэн урсдаг Пү мөрний эрэг дагуух үзэсгэлэнт газрууд, 19-р зууны колончлолын үед баригдсан эртний барилгууд, Пүдү дүүргийн шугуйран боссон орчин үеийн архитектурын гайхамшиг бүхий барилга байгууламжууд, Азийн хамгийн өндөр 468 метр телевизийн цамхагийн 263 метрийн өндөр дээрээс Шанхай хотыг 360 градус харах үгээр хэлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно. Дэлхийн хамгийн отгон “Шанхай-Дисней”-н гайхамшигт ертөнцөөр аялан, дэлхийн цор ганц ТРОН галзуу хулганад сууж сансарын ертөнцөөр аялах үнэхээр гайхалтай. Та хоёрт мартагдашгүй дурсамжийг бэлэглэх болно.

8.  Үзэсгэлэнт- Патая Азийн Хавай хэмээгдэх Голден бийч буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар 40 минут явж очно. Далайн эрэг дээр наранд биеэ шаран далайн хоол зооглоно. Үдээс хойш (15 цагаас) Спа төвөөр үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамлын саунд жигнүүлж, рашаанд орж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно(1 цаг 30 минут). Оройн хоолыг (18 цагаас) далайн эрэг дэх 240 м өндөр “Патая парк бийч ресорт” цамхагийн эргэдэг ресторанд олон үндэстний буфет хоол зооглохын сацуу үзэсгэлэнт Патая хот болон хязгааргүй их далайг нэгэн агшинд харах болно. Хэрвээ та өөрийнхөө эр зоригыг шалгахыг хүсвэл тус цамхагийн 170 м өндөр дээрээс троссоор бууж болно. Орой (19:30 цагаас) Тайландын Лэйдибой /Ladyboy/ нарын “Тиффани шоу” үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой. Энэ шоуны талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг www.tiffany-show.co.th  сайтаас үзнэ үү.  Патая хот нь нарны гэрэл, зөөлөн элс, далайн ус шөнийн амьдралаараа жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллаж байдаг Патая хотод төрөл бүрийн сонирхолтой найт шоу /night show/ үзэх боломжтой. Дараа нь  Патаягийн шөнийн амьдралыг харуулсан алдарт Вакинг стрит /walking street/ гудамжаар зугаалж, шөнийн амьдралтай танилцана.

9. Вьетнамын Ханой-Халон булангийн үзэсгэлэнт далайн эрэг, гайхамшигийн агуй, Хо Ши Мин ерөнхийлөгчийн бунханаар орж, нэг баганат, Tran Quoc суваргуудыг үзэж, далайн хав, усан хүүхэлдэйн тоглолтыг сонирхоорой. Ба Вигийн үндэсний цэцэрлэг дэх цахирмаа цэцгийн болон шувуудын хүрээлэн анхаарлыг чинь татах нь дамжиггүй.

10. Наран ургах Токио, Фүжи уул- Эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмийн бурханд хувь заяагаа даатгаж, аз жаргалыг зөгнөн бурханд хэлэх хүсэлтээ модон хавтан дээр бичиж үлдээдэг уламжлалтай. Нарны оронд нэгэнт очсоных хаанаас нь ч харсан тэгш хэмтэй харагдах Фүжи уулын бэлээр зочилж, сөнөсөн галт уулын дээгүүр агаарын лифтээр явж, халуун рашаанд хайрттайгаа ороод аваарай.