Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө II/23, 3.590.000₮ 9595-3939
2 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө II/08, II/15, 3,290,000 9595-4949
3 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/08, II/15, 2.390.000₮ 9595-1919
4 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө II/21, 4.050.000₮ 9595-8989
5 Истанбул-Памуккале 5 ХОТ-ын ТУРК аялал /ШУУД НИСЛЭГ/ 8 өдөр 7 шөнө II/13, II/20, III/05, 3.390.000₮ 9595-7979
6 Японы аялал /4ӨДӨР/ 4 өдөр 3 шөнө II/07, II/14, II/28, 1990.000₮+ тийзний үнэ 9595-7979
7 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/09, II/16, II/23, 2.000.000₮ 9595-1919
8 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө II/22, 2.590.000₮ 9595-2929
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/12, II/26, III/04, 3.290.000₮ 9595-8989
10 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө II/01, II/22, III/05, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
11 Улаанбаатраас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө II/20, 3.300.000₮ 9595-4949
12 Хонконг - Макаогийн аялал 4 өдөр 5 шөнө II/23, 2.750.000₮ 9595-8989
13 Японы-Шоппинг аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 4 өдөр 3 шөнө III/06, III/13, 1.590.000₮ + тийзний үнэ 9595-7979
14 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө III/05, 2.090.000₮ 9595-4949
15 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө II/29, 2.990.000 9595-4949
16 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө II/13, III/05, III/12, 280.000₮ 9595-3939
17 Японы аялал 5 ӨДӨР 5 өдөр 4 шөнө II/17, III/30, 2.190.000₮+тийзний үнэ 9595-7979
18 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө II/13, II/21, III/21, 900,000₮ 9595-2929
19 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө 3.290.000₮ 9595-8989
20 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө III/04, III/11, III/18, 550.000₮ 9595-3939
21 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө III/07, III/14, III/21, 600.000₮ 9595-3939
22 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө 6.390.000₮+тийзний үнэ 9595-7979
23 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө II/15, II/29, III/07, 2.790.000₮ 9595-8989
24 Манжуур-4 4 өдөр 3 шөнө II/06, II/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/29, II/08, II/22, 450.000₮ 9595-3939
26 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
27 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
28 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
29 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 1,090,000₮ 9595-2929
31 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/30, II/22, 350.000₮ 9595-3939
32 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө II/23, 850,000₮ 9595-3939
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
35 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
36 Цагаан сарын Аватар аялал 9 өдөр 8 шөнө II/22, 2.290.000 9595-4949
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Тяньжин-Фүкүока-Нагасаки-Тяньжин

Аяллын хугацаа

6 өдөр, 5 шөнө

Аяллын үнэ

3.300.000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ариун-Учрал

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Хөлөг онгоцны аяллын гол зорилго нь аялагч нарыг юунд ч баригдалгүйгээр өөрийн хүсэл сонирхолоороо аялуулахад оршино. Тансаг зэрэглэлийн орчин, дээд зэрэглэлийн ресторанууд, адал явдалт үйл ажиллагаанууд, дэлхийн хэмжээний шоу тоглолтууд таныг хүлээж байна.

 
Тойм мэдээлэл
 
1-р өдөр
Улаанбаатар – Бээжин - Тяньжин
  оройн хоол

Өглөөний нислэгээр аялагчид Бээжин хотын зүг ниснэ. Бээжин хотод буусны дараа автобусаар Тяньжин хотруу хөдөлнө.   тогтсон  цагт  Тяньжин хотын  олон  улсын  усан  онгоцны  зогсоолд  ирж,  хил  гаальд  бүртгүүлэн шалгуулж,  дэлхийд  алдартай  Costa Serena  хэмээх  хөлөг  онгоцонд  хөл тавин  18:00  цагаас  мөрөөдлийн аяллаа эхлүүлнэ.  Энэхүү  супер хөлөг онгоцонд төрөл бүрийн тансаг хоол зооглохын сацуу дэлхийн хэмжээний шоу тоглолт сонирхон бассейн жакүззид амарч, казинод азаа үзэх зэргээр өөрийн хүслээр цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой. Бүртгэлийн цаг эхлэхээс 1 цагийн өмнө боомт дээр очсон байх шаардлагатай. Costa serena хөлөг онгоц нь Италийн алдарт тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны аялал зохион байгуулдаг Costa Criuses компанид харьяалагдах 17 давхар хөлөг онгоц бөгөөд 290 м урттай, цагт 37 км зам туулдаг, нэг дор 3700 хүний хүлээн авах хүчин чадалтай ба 1100 ажилтан танд үйлчлэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.costacruises.com/ - ээс авна уу.

2-р өдөр
Далайд
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Ханатлаа унтаж амарсаны дараа өөрийн дуртай ресторандаа өглөөний цайгаа зооглохын сацуу хязгааргүй үргэлжлэх далайн мандалыг харан ходоод болон мэлмийгээ баясгана. Costa -аас  танд зориулсан давтагдашгүй  шоу хөтөлбөрүүд бүтэн өдөр үргэлжилнэ. Тус өдрийн хөтөлбөр Англи болон Хятад хэл дээр өрөөнд хүргэгдэнэ. Мөн телевизийн сувгаас харах боломжтой.

3-р өдөр
Фүкүока (Япон)
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Үдээс өмнө ханатлаа унтаж амраад өглөө, өдрийн  хоолоо зооглосны дараа өдөр  15:00 цагт Японы 5 дахь том болох Фүкүока  боомтод очно.Эргийн аялал хийсэний дараа орой 22:00 цагт Фүкүока  боомтоос  Нагасаки  боомт руу хөдлөх тул цагтаа онгоцонд суусан байхыг анхаарна уу. Кюшүгийн хамгийн том хот болох Фүкүока нь газар зүйн байршлаараа Азийн эх газарт ойр оршдог учир Япон болон Азийн бусад улс орны хоорондох харилцааны гол цөм нь болдог. Энэ хот Хаката Донтаки, Хаката Гион Ямакаса зэрэг Японы алдартай наадмуудыг зохион байгуулдагаараа онцлогтой. Халуун тогооны тахиан мах, рамэн зэрэг дэлхийд танигдсан олон төрлийн хоолнууд энэхүү хотоос гаралтай бөгөөд эрэг дагуух гудамжны хоолнууд нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Фүкүока хотоор аялж нутгийн бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой. Сosta-aaс танд зориулсан давтагдашгүй шоу хөтөлбөрүүд нь үргэлжилнэ.

4-р өдөр
Нагасаки (Япон)
  Өглөөний цай, оройн хоол

Өглөө 8 цагт Нагасаки боомтод очно. Орой 16 цагт Нагасаки боомтоос хөдлөх тул цагтаа онгоцонд суусан байхыг анхаарна уу. Нагасаки хот нь Шанхай хотоос хамгийн ойр байрлах эргийн хот бөгөөд Эртний Японы сүм хийд, ордонг харуулсан байшин барилга ихтэй. Мөн 1945 онд атомын бөмбөгт өртсөн хотын нэг юм. Энэ өдөр  Атомын  музей,  Дэжима  ордон,  Сүкүока  хийд  зэрэг  түүх  дурсгалын  газрыг  үзэж  сонирхох  боломжтой  бөгөөд эргийн дагуух дэлгүүрүүдээр худалдаа хийх боломжтой.18:00 цагт хөлөг онгоц Нагасаки- н чиглэлд хөдлөн гайхашигт аяллаа үргэлжлүүлэх болно. Costa-aaс танд зориулсан давтагдашгүй шоу хөтөлбөрүүд нь үргэлжилнэ.

5-р өдөр
Номхон далай дээр
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Та 5 одны зэрэглэлтэй  хөлөг онгоц дээр өөрийн хүссэн үзвэр үйлчилгээг авах боломжтой.Тус  өдрийн хөлөг онгоц дээрхи хөтөлбөр Англи болон Хятад хэл дээр өрөөнд хүргэгдэнэ. Мөн телевизийн сувгаас харах боломжтой.

6-р өдөр
Тяньжин – Бээжин - Улаанбаатар

Өглөө 10 цагт Тяньжин боомтод ирнэ. Дараа нь Бээжин хотруу автобусаар хөдөлнө. Бээжингийн ОУ-ийн нисэх онгоцны буудлаас оройны Улаанбаатрын зүг ниснэ. Нислэг 2 цаг 30 минут үргэлжлээд орой Чингис хаан ОУ нисэх онгоцны буудалд буун хөлөг онгоцныхоо ер бусын аяллаа өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл Улаанбаатар – Бээжин - Тяньжин
Хоол    оройн хоол
2 Чиглэл Далайд
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Фүкүока (Япон)
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Нагасаки (Япон)
Хоол    Өглөөний цай, оройн хоол
5 Чиглэл Номхон далай дээр
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл Тяньжин – Бээжин - Улаанбаатар

Аяллын үнэ

Тагттай өрөө

Том хүн

  • 3.300.000₮

  • 3.300.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

 

  • Хөлөг онгоцонд 5 хоног байрлах зардал
  • УБ-Бээжин-УБ чиглэлд нисэх онгоцны 2 талын билет
  • Өдрийн 3 хоол
  • Хөлөг онгоц доторх үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад, Англи хэлтэй хөтөчийн үйлчилгээний зардал
  • Жуулчины автобусны үйлчилгээний зардал
  • Японы 2 хотын эргийн аяллын зардал
  • Татвар, хил нэвтрэх бүртгэлийн зардал
  • Аяллын даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

 

  • Хөлөг  онгоц  доторх  тусгай  үйлчилгээний  зардал  ( Ifly/агаарын  нислэг,  North  star/жижиг  сансрын хөлөгт суух )
  • Цайны мөнгө:Давагдашгүй хүчин зүйлээс үүдэх зардал
  • Энгийн өрөөнд байрлаж байгаа хүн тус бүр өдөрт 15,5 доллар төлнө
  • Сюит өрөөнд байрлаж байгаа хүн тус бүр өдөрт 18,5 доллар төлнө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Японы хил нэвтрэх хураамж 1000 иен

*Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл  зэргээс шалтгаалж  хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт  гарч  болно.  Аялал  гарах  үед  гэрээний  хавсралтаар  батлагдсан  аяллын  хөтөлбөр  болон  үнийг  дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

1.   Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь хилээр орох өдрөөс хойш 6 сараас  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад
Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.