Аяллын чиглэл
УБ - Истанбул - Дубай
Аяллын хугацаа
8 өдөр, 7 шөнө
Аяллын үнэ
6,490,000₮
Холбоо барих
9595-8989
tengertravel19@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
Аялагчдийн өгсөн үнэлгээ
5 үнэлсэнНэр: Ч.Хишигтогтох
Албан тушаал: Аяллын зөвлөх
Ажилласан жил: 3 жил
Аяллын онцлог:Цэцэглэн хөгжиж Дубайгаар аялж зөвхөн Дубайд л үзэж болох гайхалтай шинэлэг газруудаас гадна түүх соёлтой танилцан, элсэн цөлөөр жийпээр аялан, алтны зах, халуун ногооны захаас болон томоохон худалдааны төвүүдээс хүссэн бараагаа хямд үнээр худалдан авах боломж. Мөн Арабын нийслэл Абу-Даби хотоор аялж Шэйх Заедын сүм, гайхалтай усан паркаар зочлоно..

Аяллын баг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч, бүртгэлээ хийлгээд ---- рейсийн нислэгээр Истанбул хотын чиглэлд ниснэ. Истанбул хотод буугаад дараачийн рейсээр Арабын Нэгдсэн Эмират Улсын алдарт Дубай хотыг зорин ниснэ. Орой Дубай хотдоо ирж, буудалдаа байрлан амарна.



Өглөөний цайгаа буудалдаа уугаад манай гарагийн хамгийн хурдацтай хөгжиж буй Дубай хотынхоо аялалд гарна. Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/, Дубайн эртний усан тээврийн нэг болох Абра (усан такси)-ийн аялал хийнгээ, Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал, Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa”-ын ажиглалтын тавцан 124 давхарт гарч, хотын ерөнхий байдлыг толидон харна. Өдрийн хоолны дараа АНЭУ-ын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдартай бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.

Өглөөний цайны дараа дэлхийн 192 орныг нэгэн дээвэр дор "Оюун санаагаа нэгтгэн, ирээдүйгээ цогцлоон бүтээх нь" уриан дор дэлхийн улс үндэстэнүүд өөрийн түүх соёл, үнэт зүйлс, техник технологийн дэвшлээ танилцуулж, ололт амжилт, туршлагаа солилцон бизнесээ тэлэн өргөжүүлэх боломжтой 5 жил тутамд ганцхан зохион байгуулагддаг WORLD-EXPO-2020/2021/оролцож, бүтэн өдрийг сонирхолтой өнгөрүүлэх болно.

Өдрийн цайгаа уугаад АНЭУ-ын нийслэл Абу Даби хотыг зорин автобусаар 160км аялна. Тус хот дэх лалын шашинтны дэлхийн хамгийн том 6-н сүмийн нэг уран барилгын гайхамшиг болох Шейх Заядын сүм-д зочилно. Энэхүү сүмд 40000 хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд мөргөлийн гол танхим нь 9000 хүний багтаамжтай. Тус сүмийг 6000 иран эмэгтэйчүүдийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн гар хивс, Сваровскийн хамгийн том болор гэрлэн бүрхүүл чимж байдаг. Тус хотын хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг болох" Comiche Road " хэмээх далайн эргээр зугаалан далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ "Lu Lu " хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтах тухайн үедээ 1,9 тэрбум фунт стерлингийн өртөгөөр баригдсан "The Emirates Palace" хэсээх 5 одтой зочид буудлын гаднах байдалтай танилцана. Орой нь Дубайн зочид буудалдаа байрлан амарна.

Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийх боломжтой. Өглөөний цайгаа буудалдаа ууна. Дубайд дэлхийн нэртэй брэндийн бүх төрлийн бараа бүхий “Bur Jurman Centre”, “Dubai Mall”, ”Mall of Emirates” зэрэг томоохон дэлгүүр байдаг төдийгүй олон төрлийн захууд үйл ажиллагаа явуулах тул алт үнэт эдлэл, булган дээл, нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах өргөн боломжтой. Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно. Дэйрад очин Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох “Gold Souk” буюу “ Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох Spice Souk буюу Халуун ногоо, жимсгэний захаар орж алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр худалдан авах боломжтой.
Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ.
--:-- цагт Улаанбаатарын Чингис хаан онгоцны буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | Дубай |
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | Дубай-Абу Даби-Дубай |
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | Дубай |
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | Дубай |
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | Дубай-Истанбул |
8 | Чиглэл | Улаанбаатар |

Аяллын үнэ
Том хүн
- 6,490,000₮
Аяллын үнэд багтсан зүйлс:
- Уб-Истанбул-Дубай-Истанбул-УБ чиглэлийн онгоцны тийз энгийн зэрэглэл
- 4,5* одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Дубайн экспо-2021 такс
- Англи хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
- Орон нутгийн хөтчийн зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
- Дубайн виз /энгийн яаралтай бус тарифаар/
- Дубай дэх ковидын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
- ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Дубай болон Монголд өгөх PCR шинжилгээний төлбөр
Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс
1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос/) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
3. Аяны хэрэгсэл:
- Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт),
- Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
- Овор багатай шүхэр
- Нарны шил
- Англи стандартын розетканд зориулсан шилжүүлэгч залгуур,
4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас авч явах. Дубайд хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас гэх мэт зуны хувцас тохиромжтой.
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Дээд хэм |
24 |
25,4 |
28,2 |
32,9 |
37,6 |
39,5 |
40,8 |
41,3 |
38,9 |
35,4 |
30,5 |
26,2 |
Доод хэм |
14,3 |
15,4 |
17,6 |
20,8 |
24,6 |
27,2 |
29,9 |
30,2 |
27,5 |
23,9 |
19,9 |
16,3 |
5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.
6. Визний материал:
- Нэг хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн, ар дэвсгэр цагаан байх/
- Гадаад пасспорт
- Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз

Видео

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
