Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Аватар аялал /2 нислэгтэй/ 10 өдөр 9 шөнө VII/07, VII/21, 2,090,000₮ 9595-8989
2 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) Таны хүссэн хугацаанд 5 өдөр 4 шөнө 1,890,000₮ 9595-4949
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 8 өдөр 7 шөнө VIII/02, VIII/16, 900.000₮ 9595-2929
4 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө VI/28, VII/05, VII/12, 720.000₮ 9595-3939
5 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө VII/09, VII/24, VIII/09, 1.090.000₮ 9595-2929
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/01, VII/08, VII/15, 780.000₮ 9595-3939
7 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VII/11, VII/24, VIII/07, 490.000₮ 9595-3939
8 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VII/25, VIII/08, VIII/22, 390.000₮ 9595-3939
9 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/12, VIII/26, 850,000₮ 9595-3939
10 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр VI/27, 3.150.000₮ 9595-8989
11 Астана хотын аялал 4 өдөр 3 шөнө VII/04, VII/11, VII/18, 1.090.000+тийз 9595-3939
12 Хайлаар-Шар тэнгисийн аялал 8 өдөр 7 шөнө VI/28, VII/01, VII/05, 1.400.000₮ 9595-3939
13 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VII/07, VIII/11, IX/15, 1.950.000₮+тийз 9595-3939
14 Японы аялал 5 өдөр 4 шөнө VII/08, VII/22, VII/29, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө VI/28, VII/05, VII/12, 2.290.000₮ 9595-3939
16 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
17 Манжуур-Хайлаар-Тайванийн аялал 10 өдөр 9 шөнө VII/04, 2.390.000₮ 9595-3939
18 Манжуур-4 4 өдөр 3 шөнө VI/27, VII/04, VII/11, 420.000₮+тийзний үнэ 9595-3939
19 Эрээн-Бэйдахэ аялал 7 өдөр 6 шөнө VII/15, 990.000₮ 9595-3939
20 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 8 өдөр 7 шөнө 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
21 Дубайн аялал 5 өдөр 4 шөнө 1,750,000₮ + тийзний үнэ 9595-4949
22 Хөх хот – Ордосын аялал 8 өдөр 7 шөнө 800.000₮ 9595-2929
23 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
24 Токио- Сөүлийн аялал 6 өдөр 7 шөнө 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
25 Вьетнамын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө 2.800.000₮ 9595-1919
26 Манжуур-5 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 590.000₮+тийзний үнэ 9595-3939
27 Тяньжинаас эхлэлтэй хөлөг онгоцны аялал 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-ээс дээш үнэтэй 9595-1919
28 Гуанжоу Жухай Хонгконг Макао Шэньжэнь 5 хотын шоппинг аялал 6 өдөр 5 шөнө 3,190,000₮ 9595-8989
29 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 1.790.000₮+тийз 9595-2929
30 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 2,090,000₮ 9595-2929
31 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 1.090.000₮+тийз 9595-2929
32 Сөүлийн аялал /Зөвхөн визтэй аялагчдад/ 5 өдөр 4 шөнө 2.750.000₮ 9595-4949
33 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
34 Хөлөг онгоцны аялал - Фукуоко - Кумамото 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - с дээш 9595-1919
35 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-ээс дээш 9595-1919
36 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.500.000₮-с дээш + тийз 9595-1919
37 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
38 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
39 Аватар аялал /4 нислэгтэй / 5 өдөр 6 шөнө 2,790,000₮ 9595-4949
40 Хөлөг онгоцны аялал - Окинава - Нагасаки 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ - ээс дээш 9595-1919
41 Японы аялал /Диснейланд/ 5 өдөр 4 шөнө 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
42 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 3.750.000₮ 9595-8989
43 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
44 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
45 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
46 Сөүлийн /шоппинг/ аялал -Зөвхөн визтэй аялагчид 4 өдөр 3 шөнө 2.500.000₮ 9595-4949
47 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
48 Сөүл-Чэжүгийн аялал /Зөвхөн визтэй аялагчид 6 өдөр 5 шөнө 3.500.000₮ 9595-4949
49 Вьетнамын /Ханой, Халонг/ 5 өдөр 4 шөнө 1,400,000₮ + тийз, виз 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 3.000.000₮-с эхлэнэ + тийз 9595-1919
Аяллын хуваарь
9595-1919
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар - Хөх Хот - НяЧанг

