Аяллын чиглэл
Улаанбаатар-Хөх хот-Чанша-Жанжиажэ
Аяллын хугацаа
9 өдөр, 8 шөнө
Аяллын үнэ
2.090.000₮
Холбоо барих
9595-4949
tengertravel49@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
Аялагчдийн өгсөн үнэлгээ
2 үнэлсэнНэр: Ариун-Учрал
Албан тушаал: Аяллын зөвлөх
Ажилласан жил: 1 жил
Аяллын онцлог:Сүүлийн үед хүмүүсийн хамгийн ихээр зорих болсон Шилэн гүүр, Аватар киноны зураг авалт хийсэн ойн цогцолборт хүрээлэн, Тэнгэрийн хаалга, Чанша хотод байрлах жүржийн арлаар аялал хийх гэх мэт гайхалтай үзвэрүүдийг хамгийн хямдаар үзэх боломжтой.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

Өдрийн галт тэргээр Улаанбаатар хотоос Замын-үүдрүү хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Өглөө Замын үүд хотод ирж автобусаар Эрээн хотруу хөдөлнө. Хил гаалиар гарсны дараа нутгийн хөтөчтэй уулзан Хөх хотруу автобусаар явна. 5-6 цаг явсны дараа Хөх хотод ирнэ. Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа байрлан амарна.



Өглөөний цайгаа уусны дараа 10 цагт өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал хөдлөнө. 13:00 нислэгээр Хунан мужийн төв Чанша хотруу ниснэ. Нислэг 2:20 цаг үргэжилнэ. Чанша хотод ирсний ирж, хотын чимэг болсон Шианжан мөрний дунд орших Жүржийн арлаар аялах болно. 2км үргэлжлэх чихэрлэг амтат Жүржийн нэртэй энэхүү арал нь жилийн дөрвөн улирлын туршид маш үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд мужийнхаа хамгийн алдартай найман үзмэрийн нэгд ордог. Энд та цэцэрлэгээр зугаалан цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна Хятадыг Коммунист намын дарга асан Мао Зедуны 32 насны дүр төрхийн мөнхлөн бүтээсэн 93 метр урт, 41 метр өргөн, 32 метрийн өндөртэй хөшөөг үзэх болно. Дараа нь оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа Чанша хотоос хурдны замаар 4-5 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнэ. Өдрийн хоолны дараа Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Орой нь нутгийн онцлогтой хоол зооглоно. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.



Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй шатаар Алтан ташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. (Жич: Хэрэв та хүсвэл уулаас уруудахдаа 80 юань нэмэлтээр төлөн шилэн лифтээр бууж болно.) Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж зоригоо шалгах боломжтой. Өдрийн хоолны дараа Чанша хотруу хөдөлнө. Орой Чанша хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.



Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж Хөх хотруу ниснэ. Хөх хотод ирээд Эрээний чиглэлд автобусаар 6 цаг аялна. Зочид буудалдаа ирж амарна.



Өдөр 12 цаг хүртэл чөлөөт цаг. 12 цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд Замын-Үүд хотруу хөдөлнө. Хил гаалиар гарч галт тэргээр Улаанбаатар хотруу хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо
Өглөөний 8:45 минутанд Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
2 | Чиглэл | ![]() |
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | Чанша-Жанжиажэ |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | Жанжиажэ-Чанша |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
8 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
9 | Чиглэл | Улаанбаатар |

Аяллын үнэ
Том хүн
- 2.090.000₮
- 2.490.000₮ /зочид буудалд ганцаараа/
Хүүхэд
- 1.990.000₮ /зочид буудалд ортой/
- 1.790.000₮ /зочид буудалд оргүй/

Бэлтгэх зүйлс
Хөххот-Чанша-Жанжиажэ аялалд бэлтгэх зүйлс
1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.mn цахим хуудсын <Лавлах цэс>-ийн “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.
2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,
ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
3. Аяны хэрэгсэл:
- Цоожтой цүнх, чемодан
- Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
- Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
- Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (мемори карт, зай, цэнэглэгч)
- Selfie гар /оосортой/
- Power Bank /сайн цэнэглэх/
- Тухайн цаг, улиралд таарсан хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
- Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (Юань байвал зохимжтой )
- Нарны малгай, борооны шүхэр, нарны шил, борооны нимгэн цув
- Жижиг аяны сандал
- Хятад улсад Фейсбүүк орохын тулд Better Net, VPN нэртэй файлыг татах
- Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
- Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
- Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
- Хуурай нойтон салфетка
- Саван, шампунь, оо, сойз, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
- Бусад
4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Бээжин |
Дээд хэм |
1,8 |
5 |
11,6 |
20,3 |
26 |
30,2 |
30,9 |
29,7 |
25,8 |
19,1 |
10,1 |
3,7 |
Доод хэм |
-8,4 |
-5,6 |
0,4 |
7,9 |
13,6 |
18,8 |
22 |
20,8 |
14,8 |
7,9 |
0,0 |
-5,8 |
|
Жанжиажэ |
Дээд хэм |
15 |
25 |
26 |
30 |
35 |
36 |
36 |
38 |
35 |
34 |
25 |
16 |
Доод хэм |
-4 |
0 |
2 |
12 |
14 |
17 |
22 |
0 |
17 |
9 |
17 |
0 |
5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим юань.
- Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз

Видео

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
