Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө VI/22, 2,090,000₮ 9595-4949
2 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VI/06, VII/04, 2.390.000₮ 9595-3939
3 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө V/30, VI/07, VI/21, 1.090.000₮ 9595-2929
4 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 5 өдөр 4 шөнө VI/10, VI/17, VI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/06, 3.150.000₮ 9595-8989
7 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
8 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
9 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө V/24, 800.000₮ 9595-2929
10 Аватарын аялал /Хайлаар-Харбин/ 8 өдөр 7 шөнө 2,290,000₮ 9595-2929
11 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр V/29, VI/06, VI/12, 450.000₮ 9595-3939
12 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VI/10, VII/09, VIII/12, 850,000₮ 9595-3939
14 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө V/24, V/31, VI/07, 1.790.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр V/23, VI/06, VI/13, 390.000₮ 9595-3939
16 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VI/14, VI/28, 900.000₮ 9595-2929
17 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
18 Манжуур-4 4 өдөр 3 шөнө V/23, V/30, VI/06, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
19 Манжуур - Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/06, VI/09, VI/13, 1.300.000₮ 9595-3939
20 Хайлаар-Харбины аялал 5 өдөр 4 шөнө V/21, V/28, VI/04, 990.000₮ 9595-3939
21 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө V/22, V/29, VI/05, 2.800.000₮ 9595-1919
22 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VI/05, VII/05, 180.000₮ 9595-3939
23 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө V/25, 550.000₮ 9595-3939
24 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө V/21, V/28, 620.000₮ 9595-3939
25 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VI/09, VII/07, VIII/11, 3.990.000₮ 9595-3939
26 Манжуур-5 5 өдөр 4 шөнө V/26, VI/02, VI/09, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй Нагасаки хүрэх хөлөг онгоцны аялал 5 өдөр 4 шөнө VI/19, 2.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө VI/04, VI/09, VI/14, 2.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
29 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
30 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
31 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
32 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
33 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
34 Хөлөг онгоцны аялал Кагошима Окинава 6 өдөр 5 шөнө 2,400,000₮ - ээс дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.000.000₮ - ээс дээш 9595-1919
36 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 6 өдөр 5 шөнө VI/17, 1.900.000₮ - 2.200.000 9595-1919
37 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө VI/13, 2.200.000₮-ээс дээш 9595-1919
38 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө V/20, 9595-1919
39 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
40 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
41 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
42 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ - ээс дээш 9595-1919
43 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
44 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
45 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
46 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
47 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
48 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
49 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
50 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
51 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал Кагошима - Нагасаки 6 өдөр 5 шөнө VI/22, 2.500.000₮ - ээс дээш 9595-1919
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Манжуур-Хайлаар-Тайвань

Аяллын хугацаа

10 өдөр, 9 шөнө

Аяллын үнэ

2.390.000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 3 жил

Аяллын онцлог:
Тайвань арлын тойрон аялал

 
Тойм мэдээлэл
  4 болон 5 одтой зочид буудалд 9 хоног байрлана   Хөтөлбөрт багтсан нийт 13 үзвэртэй.
  чөлөөт цагтай   Бүх хоол багтсан
 
1-р өдөр
  Улаанбаатар-Манжуур
  3 орны урлагийн тоглолттой "Максим" ресторан
  оройн хоол

Аялагчид өдрийн 13:20 цагийн MR727 рейсийн нислэгээр Улаанбаатараас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлд нисч, өдрийн 17:40 минутанд орос маягийн өнгө хийцтэй, орчин цагийн хот Манжуурт бууна. Зочид буудалдаа байрлаад гурван орны урлагийн тоглолттой ресторанд оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.

2-р өдөр
  Манжуур-Хайлаар-Таоюань
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд аяллын автобусандаа сууж Хайлаар хотын зүг хөдөлнө. Хайлаар хотын олон улсын нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн 15:50 цагийн BR717 рейсийн нислэгээр Тайвань улсын Тайбэй хотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг 15 минут үргэлжилнэ. Таоюань олон улсын нисэх буудалд буугаад хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
  Таоюань-Хуалянь
  Елиу геопарк, Хуалянь хот
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Тайбэй болон Килингийн дунд Ваньли тосгонд орших Елиу хэмээх геологийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялана. Энэ нь Тайваний хойд хэсгийн хамгийн үзэсгэлэнтэй газар бөгөөд өвөрмөц хэлбэртэй тогтоц бүхий хадан цохионуудаар алдартай юм. Өдрийн хоолны дараа галт тэргэнд суун Хуалянь хотыг зорино. Хуалянь хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
  Хуалянь-Тайдун
  Хашны дэлгүүр, Мэлхийн зам
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа гантиг болон хаш эдлэлийн дэлгүүрээр зочилно. Үүний дараа Тайдун хотын зүг хөдлөх бөгөөд замдаа дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн халуун орны болон дулаан орны бүсийн зааг болох Мэлхийн замыг үзэх болно. Тайдун хот хүрэх зам зуурт Тайвань арлын зүүн эрэг, Номхон далайн эргийн үзэсгэлэнт газруудыг харах боломжтой. Энэ хэсэг нь хүний гар хүрээгүй газар гэдгээрээ алдартай. Тайдун хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа зочид буудлын халуун рашаанд амарч аяллын алжаалаа тайлах боломжтой.

