Аяллын чиглэл
Улаанбаатар – Замын Үүд- Эрээн - Бээжин
Аяллын хугацаа
8 өдөр, 7 шөнө
Аяллын үнэ
900,000₮
Холбоо барих
9595-2929
tengertravel29@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
Аялагчдийн өгсөн үнэлгээ
10 үнэлсэнНэр: Цэрэннамжил
Албан тушаал: Аяллын зөвлөх
Ажилласан жил: 1
Аяллын онцлог:Маш хямд зардлаар Эрээн,Бээжин хотоор аялах боломжтой, Аяллын хөтөлбөрт Дэлхийн 7 гайхамшигийн нэг болох Цагаан хэрэм дээр гарах, Бээжингийн далайн аквариум-д зочлон тунелээр аялах, усан доорх ертөнцтэй танилцах, зуны олимпын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон баялаг хөтөлбөртэй. Буфет өглөөний цай, алдарт Бээжин нугас, 2 буфет оройн хоол, мөн Эрээн, Бээжин хотын томоохон худалдааны төвүүдээр ханатлаа худалдаа хийх боломжтой
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



Аялагчид өдрийн 16:20 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 17:20-ийн Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.



Өглөө 07-н цагийн үед Замын-Үүдэд ирнэ. Дараа нь Эрээн хотыг зорин автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил нэвтрэн Эрээн хотод 11 цагийн үед ирж зочид буудалдаа байрлаж амарна. Үдээс хойш зах, дэлгүүрээр худалдаа наймаа хийх боломжтой.



Өглөө 7 цагт жуулчны автобусаар Бээжин хотыг зорин хурдны замаар 10-12 цаг аялна. Бээжин хотыг зорих замдаа Шилийн гол аймгийн Сайхан тал сум, Хэй-бэй мужийн Жань-жиа-көү хотоор тус тус дайран өнгөрөх ба oрой 19 цагийн үед Бээжин хотод ирж Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water cube” цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалд байрлан амарна.



Өглөө 8 цагаас хөдлөн дэлхийн хуурай газрын хамгийн том (3,5 сая.литр давстай устай, аквариумын хамгийн орчин үеийн технолог нэвтрүүлсэн) аквариум болох “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялж усан доорх ертөнцийг далайн ёроолд шумбагч хүний нүдээр харсантай адил мэдрэмж авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно (а.х 1 цаг 30 минут). Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр 2 цаг 30 минут аялна. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох хотын төв талбай “Тян-ан-мэн”-д очиж, дурсгалын зургаа татуулна /а.х 30-40 минут/.Дараа нь Бээжинд ирсэн гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болох “SILK STREET” буюу Гонконг захаар орж 3 цаг худалдаа хийнэ. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.



Өглөөний цайны дараа амьд мэт урласан бүхий л цаг үеийн алдартай түүхэн хүмүүсийг дэргэдээс нь харах үед цаг хугацаагаар аялах мэт мэдрэмжийг төрүүлдэг 200 гаруй жилийн түүхтэй алдарт Мадам Туссейн лааны тосон музейг үзэж сонирхон дурсгалын зургаа авхуулна. Үдээс хойш худалдааны төвөөр орж худалдаа, наймаа хийнэ.



Өглөөний цайны дараа Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан хэрмээр 1 цаг аялаад, хурдны замаар Эрээн хотыг зорин 08:00 цагаас хөдөлнө. Орой нь 18:00 цагийн үед Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлаж амарна.

Өдөр 12:00 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. 15:00 цагаас Замын-Үүд хотын галт тэрэгний буудалд ирж, Замын-Үүд -Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.

БНХАУ-ын хойд бүс нутаг, Бээжин хотын хөгжил цэцэглэлтийг үзсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн өглөө 09:55-д Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | ![]() |
8 | Чиглэл | ![]() |

Аяллын үнэ
Том хүн:
- 900,000₮
- 1,150,000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/
- 850,000₮ /зочид буудалд ортой/
- 750,000₮ /зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ - Замын-Үүд - УБ-д чиглэлд аялах галт тэрэгний купены (4/2) билетийн үнэ
- Замын-Үүд-Эрээн - Замын-Үүдийн хоорондох автобусны үйлчилгээний зардал
- Эрээн - Бээжин - Эрээн чиглэлийн жуулчны автобусны үйлчилгээний зардал
- 2 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө цай-3, өдрийн хоол-4, оройн хоол-4/ -ны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Туршлагатай Хятад- Монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс
Эрээн– Бээжингийн аялалд бэлтгэх зүйлс
- 1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
- 2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,
ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
- 3. Аяны хэрэгсэл:
- Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
- Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
- Сэрүүлэгтэй цаг
- Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
- Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
- Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
- Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
- Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын зарим өдөрт өглөөний цай багтаагүй/
- Хуурай нойтон салфетка
- Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
- Нарны малгай, борооны шүхэр
- Бусад
- 4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Бээжин |
Дээд хэм |
1,8 |
5 |
11,6 |
20,3 |
26 |
30,2 |
30,9 |
29,7 |
25,8 |
19,1 |
10,1 |
3,7 |
Доод хэм |
-8,4 |
-5,6 |
0,4 |
7,9 |
13,6 |
18,8 |
22 |
20,8 |
14,8 |
7,9 |
0,0 |
-5,8 |
|
Эрээн |
Дээд хэм |
-10.5 |
-5 |
4.4 |
14.6 |
22.5 |
27.7 |
29.9 |
27.7 |
21.4 |
12.7 |
1.3 |
-7.9 |
Доод хэм |
-23.7 |
-20 |
-11 |
-1.4 |
6.6 |
12.8 |
16.6 |
14.6 |
7.3 |
-1.7 |
-11.8 |
-20. |
- 5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/
- Замд буюу галт тэргэнд хэрэглэх монгол мөнгө ойролцоогоор 20,000 төгрөг
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (10)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
