Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Чэжүгийн аялал /Шууд нислэгтэй/ Визгүй 5 өдөр 4 шөнө VI/06, 2.390.000₮ 9595-4949
2 Аватар аялал /2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө V/11, V/19, V/26, 2,090,000₮ 9595-4949
3 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө IV/26, V/03, V/10, 1.790.000₮ 9595-3939
4 Японы аялал /Онцгой хямдрал/ 5 өдөр 4 шөнө V/13, V/20, V/27, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө IV/20, IV/27, V/04, 550.000₮ 9595-3939
6 Вьетнамын Нячанг хотын шууд нислэгтэй аялал 5 өдөр 4 шөнө IV/19, 3.090.000₮ 9595-1919
7 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө IV/23, IV/30, V/07, 620.000₮ 9595-3939
8 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр V/17, VI/05, VII/05, 180.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр 3.090.000₮ 9595-8989
10 Манжуур - Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/06, VI/09, VI/13, 1.300.000₮ 9595-3939
11 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
12 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр V/08, V/29, 450.000₮ 9595-3939
13 Манжуур-5 5 өдөр 4 шөнө IV/21, IV/28, V/05, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
14 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
15 Манжуур-4 4 өдөр 3 шөнө IV/25, V/02, V/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
16 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
17 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
18 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө V/01, V/08, V/15, 2.800.000₮ 9595-1919
19 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр V/05, VI/09, 3.990.000₮ 9595-3939
20 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө 2.790.000₮ 9595-8989
21 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр V/08, V/23, 350.000₮ 9595-3939
22 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
23 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
24 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө V/06, 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
25 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
26 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө IV/22, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
28 Хөлөг онгоцны аялал Кагошима Окинава 6 өдөр 5 шөнө 2,400,000₮ - ээс дээш 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.000.000₮ - ээс дээш 9595-1919
30 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 6 өдөр 5 шөнө 1.900.000₮ - 2.200.000 9595-1919
31 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө V/04, V/16, 2.200.000₮-ээс дээш 9595-1919
32 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө V/08, V/20, 9595-1919
33 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
34 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
35 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 өдөр 9 шөнө IV/19, V/03, 1.090.000₮ 9595-2929
36 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 3.450.000₮ 9595-8989
37 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 6 өдөр 5 шөнө IV/21, 2.200.000₮ - ээс дээш 9595-1919
39 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
40 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
41 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
42 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
43 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
44 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
45 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
46 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
47 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
48 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал Кагошима - Нагасаки 6 өдөр 5 шөнө 2.500.000₮ - ээс дээш 9595-1919
Аяллын хуваарь
9595-2929
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Бээжин-Хайнан-Бээжин

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

2,090,000₮

Холбоо барих

 9595-2929

tengertravel29@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Энхзаяа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
Газрын диваажин Хайнан арлын аялалд хамрагдсанаар далайн эргийн 5 одтой зочид буудалд тухлан, алтан шаргал элстэй өөрийн эзэмшлийн наран шарлагын газарт тааваараа амарна. Аяллын хөтөлбөрт багтсан олон сонирхолтой зүйлийн нэг бол Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан Нантиан халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах юм. Мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн, Шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан зооглоно. Бүтэн нэг чөлөөт өдрөөрөө ханатлаа худалдаа хийх боломжтой бөгөөд олон сонирхолтой хөтөлбөр энд багтсан болно.

 
Тойм мэдээлэл
  5 одтой зочид буудалд 3 хоног, Халуун рашаантай ресортод 1 хоног    Нийт 7 үзвэр
  2 чөлөөт өдөр    Хөтөлбөрт багтсан11 хоол, багтаагүй 3 хоол
  Онгоцоор 8 цаг
 
1-р өдөр
   Бээжин-Сан яа
   Өдрийн хоол, Оройн хоол

Өглөө Бээжингийн Капитал олон улсын нисэх буудлаас торгон элс, тунгалаг ус, сэвэлзүүр салхи, сэтгэл хорогдом орчноороо жуулчдыг жилийн дөрвөн улиралд даллан дуудаж байдаг Хайнан арлын далайн эргийн үзэсгэлэнт Сан яа хотын чиглэлд ниснэ.Сан яа хотын Phoenix /Гарьд/ нисэх буудалд бууна. Оройн хоолны дараа Хятадын номер нэг халуун рашаан гэж алдаршсан "Нантиан" халуун рашааны амралтын бүсд очиж ядаргаа тайлах,тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах, мөн загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж,массажлах гэх мэт урьд нь сонсож ч байгаагүй олон төрлийн рашаан бүхий 5 одны зэрэглэлтэй “Pearl River Nantian Resort & SPA” халуун рашаантай амралтын газарт амарна. Та тус амралтын газрын бүхий л халуун рашаанд тухлан зочид буудлынхаа цэнгэг устай бассейнд  зугаацан амарч, амьдралын баяр жаргалыг эдлэн цэнгэнэ.

2-р өдөр
Сан яа
  Сармагчингийн вант улс, Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцах
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 10:30-с өрөөгөө хүлээлгэн өгөөд дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингийн цирк, хошин show, парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож, сармагчингуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн эхэлнэ. Үдийн хоолны дараа Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүрээр орно. Дараа нь гадаадын жуулчдын хамгийн ихээр амарч зочилдог алдарт Дадунхай булангийн 5 одны зэрэглэлтэй зочид буудалдаа ирж тухлан амарна. Зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлах бөгөөд өөрийн эзэмшлийн далайн эрэг дэх наран шарлагын газартай, эргэн тойронд нь усан парк, завины зогсоол,  усан спортын клуб болон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй, зочидынхоо сонирхолд нийцсэн олон төрлийн загвар шийдэл бүхий өрөөтэй. Дадунхай  булангийн чимэг болсон дараах 2 зочид буудлуудын талаар та илүү ихийг мэдэхийг хүсвэл http://www.baohonghotel.com , http://www.syintimehotel.com/  хаягаар зочилж сонголтоо хийгээрэй.


3-р өдөр
Сан яа
  Өглөөний цай

 Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл худалдаа хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгнө.


4-р өдөр
  Сан яа
  Дэлхийн Миссийн ордон, Мэргэжлийн массажны төвөөр хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэх, Хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцах
  Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө далайн гоё сайхныг үзэж, далайн эрэг дээр амарна. Өдрийн хоолоо зооглосны дараа Хайнан арлын алдарт хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцана. ”Мөн Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67  дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь мэргэжлийн массажны төвөөр үйлчлүүлэн хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэн аяны алжаалаа бүрэн тайлах болно. /Массажны зардал аяллын үнэд багтсан болно/. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Оройн буудалдаа ирж амарна.


5-р өдөр
Сан яа - Бээжин
  өглөөний цай, өдрийн хоол

 Үдээс өмнө далайн эрэг дээр чөлөөтэй амарна.  Орой Сан яагаас Бээжин чиглэлд ниснэ. Бээжинд Капитал олон улсын нисэх буудалд бууж, “Газрын диваажин” Хайнаны арлаар хийсэн мартагдашгүй аяллаа баяртайгаар өндөрлөнө.


Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл     Бээжин-Сан яа
Хоол     Өдрийн хоол, Оройн хоол
2 Чиглэл Сан яа
Үзвэр    Сармагчингийн вант улс, Хайнан арлын онц гаралт акулын тосны бүтээгдэхүүний дэлгүүртэй танилцах
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл Сан яа
Хоол    Өглөөний цай
4 Чиглэл    Сан яа
Үзвэр    Дэлхийн Миссийн ордон, Мэргэжлийн массажны төвөөр хөлний массажийг бүтэн 1 цагийн турш хийлгэх, Хулсан эдлэл болон сувдны үйлдвэрүүдтэй танилцах
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
5 Чиглэл Сан яа - Бээжин
Хоол    өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

5 одны зэрэглэлтэй Baohong зочид буудалд байрлавал:

Том хүн

  • 2,090,000₮
  • 2,490,000₮ /ганцаараа 1 өрөөнд орох /

Хүүхэд

  • 2,090,000₮ /Зочид буудалд ортой/
  • 1,890,000₮ /Зочид буудалд оргүй/

 
Далайн эрэгийн 5 одны зэрэглэлтэй Resort In Time зочид буудалд байрлавал:

Том хүн

  • 2,490,000₮
  • 3,290,000₮ /Ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд

  • 2,490,000₮ /Зочид буудалд ортой/
  • 2,290,000₮ /Зочид буудалд оргүй/

 

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Бээжин-Саняа-Бээжин хоорондын замын зардал
  • Хайнанд 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн  үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

Хайнаны аялалд бэлтгэх зүйлс
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

 

 

Бээжин

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Хоногийн дундаж

-3,1

0,3

6,7

14,8

20,8

24,9

26,7

25,5

20,8

13,7

5,0

-0,9

 

 

 

 

Хайнан

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

26,1

26,8

28,6

30,7

32

31,9

31,7

31,4

31,2

30,2

28,5

26,6

Доод хэм

18,5

19,8

21,9

24,2

25,6

26,1

25,9

25,5

24,7

23,4

21,3

19

Хоногийн дундаж

21,6

22,5

24,6

26,9

28,4

28,8

28,5

28,1

27,4

26,4

24,3

22,1

  1. Хувийн хэрэгцээний зардалд: Юань авч явбал зохимжтой /ойролцоогоор 2000 орчим юань/худалдаа  

хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ .

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол  аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

              Амьтан, ургамалын гаралтай хүнсний   бүтээгдэхүүнийг БНХАУ-ын  хилээр нэвтрүүлэх хориотой байдаг тул  аялалд авч явахгүй байх. Хил дээр хурааж байгааг  анхаарна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад

Аялал нэмэгдээгүй байна.