Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/05, X/20, 990,000₮ 9595-2929
2 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө X/19, 1,990,000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.450.000₮ 9595-8989
4 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө X/12, X/26, XI/09, 900,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 620.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IX/27, X/04, X/11, 550.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
8 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө IX/22, IX/29, 2,500,000төг 9595-4949
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/09, XI/23, XII/07, 2.950.000₮ 9595-8989
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө X/18, XI/14, XI/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/13, XI/03, XI/24, 3.690.000₮ 9595-3939
12 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-4949
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр IX/26, X/02, X/16, 350.000₮ 9595-3939
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө IX/29, X/06, X/13, 280.000₮ 9595-3939
15 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/07, XI/28, XII/12, 3.150.000₮ 9595-8989
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/01, X/15, XI/18, 450.000₮ 9595-3939
17 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө X/08, X/22, 1.850.000төг + тийз 9595-1919
18 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
19 Японы аялал /Фүжи уултай/ 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
21 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/22, X/12, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
22 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 3.000.000₮ - с дээш 9595-1919
23 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө IX/27, 2.500.000₮-с дээш 9595-1919
26 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
27 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө IX/23, IX/24, IX/30, 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
28 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
29 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
30 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
36 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
37 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
38 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар -Хайлаар-Харбин-Жанжиажэ

Аяллын хугацаа

8 өдөр, 7 шөнө

Аяллын үнэ

2,290,000₮

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

2 үнэлсэн

Нэр: Цэрэннамжил

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1

Аяллын онцлог:
УБ-Хайлаар-УБ чиглэлд 2 талдаа онгоцоор нисэх бөгөөд Хайлаар-Харбин чиглэлд унтлагын вагоноор зорчино. Харбин-Жан жиа жэ-Харбин чиглэлд 2 талдаа онгоцоор ниснэ. Жан жиа жэ хотод жуулчины унаа үйлчилнэ. Аватар аялал нь адал явдалд дуртай хэн бүхний очих ёстой газрын нэг юм. Аяллын хөтөлбөрт Дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр /эр зоригийн гүүр/, Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэн, дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт, Тэнгэрийн хаалга, уулан доторх урсдаг шат, 99 нугачаат зам, Шар луун агуй, Эртний хааны ордон зэрэг олон сонирхолтой үзвэрийг үзэж сонирхоно.

 
Тойм мэдээлэл
  Жанжиажэ-д 4 одтой   Шилдэг 10 үзвэр
  Харбинд чөлөөт цагтай   хөтөлбөрт багтсан 16 хоол
 
1-р өдөр
  Улаанбаатар-Хайлаар-Харбин
  Оройн хоол

Аялагчид өдрийн 15:10 цагийн нислэгээр Улаанбаатараас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 20 минут үргэлжилнэ. Хайлаар хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа оройн хоолоо зооглоод Харбин хотруу 21:05 цагийн №К7092 галт тэргээр хөдлөнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
  Харбин-Жанжиажэ
  Оройн хоол

Өглөөний 06:31 цагт Харбин хотод хүрэлцэн ирээд. Дараа нь 08:45-14:50 цагт CZ6277 нислэгээр Жанжиажэ нисэх буудалд бууна. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлаж амарна.

3-р өдөр
  Жанжиажэ
  Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр, Шар луун агуй
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Өдрийн хоолны дараа Дэлхийн байгалийн өв Жанжиажэ дэлхийн геологийн паркийн салшгүй нэг хэсэг болох Шар луун агуйтай танилцана. Уг агуй нь 2 давхар хуурай болон 2 давхар усан агуйтай. Шар луун агуйн нийт урт нь 13 км, хамгийн өндөр хэсэгтээ 100 метр өндөр ба 1 усан сан, 2 гол, 3 газар доорх хүрхрээ, 4 цөөрөм, 13 том танхимаас бүрдэнэ. Орой хоолны дараа тоглолт, шоу үзүүлбэртэй, дараа нь зочид буудалдаа байрлан амарна. 

4-р өдөр
Жанжиажэ
  Жанжиажэ ойн хүрээлэн, Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, ХаЛаЛуЯа уул
  Өглөөний цай, оройн хоол

Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй шатаар Алтан ташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. (Жич: Бид уулруу гарах  талдаа шилэн лифтээр явдаг тул хэрэв та хүсвэл уулаас уруудахдаа 80 юань нэмэлтээр төлөн шилэн лифтээр бууж болно.) Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

5-р өдөр
Жанжиажэ
  Тэнгэрийн хаалга уул, 99 нугачаат зам, Дүүжин зам, Уулыг нүхэлж гаргасан цахилгаан шат
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж зоригоо шалгах боломжтой. Өдрийн хоолны дараа дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

6-р өдөр
  Жанжиажэ-Харбин
  Эртний хааны ордон
  Өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа эртний хааны ордонг үзэж сонирхоно. Дараа нь өдрийн хоол зооглоод нисэх онгоцны буудалруу хөдлөнө. 15:40-20:45 цагт CZ6278 Харбин хотын чиглэлд ниснэ. Харбин хотод ирж,  зочид буудалдаа байрлаж амарна. 

7-р өдөр
  Харбин-Хайлаар
  Хотын аялал
  Өглөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд өдрийн хоолоо зооглоод Харбин хоттой танилцах аялал хийнэ. София дуган, төв гудамжаар аялал хийж Луун цамхагийн урд дурсгалын зургаа татуулна. Дараа нь Хайлаар хотруу 17:35 цагийн №К7057 галт тэргээр хөдлөнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

8-р өдөр
  Хайлаар-Улаанбаатар
  Чөлөөт цаг
  Өглөөний цай, өдрийн хоол

Хайлаар хотод өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Өдрийн хоолны дараа Хайлаар хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаа хийгээд дараа нь онгоцны буудал руу явж, БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Хайлаар, Харбин болон Жанжиажэ хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн 18:20 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. Хоёр цаг орчимын дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Хайлаар-Харбин
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Харбин-Жанжиажэ
Хоол    Оройн хоол
3 Чиглэл    Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр, Шар луун агуй
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ ойн хүрээлэн, Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, ХаЛаЛуЯа уул
Хоол    Өглөөний цай, оройн хоол
5 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Тэнгэрийн хаалга уул, 99 нугачаат зам, Дүүжин зам, Уулыг нүхэлж гаргасан цахилгаан шат
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Жанжиажэ-Харбин
Үзвэр    Эртний хааны ордон
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол
7 Чиглэл    Харбин-Хайлаар
Үзвэр    Хотын аялал
Хоол    Өглөний цай, өдрийн хоол
8 Чиглэл    Хайлаар-Улаанбаатар
Үзвэр    Чөлөөт цаг
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн:

  • 2,290,000₮
  • 2,690,000₮ /зочид буудалд ганцаараа/

Хүүхэд:

  • 2,190,000₮ /зочид буудалд ортой/
  • 2,090,000₮ /зочид буудалд оргүй/

4) Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар - Хайлаар - Улаанбаатар нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • Хайлаар-Харбин-Хайлаар орон нутгийн 3 давхар унтлагын галт тэрэгний билетний үнэ
  • Харбин - Жанжиажэ - Харбин нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • Жанжиажэ хотод 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

5) Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдэхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс

Хайлаар-Харбин-Жанжиажэ аялалд бэлтгэх зүйлс

                                                                                                                                                 

  1. 1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш         6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.mn цахим хуудсын <Лавлах цэс>-ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

 

  1. 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  

                       ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

 

  1. 3.   Аяны хэрэгсэл:
  • Цоожтой цүнх, чемодан
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (мемори карт,  зай, цэнэглэгч)
  • Selfie гар /оосортой/
  • Power Bank /сайн цэнэглэх/
  • Тухайн цаг, улиралд  таарсан  хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн  мөнгө (Юань  байвал зохимжтой )
  • Нарны малгай, борооны шүхэр, нарны шил, борооны нимгэн цув
  • Жижиг аяны сандал
  • Хятад улсад Фейсбүүк орохын тулд Better Net, VPN  нэртэй файлыг татах
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Бусад 
  1. 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Жанжиажэ

Дээд хэм

15

25

26

30

35

36

36

38

35

34

25

16

Доод хэм

-4

0

2

12

14

17

22

0

17

9

17

0

 

  1. 5.   Хувийн хэрэгцээний зардал:
  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 2000 орчим  юань.
  • Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (2)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад