Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө VII/07, VII/21, 2,090,000₮ 9595-8989
2 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 1,890,000₮ 9595-4949
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VIII/02, VIII/16, 900.000₮ 9595-2929
4 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө VI/28, VII/05, VII/12, 720.000₮ 9595-3939
5 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө VII/09, VII/24, VIII/09, 1.090.000₮ 9595-2929
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/01, VII/08, VII/15, 780.000₮ 9595-3939
7 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VII/11, VII/24, VIII/07, 490.000₮ 9595-3939
8 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VII/25, VIII/08, VIII/22, 390.000₮ 9595-3939
9 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/12, VIII/26, 850,000₮ 9595-3939
10 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/27, 3.150.000₮ 9595-8989
11 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө VII/04, VII/11, VII/18, 1.090.000+тийз 9595-3939
12 Хайлаар-Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/28, VII/01, VII/05, 1.400.000₮ 9595-3939
13 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VII/07, VIII/11, IX/15, 1.950.000₮+тийз 9595-3939
14 Японы аялал 5 өдөр 4 шөнө VII/08, VII/22, VII/29, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө VI/28, VII/05, VII/12, 2.290.000₮ 9595-3939
16 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
17 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VII/04, 2.390.000₮ 9595-3939
18 Манжуур-4 4 өдөр 3 шөнө VI/27, VII/04, VII/11, 420.000₮+тийзний үнэ 9595-3939
19 Эрээн-Бэйдахэ аялал 7 өдөр 6 шөнө VII/15, 990.000₮ 9595-3939
20 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
22 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
23 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
24 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
25 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
26 Манжуур-5 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 590.000₮+тийзний үнэ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
29 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
30 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
31 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
34 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - с дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-ээс дээш 9595-1919
36 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-с дээш + тийз 9595-1919
37 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
38 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
39 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
40 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
41 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
42 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
43 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
44 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
45 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
46 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
47 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
48 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
49 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-с эхлэнэ + тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Ханой

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

1,400,000₮ + тийз, виз

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
Дэлхийд цөөхөн үлдсэн социалист оронтой танилцан, байгалийн гайхамшигт үзвэрийг үзэх болно.

 
Тойм мэдээлэл
 
1-р өдөр
  Улаанбаатар - Сөүл - Ханой
  Оройн хоол

Өглөөний нислэгээр Улаанбаатараас Сөүлээр дамжин Вьетнам Улсын нийслэл Ханой хотыг зорин ниснэ. Ханой хотод буугаад, хил гааль нэвтэрсний дараа  Вьетнамын үндэсний хоол зооглон, ардын дуу хөгжим, бүжиг 1 цаг 30 минут үзэж сонирхоно. Дараа нь  Ханой хотын төв хэсэгт байрлах зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Ханой - Халонг
  Хошимины Бунхан, Ерөнхийлөгчийн ордон, “Чуа Мот Кот” хэмээх буддын сүм, “Ван Миеу – Куок Ты Жам” хэмээх “Номын сүм”, “Хоан Кием” буюу “Сэлэмт нуур”, “Яст мэлхийн суварга”
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хошимины Бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна /а.х 2 цаг/. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан  “Чуа Мот Кот” хэмээх буддын сүмд зочилно /а.х 30 минут/. Мөн Вьетнамын анхны их сургуулийн суурь болсон өөрийн сургуулийн төгсөгч, 700 гаруй эрдэмтэн докторуудынхаа нэрсийг яст мэлхийн суурьт чулуун багананд мөнхөлсөн “Ван Миеу – Куок Ты Жам” хэмээх “Номын сүм”-д зочилж, Вьетнамын боловсрол, шинжлэх ухааны өнө эртний түүхтэй 1 цаг танилцана. Өдрийн хоолны дараа 13 цагаас Ханой хотын төв цэгт байрлах “Хоан Кием” буюу “Сэлэмт нуур”-нд очиж, дунд нь орших “Яст мэлхийн суварга” үзэж  түүний тухай сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулцгаана /а.х 40 минут/. 14 цагийн үед Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар 4 цаг явж очин зочид буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Халон
  ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн “Халонг” булан, Усан дээрх утсан хүүхэлдэйн сонирхолтой тоглолт,
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 8 цагаас тусгай зориулалтын аяллын усан онгоцоор ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар 4 цаг гаруй  аялангаа усан онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно.  Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болох  “Халонг” булан нь 1500 орчим, кв.км. талбайг эзэлнэ. “Халонг” гэдэг үг нь  « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгатай. Оройн 19 цагаас Вьетнамын өвөрмөц урлаг болох усан дээрх утсан хүүхэлдэйн сонирхолтой тоглолтыг 40 минут үзэж, Вьетнамын үндэсний хөгжмийн гайхамшигт аялгууг сонсон ардын дуу бүжиг сонирхоно. Оройн хоолны дараа Халонгийн шөнийн захаар зугаална /а.х 2 цаг/.

4-р өдөр
Халонг-Ханой
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

 

Өглөөний цайны дараа 7 цагаас Халонгоос Ханой хот руу автобусаар буцна. Ханой хотод ирж буудалдаа байрлан амраад өдрийн хоолны дараа Ханой хотын зах, дэлгүүрүүдээр 3 цаг орчим худалдаа хийнэ.

5-р өдөр
   Ханой - Сөүл - Улаанбаатар
   өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж Ханойгоос Сөүлээр дамжин Дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох  Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд нисч Буянт –Ухаа дахь  “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Сөүл - Ханой
Хоол    Оройн хоол
2 Чиглэл Ханой - Халонг
Үзвэр    Хошимины Бунхан, Ерөнхийлөгчийн ордон, “Чуа Мот Кот” хэмээх буддын сүм, “Ван Миеу – Куок Ты Жам” хэмээх “Номын сүм”, “Хоан Кием” буюу “Сэлэмт нуур”, “Яст мэлхийн суварга”
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Халон
Үзвэр    ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн “Халонг” булан, Усан дээрх утсан хүүхэлдэйн сонирхолтой тоглолт,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Халонг-Ханой
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл     Ханой - Сөүл - Улаанбаатар
Хоол     өглөөний цай

Аяллын үнэ

Том хүн

  • 1,400,000₮ + тийз, виз
  • 1,700,000₮ + тийз, виз /ганцаараа нэг өрөөнд орох бол/

Хүүхэд

  • 1,400,000₮ + тийз, виз /ортой/
  • 1,000,000₮ + тийз, виз /оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:
  • Вьетнамд 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Вьетнам улсын аяллын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Улаанбаатар-Сөүл-Ханой нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Вьетнамын аялалд бэлтгэх зүйлс 
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь Хонконгийн хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек:
  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.   

      3. Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Овор багатай шүхэр,
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Англи стандартын  розетканд зориулсан (G type) шилжүүлэгч залгуур
  1. Хувцас:   Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Вьетнам

 

Дээд хэм

19.3

19.9

22.8

27.0

31.5

32.6

32.9

31.9

30.9

28.6

25.2

21.8

Доод хэм

13.7

15.0

18.1

21.4

24.3

25.8

26.1

25.7

24.7

21.9

18.5

15.3  

  1. Хувийн хэрэгцээний зардалд:
  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор доод тал нь 600 орчим Америк доллар. Мөнгөн дэвсгэрт нь Вьетнам Донг/VND/, Америк доллар /USD/ байвал зохимжтой. Банкны тооцооны карт авч явж болно. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэх/
  1. Визний материал:
  • Нэг  хувь цээж зураг /4*6 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн , ар дэвсгэр цагаан байх/ 
  • Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад