Аяллын чиглэл
УБ - Сөүл - Дубай
Аяллын хугацаа
7 өдөр, 6 шөнө
Аяллын үнэ
1.950.000төг + тийз
Холбоо барих
9595-1919
tengertravel19@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
Аялагчдийн өгсөн үнэлгээ
5 үнэлсэнНэр: Ч.Хишигтогтох
Албан тушаал: Аяллын зөвлөх
Ажилласан жил: 1 жил
Аяллын онцлог:Цэцэглэн хөгжиж Дубайгаар аялж зөвхөн Дубайд л үзэж болох гайхалтай шинэлэг газруудаас гадна түүх соёлтой танилцан, элсэн цөлөөр жийпээр аялан, алтны зах, халуун ногооны захаас болон томоохон худалдааны төвүүдээс хүссэн бараагаа хямд үнээр худалдан авах боломж. Мөн Арабын нийслэл Абу-Даби хотоор аялж Шэйх Заедын сүм, гайхалтай усан паркаар зочлоно..
Аяллын баг энэ өдрийн онгоцоор Улаанбаатараас дамжин нислэгээр Арабын нэгдсэн Эмират Улсын алдарт Дубайг зорин ниснэ. Орой Дубай хотод ирж, буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Дубайн шинэ хотын хагас өдрийн аялалд гарна.
Үүнд :
- Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/
- Madinat Jumeirah / Souk , Орон сууцууд/
- “Палм Джумейра” /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал
- Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa” ажиглалтын тавцан 124 давхарт гарах
Өдрийн хоолоо иднэ.
Өдрийн хоолны дараа үдээс хойш Эмиратын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар Дубай хотод байрлах Вайлд Вади усан парк дээр тоглоно.
Орой Дубайн хамгийн гайхалтай усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно.
Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой. Дубайд дэлхийн нэртэй брэндийн бүх төрлийн бараа бүхий “Bur Jurman Centre”, “Dubai Mall”, ”Mall of Emirates” зэрэг томоохон дэлгүүр байдаг төдийгүй олон төрлийн захууд үйл ажиллагаа явуулах тул алт үнэт эдлэл, булган дээл, нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах өргөн боломжтой. Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно. Дубайн эртний усан тээврийн нэг болох Абра (усан такси)-гаар аялан Дэйрад очин Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох “Gold Souk” буюу “ Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох Spice Souk буюу Халуун ногоо, жимсгэний захаар орж алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр худалдан авах боломжтой. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар Дубайн булангаар усан онгоцоор аялж, шөнийн Дубайн гайхамшгийг мэдрэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Өглөөний цайны дараа аяллын автобусаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорин явна. Абу Дабид ирсний дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох Шейх Заядын сүм (Shеikh Zayed Mosque) –ийг үзэж сонирхоно. Энэхүү сүмд 40 мянган хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд мөргөлийн гол танхим нь 9 мянган хүний багтаамжтай байдаг.
Мөн Абу Даби хотын үзэсгэлэнтэй газрын нэг болох “Corniche Road” хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ “Lu Lu” хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг, 1,9 тэрбум фунт стерлингээр баригдсан “The Emirates Palace” хэмээх 5 одтой зочид буудлын гадна байдалтай танилцана. Үдийн хоолны дараа Дубайд буцаж ирнэ. Оройн хоолоо 2 давхар усан онгоцон дээр зооглоод буудалдаа байрлан амарна.

Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэн өгөөд ачаа тээшээ буудлаас аваад Арабын Нэгдсэн Эмират улсаар хийсэн аяллынхаа мартагдашгүй сайхан дурсамжийг өвөрлөн дамжин нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ.
Сэтгэл дүүрэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын Чингис хаан онгоцны буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | Улаанбаатар - Сөүл -Дубай |
2 | Чиглэл | Дубай |
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | Абу-Даби Усан парк |
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | Чөлөөт өдөр |
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | Абу Даби |
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | Дубай - Сөүл |
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | Улаанбаатар |

Аяллын үнэ
- 1.950.000төг + тийз
- 1.750.000төг + тийз
- 1.550.000төг + тийз
Аяллын үнэд багтсан зүйлс:
- 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаад зорчигчийн даатгалын хураамж
- АНЭУ-ын визний хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- УБ-Сөүл-Дубай дамжин чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
- Хувийн хэрэгцээний зардал
- Нутгийн хөтчийн гар цайлгах мөнгө (хүн бүр 20 USD)
- Экспо 2020 Дубайн жуулчны татвар (1 хоногийн 15 дирхам)
6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
7) Хэрэв аяллын бүрэлдэхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс
Бэлтгэх зүйлс
1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос/) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
3. Аяны хэрэгсэл:
- Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт),
- Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
- Овор багатай шүхэр
- Нарны шил
- Англи стандартын розетканд зориулсан шилжүүлэгч залгуур,
4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас авч явах. Дубайд хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас гэх мэт зуны хувцас тохиромжтой.
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Дээд хэм |
24 |
25,4 |
28,2 |
32,9 |
37,6 |
39,5 |
40,8 |
41,3 |
38,9 |
35,4 |
30,5 |
26,2 |
Доод хэм |
14,3 |
15,4 |
17,6 |
20,8 |
24,6 |
27,2 |
29,9 |
30,2 |
27,5 |
23,9 |
19,9 |
16,3 |
5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.
6. Визний материал:
- Нэг хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн, ар дэвсгэр цагаан байх/
- Гадаад пасспорт
- Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз

Видео

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
