Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
2 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр X/29, XI/19, XI/26, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
3 Дубайн аялал /БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/ 4 шөнө 5 өдөр XI/10, XI/24, XII/28, 4,800,000₮ 9595-4949
4 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XI/15, XI/29, XII/13, 2,790,000₮ 9595-4949
5 Дубай- Абу даби аялал 6 шөнө 7 өдөр XII/28, 2,150,000₮ + тийзний үнэ 9595-4949
6 Манжуур-Аватар аялал /3хан удаа/ 7 шөнө, 8 өдөр X/24, 2.290.000₮ 9595-3939
7 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр XI/12, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/03, XI/10, XI/17, 550.000₮ 9595-3939
10 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
11 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр X/28, 2,900,000₮ 9595-8989
12 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/21, XII/12, 3.750.000₮ 9595-8989
14 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XI/28, 3.950.000₮ 9595-8989
15 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/30, XI/16, XII/01, 180.000₮ 9595-3939
17 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр X/27, 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
18 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XI/06, XI/13, 620.000₮ 9595-3939
20 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр X/29, XI/05, XI/12, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
22 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр 990.000₮ 9595-2929
23 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө X/26, XI/02, XI/09, 1.750.000₮ 9595-3939
24 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр X/24, X/29, X/31, 260.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
26 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
27 Манжуур-4 3 шөнө 4 өдөр X/26, XI/02, XI/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр X/28, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XI/05, 990.000₮ 9595-3939
33 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр X/29, 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 5 шөнө 6 өдөр X/25, XI/01, XI/08, 1.800.000төг 9595-4949
38 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
41 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
42 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
43 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
44 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
47 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
48 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Манжуур-Хөх мөрөн-Аватар

Аяллын хугацаа

7 шөнө, 8 өдөр

Аяллын үнэ

2.290.000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
Манжуур хот, Хөх мөрнөөр усан онгоцоор аялах, Аватар кинонд гардаг Пандора гариг

 
Тойм мэдээлэл
  3 одны зэрэглэлтэй зочид буудалд 7 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 10 үзвэр багтсан.
  2 хагас өдрийн чөлөөт цагтай.   Аяллын хөтөлбөрт багтсан нийт 17 хоолтой.
  Автобусаар хоёр талдаа нийт 10 цаг зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 16 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар-Манжуур
  оройн хоол

Аялагчид өдрийн 15:10 цагийн нислэгээр Улаанбаатараас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлд нисч, өдрийн 17:30 минутанд орос маягийн өнгө хийцтэй, орчин цагийн хот Манжуурт бууна. Зочид буудалдаа байрлаад оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.

2-р өдөр
  Манжуур-Ичан
  Цэцэрлэгт хүрээлэн, Хөх мөрний шөнийн үзэмж
  өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа онгоцны буудал руу явна. Өдрийн 13:00 цагийн FU6782 рейсийн нислэгээр Ичан хотын зүг ниснэ. Ичан хот нь Хятадын хамгийн урт, хамгийн том мөрөн болох Хөх мөрний эрэгт оршдог. 18:25 цагт Ичан хотод ирж оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж Хөх мөрний шөнийн үзэмжтэй танилцана. 

3-р өдөр
  Хөх мөрөн-Жанжиажэ
  Хөх мөрнөөр усан онгоцоор аялах
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа усан онгоцны боомт руу хөдлөнө. Эндээс хөлөг онгоцонд суугаад алдарт Хөх мөрнөөр усан онгоцны аялал хийнэ. Усан онгоцон дээр өдрийн хоолоо зооглоно. Өдрийн хоолны дараа "Гурван хавцал" хэмээх Хятадын шинэ инженер техникийн гайхамшгийг үзэх болно. 16:30 цагт автобусанд суун Жанжиажэ хотын зүг хөдлөнө. Ойролцоогоор 5 цагийн дараа Жанжиажэ хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
Жанжиажэ
  Жанжиажэ ойн хүрээлэн, БайЛун лифт, Хэлуны хүрэл хөшөө
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 1992 онд ЮНЕСКО-гийн  дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын  бүс болох Жанжиажэ  ойн хүрээлэнд  зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч  жаахан л хөдөлгөвөл  уначихвий  гэмээр зорчихсон  мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг  уст  гол  горхи, бүр цаашилбал  байгаль  эхийн  бүтээл  ямар  агуу  болох,  байгалийн үзэсгэлэн  гэдэг  үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн  хурдан  гадна  байрлах  шилэн лифт болох  БайЛун  цахилгаан  шатаар дээш  өгсөх  болно.  Энэхүү  47 хүний багтаамжтай  2  давхар шилэн  лифт  нь  Германы Ragger  брэндийнх  ба 326  м  өндөр  замыг  1  минут  58  секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэх юм. Дараа нь Хятадын хамгийн том хүрэл баримал болох Хэлуны хүрэл хөшөөг харах болно. Оройн хоолны дараа Жанжиажэ хотын шөнийн гудамжаар зугаалах болно. 

5-р өдөр
  Жанжиажэ-Феникс
  Тэнгэрийн хаалга уул, Феникс хот
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор  газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн  хаалга уулын оргил нь далайн түвшнээс  дээш 1518 м өндөрт оршдог. Өдрийн хоолны дараа эртний хот болох Феникс хотын зүг хөдлөнө. Ойролцоогоор 4-5 цагийн дараа Феникс хотод ирж буудалдаа байрлаад оройн хоолоо зооглоод чөлөөтэй амарна. 

6-р өдөр
  Феникс-Ичан
  Феникс хот,
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Феникс хотоор чөлөөтэй аялана. Өдрийн хоолны дараа Ичан хотын зүг хөдлөнө. Ичан хотод ирээд оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна. 

7-р өдөр
  Ичан-Манжуур
  чөлөөт цаг, шоппинг
  өдрийн хоол

Өглөөний 07:10 цагийн FU6781 рейсийн нислэгэр Манжуур хотын зүг ниснэ. 12:15 цагт Манжуурт ирж өдрийн хоолоо зооглоод буудалдаа амарна. Үдээс хойш чөлөөт цагтай бөгөөд гурван улсын худалдааны боомт болсон Манжуур хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлж чанартай барааг хямд үнээр авч өдрийг үр ашигтай, зугаатай өнгөрүүлэх боломжтой. 

8-р өдөр
  Манжуур-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 14:00 цагт онгоцны буудал руу явж, БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Манжуур хот болон Аватар кинонд гардаг Пандора гариг, алдарт Хөх мөрнөөр аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн 17:20 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. Хоёр цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Манжуур
Хоол    оройн хоол
2 Чиглэл    Манжуур-Ичан
Үзвэр    Цэцэрлэгт хүрээлэн, Хөх мөрний шөнийн үзэмж
Хоол    өглөөний цай, оройн хоол
3 Чиглэл    Хөх мөрөн-Жанжиажэ
Үзвэр    Хөх мөрнөөр усан онгоцоор аялах
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ ойн хүрээлэн, БайЛун лифт, Хэлуны хүрэл хөшөө
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Жанжиажэ-Феникс
Үзвэр    Тэнгэрийн хаалга уул, Феникс хот
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Феникс-Ичан
Үзвэр    Феникс хот,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл    Ичан-Манжуур
Үзвэр    чөлөөт цаг, шоппинг
Хоол    өдрийн хоол
8 Чиглэл    Манжуур-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

Том хүн:

  • 2.290.000₮
  • 2.590.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлавал/

Хүүхэд

  • 2.290.000₮ /зочид буудалд ортой/
  • 1.990.000₮ /зочид буудалд оргүй/

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Манжуур-Ичан-Манжуур чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • УБ- Манжуур -УБ чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Гурван одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай-6, өдрийн хоол-5, оройн хоол-6/-ны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад-Монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орос өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар гэх мэт/.

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийдэх хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай, нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Бусад

Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэнгутал, пүүз, углааш.

Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 5000-10000 юаньтай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Хятадын юань /CNY/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол Улс, БНХАУлсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. БНХАУлсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахь БНХАУ-ын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхолй болсоны дараа танд байршлыг хэлэх боломжтой. Ер нь манай буудал хотын төв хэсэгт байрладаг. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

 

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин: Тайланд аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ? 

Тэнгэр Трэвел: Манжуур хотын бүх худалдааны төвүүд

Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?

Тэнгэр Трэвел: БНХАУ-ын юань-аар худалдаа хийдэг.

Зочин: Танай хөтчид бараа захиж авхуулж болох уу?

Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй. 

 

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

 

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Манжуур луу шууд нисэх бөгөөд нийт 2 цаг гаруй нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан, тохилог автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Манжуурын аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Манжуур жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

дэлгэрэнгүй