5-р өдөр
  Тайдун-Кэньдин
  Шүрний музей, Маобитоу хадан цохио, Элуаньби цамхаг, далайн эрэг, Кэньдин зах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн том шүрний музейг үзэж сонирхоно. Дараа нь Маобитоу хэмээх шүрэн хадыг үзнэ. Энэхүү шүрэн хадан дээрээс ихэвчлэн хосууд нар жаргах үеийн гайхалтай дүр зургийг хардаг. Үүний дараа нь Элуаньби дүүргийн 1882 онд байгуулагдсан Элуаньби хэмээх гэрэлт цамхагийг үзэх болно. Энэхүү цамхагийн гэрэл нь 50км-ийн тойрог доторхийг гэрэлтүүлэх чадалтай. Өдрийн хоолны дараа торгон цагаан элстэй далайн эрэгт очиж далайн усанд орж, наранд биеэ шарах зэргээр зугаацах боломжтой. Оройн хоолны дараа Кэньдин захаар зочилно. Энд та бүхэн төрөл бүрийн далайн хоол, бэлэг дурсгал гэх мэт олон сонирхолтой зүйлсийг худалдан авах боломжтой. Орой зочид буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
  Кэньдин-Хэйчунь-Гаосюн
  Хэйчунь хот, Гаосюн боомт хот
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд хүсвэл өмнөд эргийн усан паркт амарч зугаацах боломжтой. Өдрийн хоолны дараа Тайванийн эртний хот Хэйчунийг зорино. Орой Тайванийн 2 дахь том хот болох Гаосюн хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлана. Хүсвэл буудлын ойролцоо шөнийн захаар худалдаа хийх боломжтой.

7-р өдөр
  Гаосюн-Тайчун
  Үнэт эдлэлийн дэлгүүр, Гаомэй, Нар сар нуур, Тайчун хот
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа хийнэ. Үүний дараа "Гаомэй" хэмээх намагтай газраар зочилно. Энэ газарт маш ховор төрлийн шувуу, загас, хавч зэргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Нар Сар нуурын аялал хийнэ. Орой Тайчун хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна. 

8-р өдөр
  Тайчун-Тайбэй
  Хааны ордон музей, Тайбэй 101 цамхаг, Татваргүй барааны дэлгүүр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Тайбэй хот руу хөдлөнө. Ойролцоогоор 2 цаг орчмын дараа Тайбэй хотод ирж Хааны ордон музейгээр зочилно. Үүний дараа Тайбэй 101 цамхагийг үзнэ. Энэхүү цамхаг нь 101 давхар, 509 метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр 10 барилгын тоонд ордог. Барилгын 87-91-р давхрын хооронд 660 тн жинтэй бөмбөлөг дүүжилсэн байдгаараа онцлогтой. Энэхүү бөмбөлөг нь хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед барилгыг унахаас хамгаалах зорилготой юм. Энд өдрийн хоолоо зооглоод татваргүй барааны дэлгүүрт худалдаа хийнэ. Зочид буудалдаа байлан амарна. Оройн хоолны дараа хүсвэл шөнийн захаар худалдаа хийх боломжтой.

9-р өдөр
  Тайбэй-Хайлаар
  Хайлаар хот
  өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудал руу хөдөлнө. Бүртгэлээ хийлгээд 10:00 цагийн BR718 рейсийн нислэгээр ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг 20 минут үргэлжилнэ. Хайлаар хотод ирж зочид буудалдаа байрлаад оройн хоолоо зооглоод чөлөөтэй амарна.

10-р өдөр
  Хайлаар-Улаанбаатар
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 13:00 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Өдрийн хоолны дараа нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн 18:00 цагийн MR852 рейсийн нислэгээр Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. 20:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж ӨМӨЗО-ны Хайлаар, Манжуур хот болон Тайвань улсаар хийсэн аяллын мартагдашгүй дурсамжаа өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Манжуур
Үзвэр    3 орны урлагийн тоглолттой "Максим" ресторан
Хоол    оройн хоол
2 Чиглэл    Манжуур-Хайлаар-Таоюань
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
3 Чиглэл    Таоюань-Хуалянь
Үзвэр    Елиу геопарк, Хуалянь хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Хуалянь-Тайдун
Үзвэр    Хашны дэлгүүр, Мэлхийн зам
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Тайдун-Кэньдин
Үзвэр    Шүрний музей, Маобитоу хадан цохио, Элуаньби цамхаг, далайн эрэг, Кэньдин зах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Кэньдин-Хэйчунь-Гаосюн
Үзвэр    Хэйчунь хот, Гаосюн боомт хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл    Гаосюн-Тайчун
Үзвэр    Үнэт эдлэлийн дэлгүүр, Гаомэй, Нар сар нуур, Тайчун хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
8 Чиглэл    Тайчун-Тайбэй
Үзвэр    Хааны ордон музей, Тайбэй 101 цамхаг, Татваргүй барааны дэлгүүр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
9 Чиглэл    Тайбэй-Хайлаар
Үзвэр    Хайлаар хот
Хоол    өглөөний цай, оройн хоол
10 Чиглэл    Хайлаар-Улаанбаатар
Хоол    өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн:

  • 2.390.000₮
  • 2.790.000₮

Хүүхэд:

  • 2.390.000₮
  • 1.990.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Хайлаар-Тайбэй-Хайлаар чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ 
  • Улаанбаатар - Манжуур чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ
  • 4 болон 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад-монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Тайванийн визний хураамж
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад