Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө VII/07, VII/21, 2,090,000₮ 9595-8989
2 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 1,890,000₮ 9595-4949
3 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө VI/28, VII/05, VII/12, 720.000₮ 9595-3939
4 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/01, VII/08, VII/15, 780.000₮ 9595-3939
5 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VII/11, VII/24, VIII/07, 490.000₮ 9595-3939
6 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VII/25, VIII/08, VIII/22, 390.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/12, VIII/26, 850,000₮ 9595-3939
8 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/27, 3.150.000₮ 9595-8989
9 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө VII/04, VII/11, VII/18, 1.090.000+тийз 9595-3939
10 Хайлаар-Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/28, VII/01, VII/05, 1.400.000₮ 9595-3939
11 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VII/07, VIII/11, IX/15, 1.950.000₮+тийз 9595-3939
12 Японы аялал 5 өдөр 4 шөнө VII/08, VII/22, VII/29, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө VI/28, VII/05, VII/12, 2.290.000₮ 9595-3939
14 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
15 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VII/04, 2.390.000₮ 9595-3939
16 Манжуур-4 4 өдөр 3 шөнө VI/27, VII/04, VII/11, 420.000₮+тийзний үнэ 9595-3939
17 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө VII/09, VII/24, 1.090.000₮ 9595-2929
18 Эрээн-Бэйдахэ аялал 7 өдөр 6 шөнө VII/15, 990.000₮ 9595-3939
19 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
21 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VII/17, VIII/02, VIII/16, 900.000₮ 9595-2929
22 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
23 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
24 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
25 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
26 Манжуур-5 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 590.000₮+тийзний үнэ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
29 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
30 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
31 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
34 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - с дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-ээс дээш 9595-1919
36 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-с дээш + тийз 9595-1919
37 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
38 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
39 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
40 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
41 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
42 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
43 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
44 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
45 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
46 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
47 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
48 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
49 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-с эхлэнэ + тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Хөх хот-Ичан-Жанжиажэ

Аяллын хугацаа

10 өдөр, 9 шөнө

Аяллын үнэ

2,090,000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel79@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
Сүүлийн үед хүмүүсийн хамгийн ихээр зорих болсон Шилэн гүүр, Аватар киноны зураг авалт хийсэн ойн цогцолборт хүрээлэн, Тэнгэрийн хаалга, Ичан хотод хөх мөрнөөр хөлөг онгоцны аялал хийх гэх мэт гайхалтай үзвэрүүдийг хамгийн хямдаар үзэх боломжтой.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
   4 одны зэрэглэлтэй зочид буудалд 4 хоног байрлана. 3,2 одны зэрэглэлтэй зочид буудалд 2 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт шилдэг 10 үзвэр багтсан
  1 чөлөөт өдөртэй.    Аяллын хөтөлбөрт нийт 12 хоол багтсан.
  Автобусаар нийт 20 цаг зорчино.   Онгоцоор нийт 5 цаг, галт тэрэгээр 14 цаг зорчино.
 
1-р өдөр
   Улаанбаатар-Замын үүд

Өдрийн галт тэргээр Улаанбаатар хотоос Замын-үүдрүү хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
  Замын Үүд-Эрээн-Хөх хот
  Оройн хоол

Өглөө Замын үүд хотод ирж автобусаар Эрээн хотруу хөдөлнө. Хил гаалиар гарсны дараа нутгийн хөтөчтэй уулзан Хөх хотруу автобусаар явна. 5-6 цаг явсны дараа Хөх хотод ирнэ. Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа байрлан амарна. 

3-р өдөр
  Хөх хот-Ичан
   Усан онгоцны аялал
  Өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал хөдлөнө. Өдрийн нислэгээр Ичан хотруу ниснэ. Ичан хот нь Хятадын хамгийн урт, хамгийн том мөрөн болох Хөх мөрний эрэгт оршдог. Нислэг 2 цаг үргэлжилнэ. Дараа нь Ичан хотод ирж усан онгоцны боомт руу хөдлөнө. Эндээс хөлөг онгоцонд суугаад дэлхийн 3дахь том мөрөн болох алдарт Хөх мөрнөөр усан онгоцны аялал хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
  Ичан-Жанжиажэ
   Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр,
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Ичан хотоос хурдны замаар 5-6 цаг орчим явж Жанжиажэ хотод ирнэ. Өдрийн хоолны дараа Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно.(Жич: Цаг агаарын нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд манан ихтэй байж болзошгүй.) Орой нь нутгийн онцлогтой хоол зооглоно. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна. 

5-р өдөр
Жанжиажэ
   Жанжиажэ ойн хүрээлэн, Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, ХаЛаЛуЯа уул
  Өглөөний цай, оройн хоол

Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй шатаар Алтан ташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. (Жич: Хэрэв та хүсвэл уулаас уруудахдаа 80 юань нэмэлтээр төлөн шилэн лифтээр бууж болно.)  Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
Жанжиажэ-Ичан
  Тэнгэрийн хаалга уул, 99 нугачаат зам, Дүүжин зам, Уулыг нүхэлж гаргасан цахилгаан шат
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж зоригоо шалгах боломжтой. Өдрийн хоолны дараа Ичан хотруу явна. 5-6 цагийн дараа Ичан хотод ирнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

7-р өдөр
Ичан
  Өглөөний цай

 Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, өглөөний цайгаа  ууж дэлгүүрээр явж худалдан авалт хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. /Унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй  болно/

8-р өдөр
   Ичан-Хөх хот-Эрээн
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж өглөөний нислэгээр Хөх хотруу ниснэ. 2 цаг 20 минутын дараа Хөх хотод ирээд Эрээний чиглэлд автобусаар 5-6 цаг аялана. Зочид буудалдаа ирж амарна.

9-р өдөр
   Эрээн-Замын үүд-Улаанбаатар

Өдөр 12 цаг хүртэл чөлөөт цаг. 12 цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд Замын-Үүд хотруу хөдөлнө. Хил гаалиар гарч галт тэргээр Улаанбаатар хотруу хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо

10-р өдөр
Улаанбаатар

Өглөө Улаанбаатар хотод ирж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл     Улаанбаатар-Замын үүд
2 Чиглэл    Замын Үүд-Эрээн-Хөх хот
Хоол    Оройн хоол
3 Чиглэл    Хөх хот-Ичан
Үзвэр     Усан онгоцны аялал
Хоол    Өглөөний цай, оройн хоол
4 Чиглэл    Ичан-Жанжиажэ
Үзвэр     Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр,
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Жанжиажэ
Үзвэр     Жанжиажэ ойн хүрээлэн, Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, ХаЛаЛуЯа уул
Хоол    Өглөөний цай, оройн хоол
6 Чиглэл Жанжиажэ-Ичан
Үзвэр    Тэнгэрийн хаалга уул, 99 нугачаат зам, Дүүжин зам, Уулыг нүхэлж гаргасан цахилгаан шат
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл Ичан
Хоол    Өглөөний цай
8 Чиглэл     Ичан-Хөх хот-Эрээн
Хоол    Өглөөний цай
9 Чиглэл     Эрээн-Замын үүд-Улаанбаатар
10 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлах бол

Том хүн

  • 2,090,000₮
  • 2,490,000₮ /зочид буудалд ганцаараа/

Хүүхэд

  • 1,990,000₮ /зочид буудалд ортой/
  • 1,790,000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Замын үүд-УБ чиглэлийн галт тэрэгний тасалбар
  • Замын үүд-Эрээн-Хөх хот чиглэлийн унааны зардал
  • Хөх хот-Ичан-Хөх хот орон нутгийн нислэгийн тийз
  • Ичан, Жанжиажэ хотод 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөх хотод 3 одны зэрэглэлтэй  зочид буудал, Эрээн хотод 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын үнэд багтаагүй хоолны зардал

*Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

*Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно. 

Бэлтгэх зүйлс

  Бээжин-Жанжиажэ аялалд бэлтгэх зүйлс

                                                                                                                                                 

  1. 1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш         6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.mn цахим хуудсын <Лавлах цэс>-ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

 

  1. 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  

                       ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

 

  1. 3.   Аяны хэрэгсэл:
  • Цоожтой цүнх, чемодан
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (мемори карт,  зай, цэнэглэгч)
  • Selfie гар /оосортой/
  • Power Bank /сайн цэнэглэх/
  • Тухайн цаг, улиралд  таарсан  хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн  мөнгө (Юань  байвал зохимжтой )
  • Нарны малгай, борооны шүхэр, нарны шил, борооны нимгэн цув
  • Жижиг аяны сандал
  • Хятад улсад Фейсбүүк орохын тулд Better Net, VPN  нэртэй файлыг татах
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Бусад 

 

 

  1. 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Жанжиажэ

Дээд хэм

15

25

26

30

35

36

36

38

35

34

25

16

Доод хэм

-4

0

2

12

14

17

22

0

17

9

17

0

 

  1. 5.   Хувийн хэрэгцээний зардал:
  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань.
  • Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  

 

 

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад