Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Хайлаар-Манжуур-Тайваний аялал 12 өдөр 11 шөнө IV/16, IV/30, V/14, 1.990.000₮ 9595-3939
2 Вьетнамын Нячанг хотын шууд нислэгтэй аялал 5 өдөр 4 шөнө IV/19, 3.090.000₮ 9595-1919
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр III/23, 3.090.000₮ 9595-8989
4 Аватар аялал /2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө IV/16, IV/23, V/07, 2,090,000₮ 9595-4949
5 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр III/26, IV/02, IV/09, 620.000₮ 9595-3939
6 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр III/23, IV/13, 900.000₮ 9595-2929
7 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр III/23, III/30, IV/06, 550.000₮ 9595-3939
8 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр IV/18, V/08, V/29, 450.000₮ 9595-3939
9 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө IV/07, 3,190,000₮ 9595-8989
10 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө IV/06, 1.790.000₮+тийз 9595-2929
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр III/28, IV/04, IV/11, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
13 Японы аялал /Онцгой хямдрал/ 5 өдөр 4 шөнө IV/08, IV/15, IV/22, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
15 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр III/29, IV/19, V/17, 180.000₮ 9595-3939
16 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр IV/07, V/05, VI/09, 3.990.000₮ 9595-3939
17 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр III/24, III/31, IV/07, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
18 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө 2.790.000₮ 9595-8989
19 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр IV/18, V/08, V/23, 350.000₮ 9595-3939
20 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө IV/01, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
21 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө III/26, IV/02, 2.750.000₮ 9595-3939
22 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/06, VI/09, VI/13, 1.300.000₮ 9595-3939
23 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө III/24, III/28, IV/01, 2,090,000₮ 9595-2929
24 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө IV/15, V/06, 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
25 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
26 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө IV/22, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
28 Хөлөг онгоцны аялал Кагошима Окинава 6 өдөр 5 шөнө 2,400,000₮ - ээс дээш 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 6 өдөр 5 шөнө III/28, IV/07, 2.000.000₮ - ээс дээш 9595-1919
30 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 6 өдөр 5 шөнө 1.900.000₮ - 2.200.000 9595-1919
31 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө IV/12, V/04, V/16, 2.200.000₮-ээс дээш 9595-1919
32 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө V/08, V/20, 9595-1919
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 өдөр 9 шөнө IV/05, IV/19, 1.090.000₮ 9595-2929
36 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 3.450.000₮ 9595-8989
37 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 6 өдөр 5 шөнө IV/21, 2.200.000₮ - ээс дээш 9595-1919
39 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
40 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
41 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
42 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
43 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
44 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
45 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
46 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
47 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
48 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал Кагошима - Нагасаки 6 өдөр 5 шөнө IV/16, 2.500.000₮ - ээс дээш 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Нячанг

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

3.090.000₮

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Б.Гэрэлмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
Дэлхийд цөөхөн үлдсэн социалист оронтой танилцан, байгалийн гайхамшигт үзвэрийг үзэх болно.

 
Тойм мэдээлэл
 
1-р өдөр
  Улаанбаатар - Нячанг
  Po Nagar Cham Towers Nha Trang Cathedral Hon Chong Promontory Vietnam drip coffee
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөө Улаанбаатрын Буянт-Ухаа ОУ нисэх буудлаас Вьетнамын Нячанг хотын чиглэлд ниснэ. Энэ өдөр бид олон мянган жилийн түүхтэй Понагар Бодисатвагийн цамхаг (Po Nagar Cham Towers) болон Натранг сүм (Nha Trang Cathedral) үзэж сонирхоно. 19-р зууны эхэн үеэр баригдсан франц хэв маягийн Натранг сүм нь өндөрлөг газар байрладаг тул та энэхүү сүм баригдсан толгод дээрээс хотын ойр орчмыг харж баясах төдийгүй хүн төрөлхтний хосгүй ур ухааныг гайхуулсан уран барилгачдын гайхамшигт бүтээл болох Натранг сүмийг бишрэн харна. Дараагаар нь МЭӨ 781 оноос өмнө буюу Тямпа гүрний үед баригдсан Понагар Бодисатвагийн цамхагийг үзнэ. Энэхүү цогцолборт оршин байдаг эрт дээр үеэс эдүгээ хүртэл Вьетнамын төдийгүй хятадын буддын шашинт ард түмний бишрэн мөргөдөг Ян Понагар бурханыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Нячанг хотын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолбор газар болох (Hon Chong Promontory) буланг үзнэ. Энэхүү булан нь далайгаар хүрээлэгдсэн асар том хэвтээ болон босоо чулуунаас бүрдсэн толгод юм. Та энэ байгалийн өвөрмөц толгод дээрээс Нячанг хотын хойд талын эрэг орчмын үзэсгэлэнг тольдон тэнгэр баганадсан өндөр уулс далайтай нийлэн огтолцон харагдах ер бусын байгалийг үзнэ. Энэ газар нь алдарт Амраг /The Lover/ киноны гол дүрийн хосууд бие биеэндээ хайраа илчилсэнээр дэлхий дахинаа хосууд нэг нэгэндээ хайраа илчилдэг романтик газар болсон юмаа. Энэ өдөр та Вьетнам үндэстний онцгой жороор хийсэн өвөрмөц амттай кофе (Drip coffee) уух болно.  


2-р өдөр
Нячанг
  Дөрвөн арал
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараагаар модон завины аялал хийж Нячанг хотын зэргэлдээ орших 10 гаруй арлуудаас жуулчдын хамгийн их зочилдог үзэсгэлэнт дөрвөн арлыг зорин аялалаа хийнэ. Энэхүү арлууд дээр та гайхамшигт урин дулаан уур амьсгалтай далайн эрэг дээр наранд биеэ ээж амрах боломжтой мөн хүсвэл та шүхрээр буух, далайд шумбах, далай наадуулагчаар тоглох гэх мэтчилэн төрөл бүрийн зугаат тоглоомуудаар тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой байдаг. Эдгээр арлууд таны нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх болно. 

3-р өдөр
Нячанг
  Vinpearl Land
  өглөөний цай, оройн хоол

Энэ өдөр та Вьетнамын хамгийн алдартай арлуудын нэг “Хулсан арал” (Vinpearl land)-ыг зорьно. “Хулсан арал” нь 2004 он хүртэл хэний ч гар хүрээгүй онгон зэрлэг байсаар ирсэн бөгөөд 2010 онд Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдаж байснаараа дэлхий дахинаа алдартай болсон. 2004 оны үед ердөө хэдхэн загасчны овоохой л байдаг байсан энэхүү арал нь өнөөдөр жуулчдын байнга очдог зугаа цэнгэлийн гол төв болжээ. Энэхүү арал дээр та Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн урт 3330м урт агаарын дүүжингээр далай дээгүүр аялаж очно. Хулсан арлыг жуулчдын дунд алдартай болгосон онцлог зүйл нь Винпеарл (Vinpearl amusement park) зугаа цэнгэлийн парк  юм. Бид энэ гайхамшигтай зугаа цэнгэлийн төвд амарч, зугаалж, алжаал ядаргаагаа тайлан нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Тус парк нь нийт 200,000 метр.кв талбайг эзлэн орших бөгөөд дотроо гадна болон дотор тоглоомын бүс, усан парк, шоппинг гудамж, үйлчилгээний газрууд гэсэн хэсгүүдээс бүрдсэн байдаг. Энэхүү паркад бид усан паркын хэсэгт space hole, kamikaze, tsunami slide. хүүхдийн усан сан, гэр бүлд зориулсан усан сан зэрэг төрөл бүрийн сэдэвчилсэн, таныг зугаацуулах гулсуурнууд байхаас гадна далайн эрэгт амарч алжаалаа тайлан, 300 гаруй далайн ховор амьтдын ертөнцтэй танилцаж өнгөрүүлнэ. Мөн тоглоомын бүсэд видео тоглоом, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн 4D кино театр, хүүхдийн тоглоомын газар, караоке байна. Хүсвэл галзуу хулгана дээр сууж, өндрөөс үсэрч бүтэн өдрийг хөгжилдөж өнгөрүүлнэ. Хулсан паркад зугаа цэнгэж өнгөрүүлсэн энэ өдөр таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, хэзээ ч мартагдашгүй дурсамжийн тань хамгийн хөгжилтэй мөчүүд болон үлдэнэ. 

4-р өдөр
Нячанг
  I Resort
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Энэ өдөр далайн эрэгт наранд биеэ ээж зуны халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой. Дараа нь Вьетнамын алдарт амралтын газруудын нэг Аая ресортад /I RESORT/ -д очно. Энэхүү амралтын газарт та хүний биед нэн сайн эрдэст бодисоор баялаг, байгалийн гаралтай шавран халуун рашаанд орох, кофе болон шавраар хүний үхжсэн арьсыг гуужуулах мөн арьсыг нөхөн сэргээхэд сайн ургамлын гаралтай шавар тавих, массаж хийх гэх мэтчилэнгээс  төрөл бүрийн эмчилгээнээс сонгон шавран эмчилгээ хийлгэнэ. Энэхүү ресортын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энэ сайтаас (https://www.i-resort.vn/main.html)  аваарай.

5-р өдөр
Нячанг - Улаанбаатар
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүслээр дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. Орой нисэх буудал явж Нячангын ОУ нисэх онгоцны буудлаас Дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох  Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатрын чиглэлд ниснэ.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Нячанг
Үзвэр    Po Nagar Cham Towers Nha Trang Cathedral Hon Chong Promontory Vietnam drip coffee
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
2 Чиглэл Нячанг
Үзвэр    Дөрвөн арал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Нячанг
Үзвэр    Vinpearl Land
Хоол    өглөөний цай, оройн хоол
4 Чиглэл Нячанг
Үзвэр    I Resort
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Нячанг - Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одтой зочид буудал

Том хүн

  • 3.090.000₮
  • 3.390.000₮ /өрөөндөө ганцаараа орох бол/

Хүүхэд

  • 3.090.000₮ /зочид буудалд оргүй/
  • 2.890.000₮ /зочид буудалд ортой/

 
5 одтой зочид буудал

Том хүн

  • 3.490.000₮
  • 3.690.000₮ /өрөөндөө ганцаараа орох бол/

Хүүхэд

  • 2.890.000₮ /зочид буудалд оргүй/
  • 3.090.000₮ /зочид буудалд ортой/

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар - Нячанг чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Винпеарл арлын өдрийн хоол

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс

  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.
Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.