Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийз 9595-2929
2 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө I/06, I/13, I/20, 2.090,000₮ 9595-2929
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр I/02, I/09, I/16, 3.290.000₮ 9595-8989
4 Аватар аялал /2 Нислэгтэй/ 6 шөнө 7 өдөр I/14, I/21, II/18, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр I/10, 3.450.000₮ 9595-8989
7 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/21, II/04, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
8 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр I/05, 2.990.000₮ 9595-8989
10 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
11 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, II/18, III/11, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
12 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр II/02, III/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
15 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/14, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
16 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
17 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/27, 2,790,000₮ 9595-4949
18 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/30, 450.000₮ 9595-3939
19 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/30, 350.000₮ 9595-3939
20 Хөлөг онгоцны аялал - Фукуока - Нагасаки 5 шөнө, 6 өдөр I/08, III/02, 2.000.000₮ 9595-1919
21 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/26, 3.750.000₮ 9595-8989
23 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/24, 990.000₮ 9595-3939
24 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
25 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
33 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
34 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
35 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
36 Хөлөг онгоцны аялал - Кумомото - Фукуоко 5 шөнө 6 өдөр I/22, 1.900.000₮ 9595-1919
37 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
38 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
39 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр I/12, I/15, I/26, 1.690.000₮ - 3.450.000₮ 9595-1919
40 Хөлөг онгоцны аялал - Фукуока 5 шөнө 6 өдөр I/18, II/01, II/11, 1.700.000₮ - 2.700.000₮ 9595-1919
41 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
42 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
43 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
44 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
45 Хөлөг онгоцны аялал - Нагасаки - Окинава 5 шөнө 6 өдөр I/03, I/13, I/27, 2.200.000₮ - 2.400.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Хайлаар-Манжуур-Хайлаар-Улаанбаатар

Аяллын хугацаа

3 шөнө 4 өдөр

Аяллын үнэ

550.000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
ӨМӨЗО-ны хоёр хотоор аялах боломжтой. Орос маягийн өнгө хийцтэй орчин цагийн Манжуур хотоор аялангаа шоппинг хийх болно

 
Тойм мэдээлэл
  4 одны зэрэглэлтэй зочид буудалд 3 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 5 үзвэр багтсан.
  2 хагас өдрийн чөлөөт цагтай.   Аяллын хөтөлбөрт багтсан нийт 9 хоолтой.
  Автобусаар 3 хоногт ойролцоогоор 8 цаг зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 5 цаг зорчино
 
1-р өдөр
  УБ-Хайлаар
  Хайлаар хот
  Оройн хоол

Аялагчид өдрийн 11:00 цагийн MR8851 рейсийн нислэгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 20 минут үргэлжилнэ. Хайлаар хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Хайлаар-Манжуур
  Хайлаар хотын музей, Худалдааны гудамж, Чингис хааны талбай, усан сан
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд Хайлаар хотын худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой. Өдрийн хоолны дараа Хайлаар хоттой танилцах аялал хийнэ. Чингис хааны талбай, Хайлаар хотын эртний түүхийн дурсгалт танилцаж дурсгалын зургаа татуулна. Дараа нь Манжуур хотын зүг хөдлөнө. Ойролцоогоор 3 цагийн дараа орос маягийн өнгө хийцтэй, орчин цагийн хот Манжуурт ирж зочид буудалдаа байрлан оройн хоолоо зооглоод чөлөөтэй амрах бөгөөд буудлын доод давхарт байрлах улаан вино, сарнай, лаванда гэх мэт Хятадын эртний эмчилгээний маш олон төрлийн цэцгийн ханд бүхий халуун рашаанд амарч, ядаргаа тайлах, тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй Өмнөд Солонгосын гартаам, гантиг чулуун саун, хүчилтөрөгчийн ионтой саун гэх мэт олон төрлийн саунд тухлан, цэнгэг устай бассейнд зугаацан амарч, аяллын алжаалаа тайлах боломжтой. 


3-р өдөр
  Манжуур
  Манжуур хот, Манжуурын зайсан толгой, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, хийд, Залаа нуурын музей, Матрёшка хүүхэлдэйн талбай, 3 улсын урлагийн тоглолттой оройн зоог
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Манжуур хоттой танилцах аяллаа Манжуур хотын Зайсан толгой буюу Гуанжинтай толгодоос эхлэнэ. Үүний дараа хиймэл нуур, хүрлээр цутгасан арслан зааны сүрэг гэх мэт хүний гараар бүтсэн дурсгалуудыг нэгэн дороос үзэх Залаа (Хөлөн) нуурын Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг сонирхоно. Хятадын хамгийн хойно орших хийдээр зочилно. Уг хийд нь Хааны өргөө, Цогчин дуган, Жанрайсаг бурханы өргөө зэрэг нийт 7700м.кв бүхий 16 өргөөтэй. 2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж, дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоолны дараа хотын томоохон худалдааны төв, дэлгүүрээр худалдаа хийх чөлөөт цагтай. Орой 21:00 цагт 3 орны урлагийн тоглолт, шоу үзүүлбэртэй ресторанд оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.

4-р өдөр
  Манжуур-Хайлаар-УБ
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 11:30 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд аяллын автобусандаа сууж Хайлаар хотын зүг хөдөлнө. Өдрийн хоолны дараа Хайлаар хотын нисэх буудалд ирж 18:40 цагийн MR8852 рейсийн нислэгээр БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Манжуур болон Хайлаар хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 40 минут үргэлжилнэ. Дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    УБ-Хайлаар
Үзвэр    Хайлаар хот
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Хайлаар-Манжуур
Үзвэр    Хайлаар хотын музей, Худалдааны гудамж, Чингис хааны талбай, усан сан
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Манжуур
Үзвэр    Манжуур хот, Манжуурын зайсан толгой, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, хийд, Залаа нуурын музей, Матрёшка хүүхэлдэйн талбай, 3 улсын урлагийн тоглолттой оройн зоог
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Манжуур-Хайлаар-УБ
Хоол    өглөөний цай, өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн

  • 550.000₮
  • 750.000₮/ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд

  • 550.000₮ /зочид буудалд ортой/
  • 450.000₮ /зочид буудалд оргүй/

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /оройн хоол-1, өглөөний цай-2/-ны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад-монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Улаанбаатар-Хайлаар-Улаанбаатар чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нийсэх буудлын таксууд
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • "Аяллын үнэд багтсан зүйлс"-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал 

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орос өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар гэх мэт/.

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийдэх хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай, нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Бусад

Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэнгутал, пүүз, углааш.

Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 1000-10000 юаньтай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Хятадын юань /CNY/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол Улс, БНХАУлсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. БНХАУлсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахьБНХАУ-ын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхолй болсоны дараа танд байршлыг хэлэх боломжтой. Ер нь манай буудал хотын төв хэсэгт байрладаг. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин: Тайланд аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ? 

Тэнгэр Трэвел: Манжуур хотын бүх худалдааны төвүүд

Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?

Тэнгэр Трэвел: БНХАУ-ын юань-аар худалдаа хийдэг.

Зочин: Танай хөтчид бараа захиж авхуулж болох уу?

Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй. 

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Манжуур луу шууд нисэх бөгөөд нийт 2 цаг гаруй нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан, тохилог автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Манжуурын аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Манжуур жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

дэлгэрэнгүй