Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал (Бүх зардал багтсан) 5 шөнө 6 өдөр XII/12, 2.690.000₮ 9595-2929
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/19, XII/26, 3.090.000₮ 9595-8989
3 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр XII/10, XII/17, XII/24, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 1,790,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/03, XII/10, XII/28, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
7 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
10 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
13 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/13, XII/27, 2,790,000₮ 9595-4949
14 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/12, 450.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/13, XII/30, 350.000₮ 9595-3939
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр 2.790.000₮ 9595-8989
17 Хөлөг онгоцны аялал-Фүкүока-Нагасаки 5 шөнө, 6 өдөр 2,000,000₮ 9595-1919
18 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
19 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/26, 3.750.000₮ 9595-8989
21 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/10, XII/24, 990.000₮ 9595-3939
22 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
23 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
24 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
25 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
33 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал-Кумомото-Фукуоко 5 шөнө 6 өдөр 2.200.000₮ 9595-1919
39 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 4 шөнө 5 өдөр 2.000.000₮ 9595-1919
40 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
41 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
42 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.690.000-2.890.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал-Хирошима 4 шөнө 5 өдөр 3.000.000₮ 9595-1919
44 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
45 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
46 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
47 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 5 шөнө 6 өдөр 2.750.000₮ 9595-1919
48 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
49 Хөлөг онгоцны аялал-Окинава-Нагасаки 5 шөнө 6 өдөр 2.100.000₮ 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 5 шөнө 6 өдөр 3.000.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

УБ-Манжуур-Бэйдахэ

Аяллын хугацаа

7 шөнө 8 өдөр

Аяллын үнэ

1.300.000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 2 жил

Аяллын онцлог:
Манжуур хотод худалдаа хийх, Шар тэнгисийн эрэг дээр амрах, алжаал тайлах

 
Тойм мэдээлэл
  4 одтой зочид буудалд 5 хоног байрлана.   .
  2 чөлөөт өдөртэй.   Аяллын хөтөлбөрт багтсан нийт 8 хоолтой.
  Галт тэргээр хоёр талдаа нийт 48 цаг зорчино.   Нисэх онгоцоор хоёр талдаа нийт 5 цаг зорчино
 
1-р өдөр
  Улаанбаатар-Манжуур
  2007 онд Геннисийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбай
  оройн хоол

Аялагчид өдрийн 15:10 цагийн MR881 рейсийн нислэгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг үргэлжилнэ. Манжуур хотод буугаад хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа зочид улаан вино, сарнай, лаванда гэх мэт Хятадын эртний эмчилгээний маш олон төрлийн цэцгийн ханд бүхий халуун рашаанд амарч, ядаргаа тайлах, тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй Өмнөд Солонгосын гартаам, гантиг чулуун саун, хүчилтөрөгчийн ионтой саун гэх мэт олон төрлийн саунд тухлан, цэнгэг устай бассейнд зугаацан амарч, аяллын алжаалаа тайлах боломжтой.

2-р өдөр
  Манжуур-Бэйдахэ
  өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 12:00 цагт аялагчид Манжуур хотын төмөр замын төв буудал руу явж 13:13 цагийн 1302 дугаар галт тэргэнд суун алдарт Шар тэнгисийн зүг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо. 

3-р өдөр
  Бэйдахэ
  оройн хоол

Өдрийн 14:53 цагт "Шанхайгунь" өртөөн дээр бууж Хятадын аялал жуулчлалын дээд зэрэглэлийн бүс болох Шар тэнгисийн эрэг дээр байрлах 7,5 сая хүн амтай Бэйдахэ хотод ирж оройн хоолоо зооглоно. Бэйдайхэ нь эрт үеэс нааш 1500 гаруй жил Хятадын ихэс дээдэс амарч тухалдаг, хөл хорьсон нууц газар байжээ. Аялал жуулчлалын бүс болгож бүтээн байгуулалт хийгээд 10 орчим жил болж байгаа бөгөөд эдүгээ ОХУ, Европын жуулчдын хамгийн ихээр зорьж байгаа бүс юм. Энд "Сафари" амьтны хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Сүн У Куны музей, Цинь Ши Хуан хааны ордон музей, алдарт Хятадын цагаан хэрэмний эхлэл, далайн болон усан парк, хүүхэд багачууд болон насанд хүрэгчид чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх Нандахэ парк зэрэг олон сонирхолтой, түүхэн дурсгалт газрууд бий. Оройн хоолны дараа Шар тэнгисийн эргээр зугаалан чөлөөтэй амрах боломжтой.

4-р өдөр
Бэйдахэ
  өглөөний цай, оройн хоол

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд жуулчид өглөөний цайны дараа тэнгисийн эргийн сувдан эдлэлийн дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлж чанартай сувдан эдлэлүүдийг хямд үнээр худалдан авч тэнгисийн эргийн наран шарлагын газарт чөлөөт цагаа үр ашигтай, зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мөн торгон элсний үзүүлбэрийн парк, далай ертөнцийг бүхэлд нь харж болох далайн парк, бидний урьд өмнө харж байгаагүй өхөөрдөм далайн гахайн тоглолт үзэж, далай дээгүүр дүүжин шатаар нисэх мэт зугаалж уулсын оройгоос хормой хүртэл бүтээсэн элсэн, усан болон зүлгэн гулсуураар гулсаж хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх болно. Хэрэв хүсвэл зочид буудлын дэргэд байрлах Бэйдахэйн уурхайчдын сувилалд уушгины бохирдлын шинжилгээ хийлгэх, физик эмчилгээ, алжаал тайлах массаж хийлгэх боломжтой. /хөтөч, өдөр, оройн хоол, унаагаар үйлчлэхгүй/

5-р өдөр
Бэйдахэ
  өглөөний цай , оройн хоол

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, тэнгисийн эрэгт биеэ шаран, бассейнд амрах эсвэл худалдаа хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно. Мөн алдарт Шар тэнгисээр усан онгоцоор аялах боломжтой.

6-р өдөр
  Бэйдахэ-Манжуур
  өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 12:00 цагт өрөөгөө хүлээлгэж өгөөд Бэйдахэйн галт тэрэгний буудал дээр ирж 16:02 цагийн 1301-р галт тэргээр Манжуур хотын зүг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

7-р өдөр
  Манжуур

Оройн 20:20 цагт Манжуур хотод ирж 4 одны зэрэглэлтэй тохилог буудалдаа байрлан амарна.

8-р өдөр
  Манжуур-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай тул хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. 14:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 15:00 цагт онгоцны буудал руу явж, 17:20 цагийн MR 882 рейсийн нислэгээр БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Манжуур хот болон алдарт Шар тэнгисийн эргийн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 35 минут үргэлжилнэ. Дараа нь “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Манжуур
Үзвэр    2007 онд Геннисийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбай
Хоол    оройн хоол
2 Чиглэл    Манжуур-Бэйдахэ
Хоол    өглөөний цай, өдрийн хоол
3 Чиглэл    Бэйдахэ
Хоол    оройн хоол
4 Чиглэл Бэйдахэ
Хоол    өглөөний цай, оройн хоол
5 Чиглэл Бэйдахэ
Хоол    өглөөний цай , оройн хоол
6 Чиглэл    Бэйдахэ-Манжуур
Хоол    өглөөний цай
7 Чиглэл    Манжуур
8 Чиглэл    Манжуур-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

6 болон 9 сард аялвал:

Том хүн

  • 1.300.000₮
  • 1.500.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлавал/

Хүүхэд /2-12 нас хүртэл/

  • 1.300.000₮ /зочид буудалд ортой/
  • 950.000₮ /зочид буудалд оргүй/

 
7 болон 8 сард аялвал:

Том хүн

  • 1.500.000₮
  • 1.800.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлавал/

Хүүхэд /2-12 нас хүртэл/

  • 1.500.000₮ /зочид буудалд ортой/
  • 1.100.000₮ /зочид буудалд оргүй/

4) Аяллын үнэд  багтсан  зүйлс:

  • Манжуур хотод дөрвөн одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Шар тэнгисийн эрэг дээр гурван одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Манжуур – Бэйдахэ – Манжуур орон нутгийн 3 давхар унтлагын галт тэрэгний билетний үнэ
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад-Монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

5) Аяллын үнэд  багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”­ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орос өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар гэх мэт/.

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийдэх хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай, нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Бусад

Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, усны хувцас.

Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 1000-5000 юаньтай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Хятадын юань /CNY/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол Улс, БНХАУлсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. БНХАУлсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахьБНХАУ-ын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад