Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/21, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Токио

Аяллын хугацаа

4 өдөр, 3 шөнө

Аяллын үнэ

1990.000₮+ тийзний үнэ

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ариун-Учрал

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Арлын Япон орны нийслэл Токио хот болон Япон орны бэлгэ тэмдэг болсон Фүжи уулруу аялангаа хайртай дотны хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. Үзвэрийн зохион байгуулалт, Монгол хөтчийн мэргэжлийн найрсаг үйлчилгээ таны тав тухыг бүрэн хангах болно.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  .   .
  Нэг өдрийн худалдааны цагтай   Аяллын хөтөлбөрт 10 удаагийн хоол багтсан
  40   10
 
1-р өдөр
  Улаанбаатар -Токио
  .Асакуса дүүрэг, SKY TREE цамхаг
  оройн хоол

Өглөөний нислэгээр Улаанбаатараас Арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын “Нарита” олон улсын нисэх буудалд буухад хөтөч угтан авна. Токио хотруу автобусаар явна. Замдаа Токио хотын бүтээн байгуулалтын гайхамшигийг тольдон харж аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцана. Оройн хоолны дараа нь Токио хотын бэлэг тэмдэг болсон жуулчдын зорин очдог гол үзмэрүүдийн нэг болох 634 метр өндөртэй SKY TREE цамхагаас Токио хотыг тольдон харах болно. Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.


2-р өдөр
  Токио - Фүжи уул
  Фүжи уул, Фүжи уулын музей, Фүжи уулын нөмөрт байрлах хүрхрээ
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөө цайны дараа Япон улсын бэлэг тэмдэг, хамгийн өндөр цэг болох Фүжи уулын цогцолбор руу явна. Дэлхийн соёлын өв сан Фүжи уулын орчин үеийн шинэ музей, Фүжи уулыг үзэхээр зорино.  Үзэсгэлэнт Яманака нууранд "Хунт" завиар аялна. Яманака нь Фүжи уулын бэлд орших Японы аялал жуулчлалын 5 сувд  цувраа нуруудын хамгийн том нь бөгөөд нийт талбай 9,5 кв.км, эргийн тойргийн урт 14км, гүн нь 13м юм. Байгалийн үзэсгэлэнт хослолыг та эндээс үзэн дурсгалын зургаа татуулан бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Үзэсгэлэнт Фүжи уулын нөмөрт байрлах өндөр нь 20м өргөн нь 150м орчим үргэлжлэх үзэсгэлэнт Ширайто хүрхрээг үзэж сонирхон зөвхөн тэнд л худалдаалагдах бэлэг дурсгалыг худалдан авах боломжтой.  Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна. 

3-р өдөр
  Токио
   Хиймэл арал Одайба, Тоёото автомашины үзэсгэлэн, Солонгон гүүр, Эрх чөлөөний хөшөө, Diver city худалдааны төв
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөө цайны дараа хотын аяллаа эхэлнэ. Хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арлаар аялна. Токио хотын алдарт Солонгон гүүрийг үзнэ. Эрх чөлөөний хөшөөний урд зургаа татуулна. Дараа нь Түүхэн дурсгалт машины музейгээр зугаална. Мөн та Тоёото компаниас танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн загварын нүд унам машины загваруудтай танилцана. Хэрэв та хүсвэл дуртай машинаа унаж зургаа авахуулан хийморио сэргээнэ. Өдрийн хоолны дараа нь Токио хотын алдарт Солонгон гүүр үзнэ. Diver city худалдааны төвөөр орох бөгөөд энд Armani , Lacoste, Watchshop, Zara, Coach Men, Element , Adidas зэрэг төрөл бүрийн брэнд цугларсан худалдааны төв юм. Эндээс хантлаа аяны богцоо дүүргэх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

4-р өдөр
Токио - Улаанбаатар
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Токио хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Таван цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар -Токио
Үзвэр    .Асакуса дүүрэг, SKY TREE цамхаг
Хоол    оройн хоол
2 Чиглэл    Токио - Фүжи уул
Үзвэр    Фүжи уул, Фүжи уулын музей, Фүжи уулын нөмөрт байрлах хүрхрээ
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Токио
Үзвэр     Хиймэл арал Одайба, Тоёото автомашины үзэсгэлэн, Солонгон гүүр, Эрх чөлөөний хөшөө, Diver city худалдааны төв
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Токио - Улаанбаатар
Хоол    Өглөөний цай
5
Үзвэр    .

Аяллын үнэ

Том хүн:

  • 1990.000₮+ тийзний үнэ
  • 2390.000₮+тийзний үнэ /ганцаараа нэг өрөөнд байрлах//

Хүүхэд:

  • 1890.000₮+тийзний үнэ /ортой/
  • 1590.000₮+тийзний үнэ /оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 2 одны эсвэл 3 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаад зорчигчийн даатгалын хураамж
  • Визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Улаанбаатар-Токио чиглэлийн 2 талын энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визтэй холбоотой зардал
  • Токио 2020 олимпын гадаад жуулчны татвар 1,000 иен

Бэлтгэх зүйлс

.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Зочин: Япон улсад аялах визийг танай компани гаргаж өгөх үү? Ямар ямар бичиг баримт, материал шаардлагатай вэ?

Тэнгэр Трэвел: Виз гарахад шаардлагатай материалуудыг аялагчаас авч бүрдэл болсон материалыг тухайн улсын элчинд өгөх ажлыг зохион байгуулна. Харин тухайн хүний виз гарах эсэх асуудлыг Элчин Сайдын Яам шийдвэрлэнэ. Япон Улсын аяллын виз авахын тулд шаардлагатай материалуудыг виз гэсэн хэсгээс үзнэ үү . 

Зочин: Японы аяллын  виз тухайн орондоо хэд хоног аялах эрхтэй байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Япон улсад аялах виз нь Япон улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 15 хоног хүчин төгөлдөр үйлчилнэ.

Зочин: Японы виз нь гадаад паспорт дээр дарагдах уу, эсвэл тусдаа байх уу?

Тэнгэр Трэвел: Япон улсын виз гадаад пасспорт дээр дарагддаг.

Зочин: Визний бүрдүүлэх материал юу вэ? 

Тэнгэр Трэвел: Дараах зүйлсийг бүрдүүлнэ.

  1. Гадаад пасспдорт /Японы хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх/
  2. 4,5х4,5 хэмжээтэй 1% цээж зураг
  3. Ажлын газрын тодорхойлолт 
  4. Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь, хуулбар/
  5. Гэрлэлт, төрсний, төрөл садангийн лавлагаа
  6. Хөрөнгийн баталгаа /Сүүлийн 3 сарын данс, хадгаламжын дэвтрийн хуулга, тодорхойлолт/ 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад