Аяллын чиглэл
Улаанбаатар-Токио
Аяллын хугацаа
5 өдөр, 4 шөнө
Аяллын үнэ
2.190.000₮+тийзний үнэ
Холбоо барих
9595-7979
tengertravel79@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



Өглөөний нислэгээр Улаанбаатараас Арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын “Нарита” олон улсын нисэх буудалд буухад хөтөч угтан авна. Токио хотруу автобусаар явна. Замдаа Токио хотын бүтээн байгуулалтын гайхамшигийг тольдон харж аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцана. Оройн хоолны дараа нь Токио хотын бэлэг тэмдэг болсон жуулчдын зорин очдог гол үзмэрүүдийн нэг болох 634 метр өндөртэй SKY TREE цамхагаас Токио хотыг тольдон харах болно. Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.



Өглөө цайны дараа хотын аяллаа эхэлнэ. Хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арлаар аялна. Токио хотын алдарт Солонгон гүүрийг үзнэ. Эрх чөлөөний хөшөөний урд зургаа татуулна. Дараа нь Түүхэн дурсгалт машины музейгээр зугаална. Мөн та Тоёото компаниас танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн загварын нүд унам машины загваруудтай танилцана. Хэрэв та хүсвэл дуртай машинаа унаж зургаа авахуулан хийморио сэргээнэ. Өдрийн хоолны дараа нь Токио хотын алдарт Солонгон гүүр үзнэ. Diver city худалдааны төвөөр орох бөгөөд энд Armani , Lacoste, Watchshop, Zara, Coach Men, Element , Adidas зэрэг төрөл бүрийн брэнд цугларсан худалдааны төв юм. Эндээс хантлаа аяны богцоо дүүргэх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.



Өглөө цайны дараа Япон улсын бэлэг тэмдэг, хамгийн өндөр цэг болох Фүжи уулын цогцолбор руу явна. Дэлхийн соёлын өв сан Фүжи уулын орчин үеийн шинэ музей, Фүжи уулыг үзэхээр зорино. Үзэсгэлэнт Яманака нууранд "Хунт" завиар аялна. Яманака нь Фүжи уулын бэлд орших Японы аялал жуулчлалын 5 сувд цувраа нуруудын хамгийн том нь бөгөөд нийт талбай 9,5 кв.км, эргийн тойргийн урт 14км, гүн нь 13м юм. Байгалийн үзэсгэлэнт хослолыг та эндээс үзэн дурсгалын зургаа татуулан бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа Үзэсгэлэнт Фүжи уулын нөмөрт байрлах өндөр нь 20м өргөн нь 150м орчим үргэлжлэх үзэсгэлэнт Ширайто хүрхрээг үзэж сонирхон зөвхөн тэнд л худалдаалагдах бэлэг дурсгалыг худалдан авах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.



Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагч та өөрийн сонирхлоор зах дэлгүүрээр худалдаа хийх, эсвэл түүх дурсгалын газраар аялах боломжтой. Аяллын хөтөч та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. /Энэ өдөр хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй./


Өглөөний цайгаа тавтай сайхан уусны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Токио хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 5 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн
- 2.190.000₮+тийзний үнэ
- 2.550.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/
- 2.090.000₮+тийзний үнэ /6-11 нас зочид буудалд оргүй/
- 1.650.000₮+тийзний үнэ /2-5 нас зочид буудалд ортой/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- 3 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа байрлах зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн даатгалын хураамж
- Визний хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Улаанбаатар-Токио чиглэлийн 2 талын энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Визтэй холбоотой зардал
- Токио 2020 олимпын гадаад жуулчны татвар 1,000 иен

Бэлтгэх зүйлс
1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш 12 сараас доошгүй байна. дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх/
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
2. Аяны аптек:
- Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
3. Аяны хэрэгсэл:
- Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
- Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
- Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
- Хуурай нойтон салфетка
- Саван, шампунь, оо, сойз, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
- Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
- Бусад
4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Дээд хэм |
8,3 |
9,4 |
12,8 |
17,5 |
21,6 |
24,8 |
29 |
29,8 |
25,8 |
21,3 |
16 |
11 |
Доод хэм |
3,2 |
3,6 |
6,1 |
10,2 |
14,4 |
18,7 |
23,3 |
24,3 |
20,4 |
15,1 |
9,8 |
5,3 |
5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.
6. Визний материал:
- Нэг хувь 4,5х4,5 хэмжээтэй цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, Нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
- Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
- Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
- Ажил олгогчийн тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн хуулбар/
- Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн хуулбар,эх хувь
- Хувийн дансны сүүлийн 3 сарын хуулга
- Хувийн дансны үлдэгдлийн тодорхойлолт /тухайн банкны албан бланк дээр бичигдсэн байх/
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз
Зочин: Япон улсад аялах визийг танай компани гаргаж өгөх үү? Ямар ямар бичиг баримт, материал шаардлагатай вэ?
Тэнгэр Трэвел: Виз гарахад шаардлагатай материалуудыг аялагчаас авч бүрдэл болсон материалыг тухайн улсын элчинд өгөх ажлыг зохион байгуулна. Харин тухайн хүний виз гарах эсэх асуудлыг Элчин Сайдын Яам шийдвэрлэнэ. Япон Улсын аяллын виз авахын тулд шаардлагатай материалуудыг виз гэсэн хэсгээс үзнэ үү .
Зочин: Японы аяллын виз тухайн орондоо хэд хоног аялах эрхтэй байдаг вэ?
Тэнгэр Трэвел: Япон улсад аялах виз нь Япон улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 15 хоног хүчин төгөлдөр үйлчилнэ.
Зочин: Японы виз нь гадаад паспорт дээр дарагдах уу, эсвэл тусдаа байх уу?
Тэнгэр Трэвел: Япон улсын виз гадаад пасспорт дээр дарагддаг.
Зочин: Визний бүрдүүлэх материал юу вэ?
Тэнгэр Трэвел: Дараах зүйлсийг бүрдүүлнэ.
- Гадаад пасспдорт /Японы хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх/
- 4,5х4,5 хэмжээтэй 1% цээж зураг
- Ажлын газрын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь, хуулбар/
- Гэрлэлт, төрсний, төрөл садангийн лавлагаа
- Хөрөнгийн баталгаа /Сүүлийн 3 сарын данс, хадгаламжын дэвтрийн хуулга, тодорхойлолт/

Видео

Сэтгэгдэл (0)

Зочид буудал, Хоол
Зочин: Зочид буудал WI FI байгаа юу? Төлбөртэй юу?
Тэнгэр Трэвел: Зочид буудал үнэгүй WI FI-тай.

Худалдаа хийх
Зочин: Томоохон худалдааны төвүүд ямар үед хямдрал зарладаг вэ?
Тэнгэр Трэвел: Хямдрал зарладаг үе гэж байдаг. Тэр нь олон улсын болон тухайн орны баярын үеэр ихэвчлэн хямрал зарладаг. Тухайлбал: Шинэ жил, зуны, өвлийн хямдрал г.м
Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?
Тэнгэр Трэвел: Зах болон дэлгүүрүүдийн ажлын цаг нь өөр өөр[...]
Зочин: Томоохон худалдааны төвүүд ямар үед хямдрал зарладаг вэ?
Тэнгэр Трэвел: Хямдрал зарладаг үе гэж байдаг. Тэр нь олон улсын болон тухайн орны баярын үеэр ихэвчлэн хямрал зарладаг. Тухайлбал: Шинэ жил, зуны, өвлийн хямдрал г.м
Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?
Тэнгэр Трэвел: Зах болон дэлгүүрүүдийн ажлын цаг нь өөр өөр байдаг. Жишээ нь: Захууд гол төлөв өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилладаг. Харин зарим дэлгүүрүүд 10:00-21:00 цагийн хооронд ажиллана. Баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана.
Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/
Тэнгэр Трэвел: Японы аяллын хувьд татварын буцаалт гэж байхгүй. Харин татваргүй барааны дэлгүүрүүд бол бий.

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл
Зочин: Японы аялал онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ? Овор хэмжээний хувьд хязгаарлалт байгаа юу?
Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй.[...]
Зочин: Японы аялал онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ? Овор хэмжээний хувьд хязгаарлалт байгаа юу?
Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Гар тээшний хүндийн хэмжээ 5 кг-с хэтрэхгүй бөгөөд 2 ширхэгээс илүүгүй байна.Аялал гарахаас өмнө та бүхэнд аяллын санамжийг бичгээр өгөх ба тухайн санамж дээр ачаа тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгсөн байгаа.
Зочин: Тээшинд өгсөн ачаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл илүү гарсан ачааг ямар үнэтэй тээвэрлэдэг вэ?
Тэнгэр Трэвел: Энэ нь тухайн тээвэрлэгчийн тарифаас шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь: УБ-Нарита чиглэлд 1кг илүү тээшний үнэ 10.000 төгрөг, Нарита-УБ чиглэлд 1400 иен байдаг.
Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?
Тэнгэр Трэвел:Болно. Тухайлбал: Японы 4 шөнө 5 өдрийн аяллын үнэ 1400.000 төгрөг бөгөөд нислэгийн тийзний үнэ нэмэгддэг. Иймээс та зөвхөн аяллын шнээ төлөөд өөрөө тийзээ авч болно.
Зочин: Онгоцны суудлыг цонхон талд захиалах боломжтой юу?
Тэнгэр Трэвел: Онгоцны билет захиалах үед суудлыг захиалах боломжгүй байдаг. Суудлын захиалгыг онгоц нисэхээс өмнө нисэх буудал дээр бүртгэл хийлгэх үедээ та захиалж авдаг тул цагтаа ирж бүртгэлээ хийлгэснээр суудлаа сонгох боломжтой.

Хилээр нэвтрэх
Зочин: Миний паспортын хүчинтэй хугацаа 6 сар хүрэхгүй байгаа гэхдээ би өмнө нь энэ паспортоор өөр газраар орж байсан тэгэхээр сунгалт хийлгэхгүй явж болох уу? Сунгалт хийлгэх зай байхгүй шинэ паспорт авахаар аяллын хугацаанд таарахгүй байна, Яах вэ?
Тэнгэр Трэвел: Хэрвээ та сунгалт хийлгээгүй явсан тохиолдолд монгол улсын хилээр[...]
Зочин: Миний паспортын хүчинтэй хугацаа 6 сар хүрэхгүй байгаа гэхдээ би өмнө нь энэ паспортоор өөр газраар орж байсан тэгэхээр сунгалт хийлгэхгүй явж болох уу? Сунгалт хийлгэх зай байхгүй шинэ паспорт авахаар аяллын хугацаанд таарахгүй байна, Яах вэ?
Тэнгэр Трэвел: Хэрвээ та сунгалт хийлгээгүй явсан тохиолдолд монгол улсын хилээр гаргахгүй, мөн аялах улсын хилээр оруулахгүй байх эрсдэлтэй. Энэ тохиолдолд та аяллаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрнэ. Энэ нь та маш их алдагдал хүлээнэ гэсэн үг.

Аяллын даатгал
Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?
Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай.[...]
Зочин: Ачаа тээш алдагдсан үед даатгалаар хэрхэн зохицуулж болох вэ?
Тэнгэр трэвел: Онгоцоор нисэх тохиолдолд бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. олон улсын ачаа тээшинд хүлээх хариуцлагыг үндэслэн нөхөн төлбөрийг тооцоолно.
Зочин: Нислэг цагаасаа хоцорсон тохиолдолд даатгалын нөхөн олговор өгөх үү?
Тэнгэр Трэвел: Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаатайгаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэгдэл зардалд /зочид буудал, хоол, унааны зардал/ зориулан 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол 45 доллар, 12 цагаас дээш хойшлогдвол 90 доллар, 18 цагаас дээш цагаар хойшлогдвол 135 доллар, 24 цагаас дээш хугацаагаар хойшлогдвол нийт 180 доллар хүртэл нөхөн төлбөрийг төлбөрийн нэхэмжлэлийн эх хувийг/зочид буудал, унаа, хоол/ үндэслэн олгоно.
Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?
Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг
Зочин: Ямар тохиолдолд даатгалаас нөхөн олговор авч болох вэ?
Тэнгэр Трэвел: Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын гэрээнд заасан нөхцөлүүдэд даатгалаас нөхөн олговор олгоно. Нислэг саатах , нислэгээс хоцрох, ачаа тээш хоцрох, ачаа тээшээ алдах, бичиг баримтаа алдах үрэгдүүлэх, гэнэтийн осол орох гэх мэт тохиолдолд даатгал үйлчилнэ. Дэлгэрэнгүйг даатгалын гэрээнээс үзэж болно.
Зочин: Жирэмсэн хүнд үйлчлэх үү?
Тэнгэр Трэвел: Жирэмслэлтээс үүдсэн аливаа үр дагаварт даатгал үйлчлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй.
Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?
Тэнгэр Трэвел: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.
Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?
Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.
