Аяллын чиглэл
Улаанбаатар-Хайлаар-Манжуур-Хайлаар-Улаанбаатар
Аяллын хугацаа
5 өдөр, 4 шөнө
Аяллын үнэ
600.000₮
Холбоо барих
9595-3939
tengertravel39@yahoo.com
Цаг агаар
Валютын ханш
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



Аялагчид өдрийн 11:00 цагийн MR851 рейсийн нислэгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 10 минут үргэлжилнэ. Хайлаар хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа хотын аялал хийнэ. Хөлөнбуйр хотын үнэдсний музей, Чингисийн талбай, Хасар гүүр зэргийг үзэж сонирхоно. 15:30 цагт Манжуур хотын чиглэлд хөдөлнө. Манжуур хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.



Өглөөний цайны дараа Манжуур хоттой танилцах аяллаа Манжуур хотын Зайсан толгой буюу Гуанжинтай толгодоос эхлэнэ. Үүний дараа Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Залаа нуурын музей, 2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбай зэргээр зугаалж, дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоолны дараа чөлөөт цагтай бөгөөд Манжуур хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой. Орой 21:00 цагт 3 орны урлагийн тоглолттой "Максим" ресторанд оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.


Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд жуулчид өглөөний цайны дараа гурван улсын худалдааны боомт болсон Манжуур хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлж чанартай барааг хямд үнээр авч өдрийг үр ашигтай, зугаатай өнгөрүүлэх боломжтой. Орой буудлын доод давхарт байрлах улаан вино, сарнай, лаванда гэх мэт Хятадын эртний эмчилгээний маш олон төрлийн цэцгийн ханд бүхий халуун рашаанд амарч, ядаргаа тайлах, тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй Өмнөд Солонгосын гартаам, гантиг чулуун саун, хүчилтөрөгчийн ионтой саун гэх мэт олон төрлийн саунд тухлан, цэнгэг устай бассейнд зугаацан амарч, аяллын алжаалаа тайлах боломжтой. /хөтөч, өдөр, оройн хоол, унаагаар үйлчлэхгүй/


Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд Манжуур хотын дэлгүүр, зах, худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой. 14:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд аяллын автобусандаа суун Хайлаар хотын чиглэлд хөдөлнө. Хайлаар хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. 11:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хайлаар хотын нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн 12:30 цагийн MR852 рейсийн нислэгээр БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Манжуур болон Хайлаар хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг 1 цаг 50 минут үргэлжилнэ. Дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | Манжуур |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн
- 600.000₮
- 800.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд
- 600.000₮/Зочид буудалд ортой/
- 500.000₮/зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт заагдсан хоол /оройн хоол-3, өдрийн хоол-3, өглөөний цай-4/-ны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Хятад-монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
- Улаанбаатар-Хайлаар-Улаанбаатар чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нийсэх буудлын таксууд
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- "Аяллын үнэд багтсан зүйлс"-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбар - 30 юань
6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс
Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орос өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
- Цахим үнэмлэх
Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар гэх мэт/.
Аяны хэрэгсэл:
- Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
- Тооны машин /худалдаа хийдэх хэрэглэнэ/
- Сэрүүлэгтэй цаг
- Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
- Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
- Хуурай, нойтон салфетка
- Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
- Бусад
Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэнгутал, пүүз, углааш.
Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 1000 орчим юань.
- Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах /юань/.
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
