Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө X/05, X/20, 990,000₮ 9595-2929
2 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө X/19, 1,990,000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр X/30, XI/06, XI/13, 3.450.000₮ 9595-8989
4 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө X/12, X/26, XI/09, 900,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 620.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IX/27, X/04, X/11, 550.000₮ 9595-3939
7 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө X/21, XI/11, XII/30, 850,000₮ 9595-3939
8 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө IX/22, IX/29, 2,500,000төг 9595-4949
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө XI/09, XI/23, XII/07, 2.950.000₮ 9595-8989
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө X/18, XI/14, XI/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/13, XI/03, XI/24, 3.690.000₮ 9595-3939
12 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-4949
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр IX/26, X/02, X/16, 350.000₮ 9595-3939
14 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө IX/29, X/06, X/13, 280.000₮ 9595-3939
15 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/07, XI/28, XII/12, 3.150.000₮ 9595-8989
16 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/01, X/15, XI/18, 450.000₮ 9595-3939
17 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө X/08, X/22, 1.850.000төг + тийз 9595-1919
18 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
19 Японы аялал /Фүжи уултай/ 5 өдөр 4 шөнө IX/23, IX/30, X/07, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
21 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө IX/22, X/12, 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
22 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө X/17, XI/19, 3.000.000₮ - с дээш 9595-1919
23 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө X/22, 3.000.000₮-с эхлэнэ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө X/08, 2.500.000₮-ээс дээш 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө IX/27, 2.500.000₮-с дээш 9595-1919
26 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө 2.390.000₮ 9595-3939
27 Эрхүү - Анталья ЧӨЛӨӨТ АЯЛАЛ /Эрхүү-с эхлэлтэй/ 6 өдөр 5 шөнө IX/23, IX/24, IX/30, 2,300,000₮ -с эхлэнэ. 9595-1919
28 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 7.500.000₮+тийзний үнэ 9595-4949
29 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
30 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
36 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
37 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
38 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-БНХАУ

Аяллын хугацаа

6 өдөр, 5 шөнө

Аяллын үнэ

3,190,000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
Өрнө, Дорын соёлыг нэгэн зэрэг мэдэрч их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцана Хүүхэд насандаа очсон мэт хүн бүрийн сэтгэлийг татах, аз жаргалыг бүтээгч Диснэйлэндийн ертөнцөөр бүтэн өдөржин зугаацна Азийн Лас Вегас гэгдэх “Венешн Макао” казинод өөрийн азаа үзэх боломжтой Худалдааны диваажингаас ханатлаа шоппинг хийж, хүссэн брэндийн бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой

 
Тойм мэдээлэл
   4 одны зэрэглэлтэй зочид буудалд 4 хоног байрлана.    Аяллын хөтөлбөрт нийт 10 үзвэр багтсан.
  Аяллын хөтөлбөрт багтсан нийт 10 хоолтой.
  Автобусаар 4 хоногт ойролцоогоор 12 цаг орчим зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 8 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар - Гуанжоу

Оройн 22:40 цагийн ОМ235 рейсийн нислэгээр Улаанбаатараас БНХАУ-н хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлэгч Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг үргэлжилнэ. Үүрийн 02:40 цагт Гуанжоу хотод ирж хил гааль нэвтэрнэ.

2-р өдөр
  Гуанжоу-Жухай-Макао-Хонгконг
  Жухай хот, Павлын сүм, Алтан Лянхуа талбайг,Венешн Макао Казино
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Хил гааль нэвтэрсний дараа жуулчны автобусандаа сууж БНХАУ-н анхны таван том чөлөөт бүсийн нэг болох Жухай хотод ирнэ. Жухай хотод ирээд өглөөний цайны дараа “Дорнын Лас Вегас” хэмээн алдаршсан Макаод ирж, хил гааль нэвтэрсний дараа бэлгэ тэмдэг нь болсон “Павлын сүм”-ийн хана, “Алтан Лянхуа” талбайгаар 10-15 минут зугаална. Дараа нь өрнийг буюу Италийн Венец хотыг нүүлгээд ирсэн мэт санагдах цэлмэг хөх дээвэр бүхий уран барилгачдын билэг оюун, бүтээлч чадвар, үндэснийхээ онцлогийг шингээн бүтээсэн гайхамшигт цогцолбор болох "Венешин Макао Казино"-д /Venetian Macao Casino/ зочилно. Энэхүү чулуунд сийлсэн хөгжим мэт бүхэл бүтэн хот цогцолборт аавууд азаа үзэж Макаогийн хамгийн томоохон казино, ээжийн хүслийг биелүүлэх худалдааны төвүүд нэг дор бүтээгджээ. Тус байгууламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.venetianmacao.com сайтаас үзэж болно. Орой нь усан онгоцоор Макаогоос гарч Хонконгод буцаж буудалдаа ирж амарна

