Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө VII/21, VIII/07, 2,090,000₮ 9595-8989
2 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VIII/03, VIII/24, 900.000₮ 9595-2929
3 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө VIII/17, 1.090.000₮ 9595-2929
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 1,890,000₮ 9595-4949
5 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/15, VIII/29, IX/12, 390.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө VII/26, VIII/02, VIII/09, 720.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VIII/12, VIII/26, 850,000₮ 9595-3939
8 Эрээн-Бэйдахэ аялал 8 өдөр 7 шөнө VII/27, VIII/10, 990.000₮ 9595-3939
9 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VII/25, 3.150.000₮ 9595-8989
10 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/22, VII/29, VIII/05, 780.000₮ 9595-3939
11 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VII/24, VII/31, VIII/07, 490.000₮ 9595-3939
12 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө VII/25, VIII/01, VIII/08, 1.090.000+тийз 9595-3939
13 Хайлаар-Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө 1.400.000₮ 9595-3939
14 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр IX/15, 1.950.000₮+тийз 9595-3939
15 Японы аялал 5 өдөр 4 шөнө VIII/12, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
16 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө VII/26, VIII/02, VIII/09, 2.290.000₮ 9595-3939
17 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
18 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
19 Манжуур-4 4 өдөр 3 шөнө VII/25, VIII/01, VIII/08, 420.000₮+тийзний үнэ 9595-3939
20 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
22 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
23 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
24 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө IX/11, 2.800.000₮ 9595-1919
25 Манжуур-5 5 өдөр 4 шөнө VII/21, VII/28, VIII/04, 590.000₮+тийзний үнэ 9595-3939
26 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө VIII/04, VIII/20, VIII/29, 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
27 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
28 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
29 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
30 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Кагошима 6 өдөр 5 шөнө VII/23, VIII/06, VIII/15, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
31 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, 3.000.000₮ - с дээш 9595-1919
32 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө IX/18, X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
33 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө VIII/24, IX/27, 2.500.000₮-с дээш + тийз 9595-1919
34 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
35 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
36 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
37 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/01, IX/22, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
38 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
39 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
40 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
41 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
42 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
43 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
44 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
45 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
46 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ + тийз 9595-1919
47 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө VIII/19, IX/23, 1.850.000төг + тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Бээжин-Хайнан-Бээжин

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

1,890,000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Газрын диваажин Хайнан арлын аялалд хамрагдсанаар далайн эргийн 5 одтой зочид буудалд тухлан, алтан шаргал элстэй өөрийн эзэмшлийн наран шарлагын газарт тааваараа амарна. Аяллын хөтөлбөрт багтсан олон сонирхолтой зүйлийн нэг бол Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах юм. Мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн, Шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан зооглоно. Бүтэн нэг чөлөөт өдрөөрөө ханатлаа худалдаа хийх боломжтой бөгөөд олон сонирхолтой хөтөлбөр энд багтсан болно.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  5 одтой зочид буудалд 3 хоног, Халуун рашаантай ресортод 1 хоног   Нийт 7 үзвэр
  2 чөлөөт өдөр   Хөтөлбөрт багтсан11 хоол, багтаагүй 3 хоол
  Онгоцоор 8 цаг
 
1-р өдөр
   Бээжин-Сан яа
  Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө Бээжингийн Капитал олон улсын нисэх буудлаас торгон элс, тунгалаг ус, сэвэлзүүр салхи, сэтгэл хорогдом орчноороо жуулчдыг жилийн дөрвөн улиралд даллан дуудаж байдаг Хайнан арлын далайн эргийн үзэсгэлэнт Сан яа хотын чиглэлд ниснэ.Сан яа хотын Phoenix /Гарьд/ нисэх буудалд бууна. Оройн хоолны дараа Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан "Нантиан" халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах,тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах, мөн загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж,массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн рашаан бүхий 5 одны зэрэглэлтэй “Pearl River Nantian Resort & SPA” халуун рашаантай амралтын газарт амарна. Та тус амралтын газрын бүхий л халуун рашаанд тухлан зочид буудлынхаа цэнгэг устай бассейнд  зугаацан амарч, амьдралын баяр жаргалыг эдлэн цэнгэнэ.

2-р өдөр
  Сан яа
  Сармагчингийн вант улс, Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцах
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 10:30-с өрөөгөө хүлээлгэн өгөөд дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингийн цирк, хошин show, парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож, сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ. Үдийн хоолны дараа Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр орно. Дараа нь гадаадын жуулчдын хамгийн ихээр амарч зочилдог алдарт Дадунхай булангийн 5 одны зэрэглэлтэй зочид буудалдаа ирж тухлан амарна. Зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлах бөгөөд өөрийн эзэмшлийн далайн эрэг дэх наран шарлагын газартай, эргэн тойронд нь усан парк, завины зогсоол,  усан спортын клуб болон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй, зочидынхоо сонирхолд нийцсэн олон төрлийн загвар шийдэл бүхий өрөөтэй. Дадунхай  булангийн чимэг болсон дараах 2 зочид буудлуудын талаар та илүү ихийг мэдэхийг хүсвэл http://www.baohonghotel.com , http://www.syintimehotel.com/  хаягаар зочилж сонголтоо хийгээрэй.

3-р өдөр
Сан яа
  Өглөөний цай

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл худалдаа хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгнө.

4-р өдөр
  Сан яа
   Дэлхийн Миссийн ордон, Мэргэжлийн массажны төвөөр хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэх, Хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцах
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө далайн гоё сайхныг үзэж, далайн эрэг дээр амарна. Өдрийн хоолоо зооглосны дараа Хайнан арлын алдарт хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцана. ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67  дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн аяны алжаалаа бүрэн тайлах болно. /Массажны зардал аяллын үнэд багтсан болно/. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Оройн буудалдаа ирж амарна.

5-р өдөр
Сан яа - Бээжин
  өглөөний цай, өдрийн хоол

Үдээс өмнө далайн эрэг дээр чөлөөтэй амарна.  Орой Сан яагаас Бээжин чиглэлд ниснэ. Бээжинд Капитал олон улсын нисэх буудалд бууж, “Газрын диваажин” Хайнаны арлаар хийсэн мартагдашгүй аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл     Бээжин-Сан яа
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
2 Чиглэл    Сан яа
Үзвэр    Сармагчингийн вант улс, Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцах
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай
4 Чиглэл    Сан яа
Үзвэр     Дэлхийн Миссийн ордон, Мэргэжлийн массажны төвөөр хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэх, Хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцах
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл Сан яа - Бээжин
Хоол    өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

5 ОДНЫ ЗЭРЭГЛЭЛТЭЙ BAOHONG ЗОЧИД БУУДАЛД БАЙРЛАВАЛ:

Том хүн

  • 1,890,000₮
  • 2,290,000₮

Хүүхэд

  • 1,890,000₮
  • 1,690,000₮

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Бээжин-Саняа-Бээжин хоорондын замын зардал
  • Хайнанд 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн  үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

Хайнаны аялалд бэлтгэх зүйлс
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

 

 

Бээжин

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Хоногийн дундаж

-3,1

0,3

6,7

14,8

20,8

24,9

26,7

25,5

20,8

13,7

5,0

-0,9

 

 

 

 

Хайнан

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

26,1

26,8

28,6

30,7

32

31,9

31,7

31,4

31,2

30,2

28,5

26,6

Доод хэм

18,5

19,8

21,9

24,2

25,6

26,1

25,9

25,5

24,7

23,4

21,3

19

Хоногийн дундаж

21,6

22,5

24,6

26,9

28,4

28,8

28,5

28,1

27,4

26,4

24,3

22,1

  1. Хувийн хэрэгцээний зардалд: Юань авч явбал зохимжтой /ойролцоогоор 2000 орчим юань/худалдаа  

хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ .

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол  аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

              Амьтан, ургамалын гаралтай хүнсний   бүтээгдэхүүнийг БНХАУ-ын  хилээр нэвтрүүлэх хориотой байдаг тул  аялалд авч явахгүй байх. Хил дээр хурааж байгааг  анхаарна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Зочин: Хайнан явахад виз шаардлагатай юу?

Тэнгэр Трэвел: Хайнан арал нь Хятад улсын нутаг дэвсгэр тул Монгол улсын иргэн визгүй 30 хоног хүртэл зорчих эрхтэй. Харин бусад улсын иргэний хувьд виз авах шаардлагатай эсэхийг холбогдох байгууллагаас лавлах хэрэгтэй. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Зочид буудалдаа WiFi байгаа юу? Төлбөртэй юу?

Тэнгэр Трэвел: Зочид буудалд WiFi-тай үнэгүй.

Худалдаа хийх

Зочин: Томоохон худалдааны төвүүд ямар үед хямдрал зарладаг вэ?

Тэнгэр Трэвел: Хямдрал зарладаг үе гэж байдаг. Тэр нь олон улсын  болон тухайн орны баярын үеэр ихэвчлэн хямрал зарладаг. Тухайлбал: Шинэ жил, зуны, өвлийн хямдрал г.м

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зах  болон дэлгүүрүүдийн ажлын цаг нь өөр өөр[...]

Зочин: Томоохон худалдааны төвүүд ямар үед хямдрал зарладаг вэ?

Тэнгэр Трэвел: Хямдрал зарладаг үе гэж байдаг. Тэр нь олон улсын  болон тухайн орны баярын үеэр ихэвчлэн хямрал зарладаг. Тухайлбал: Шинэ жил, зуны, өвлийн хямдрал г.м

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зах  болон дэлгүүрүүдийн ажлын цаг нь өөр өөр байдаг. Жишээ нь: Захууд гол төлөв өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилладаг. Харин зарим дэлгүүрүүд 10:00-21:00 цагийн хооронд ажиллана. Баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана. 

Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/

Тэнгэр Трэвел: Японы аяллын хувьд татварын буцаалт гэж байхгүй. Харин татваргүй барааны дэлгүүрүүд бол бий.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Зочин: Японы аялал онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  Овор хэмжээний хувьд хязгаарлалт байгаа юу?

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй.[...]

Зочин: Японы аялал онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  Овор хэмжээний хувьд хязгаарлалт байгаа юу?

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Гар тээшний хүндийн хэмжээ 5 кг-с хэтрэхгүй бөгөөд 2 ширхэгээс илүүгүй байна.Аялал гарахаас өмнө та бүхэнд аяллын санамжийг бичгээр өгөх ба тухайн санамж дээр ачаа тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгсөн байгаа.  

Зочин: Тээшинд өгсөн ачаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл илүү гарсан ачааг ямар үнэтэй тээвэрлэдэг вэ?

Тэнгэр Трэвел: Энэ нь тухайн тээвэрлэгчийн тарифаас шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь: УБ-Нарита чиглэлд 1кг илүү тээшний үнэ 10.000 төгрөг, Нарита-УБ чиглэлд 1400 иен байдаг.

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел:Болно. Тухайлбал: Японы 4 шөнө 5 өдрийн аяллын үнэ 1400.000 төгрөг бөгөөд нислэгийн тийзний үнэ нэмэгддэг. Иймээс та зөвхөн аяллын шнээ төлөөд өөрөө тийзээ авч болно.

Зочин: Онгоцны суудлыг цонхон талд захиалах боломжтой юу?

Тэнгэр Трэвел: Онгоцны билет захиалах үед суудлыг захиалах боломжгүй байдаг. Суудлын захиалгыг онгоц нисэхээс өмнө нисэх буудал дээр бүртгэл хийлгэх үедээ та захиалж авдаг тул цагтаа ирж бүртгэлээ хийлгэснээр суудлаа сонгох боломжтой.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин: Миний паспортын хүчинтэй хугацаа 6 сар хүрэхгүй байгаа гэхдээ би өмнө нь энэ паспортоор өөр газраар орж байсан тэгэхээр сунгалт хийлгэхгүй явж болох уу? Сунгалт хийлгэх зай байхгүй шинэ паспорт авахаар аяллын хугацаанд таарахгүй байна, Яах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрвээ та сунгалт хийлгээгүй явсан тохиолдолд монгол улсын хилээр гаргахгүй, мөн аялах улсын хилээр оруулахгүй байх эрсдэлтэй.[...]

Зочин: Миний паспортын хүчинтэй хугацаа 6 сар хүрэхгүй байгаа гэхдээ би өмнө нь энэ паспортоор өөр газраар орж байсан тэгэхээр сунгалт хийлгэхгүй явж болох уу? Сунгалт хийлгэх зай байхгүй шинэ паспорт авахаар аяллын хугацаанд таарахгүй байна, Яах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрвээ та сунгалт хийлгээгүй явсан тохиолдолд монгол улсын хилээр гаргахгүй, мөн аялах улсын хилээр оруулахгүй байх эрсдэлтэй. Энэ тохиолдолд та аяллаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрнэ. Энэ нь та маш их алдагдал хүлээнэ гэсэн үг.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?

Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай.[...]

Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?

Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. олон улсын ачаа тээшинд хүлээх хариуцлагыг үндэслэн нөхөн төлбөрийг тооцоолно.

Зочин: Нислэг цагаасаа хоцорсон тохиолдолд даатгалын нөхөн олговор өгөх үү?

Тэнгэр Трэвел: Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаатайгаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэгдэл зардалд /зочид буудал, хоол, унааны зардал/ зориулан 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол 45 доллар, 12 цагаас дээш хойшлогдвол 90 доллар, 18 цагаас дээш цагаар хойшлогдвол 135 доллар, 24 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол нийт 180 доллар хүртэл нөхөн төлбөрийг төлбөрийн нэхэмжлэлийн эх хувийг/зочид буудал, унаа, хоол/ үндэслэн олгоно.

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

Зочин: Ямар тохиолдолд даатгалаас нөхөн олговор авч болох вэ?

Тэнгэр Трэвел: Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын гэрээнд заасан нөхцөлүүдэд даатгалаас нөхөн олговор олгоно. Нислэг саатах , нислэгээс хоцрох, ачаа тээш хоцрох, ачаа тээшээ алдах, бичиг баримтаа алдах үрэгдүүлэх, гэнэтийн осол орох гэх мэт тохиолдолд даатгал үйлчилнэ. Дэлгэрэнгүйг даатгалын гэрээнээс үзэж болно.

Зочин: Жирэмсэн хүнд үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Жирэмслэлтээс үүдсэн аливаа үр дагаварт даатгал үйлчлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

дэлгэрэнгүй

Бусад