Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
2 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр X/29, XI/19, XI/26, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
3 Дубайн аялал /БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/ 4 шөнө 5 өдөр XI/10, XI/24, XII/28, 4,800,000₮ 9595-4949
4 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XI/15, XI/29, XII/13, 2,790,000₮ 9595-4949
5 Дубай- Абу даби аялал 6 шөнө 7 өдөр XII/28, 2,150,000₮ + тийзний үнэ 9595-4949
6 Манжуур-Аватар аялал /3хан удаа/ 7 шөнө, 8 өдөр X/24, 2.290.000₮ 9595-3939
7 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр XI/12, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/03, XI/10, XI/17, 550.000₮ 9595-3939
10 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
11 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр X/28, 2,900,000₮ 9595-8989
12 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/21, XII/12, 3.750.000₮ 9595-8989
14 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XI/28, 3.950.000₮ 9595-8989
15 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/30, XI/16, XII/01, 180.000₮ 9595-3939
17 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр X/27, 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
18 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XI/06, XI/13, 620.000₮ 9595-3939
20 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр X/29, XI/05, XI/12, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
22 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр 990.000₮ 9595-2929
23 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө X/26, XI/02, XI/09, 1.750.000₮ 9595-3939
24 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр X/24, X/29, X/31, 260.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
26 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
27 Манжуур-4 3 шөнө 4 өдөр X/26, XI/02, XI/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр X/28, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XI/05, 990.000₮ 9595-3939
33 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр X/29, 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 5 шөнө 6 өдөр X/25, XI/01, XI/08, 1.800.000төг 9595-4949
38 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
41 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
42 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
43 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
44 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
47 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
48 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Бээжин-Жанжиажэ-Бээжин

Аяллын хугацаа

5 шөнө 6 өдөр

Аяллын үнэ

1.800.000төг

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Аватар аялал нь адал явдалд дуртай хэн бүхний очих ёстой газрын нэг юм. Аяллын хөтөлбөрт Дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр /эр зоригийн гүүр/, Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэн, дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт, Тэнгэрийн хаалга, уулан доторх урсдаг шат, 99 нугачаат зам зэрэг олон сонирхолтой үзвэрийг үзэж сонирхоно.

 
Тойм мэдээлэл
  Жанжиажэ-д 4 одны зочид буудал нийт 3 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй 8 үзвэр багтсан.
  1 чөлөөт өдөртэй.    Аяллын хөтөлбөрт нийт 6 хоол багтсан.
  Автобусаар нийт 6 цаг зорчино.   Галт тэргээр нийт 100 цаг орчим зорчино.
 
1-р өдөр
Улаанбаатар-Эрээн

  Улаанбаатар- Замын Үүд чиглэлд оройны 17:20 минутын галт тэргэнд сууж аялалаа эхэлнэ. Энэ шөнө галт тэргэнд сууна.

2-р өдөр
Эрээн-Бээжин

  Өглөө Замын-Үүд дээр буун, автобусаар хил гарч авто вокзал дээр нутгийн хөтөчтэй уулзана. Өдөр 16:00 цагт Бээжин хотруу хөдөлнө. Энэ шөнө автобусанд хононо.

3-р өдөр
Бээжин-Жанжиажэ

  Өглөө 11:00 цагт Бээжин хотын төмөр замын баруун вокзалд аяллаа баг цугларна.  Өдрийн  галт тэргээр Аватар киноны Пандора гаригийн зураг авалтын санааг авсан Хятад улсын нийслэл Бээжин хотоос баруун урагшаа 1500 км-т байрлах Хунань мужийн Жанжиажэ хотруу хөдөлнө. Жанжиажэ хот нь 9516 км кв нутаг дэвсгэртэй, 1.5 сая хүн амтай. Энэ шөнө галт тэргэнд хононо

4-р өдөр
Жанжиажэ
  Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр,
  Өдрийн хоол, оройн хоол

 Өдөр галт тэрэг Жанжиажэ хотод ирээд өдрийн хоолондоо ядаргаа тайлах мөөгтэй шөл зэрэг нутгийн онцлог бүхий хоол идэж аялалын ядаргаагаа тайлна.  Дараа нь Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитетактор болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаж ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Орой нь нутгийн онцлогтой хоол зооглоно. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна. 

5-р өдөр
Жанжиажэ
  Жанжиажэ ойн хүрээлэн, Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, ХаЛаЛуЯа уул,
  Өглөөний цай, оройн хоол

  Өглөө эртлэн босч 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно. Энэхүү ойн хүрээлэнд бид зочилсноор энэ дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Дараа нь Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх ХаЛаЛуЯа уулыг харах болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеээрээ мэдрэх юм. Дараа нь 2000 гаруй шатаар алтан ташуур хэмээх горхи уруу буугаад уулын хавцал дундуур явган аялал хийнэ. Оройн хоолоо Жанжиажэ хотын төвийн Их дэлгүүр дотор байрлах шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой ба хүйтэн пиво, коктейль, мөхөөлдөс зэргийг мөн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Үүний дараа та хүсвэл худалдааны гудамжаар худалдаа хийх боломжтой.

6-р өдөр
Жанжиажэ
  Тэнгэрийн хаалга, 99 нугачаат зам, уулыг нэвт гарсан цахилгаан шат,
  Өглөөний цай, оройн хоол

  Өглөөний цайны дараа Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор  газрыг зорин хөдөлнө. Тэнгэрийн  хаалга уулын оргил нь далайн түвшнээс  дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Үүний дараа Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж зоригоо шалгана. Дараа нь уулыг нүхэлж тавьсан 12 хэсгээс бүрдэх нийт 897 метр  урттай  урсдаг  цахилгаан  шатаар  доошилж  Тэнгэрийн  хаалганд  хүрнэ.  “Тэнгэрийн  хаалга”  гэдэг  нь  дэлхийн хамгийн өндөрт орших /ДТД 1300 метр/, 131.5 м өндөртэй , 57 м өргөнтэй, 60 м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ. Тэнгэрийн хаалгыг үзэж сонирхсоны дараа автобусаар өндрөөс огцом доошлох 99 нугачаат замаар уруудан буцах  зуур  хүний  оюун  ухаан  хүч  хөдөлмөрөөр  юуг  ч бүтээж  болохыг  бие  сэтгэлээрээ  мэдрэх  болно.  Энэхүү  99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм.  (Жич:  Дүүжин  дараалал  ихтэй  байх  тохиолдолд  машинаар  гарч,  дүүжингээр  бууж  болно.)    Оройн  хоолоо Жанжиажэ хотын төвийн Их дэлгүүр дотор байрлах шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, загас гэх мэтийн төрөл  бүрийн  шарсан  мах  болон  шинэхэн  жимс,  олон  төрлийн  хүйтэн  зууш,  халуун  хоолыг  өөрийн  хүссэнээрээ амтархан идэх боломжтой ба хүйтэн пиво, коктейль, мөхөөлдөс зэргийг мөн хүссэнээрээ амтархан идэх боломжтой.

7-р өдөр
Жанжиажэ-Бээжин
  Өглөөний цай

  Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд төмөр замын өртөө руу хөдөлнө. Өдрийн галт тэргээр Бээжин хотыг зорино. Энэ шөнө галт тэргэнд хонох болно 

8-р өдөр
Бээжин- Эрээн

  Өдөр Бээжин хотод ирж, Зах зээлээр худалдаа хийж оройн унтлагийн автобусаар Эрээн хотыг зорино.

9-р өдөр
Эрээн

 Үүрээр Эрээн хотод ирж зочид буудалдаа амрана. Чөлөөт өдөр.

10-р өдөр
Эрээн-Замын үүд

Өдөр 12 цагийн үед буудлаа хүлээлгэн өгч хил гаран Замын Үүдээс Улаанбаатар хотруу явах галт тэргэнд сууж Аватар кинонд гардаг Пандора гаригаар аялсан мартагдашгүй аяллын дурсамжаа өвөрлөн  аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл Улаанбаатар-Эрээн
2 Чиглэл Эрээн-Бээжин
3 Чиглэл Бээжин-Жанжиажэ
4 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүр,
Хоол    Өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Жанжиажэ ойн хүрээлэн, Дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, ХаЛаЛуЯа уул,
Хоол    Өглөөний цай, оройн хоол
6 Чиглэл Жанжиажэ
Үзвэр    Тэнгэрийн хаалга, 99 нугачаат зам, уулыг нэвт гарсан цахилгаан шат,
Хоол    Өглөөний цай, оройн хоол
7 Чиглэл Жанжиажэ-Бээжин
Хоол    Өглөөний цай
8 Чиглэл Бээжин- Эрээн
9 Чиглэл Эрээн
10 Чиглэл Эрээн-Замын үүд

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал /Жанжиажэ/

Том хүн

  • 1.800.000төг
  • 2.000.000₮/ганцаараа 1 өрөөнд байрлах бол/

Хүүхэд

  • 1.750.000₮/зочид буудалд ортой/
  • 1.400.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар 2 талын  тээврийн хэрэгслийн зардал
  • Бээжин-Жанжиажэ-Бээжин орон нутгийн 3 давхар унтлагын галт тэрэгний билетний үнэ
  • Жанжиажэ хотод 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй хоолны зардал

Бэлтгэх зүйлс

    Бээжин-Жанжиажэ аялалд бэлтгэх зүйлс

                                                                                                                                                 

  1. 1.   Бичиг баримт:  
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш         6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tengertravel.mn цахим хуудсын <Лавлах цэс>-ийн  “Гадаад паспорт авах” хэсгээс харна уу.

 

  1. 2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,  

                       ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

 

  1. 3.   Аяны хэрэгсэл:
  • Цоожтой цүнх, чемодан
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
  • Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (мемори карт,  зай, цэнэглэгч)
  • Selfie гар /оосортой/
  • Power Bank /сайн цэнэглэх/
  • Тухайн цаг, улиралд  таарсан  хувцас, аялалд тохирсон хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн  мөнгө (Юань  байвал зохимжтой )
  • Нарны малгай, борооны шүхэр, нарны шил, борооны нимгэн цув
  • Жижиг аяны сандал
  • Хятад улсад Фейсбүүк орохын тулд Better Net, VPN  нэртэй файлыг татах
  • Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Бусад 

 

 

  1. 4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бээжин

Дээд хэм

1,8

5

11,6

20,3

26

30,2

30,9

29,7

25,8

19,1

10,1

3,7

Доод хэм

-8,4

-5,6

0,4

7,9

13,6

18,8

22

20,8

14,8

7,9

0,0

-5,8

Жанжиажэ

Дээд хэм

15

25

26

30

35

36

36

38

35

34

25

16

Доод хэм

-4

0

2

12

14

17

22

0

17

9

17

0

                     Аялах газрын ойрын үеийн цаг агаарын мэдээг www.tengertravel.mn  цахим хуудасны

<Туслах үйлчилгээ>  самбарын  “Аялах газрын цаг агаар” хэсгээс үзнэ үү.

  1. 5.   Хувийн хэрэгцээний зардал:
  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань.
  • Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  

 

 

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийх цаг байгаа юу? 

Тэнгэр Трэвел: Жанжиажэ хотод худалдаа хийхэд зориулсан тусгай цаг гаргах боломжгүй бөгөөд та Эрээн хотод ирж худалдаа хийх боломжтой.

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

Зочин: Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

Зочин: Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэ аяллын тийзийг группээр захиалан авдаг учир энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй байдаг. Хүсвэл та нислэгийн тийзээ тусдаа авч болно. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ?

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад