Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
2 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр X/29, XI/19, XI/26, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
3 Дубайн аялал /БҮХ ЗАРДАЛ БАГТСАН/ 4 шөнө 5 өдөр XI/10, XI/24, XII/28, 4,800,000₮ 9595-4949
4 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XI/15, XI/29, XII/13, 2,790,000₮ 9595-4949
5 Дубай- Абу даби аялал 6 шөнө 7 өдөр XII/28, 2,150,000₮ + тийзний үнэ 9595-4949
6 Манжуур-Аватар аялал /3хан удаа/ 7 шөнө, 8 өдөр X/24, 2.290.000₮ 9595-3939
7 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр XI/12, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/03, XI/10, XI/17, 550.000₮ 9595-3939
10 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
11 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр X/28, 2,900,000₮ 9595-8989
12 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
13 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XI/07, XI/21, XII/12, 3.750.000₮ 9595-8989
14 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XI/28, 3.950.000₮ 9595-8989
15 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/30, XI/16, XII/01, 180.000₮ 9595-3939
17 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр X/27, 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
18 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
19 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XI/06, XI/13, 620.000₮ 9595-3939
20 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр X/29, XI/05, XI/12, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
22 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр 990.000₮ 9595-2929
23 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө X/26, XI/02, XI/09, 1.750.000₮ 9595-3939
24 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр X/24, X/29, X/31, 260.000₮+тийзний үнэ 9595-3939
25 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
26 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
27 Манжуур-4 3 шөнө 4 өдөр X/26, XI/02, XI/09, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр X/28, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
30 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XI/05, 990.000₮ 9595-3939
33 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр X/29, 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 5 шөнө 6 өдөр X/25, XI/01, XI/08, 1.800.000төг 9595-4949
38 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
39 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
41 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
42 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
43 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
44 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
47 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
48 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
49 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
50 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
51 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
52 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Бангкок, Патая /Шууд нислэгтэй/

Аяллын хугацаа

7 шөнө 8 өдөр

Аяллын үнэ

2.990.000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Азийн гайхамшиг аялахгүй байхын аргагүй Тайландын орноор та үе үеийн хаадуудын амьдарч байсан үлгэрийн мэт Хааны ордон, Хаш бурханы сүмийг үзэж танилцана........... Адал явдлаар дүүрэн "Сиам" усан паркад бүтэн өдөржин ханатлаа тоглоно..... Алтан элст наран шарлагын газар амарч, cпа төвөөр үйлчлүүлж, Тай массаж хийлгэн алжаалаа тайлан, алдарт Тиффани шоуг үзэж сонирхоно........

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  4 одны зэрэглэлтэй зочид буудалд 7 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 16 үзвэр багтсан.
  1 чөлөөт өдөртэй.   Аяллын хөтөлбөрт багтсан нийт 17 хоолтой.
  Автобусаар 7 хоногт ойролцоогоор 14 цаг орчим зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 12 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар-Бангкок

Аялагчид өдрийн 16:35 цагийн ОМ701 рейсийн нислэгээр Улаанбаатар хотоос инээмсэглэлийн орон Тайланд улсын нийслэл Бангкок хотын чиглэлд ниснэ. Нислэг 6:20 цаг үргэлжилнэ. Банкгок хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Бангкок
  Хааны ордон, Хаш бурханы сүм, Чао Прая мөрнөөр усан онгоцны аялал, 88 давхарын өндөртэй Байоке скай тауэр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалсан үлгэрийн мэт Хаадын ордон болон энэ орны улсын сан хөмрөг болсон Хаш бурханы сүмд зочилно. Дараа нь Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао Фраяа /Chao phraya/ мөрнөөр усан онгоцоор 30 минут аялж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана. Мөн чао фраяа мөрний эрэгт орших ресторанд буфет хоол зооглоно. Үдээс хойш нэн ховор Сувдан загас, матар, зааны арьсан эдлэлийн дэлгүүрээр орж танилцана. Оройн хоолоо Бангкок хотын төвд орших 88 давхар 309 м өндөр Байоке скай тауэр /Baiyoke Sky Tower/-ийн 76-78 давхаруудын хооронд орших Скай рестораны олон үндэстний өөртөө үйлчлэх хоолыг зооглохын сацуу Бангкок хотыг алган дээрээсээ тольдох мэт харна. Дараа нь буудалдаа очиж амарна.

3-р өдөр
  Бангкок
  Сиам парк
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа газар дээрхи мөнхийн аз жаргалын орон болох Сиам усан паркад та гэр бүл, найз нөхдийн хамтаар өдрийг маш хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Бангкок хотод байрлах тус парк нь үүдээр ороход л солонгорон сүндэрлэх Гүнжийн шилтгээн таныг угтах болно. Усан парк, Х-бүс, Гэр бүлийн ертөнц, Мөрөөдлийн ертөнц, Бяцхан ертөнц гэсэн 5 хэсэгтэй. Хэсэг тус  бүр үйлчлүүлэгчдийн насанд тохирсон тоглоомтой. Дэлхийн паркуудын адил галзуу хулгана, алсыг харагч , өндрөөс унагч, хөөрдөг онгоц гээд бүхий л тоглоомууд байхаас гадна өндөрт орших арслангийн амнаас завиар бууж, усан дээрхи бүх төрлийн тоглоомууд дээр ханатлаа тоглож, дэлхийн хамгийн том хиймэл  давалгаанд цохиулан алжаалаа тайлна. Дараа нь үнэт эдлэлийн дэлгүүрээр орж танилцана.

4-р өдөр
  Бангкок-Патая
  Хорт могой судлалын төв, Заан унах, Валкинг стрийт шөнийн гудамж
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа “Хорт могой судлалын төв”-өөр орж, кобра могойн тоглолт үзэн, энэ дэлхийн хамгийн хорт энэхүү нүдэт могойг барьж мэдрэн, могойн хороор найруулсан ховор эм бэлдмэлийн дэлгүүрээр орж танилцана. Дараа нь Бангкокоос зүүн урагш 150 км-т орших секс туризмаараа /sex tourism/ дэлхийд алдаршсан далайн эргийн Патая хотыг зорин явна. Мөн “наранд ойрхон” заан  унаж зугаацна. Патая хот нь нарны гэрэл, зөөлөн элс, далайн ус шөнийн амьдралаараа жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллаж байдаг Патая хотод ирээд зочид буудалдаа байрлаж амарна. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар төрөл бүрийн сонирхолтой найт шоу /night show/ үзэх боломжтой. Дараа нь  Патаягийн шөнийн амьдралыг харуулсан алдарт Вакинг стрит /walking street/ гудамжаар зугаалж, шөнийн амьдралтай танилцана.

5-р өдөр
  Патая
  Голден бийч, спа, Тиффани шоу, Патая парк бийч ресорт
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Азийн Хавай хэмээгдэх Голден бийч буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар 40 минут явж очно. Далайн эрэг дээр наранд биеэ шаран далайн хоол зооглоно. Үдээс хойш Спа төвөөр үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамлын саунд жигнүүлж, рашаанд орж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно(1 цаг 30 минут). Оройн хоолыг далайн эрэг дэх 240 м өндөр “Патая парк бийч ресорт” цамхагийн эргэдэг ресторанд олон үндэстний буфет хоол зооглохын сацуу үзэсгэлэнт Патая хот болон хязгааргүй их далайг нэгэн агшинд харах болно. Хэрвээ та өөрийнхөө эр зоригыг шалгахыг хүсвэл тус цамхагийн 170 м өндөр дээрээс троссоор бууж болно. Орой Тайландын Лэйдибой /Ladyboy/ нарын “Тиффани шоу” үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой. Энэ шоуны талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг www.tiffany-show.co.th  сайтаас үзнэ үү.

6-р өдөр
  Патая-Бангкок
  Буддагийн суумал дүр, Нонг нуч цэцэрлэгт хүрээлэн
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа өндөр уулыг зүсч, ханан дээр нь алтаар бүтээсэн 108м өндөр Буддагийн суумал дүрд бараалхасны дараа нь халуун бүсийн ой мод ихтэй, цэцэг навч дэлгэрсэн Нон нуч /Nong Nooch/ ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, Тайландын үндэсний дуу бүжиг, урлагийн шоу тоглолт, мөн зааны чадварлаг сонирхолтой тоглолт (боулинг, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох, зураг зурах, массаж хийх, жагсаал хийх гэх мэт) үзнэ.Тус цэцэрлэгт хүрээлэнгийн сор болсон Фрэнч гарденаар /French Garden/ аялж цэцэрлэгийн урлагийн гайхамшигийг харах болно. Өдрийн хоолны дараа Бангкок буцах замдаа томоохон дэлгүүрүүдээр орж 2 цаг орчим худалдаа хийнэ. Дараа нь зочид буудалдаа ирж амарна.

7-р өдөр
Бангкок
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө.


8-р өдөр
  Бангкок-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа өдрийн 12 цагт зочид буудалаа хүлээлгэн өгнө. Үдээс хойш томоохон худалдааны төвөөр орж худалдаа хийгээд онгоцны буудал руу явна. Оройн 22:25 цагийн ОМ702 рейсийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч инээмсэглэлийн орон Тайланд орноор хийсэн мартагдашгүй сайхан дурсамжуудаа өвөртлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Бангкок
2 Чиглэл    Бангкок
Үзвэр    Хааны ордон, Хаш бурханы сүм, Чао Прая мөрнөөр усан онгоцны аялал, 88 давхарын өндөртэй Байоке скай тауэр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Бангкок
Үзвэр    Сиам парк
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Бангкок-Патая
Үзвэр    Хорт могой судлалын төв, Заан унах, Валкинг стрийт шөнийн гудамж
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл    Патая
Үзвэр    Голден бийч, спа, Тиффани шоу, Патая парк бийч ресорт
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Патая-Бангкок
Үзвэр    Буддагийн суумал дүр, Нонг нуч цэцэрлэгт хүрээлэн
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл Бангкок
Хоол    өглөөний цай
8 Чиглэл    Бангкок-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн

  • 2.990.000₮
  • 3.390.000₮/өрөөндөө ганцаараа байрлах бол/

Хүүхэд

  • 2.490.000₮ /зочид буудалд оргүй/
  • 2.790.000₮+ тийз/зочид буудалд ортой/

 
5 одтой зочид буудалд байрлавал

  • 3.390.000₮
  • 3.690.000₮/өрөөндөө ганцаараа байрлах бол/

  • 3.390.000₮ /зочид буудалд ортой/
  • 2.790.000₮ /зочид буудалд ортой/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Тайландад 4 одны зэрэглэлтэй  зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • УБ-Бангкок чиглэлийн 2 талын нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксуу
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс

Тайландын аялалд бэлтгэх зүйлс 

 

  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа ньТайланд-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек:
  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.

      3. Аяны хэрэгсэл

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Овор багатай шүхэр
  • Шумуулны тос
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Зочид буудалд хэрэглэх тавчик
  •  Америк /Type A/, Европ /C type/ стандартын хавтгай болон бөөрөнхий 2 сэрээтэй  розетканд зориулсан шилжүүлэгч залгуур
  1. Хувцас:
  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

32

32.7

33.7

34.9

34

33.1

32.7

32.5

32.3

32

31.6

31.3

Доод хэм

21

21.3

24.9

26.1

25.6

25.4

25

24.9

24.6

24.3

23.1

20.8

Дундаж хэм

25.9

27.4

28.7

29.7

29.2

28.7

28.3

28.1

27.8

27.6

26.9

25.6

       5. Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

 Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Буудал тухайн захиалгаас хамаарч өөрчлөгддөг учир буудлын нэр тодорхой болсон[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Буудал тухайн захиалгаас хамаарч өөрчлөгддөг учир буудлын нэр тодорхой болсон үед нарийн мэдээллийг өгөх боломжтой. 

Зочин: Зочид буудал өглөөний цайндаа юу юу өгдөг вэ? 

Тэнгэр Трэвел: Манай буудлын өглөөний цай нь буфет сонголттой. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин:  Дэлгүүрээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Тэнгэр Трэвел: Тухайн орны худалдаа үйлчилгээний журмаас хамаарч янз бүр байдаг гэхдээ дийлэнх тохиолдолд томоохон дэлгүүрээс худалдан авсан барааг ашиглаагүй, сав баглаа боодол нь бүрэн, дахин худалдахад асуудалгүй бол худалдан авсан талоныг үндэслэж тухайн дэлгүүрийн тогтоосон хугацаанд буцаах боломжтой. Бараа буцаахад шат дамжлага, цаг хугацаа шаардагдах хүндрэлтэй тул та худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийнэ үү.

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Би 1 настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм, үнэ хэд болох бол?

Тэнгэр Трэвел: 0-2 насны хүүхэд амь даатгалын төлбөр буюу тийзний 10 хувийг төлөөд явахад болно. 

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Авсан цаг нь манай группын аялах цагтай таарч байх ёстой. Тийз хасагдсан үнийг бид тооцоолон хэлж өгнө. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэ аяллын тийзийг группээр захиалан авдаг учир энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй байдаг. Хүсвэл та нислэгийн тийзээ тусдаа авч болно. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Зочин: Пакеталсан, лаазалсан, вакумдсан хүнсний бүтээгдэхүүн хилээр авч гарч болох уу?

Тэнгэр Трэвел: Болохгүй. Бүх төрлийн махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид[...]

Зочин: Нэг групп доод тал нь  хэдэн хүнээс бүрдэх  вэ?

Тэнгэр трэвел: Хамгийн багадаа 10 хүн болж байж нэг групп болдог. 

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Энэ аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Энэ  аялалд явж байх үедээ тэндээ үлдэж болох уу? 

Тэнгэр трэвел: Боломжтой. Та аяллын захиалга хийх үедээ бидэнд мэдэгдэж нислэгийн тийзийг авах үед зохицуулна. 

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

Зочин: Гадаад паспортыг биедээ байнга авч явах шаардлагатай юу?

Тэнгэр трэвел: Шаардлаггүй. Аяллын хилээр орох, гарах өдөр шаардлагатай. Бусад үед буудлын хадгалах хайрцаг болон ачаандаа хадгалж болно. 

Зочин: Аялах газар маань тамхи татах талаар ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу?

Тэнгэр трэвел: Ер нь олон нийтийн газар болон "тамхи татах хориотой" гэсэн тэмдэгтэй газар тамхи татах хориотой. Мөн зочид буудлын орон дээр тамхи татахыг хатуу хориглодог.

дэлгэрэнгүй