Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө II/23, 3.590.000₮ 9595-3939
2 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө II/08, II/15, 3,290,000 9595-4949
3 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/08, II/15, 2.390.000₮ 9595-1919
4 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө II/21, 4.050.000₮ 9595-8989
5 Истанбул-Памуккале 5 ХОТ-ын ТУРК аялал /ШУУД НИСЛЭГ/ 8 өдөр 7 шөнө II/13, II/20, III/05, 3.390.000₮ 9595-7979
6 Японы аялал /4ӨДӨР/ 4 өдөр 3 шөнө II/07, II/14, II/28, 1990.000₮+ тийзний үнэ 9595-7979
7 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/09, II/16, II/23, 2.000.000₮ 9595-1919
8 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө II/22, 2.590.000₮ 9595-2929
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө II/12, II/26, III/04, 3.290.000₮ 9595-8989
10 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө II/01, II/22, III/05, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
11 Улаанбаатраас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө II/20, 3.300.000₮ 9595-4949
12 Хонконг - Макаогийн аялал 4 өдөр 5 шөнө II/23, 2.750.000₮ 9595-8989
13 Японы-Шоппинг аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 4 өдөр 3 шөнө III/06, III/13, 1.590.000₮ + тийзний үнэ 9595-7979
14 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө III/05, 2.090.000₮ 9595-4949
15 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө II/29, 2.990.000 9595-4949
16 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө II/13, III/05, III/12, 280.000₮ 9595-3939
17 Японы аялал 5 ӨДӨР 5 өдөр 4 шөнө II/17, III/30, 2.190.000₮+тийзний үнэ 9595-7979
18 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө II/13, II/21, III/21, 900,000₮ 9595-2929
19 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө 3.290.000₮ 9595-8989
20 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө III/04, III/11, III/18, 550.000₮ 9595-3939
21 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө III/07, III/14, III/21, 600.000₮ 9595-3939
22 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө 6.390.000₮+тийзний үнэ 9595-7979
23 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө II/15, II/29, III/07, 2.790.000₮ 9595-8989
24 Манжуур-4 4 өдөр 3 шөнө II/06, II/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/29, II/08, II/22, 450.000₮ 9595-3939
26 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
27 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
28 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
29 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 1,090,000₮ 9595-2929
31 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/30, II/22, 350.000₮ 9595-3939
32 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө II/23, 850,000₮ 9595-3939
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
35 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
36 Цагаан сарын Аватар аялал 9 өдөр 8 шөнө II/22, 2.290.000 9595-4949
Аяллын хуваарь
9595-8989
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Бангкок-Хөххот-Пүкет

Аяллын хугацаа

12 өдөр, 11 шөнө

Аяллын үнэ

3.290.000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
Азийн гайхамшиг аялахгүй байхын аргагүй Тайландын орноор та үе үеийн хаадуудын амьдарч байсан үлгэрийн мэт Хааны ордон, Хаш бурханы сүмийг үзэж танилцана. Алтан элст наран шарлагын газар амарч, cпа төвөөр үйлчлүүлж, Тай массаж хийлгэн алжаалаа тайлан, алдарт Тиффани шоуг үзэж сонирхоно........ Тайландын үзэсгэлэнт арлуудын нэг болсон Пүкет аралд амарч, алжаалаа тайлан, алдарт James Bond киноны зураг авалт хийгдсэн арлыг үзэж сонирхон, жуулчдын сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах үзэсгэлэнт агуйнуудыг харан, оюу ногоон далайд хөвж, жижиг завиар далайн дунд үзэсгэлэнтэйгээр дүнхийх хадан хавцлууд бүхий агуйн дундуур ямар ч төвөггүйгээр сүвлэн аялж, арлын нэг булангаас нөгөөд гарч ирнэ.

 
Тойм мэдээлэл
  4 одны зэрэглэлтэй зочид буудалд 7 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 18 үзвэр багтсан.
  Чөлөөт өдөр байхгүй    Аяллын хөтөлбөрт багтсан нийт 19 хоолтой.
  Автобусаар 7 хоногт ойролцоогоор 14 цаг орчим зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 13 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар -Замын Үүд

Аялагчид өдрийн 16:15 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, Замын Үүд чиглэлд оройн 17:15 цагийн галт тэргэнд суун аяллаа эхэлнэ. Энэ шөнө галт тэргэнд хононо. 

2-р өдөр
  Замын Үүд-Эрээн-Хөх хот
  Хөх хот
  оройн хоол

Өглөө 07:20 минутын үед Замын-Үүд ирээд, Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Дараан нь  Өүлиан зочид буудалд очиж нутгийн хөтөчтэй уулзаад Хөх хотын чиглэлд  400 км автобусаар аялна. Хөх хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна. 

3-р өдөр
  Хөх хот-Пүкет
  Пүкет
   өглөөний цай, оройн хоол

Өглөөний нислэгээр Хөх хотоос Тайландын аялал жуулчлалын гол төв болсон Андаманы тэнгист орших алдарт Пүкет арлыг зорин ниснэ. Халуун бүсийн ой мод бүхий үзэсгэлэнт сайхан байгаль, нутгийн зон олны сэтгэл татам соёл, Андаман тэнгисийн гүн цэнхэр ус, торгон зөөлөн элс бүхий наран шарлагын газар, найрсгаар инээмсэглэн угтах нутгийн ард түмэн нь жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллан дуудаж байдаг. Пүкет аралд ирээд зочид буудалдаа байрлаж амарна.


4-р өдөр
  Пүкет
   “Ao Phang Nga National Park” “James Bond island” “Monkey Beach”
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Пүкет арлын зүүн хойд хэсэгт орших жуулчдын хамгийн их очдог газрын нэг хэд хэдэн арлаас бүрдэх Ao Phang Nga National Park”-д саатан, сонин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад асгуудыг харж, Английн тагнуулын цуврал кино болох алдарт 007-гийн “The man with the Golden Gun” киноны зураг авалт хийгдсэн байгалийн үзэсгэлэн төгс “James Bond island” -д хөл тавин, дурсгалын зургаа татуулна. Дараа нь жуулчдын сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах үзэсгэлэнт агуйнуудыг харан, оюу ногоон далайд хөвж, жижиг завиар далайн дунд үзэсгэлэнтэйгээр дүнхийх хадан хавцлууд бүхий агуйн дундуур ямар ч төвөггүйгээр сүвлэн аялж, арлын нэг булангаас нөгөөд гарч ирнэ. Дараа нь “Monkey Beach” буюу сармагчингийн эрэг дээр зочлон нутгийн эзэн болох сармагчингууд дунд инээд баяр дүүрэн аялан зугаацах болно. Үдээс хойш нь далайн эргийн наран шарлагын газарт 3 цаг орчим амарна. Орой нь Пүкетийн шөнийн амьдралтай танилцах ба эсвэл тааваараа амрах боломжтой.

5-р өдөр
  Пүкет -Phi Phi арал - Пүкет
  “Phi Phi” арал “Tonsai Bay SPA
   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Пүкет арлаас зүүн урагшаа 48 км-ийн зайд орших “Phi Phi” арал руу усан онгоцоор 1 цаг орчим аялна. “Phi Phi” арал нь “The Beach” киногоороо ихэд алдаршсан “Р” үсгийн дүрс бүхий том жижиг ихэр арлууд бөгөөд эх газрын гайхалтай сайхан зүйлээс ч илүү ихийг эндээс харж болно. Үзэсгэлэнт байгаль бүхий “Phi Phi Don” буюу том Phi Phi арал нь эрвээхийн далавч мэт хэлбэртэй, далайн түвшингээс дээш 100 орчим метрт өргөгдсөн зүүн талаараа бут сөөгтэй, баруун талаараа ширэнгэн ойгоор хучигдаж, бусад талаараа дал модоор хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтой. “Phi Phi” аралд ирсний дараа “Tonsai Bay”-хэмээх далайн үзэсгэлэнт эрэгт зочлон өдрийн хоол зооглож, далайн эргийн торгон элсэн дээр биеэ шарах боломжтой. Мөн SPA төвөөр 1 цаг 30 минут үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамлын саунд жигнүүлж, төрөл бүрийн үйлчилгээтэй усан бассейнд амраад, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно. Дараа нь Пүкетэд буцан ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлаж амарна.

6-р өдөр
   Пүкет
  “Тиффани шоу”
   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

   Өглөөний цайны дараа заан унаж, халуун бүсийн ширэнгэн ой дундуур сонирхолтой safari аялал 20-30 минутын турш хийх болно. Өдрийн хоолны дараа Пукетын томоохон худалдааны төв, захуудаар 2-3 цаг худалдаа хийнэ. Дараа нь Пүкет хотын худалдааны гудамжаар зугаална. Орой нь Тайландын Ladyboy нарын “Тиффани шоу”  үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой. Энэ шоуны талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг www.tiffany-show.co.th  сайтаас үзнэ үү.

7-р өдөр
Пүкет
  өглөөний цай

    Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, далайн эрэг дээр амрах эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. 




8-р өдөр
Пүкет
  өглөөний цай

   Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, далайн эрэг дээр амрах эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. 

9-р өдөр
  Пүкет- Хөх хот

Өглөөний цайны дараа 12:00 цагт зочид буудалаа хүлээлгэн өгнө. Дараа нь томоохон худалдааны төвүүдэд худалдаа хийгээд орой нь нисэх онгоцны буудал руу явна. Шөнийн нислэгээр Пүкетээс Хөх хотын чиглэлд ниснэ.

10-р өдөр
  Хөх хот-Эрээн

Өглөө Хөх хотод ирээд томоохон дэлгүүрээр худалдан авалт хийгээд дараа нь Эрээний чиглэлд автобусаар 6 цаг аялана. Орой нь Зочид буудалдаа ирж амарна.

11-р өдөр
   Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар

Үдээс өмнө зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Өдөр 12 цагийн үед буудлаа хүлээлгэн өгч автобусаар Замын Үүд хотыг зорино. Оройн 18:05 минутын галт тэргээр Замын Үүдээс Улаанбаатар хотруу хөдлөнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

12-р өдөр
Улаанбаатар

Өглөөний 08:45 минутанд Улаанбаатар хотод ирж Өвөрмөц дүр төрхтэй, гайхамшигт Тайланд орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжийг өвөрлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар -Замын Үүд
2 Чиглэл    Замын Үүд-Эрээн-Хөх хот
Үзвэр    Хөх хот
Хоол    оройн хоол
3 Чиглэл    Хөх хот-Пүкет
Үзвэр    Пүкет
Хоол     өглөөний цай, оройн хоол
4 Чиглэл    Пүкет
Үзвэр     “Ao Phang Nga National Park” “James Bond island” “Monkey Beach”
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Пүкет -Phi Phi арал - Пүкет
Үзвэр    “Phi Phi” арал “Tonsai Bay SPA
Хоол     өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл     Пүкет
Үзвэр    “Тиффани шоу”
Хоол     өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл Пүкет
Хоол    өглөөний цай
8 Чиглэл Пүкет
Хоол    өглөөний цай
9 Чиглэл    Пүкет- Хөх хот
10 Чиглэл    Хөх хот-Эрээн
11 Чиглэл     Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар
12 Чиглэл Улаанбаатар

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн

  • 3.290.000₮
  • 3.390.000₮/өрөөндөө ганцаараа байрлах бол/

Хүүхэд

  • 3.290.000₮/зочид буудалд ортой/
  • 2.790.000₮/зочид буудалд оргүй/

4) Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ- Хөххот- УБ чиглэлийн тээврийн хэрэгслийн зардал
  • Хөххот-Пүкет-Хөххот чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • Хөххот болон Пүкет аралд 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

5) Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс

Тайландын аялалд бэлтгэх зүйлс 

 

  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа ньТайланд-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек:
  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.

      3. Аяны хэрэгсэл

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Шумуулны тос 
  • Овор багатай шүхэр
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Зочид буудалд хэрэглэх тавчик
  •  Америк /Type A/, Европ /C type/ стандартын хавтгай болон бөөрөнхий 2 сэрээтэй  розетканд зориулсан шилжүүлэгч залгуур
  1. Хувцас:
  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

32

32.7

33.7

34.9

34

33.1

32.7

32.5

32.3

32

31.6

31.3

Доод хэм

21

21.3

24.9

26.1

25.6

25.4

25

24.9

24.6

24.3

23.1

20.8

Дундаж хэм

25.9

27.4

28.7

29.7

29.2

28.7

28.3

28.1

27.8

27.6

26.9

25.6

       5. Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

 Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй, далайн эрэг дагуу байрлалтай зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй, далайн эрэг дагуу байрлалтай зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхой болсоны дараа танд байршлыг хэлэх боломжтой. 

Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин:  Дэлгүүрээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Тэнгэр Трэвел: Тухайн орны худалдаа үйлчилгээний журмаас хамаарч янз бүр байдаг гэхдээ дийлэнх тохиолдолд томоохон дэлгүүрээс худалдан авсан барааг ашиглаагүй, сав баглаа боодол нь бүрэн, дахин худалдахад асуудалгүй бол худалдан авсан талоныг үндэслэж тухайн дэлгүүрийн тогтоосон хугацаанд буцаах боломжтой. Бараа буцаахад шат дамжлага, цаг хугацаа шаардагдах хүндрэлтэй тул та худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Хонконг, Сөүл, Бээжингээр дамжин нисдэг. Нийт 6 цаг орчим ниснэ. Нислэгийн тийз хаагуур хямд орж байна, тэр газраар дамжин нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Дамжин нисч байгаа газраар хүлээлгийн цаг ихтэй үед тухайн улс руу орох боломжтой юу?

Тэнгэр Трэвел: Хүлээлгийн цаг хангалттай их, визгүй нэвтрэх боломжтой тохиолдолд аяллын хөтөчтэй зөвлөлдөн нэвтрэх боломжтой. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

 

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж[...]

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. Хэрвээ та нутгийн англи/хятад хэлтэй хөтөчтэй гарах боломжтой бол заавал 10 хүн хүлээх шаардлаггүй аяллын үнийг шинээр тооцуулан гарах боломжтой. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Энэ аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Хонконг жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Энэ  аялалд явж байх үедээ тэндээ үлдэж болох уу? 

Тэнгэр трэвел: Боломжтой. Та аяллын захиалга хийх үедээ бидэнд мэдэгдэж нислэгийн тийзийг авах үед зохицуулна. 

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

Зочин: Гадаад паспортыг биедээ байнга авч явах шаардлагатай юу?

Тэнгэр трэвел: Шаардлаггүй. Аяллын хилээр орох, гарах өдөр шаардлагатай. Бусад үед буудлын хадгалах хайрцаг болон ачаандаа хадгалж болно. 

Зочин: Аялах газар маань тамхи татах талаар ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу?

Тэнгэр трэвел: Ер нь олон нийтийн газар болон "тамхи татах хориотой" гэсэн тэмдэгтэй газар тамхи татах хориотой. Мөн зочид буудлын орон дээр тамхи татахыг хатуу хориглодог.

дэлгэрэнгүй