3-р өдөр
  Хонконг
   Диснейлэнд
  өглөөний цай

Өглөөний цайны дараа Диснейн гайхамшигт ертөнцөөр аялж АНУ-ын гудамж, Ирээдүйн ертөнц, Мөрөөдлийн ертөнц, Адал явдлын ертөнцөд зочилж өнгөрсөн, одоо, ирээдүйн гайхамшигт адал явдал, шидэт ертөнцөөр аялахын зэрэгцээ энэ ертөнцийн хүн бүхний мөрөөдөл болсон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтайгаа ойртон цуг зургаа авахуулах боломжтой. Диснейлэндийн сэтгэл татам өхөөрдөм баатруудад шагнал гардуулах ёслолын шоунд оролцоно. Мөн хүч төгөлдөр хаан арслангийн тоглолт, эгдүү хүрэм дэггүй Стич-ийн сонирхол татам яриаг сонсон, од түгсэн шөнийн тэнгэрийн дор хурдлан давхих, адал явдлаар дүүрэн усан аялал, орон орны хүүхэлдэйн ертөнц, өөрөө жолоодон давхих машинаар зугаацахаас гадна хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн 4D киног үзэн үлгэрийн шидэт ертөнцөд очсон мэт болно. Энэ өдрийн аялал Диснейлэндийн төв хэсэгт байрлах үлгэрийн хотхоны цайз дээрээс өнгө өнгийн гэрэл цацруулах сүр жавхлантай ёслолын буудлагаар өндөрлөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongkongdisneyland.com сайтаас авна уу. 22 цагийн үед зочид буудалдаа ирж амарна.

4-р өдөр
   Хонконг-Шэньжэнь
   Голден Баухинэ талбай, Хурал, Үзэсгэлэнгийн ордон, “Peak Park” өндөрлөг, Шэньжэнь хот
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа хотын аяллаа эхэлж, Хонконгийн төв талбай-Голден Баухинэ талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордонг 20 минут үзэж, "Пийк парк" /Peak Park/ өндөрлөг дээр гарч Дорнын сувд - Хонконг, дэлхийд алдартай Викториягийн боомт, алсын Ковлүүн /кowloon/ хойгийг харах болно. Тус бүс нутаг нь худалдаа наймаа хийхэд их тохиромжтой. Сонголт сайтай худалдааны том төвүүд болон захаараа алдартай тул та өөрийн сонирхлоор Хонконгоор чөлөөтэй аялж өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Орой нь Шэньжэнь хот руу явна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна. 

5-р өдөр
  Шэньжэнь-Гуанжоу
  Хотын аялал, усан онгоцны аялал
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Шэньжэнь хотын аялал хийнэ. Дараа нь томоохон худалдааны төвүүдээр орно. Дараа нь Гуанжоу хот руу явна. Оройн хоолны дараа усан онгоцоор аялаж шөнийн Гуанжоу хоттой танилцана. Үүний дараа Гуанжоу хотын сонголт сайтай худалдааны төвүүдээр худалдан авалт хийнэ. Орой нь нисэх буудал руу явна. 

6-р өдөр
Гуанжоу-Улаанбаатар

Үүрийн 03:50 цагийн ОМ236 рейсийн нислэгээр БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийн илтгэсэн 5 хотоор хийсэн гайхалтай дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг 4:10 цаг үргэлжинэ. Өглөөний 08:00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр ирж аялалаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Гуанжоу
2 Чиглэл    Гуанжоу-Жухай-Макао-Хонгконг
Үзвэр    Жухай хот, Павлын сүм, Алтан Лянхуа талбайг,Венешн Макао Казино
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Хонконг
Үзвэр     Диснейлэнд
Хоол    өглөөний цай
4 Чиглэл     Хонконг-Шэньжэнь
Үзвэр     Голден Баухинэ талбай, Хурал, Үзэсгэлэнгийн ордон, “Peak Park” өндөрлөг, Шэньжэнь хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Шэньжэнь-Гуанжоу
Үзвэр    Хотын аялал, усан онгоцны аялал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл Гуанжоу-Улаанбаатар

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 3,190,000₮
  • 3,490,000₮ /Өрөөндөө ганцаараа байрлах бол/

Хүүхэд:

  • 2,990,000₮ /зочид буудалд ортой байрлах бол/
  • 2,690,000₮ /зочид буудалд оргүй байрлах бол/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатараас Гуанжоу нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  •  4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  •  Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон хөтөлбөрт заагдаагүй хоолнууд
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

    • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь Хонконгийн хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос)  доошгүй байна./
    • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
    • Цахим үнэмлэх

    Аяны аптек:

      • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.

      Аяны хэрэгсэл 

        • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
        • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
        • Овор багатай шүхэр,
        • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
        • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
        • Хуурай нойтон салфетка
        • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
        • Англи стандартын  розетканд зориулсан (G type) шилжүүлэгч залгуур               

        Хувцас:   Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

                         Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

          сар

          1

          2

          3

          4

          5

          6

          7

          8

          9

          10

          11

          12

          Дээд хэм

          18.6

          18.9

          21.4

          25.0

          28.4

          30.2

          31.4

          31.1

          30.1

          27.8

          24.1

          20.2

          Доод хэм

          14.5

          15.0

          17.2

          20.8

          24.1

          26.2

          26.8

          24.6

          25.8

          23.7

          19.8

          15.9

          Дундаж хэм

          16.3

          16.8

          19.1

          22.6

          25.9

          27.9

          28.8

          28.6

          27.7

          25.5

          21.8

          17.9

                      Хувийн хэрэгцээний зардалд:

            • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 700 орчим ам.доллартай явбал тохиромжтой/Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь БНХАУ-н юань /RMB/8 Хонконг доллар /HKD/, Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

            Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

            Гадаад паспорт авах

            Хөтөч

            Виз

            Видео

            Сэтгэгдэл (0)

             
            Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

            Зочид буудал, Хоол

            Худалдаа хийх

            Төлбөр тооцоо

            Тээврийн хэрэгсэл

            Хилээр нэвтрэх

            Аяллын даатгал

            Бусад