Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 ВЬЕТНАМ-ын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө XI/06, XI/27, XII/04, 2.900.000₮ 9595-7979
2 Аватар аялал /2 нислэгтэй/ СҮҮЛИЙН СУПЕР ХЯМДРАЛ 9 өдөр 8 шөнө X/19, 1,890,000₮ 9595-7979
3 Манжуур-4 4 өдөр 3 шөнө X/17, X/24, X/31, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
4 АНТАЛИЯ-Памуккале ШУУД НИСЛЭГТЭЙ аялал 7 өдөр 6 шөнө X/28, XI/04, XI/11, 2990.000₮ 9595-7979
5 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө X/20, X/27, XI/03, 1810000 9595-4949
6 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.290.000₮ 9595-8989
7 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, X/18, X/25, 550.000₮ 9595-3939
8 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө X/21, X/28, XI/02, 600.000₮ 9595-3939
9 Японы аялал 5 өдөр 4 шөнө X/28, XI/04, XI/18, 2190.000₮+ тийзний үнэ 9595-7979
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө X/18, XI/14, XI/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/20, 990,000₮ 9595-2929
12 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө X/26, XI/09, XI/23, 900,000₮ 9595-2929
13 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/09, XI/23, XII/07, 2.890.000₮ 9595-8989
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө X/17, X/24, X/31, 280.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр X/24, XI/18, XII/12, 350.000₮ 9595-3939
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/23, XI/18, XII/03, 450.000₮ 9595-3939
17 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
18 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө XI/17, XI/24, XII/01, 1.990.000₮ 9595-7979
19 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө X/22, XI/12, XI/23, 1.850.000төг + тийз 9595-1919
20 Дубайн аялал /хүүхдийн амралтанд/ 7 өдөр 6 шөнө X/28, 1.850.000төг + тийз 9595-1919
21 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/24, XII/08, 1.750.000₮+тийз 9595-3939
22 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/07, XI/28, XII/12, 3.150.000₮ 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.300.000₮ - ээс дээш 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 2.300.000₮ - с дээш 9595-1919
25 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
26 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-7979
27 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
28 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
29 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
30 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

УБ - Хонгконг - Дубай

Аяллын хугацаа

7 өдөр, 6 шөнө

Аяллын үнэ

1.850.000төг + тийз

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Цэцэглэн хөгжиж Дубайгаар аялж зөвхөн Дубайд л үзэж болох гайхалтай шинэлэг газруудаас гадна түүх соёлтой танилцан, элсэн цөлөөр жийпээр аялан, алтны зах, халуун ногооны захаас болон томоохон худалдааны төвүүдээс хүссэн бараагаа хямд үнээр худалдан авах боломж. Мөн Арабын нийслэл Абу-Даби хотоор аялж Шэйх Заедын сүм, гайхалтай усан паркаар зочлоно..

 
Тойм мэдээлэл
 
1-р өдөр
Улаанбаатар - Хонгконг -Дубай

Аяллын баг энэ өдрийн онгоцоор Улаанбаатараас дамжин нислэгээр Арабын нэгдсэн Эмират Улсын алдарт Дубайг зорин ниснэ.  Орой Дубай хотод ирж, буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Дубай
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа ууна. 
Үдээс өмнө чөлөөт цагтай тул та хүссэнээрээ амрах боломжтой. 

Өдрийн хоолны дараа үдээс хойш Эмиратын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

3-р өдөр
Дубай парк
  өглөөний цай , оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар Дубайн гайхалтай паркуудаар аялах аялалдаа гарна. Гайхалтай 4 паркаас сонгон зочлох боломжтой. Үүний дараагаар Дубайн хамгийн гайхалтай усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно. Усан оргилуурын гайхалтай үзүүлбэрийн дараагаар усан онгоцон дээрх оройн хоол  идэхээр явна.

Усан онгоцон дээр: 

  • Ардын хөгжим
  • Амьд шоу
  • Амтат оройн хоол
  • Онгоцон дээрх бүх уух зүйл үнэгүй:  Кофе, жүүс, ундаа, ус, цай

 Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой. Дубайд дэлхийн нэртэй брэндийн бүх төрлийн бараа бүхий “Bur Jurman Centre”, “Dubai Mall”, ”Mall of Emirates” зэрэг томоохон дэлгүүр байдаг төдийгүй олон төрлийн захууд үйл ажиллагаа явуулах тул алт үнэт эдлэл, булган дээл, нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах өргөн боломжтой. Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно. Дубайн эртний усан тээврийн нэг болох Абра (усан такси)-гаар аялан Дэйрад очин Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох Gold Souk буюу “ Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох Spice Souk буюу Халуун ногоо, жимсгэний захаар орж алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр худалдан авах боломжтой. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар Дубайн булангаар усан онгоцоор аялж, шөнийн Дубайн гайхамшгийг мэдрэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө.

5-р өдөр
Дубай
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Дубайн шинэ хотын аялал эхэлнэ. 

Үүнд :

  • Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/
  • Madinat Jumeirah  / Souk , Орон сууцууд/
  •  “Палм Джумейра” /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал
  • Абра усан таксигаар аялах
  • Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa”  ажиглалтын тавцан 124 давхарт гарах

Өдрийн хоолоо иднэ. 

Өдрийн хоолны дараагаар Дубай Молл -д байрлах гайхалтай дубайн аквариумаар зочлон далайн амьтдын сонирхолтой амьдралаар зочлох боломжтой. 

Дубайн Молл болон Бурж Халифа-н урд үдэш бүр үзэх боломжтой гайхалтай усан оргилуурын үзүүлбэр үзэж сонирхоод оройн хоолоо иднэ. 

Зочид буудалдаа байрлан амрна. 

6-р өдөр
Дубай - Хонгконг
  өглөөний цай

Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэн өгөөд ачаа тээшээ буудлаас аваад Арабын Нэгдсэн Эмират улсаар хийсэн аяллынхаа мартагдашгүй сайхан дурсамжийг өвөрлөн дамжин нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ.  

 

 

 

7-р өдөр
Улаанбаатар

Сэтгэл дүүрэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн  Улаанбаатарын Чингис хаан онгоцны буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл Улаанбаатар - Хонгконг -Дубай
2 Чиглэл Дубай
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Дубай парк
Хоол    өглөөний цай , оройн хоол
4 Чиглэл Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
5 Чиглэл Дубай
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл Дубай - Хонгконг
Хоол    өглөөний цай
7 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

1.850.000төг + тийз

  • 1.850.000төг + тийз
  • 2.300.000төг + тийз

  • 1.650.000төг + тийз
  • 1.400.000төг + тийз

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаад зорчигчийн даатгалын хураамж
  • АНЭУ-ын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ-Астана-Дубай дамжин чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Нутгийн хөтчийн гар цайлгах мөнгө (хүн бүр 20 USD)
  • Экспо 2020 Дубайн жуулчны татвар (1 хоногийн 15 дирхам)

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдэхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс

Бэлтгэх зүйлс

1.   Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  (183 хоногоос/) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.      Аяны хэрэгсэл:

  • Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт),
  • Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр
  • Нарны  шил
  • Англи стандартын  розетканд зориулсан  шилжүүлэгч залгуур,

 4.     Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас авч явах. Дубайд хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас  гэх мэт зуны хувцас тохиромжтой.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

24

25,4

28,2

32,9

37,6

39,5

40,8

41,3

38,9

35,4

30,5

26,2

Доод хэм

14,3

15,4

17,6

20,8

24,6

27,2

29,9

30,2

27,5

23,9

19,9

16,3


5.   
Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

 6.   Визний материал:

  • Нэг  хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн, ар дэвсгэр цагаан байх/
  • Гадаад пасспорт
  • Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу  

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.