Аяллын хугацаа

12 өдөр, 11 шөнө

Аяллын үнэ

2.800.000₮

Холбоо барих

 9595-1919

tengertravel19@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

4 үнэлсэн

Нэр: Ч.Хишигтогтох

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил:

Аяллын онцлог:
Дэлхийд цөөхөн үлдсэн социалист оронтой танилцан, байгалийн гайхамшигт үзвэрийг үзэх болно.

 
Тойм мэдээлэл
  Чөлөөт
 
1-р өдөр
  Улаанбаатар - Замын үүд

Аялагчид өдрийн 16 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 17:15–ийн Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
Замын-Үүд-Эрээн-Хөх хот
  оройн хоол

Өглөө 08-н цагийн үед Замын-Үүдэд ирнэ. Дараа нь Эрээн хотыг зорин автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил нэвтрэн Эрээн өртөөнд ирж, Хөх хот руу автобусаар явна. Оройн  Хөх хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.


3-р өдөр
Хөх хот – НяЧанг
  Өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайгаа буудлынхаа ресторанд зооглосны дараа Хөх хоттой танилцах аялал хийнэ. Өдрийн хоолны дараа нь Хөх хотын Олон улсын нисэх буудлаас Вьетнамын Эйрлайны нислэгээр торгон элс, тунгалаг ус, сэвэлзүүр салхи, сэтгэл хоргодом орчиноороо жуулчдыг жилийн дөрвөн улиралд даллан дуудаж байдаг Вьетнам улсын үзэсгэлэнт хот Ня Чангийн чиглэлд ниснэ. Таван цагийн нислэгийн дараа бид зочид буудалдаа ирж аян замын алжаалаа тайлан амрана.

4-р өдөр
Ня Чанг
  Po Nagar Cham Towers Nha Trang Cathedral Hon Chong Promontory Drip coffee
  Өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайгаа буудлынхаа ресторанд зооглосны дараа үзэсгэлэнт Нячанг хотын аялалд гарах болно. Энэ өдөр бид олон мянган жилийн түүхтэй Понагар Бодисатвагийн цамхаг (Po Nagar Cham Towers) болон Натранг сүм (Nha Trang Cathedral) үзэж сонирхоно. 19-р зууны эхэн үеэр баригдсан франц хэв маягийн Натранг сүм нь өндөрлөг газар байрладаг тул та энэхүү сүм баригдсан толгод дээрээс хотын ойр орчмыг харж баясах төдийгүй хүн төрөлхтний хосгүй ур ухааныг гайхуулсан уран барилгачдын гайхамшигт бүтээл болох Натранг сүмийг бишрэн харна. Дараагаар нь МЭӨ 781 оноос өмнө буюу Тямпа гүрний үед баригдсан Понагар Бодисатвагийн цамхагийг үзнэ. Энэхүү цогцолборт оршин байдаг эрт дээр үеэс эдүгээ хүртэл Вьетнамын төдийгүй хятадын буддын шашинт ард түмний бишрэн мөргөдөг Ян Понагар бурханыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Нячанг хотын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолбор газар болох (Hon Chong Promontory) буланг үзнэ. Энэхүү булан нь далайгаар хүрээлэгдсэн асар том хэвтээ болон босоо чулуунаас бүрдсэн толгод юм. Та энэ байгалийн өвөрмөц толгод дээрээс Нячанг хотын хойд талын эрэг орчмын үзэсгэлэнг тольдон алсын уулс далайтай нийлэн огтолцон харагдах ер бусын байгалийг үзнэ. Энэ газар нь алдарт Амраг /The Lover/ киноны гол дүрийн хосууд бие биеэндээ хайраа илчилсэнээр дэлхий дахинаа хосууд нэг нэгэндээ хайраа илчилдэг романтик газар болсон юмаа. Энэ өдөр та Вьетнам үндэстний онцгой жороор хийсэн өвөрмөц амттай кофе (Drip coffee) уух болно.  

5-р өдөр
Ня Чанг
  I Resort
  өглөөний цай, өдрийн хоол

Энэ өдөр далайн эрэгт наранд биеэ ээж зуны халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой. Дараа нь Вьетнамын алдарт амралтын газруудын нэг Аая ресортад /I RESORT/ -д очно. Энэхүү амралтын газарт та хүний биед нэн сайн эрдэст бодисоор баялаг, байгалийн гаралтай шавран халуун рашаанд орох, кофе болон шавраар хүний үхжсэн арьсыг гуужуулах мөн арьсыг нөхөн сэргээхэд сайн ургамлын гаралтай шавар тавих, массаж хийх гэх мэтчилэнгээс төрөл бүрийн эмчилгээнээс сонгон шавран эмчилгээ хийлгэнэ. Энэхүү ресортын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг та энэ сайтаас (https://www.i-resort.vn/main.html) аваарай.

6-р өдөр
Нячанг хотын алдарт дөрвөн арал
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараагаар модон завины аялал хийж Нячанг хотын зэргэлдээ орших 10 гаруй арлуудаас үзэсгэлэнт дөрвөн арлыг зорин аялалаа хийнэ. Энэхүү арлууд дээр та гайхамшигт урин дулаан уур амьсгалтай далайн эрэг дээр наранд биеэ ээж амрах боломжтой мөн хүсвэл та шүхрээр буух, далайд шумбах, далай наадуулагчаар тоглох гэх мэтчилэн төрөл бүрийн зугаат тоглоомуудаар тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой байдаг. Эдгээр арлууд таны нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх болно.


7-р өдөр
Хулсан арал (Vinpearl land)
  Винпеарл парк
  өглөөний цай

Энэ өдөр та Вьетнамын хамгийн алдартай арлуудын нэг “Хулсан арал” (Vinpearl land)-ыг зорьно. “Хулсан арал” нь 2004 он хүртэл хэний ч гар хүрээгүй онгон зэрлэг байсаар ирсэн бөгөөд 2010 онд Дэлхийн миссийн тэмцээн зохион байгуулагдаж байснаараа дэлхий дахинаа алдартай болсон. 2004 оны үед ердөө хэдхэн загасчны овоохой л байдаг байсан энэхүү арал нь өнөөдөр жуулчдын байнга очдог зугаа цэнгэлийн гол төв болжээ. Энэхүү арал дээр та Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн урт 3330м урт агаарын дүүжингээр далай дээгүүр аялаж очно. Хулсан арлыг жуулчдын дунд алдартай болгосон онцлог зүйл нь Винпеарл (Vinpearl amusement park) зугаа цэнгэлийн парк  юм. Бид энэ гайхамшигтай зугаа цэнгэлийн төвд амарч, зугаалж, алжаал ядаргаагаа тайлан нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Тус парк нь нийт 200,000 метр.кв талбайг эзлэн орших бөгөөд дотроо гадна болон дотор тоглоомын бүс, усан парк, шоппинг гудамж, үйлчилгээний газрууд гэсэн хэсгүүдээс бүрдсэн байдаг. Энэхүү паркад бид усан паркын хэсэгт space hole, kamikaze, tsunami slide. хүүхдийн усан сан, гэр бүлд зориулсан усан сан зэрэг төрөл бүрийн сэдэвчилсэн, таныг зугаацуулах гулсуурнууд байхаас гадна далайн эрэгт амарч алжаалаа тайлан, 300 гаруй далайн ховор амьтдын ертөнцтэй танилцаж өнгөрүүлнэ. Мөн тоглоомын бүсэд видео тоглоом, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн 4D кино театр, хүүхдийн тоглоомын газар, караоке байна. Хүсвэл галзуу хулгана дээр сууж, өндрөөс унах зэрэг бүтэн өдрийг хөгжилдөж өнгөрүүлнэ. Хулсан паркад зугаа цэнгэж өнгөрүүлсэн энэ өдөр таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, хэзээ ч мартагдашгүй дурсамжийн тань хамгийн хөгжилтэй мөчүүд болон үлдэнэ.

8-р өдөр
  Нячанг
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул та аяллаа өөрөө төлөвлөж цагийг зугаатай өөрийн хүссэнээрээ өнгөрүүлж болно. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Мөн далайн эрэгт наранд биеэ ээж зуны халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой. Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу, матар могойн арьсан эдлэл болон мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд тул та худалдан авалт хийх бүрэн боломжтой.

9-р өдөр
Нячанг
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул та аяллаа өөрөө төлөвлөж энэхүү аялалдаа үзэж амжаагүй болон хийхийг хүссэн зүйлсээ гүйцээж хийж болно. Жилийн дөрвөн улирлын турш дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын хөл үл тасрах энэхүү аралд таныг зугаацуулж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх төрөл бүрийн тоглоом наадгай, амралтын газар, гайхамшигт талбай хаа сайгүй бий. 


10-р өдөр
НяЧанг - Хөх Хот - Эрээн
  өглөөний цай

Вьетнамын Эйрлайны нислэгээр Нячангийн Cam Ranh ОУ нисэх буудлаас Дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох  Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Хөх хотын чиглэлд ниснэ. Таван цагийн нислэгийн дараа бид галт тэрэгээр Эрээн хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо.

11-р өдөр
Эрээн - Замын Үүд - Улаанбаатар

Өдөр зах дэлгүүрээр худалдаа наймаа хийж, дараа нь Замын-Үүдийг зорин автобусаар хөдөлнө. Замын-Үүдээс 17:35-ийн галт тэрэгээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо.

12-р өдөр

Сэтгэл дүүрэн аялалынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн өглөө 08:55-д Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Замын үүд
2 Чиглэл Замын-Үүд-Эрээн-Хөх хот
Хоол    оройн хоол
3 Чиглэл Хөх хот – НяЧанг
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол
4 Чиглэл Ня Чанг
Үзвэр    Po Nagar Cham Towers Nha Trang Cathedral Hon Chong Promontory Drip coffee
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол
5 Чиглэл Ня Чанг
Үзвэр    I Resort
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
6 Чиглэл Нячанг хотын алдарт дөрвөн арал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
7 Чиглэл Хулсан арал (Vinpearl land)
Үзвэр    Винпеарл парк
Хоол    өглөөний цай
8 Чиглэл    Нячанг
Хоол    өглөөний цай
9 Чиглэл Нячанг
Хоол    өглөөний цай
10 Чиглэл НяЧанг - Хөх Хот - Эрээн
Хоол    өглөөний цай
11 Чиглэл Эрээн - Замын Үүд - Улаанбаатар

Аяллын үнэ

4 одтой зочид буудал

Том хүн

  • 2.800.000₮

Хүүхэд

  • 2.800.000₮ /зочид буудалд ортой/
  • 2.500.000₮ /зочид буудалд оргүй/

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ - Замын Үүд  чиглэлд аялах галт тэрэгний купены (4/2) билетний үнэ
  • Замын Үүд - Эрээн - Хөххот 2 талын автобусны зардал
  • Эрээн, Хөх хотод 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зарда
  • Ня Чанг-д 4 одтой зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөх хот-Нячанг 2 талын онгоцны тийз
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Вьетнам улсын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөчид өгөх цайны мөнгө өдрийн 20 юань 
  • Оройн хоол

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

 

 

Бэлтгэх зүйлс

  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос)  доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,    

                       ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

  1. Аяны хэрэгсэл:
  • Цоожилдог  цүнх эсвэл чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Нарны хамгаалалтын тос
  • Шумуулны тос
  • Усны болон нарны шил, овор багатай шүхэр
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Овор багатай шүхэр,
  • Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
  • Бусад
  1. Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон   хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.
Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (4)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад