Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Анталья-Каппадокиа-Памуккале шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө I/13, I/27, II/10, 3.290.000₮ 9595-3939
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/01, I/08, I/15, 3.290.000₮ 9595-8989
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XII/07, 2.790.000₮ 9595-8989
4 Хөх хот-Пүкетын аялал 12 өдөр 11 шөнө XII/29, 3.290.000₮ 9595-8989
5 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, I/08, I/15, 550.000₮ 9595-3939
6 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө I/04, I/11, I/18, 600.000₮ 9595-3939
7 Японы-Шоппинг аялал 4 өдөр 3 шөнө XII/13, XII/20, 1.590.000₮ 9595-4949
8 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө I/05, XII/08, XII/22, 1.990.000₮ 9595-4949
9 Хайнаны шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/05, I/12, XII/08, 2.250.000₮ 9595-1919
10 Хайнан 4 нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө I/04, XII/21, XII/28, 2.190.000₮ 9595-1919
11 Хайнаны шууд нислэгтэй хөтөлбөртэй аялал 9 өдөр 8 шөнө I/05, I/12, XII/08, 3.155.000₮ 9595-1919
12 Москва - Санкт-Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө I/26, II/23, XII/29, 3.590.000₮ 9595-3939
13 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 11 өдөр 10 шөнө XII/08, XII/29, 6.390.000₮+тийзний үнэ 9595-4949
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө I/02, I/09, I/16, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/15, I/29, II/08, 450.000₮ 9595-3939
16 Вьетнамын шууд нислэгтэй 8 өдрийн аялал 8 өдөр 7 шөнө I/04, I/11, XII/28, 3,190,000 9595-4949
17 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө I/02, I/09, I/16, 280.000₮ 9595-3939
18 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
19 Японы аялал 4 өдөр 3 шөнө I/27, II/03, XII/16, 1990.000₮+ тийзний үнэ 9595-4949
20 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XII/09, XII/21, 900,000₮ 9595-2929
21 Вьетнамын шууд нислэгтэй аялал 6 өдөр 5 шөнө I/18, XII/23, 2.990.000 9595-4949
22 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XII/19, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
23 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
24 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, 2.300.000₮ - с дээш 9595-4949
25 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
26 Дубайн Шоппинг фестивал аялал 7 өдөр 6 шөнө I/15, 1.950.000₮+тийзний үнэ 9595-1919
27 Дубайн Шинэ жилийн аялал 7 өдөр 6 шөнө XII/28, 2.950.000₮ + тийзний үнэ 9595-1919
28 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
30 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/16, I/30, II/22, 350.000₮ 9595-3939
31 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/23, XII/30, 850,000₮ 9595-3939
32 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
33 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
34 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
36 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

 

Дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн  аялахаар төлөвлөн зорьж очин хорвоо ертөнцийн нүд алдаж, сэтгэл татам сайхныг биширч,  хүмүүн төрөлхтний бодож сэтгэж бүтээн босгож байгаа хүний гараар бүтээгдсэн агуу гайхамшигт бүтээн байгуулалтыг нүдээр үзэж биеэр мэдэрч, амьдралын аз жаргал, адал явдал,  хүмүүний сэтгэлийн хөөрөл, айдас, баяр жаргал хосолсон   цогц   мэдрэмжийг нэгэн зэрэг хүртэх тэрхүү гайхамшигт аяллын талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцахаар 2016 оны Монгол улсын Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан луужин 2016” шагналын эзэн Монгол улсын шилдгийн шилдэг  аялал жуулчлалын “Тэнгэр трэвел” компанийн гүйцэтгэх захирал С.Туултай хэдхэн хором уулзаж ярилцсанаа та бүхэндээ толилуулъя.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Холливуудын найруулагч Жеймс Камерон Аватар киног бүтээснээр дэлхийн хүн төрөлхтөн  ер бусын  гариг ертөнцийн  үзэсгэлэнт байгалийн талаар биширч ярьж байсан. Энэ гариг ертөнц биднээс их л хол хийсвэр техник технологийн  хөгжлийн дэвшлийг харуулсан бүтээл гэж бодож билээ.  Гэтэл өнөөдөр “Тэнгэр трэвел” ХХК энэхүү байгаль эхийн гайхамшигт бүтээл болох үзэсгэлэнтэй газарлуу олон удаагийн аяллыг амжилттай зохион байгуулж байгаа төдийгүй энэ  чиглэлд шууд нислэгтэй аялал гаргах болсон  талаар сонсоод энэ тухай  сонирхож тодруулахыг хүссэн юм. 

 Тийм ээ. Үнэхээр таны хэлсэнчлэн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн энэ гайхамшигтай газраар буюу Аватар киноны Пандора гаригийг бүтээсэн тэр ертөнцөөр Монголчуудаа аялуулах боломжийг бид судлаж “Аватар” гэж нэрлэсэн аяллын шинэ бүтээгдэхүүнээ гаргаад энэ чиглэлд нэлээд олон жуулчнаа аялууллаа. Яг одоо ч  гэсэн аяллын маань нэг групп энэ чиглэлд сайхан аялаж явна. 

 

Энэхүү аялал нь үнэхээр аялсан хүнийхээ амьдралын туршид хамгийн үнэ цэнэтэй нандин дурсамжийг бий болгохоос гадна амьдралыг таних өвөрмөц мэдрэмж, магадгүй та бүхнийг өөр гариг ертөнцөд ирчихсэн мэт сэтгэгдлийг ч  төрүүлж болзошгүй тийм л гайхамшигтай аялал байгаа юм.  Хэн нэгний сонирхлыг татахгүй өнгөрнө гэж л  лав байхгүй гэдэгт итгэлтэй байна.

 

- Энэ аяллаар жуулчид маань  энэ цогцолбор газрыг бүхлээр нь үзэж чадах уу?

Мэдээж онцлог бүх үзвэрүүд багтсан байгаа. Үүнд Хятадын  зүүн өмнөд хэсгийн Хунань мужийн нутаг дэвсгэр дэхь ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнгээр аялахдаа бид Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулсын дундуур алхаж, уулсын оройд гарч нэг уулсаас нөгөө уулсын хооронд агаарын дүүжин гүүрээр нисэн хүрч, дэлхийд цор ганц  хамгийн өндөрт эгц хадан хавцалд бэхлэгдсэн, хамгийн хурдан Байлунг шилэн лифтээр өгсөж Тэнгэрийн багана гэж нэрлэгддэг Халалуяа уулыг дэргэдээс нь тольдож байгаль эхийн урласан уран зургийн галерейн бүтээл шиг үзэсгэлэнг нь нүдээрээ үзэж сэтгэлээрээ мэдэрч биеэрээ тэмтэрснээр үнэлж баршгүй сэтгэлийн ташаалыг мэдэрнэ.

Түүгээр ч барахгүй дэлхийн мэдээллийн хүчирхэг агентлаг СNN-ийн тодруулсан дэлхийн хамгийн сүрлэг 11 гүүрний нэг болох хамгийн урт хамгийн өндөрт баригдсан агуу том гранд канионы  хавцлын дунд орших шилэн гүүрээр аялж сэтгэлийн эр зоригоо шалгаж амьдралын нэгэн сорилыг амжилттай давна даа. 

Бидний үзэж аялах зүйл үүгээр зогсохгүй энэхүү аялал жуулчлалын цогцолбор газрын бас нэгэн гайхамшиг болсон дэлхийн геологийн паркийн салшгүй нэг хэсэг Шар луун агуйгаар аяллаа үргэлжлүүлнэ. Энэхүү агуй нь 2 давхар хуурай болон усан агуйгаас бүрдсэн байгалийн өвөрмөц тогтцыг хүний оюуны сэтгэн бодолтыг бүтээн байгуулалттай нь хослуулсан 13км үргэлжлэх 1 усан сан, 2 гол, 3 газар доорх хүрхрээ 4 цөөрөм бүхий 13 том танхимаас бүрдсэн бас нэг гайхамшигт ертөнц гэж хэлж болно.

Мөн Тэнгэрийн уулсын дундах аяллаа үргэлжлүүлэн явж Жанжиажэ хотоос 8 км-ийн зайд оршдог  “Тэнгэрийн хаалга” хэмээх байгалийн бас нэгэн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорино. 

Энэхүү байгалийн бас нэг өвөрмөц сонирхолтой тогтцыг үзэхээр аялагчид маань 7,455 метр урт агаарын дүүжин замаар 1,279м өндөрлүү өгсөж 99 нугачаат замыг дээрээс нь тольдон үзээд Тэнгэрийн хаалга уулынхаа оргилд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж эр зоригоо сориод хүний гараар бүтээгдсэн бас нэг гайхамшигт бүтээл болох уулыг  нүхлэн тавьсан 12 хэсгээс бүрдсэн 897 метрийн урт урсдаг цахилгаан шатаар доошилж эрт дээр үеэс хятадын хаадуудын диваажинд хүрэх гарц хэмээн нэрлэсэн Тэнгэрийн хаалга хэмээх агуйдаа хүрнэ. 

Энэхүү өндрөөс 99 нугачаат замаараа автобусаар буух гээд бүхий л үзэж сонирхох, туулж мэдрэх боломжуудыг энэ аяллынхаа хөтөлбөрт нарийн зохион байгуулалттайгаар оруулж өгсөн байгаа. 

Энэ том гайхамшигт цогцолборыг үзэхэд нэлээд олон хоног зарцуулах шаардлагатай байдаг. Иймээс аяллын хөтөлбөртөө бид хамгийн оргил хэсгүүд  заавал үзэх газрууд, биеэр туулж мэдрэх боломжит бүх зүйлийг оруулснаараа илүү онцгой байх болно.

- Энэ аялалд явсан жуулчид маань хэр  сэтгэл ханамжтай ирдэг вэ?  Үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байдаг байх даа.

Энэ аялалд явсан жуулчдын сэтгэл ханамж маш өндөр байдаг 100 хувь давдаг гэж хэлж чадна. Жуулчид маань дээр өгүүлсэнчлэн байгалийн ер бусын үзэсгэлэнг хүний гараар бүтээсэн гайхамшигт бүтээн байгуулалттай хослуулан үзэж нүд алдаж, сэтгэлийн таашаал баяслыг авдаг. Бид аяллынх нь энэ сайхан мэдрэмжийг амралт ая тухтай байдал, амтат зоогтой нь хослуулан өгснөөр  аяллыг нь жинхэнэ  амилуулж чаддаг юм. Иймээс жуулчид үнэхээр их өндөр сэтгэгдэлтэй байдаг.

Аялж,  алхаж,  өдөржин нүд сэтгэлээ баясгасан жуулчид маань амарч алжаалаа тайлах буудалдаа ирснээр биеийн ядаргааг мэдэрдэг. Энэ үед тав тухтай 4 одны зэрэглэлтэй ая тухыг нь бүрэн хангасан үйлчилгээ сайтай буудлын маань халуун дулаан сайхан орчин амтат өглөөний хоол гээд  бүхий л зүйл нь  жуулчдын  сэтгэлд үнэхээр хүрч чаддаг юм.  Аяллыг  сэтгэлд нь таашаагдсан амттай сайхан хоолгүйгээр бас л төсөөлж болохгүй шүү дээ. Хоолны хувьд бид жуулчдаа өндөр зэрэглэлийн ресторануудад монголчуудад маань хамгийн их таалагддаг хоолнуудыг нь сонгож үйлчлүүлдэг. Арааны шүлс асгарам амтат шарсан мах, шинэхэн жимс ногоо, амтат зайрмаг гээд л олон сайхан хоолыг зооглохоос гадна хүйтэн коктейл, пиво зэргийг хүссэнээрээ уух боломжийг ч бас өгдөг.  

Аяллын багцдаа энэ бүх чанарын өндөр түвшний  үйлчилгээ, гайхамшигтай сайхан үзвэрүүдийг цогцлуулж өгсөн байдаг тул манай үйлчлүүлэгчид үнэхээр сэтгэл ханамж өндөртэй, аяллын аз жаргал амтыг мэдэрсээр л ирдэг юм. Тэд дахиад танайхаар  гэрийнхнээ,  найз нөхдөө дагуулаад аялнаа гэсэн үгийг өөрийн эрхгүй л бидэнд сэтгэл зүрхнээсээ  хэлдэг. Энэ мөч бидэнд ч гэсэн урам зориг  итгэл даах хариуцлагыг мэдрүүлдэг юм.

- Одоогоор Танайх энэ чиглэлд хэр их жуулчин аялуулсан бэ?

 Одоо энэ чиглэлд аялуулсан жуулчдын тоо маань хэдэн зуу даваад байгаа. Манайхан Аватарын аяллыг маш их сонирхож байна. Манайхан ч гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс л энэ нутагруу аялахыг хүссэн хүний тоо аяласан хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна.  Бид үйлчлүүлэгчдийнхээ биднээс хүссэн санал хүсэлтийг хүлээн авч энэ чиглэд хамгийн том боломжийг бий болгож энэ удаагийн шууд нислэгтэй аяллаа зохион байгуулж байна.

- Энэ шууд нислэгтэй аяллын онцлог давуу тал нь юу байх вэ?

Аялал маань жуулчдын   хүсэл сонирхол хэрэгцээг  нь багтааж өгсөн  маш сайн зохион байгуулагдсан хөтөлбөртэй байгаа. Хамгийн том давуу тал Улаанбаатараас  Бээжинлүү онгоцоор нисэж хүрээд цаашаа  вагоноор бүтэн 23 цаг гаруй  явж хүрдэг байсан энэ газар луу бид МИАТ компанитай хамтран шууд нислэгтэй аяллыг зохион байгуулснаар  жуулчид маань ердөө  3цаг 30минут нисээд л шууд   очно шүү дээ.  Мөн аяллын үнэ онцгой хямдралтай байгаа. Бээжингээр дамжсан нислэгтэй аялал 2,500,000 төгрөгийн үнэтэй гардаг. Харин шууд нислэгтэй аяллын үнэ маань  2,090,000 төгрөг байгаа . Энэ  бол үнэхээр том боломж бас давуу тал, энэ аялал бол энэ жилдээ нэг л удаа зохион байгуулагдаж байгаа цор ганц аялал гэж хэлж болно.

- Жуулчид маань дээр өгүүлсэнчлэн зөвхөн байгалийн гайхамшигт цогцолбор газраар л аялах уу өөр ямар нэгэн худалдаа хийх ч гэх юм уу тиймэрхүү зүйл хөтөлбөрт нь байгаа юу. Манайхан нэг юмаар олон зүйлийг амжуулахыг хүсдэг. Нэг гадагшаа гарсан дээрээ шоппинг хийхийг хүсэх л байх даа.

Тэгэлгүй яахав бид үүнийг бодолцоно шүү дээ.  Энэ аяллын маань бас нэг давуу тал буюу онцгой нэг боломж нь  жуулчид маань Монголчууд тэр бүр очоод байдаггүй  Хятадын өмнөд хэсгийн Хунань мужийн Чанша хоттой танилцаж хотын аяллыг ч бас хийгээд амжина. Хунань мужийн хамгийн алдартай найман үзмэрийн нэгд тооцогддог Чанша хотыг чимэглэн урсах Шианжан голын дунд орших  чихэрлэг амтат Жүржийн нэртэй  арлаар зугаалж Хятадын коммунист намын их удирдагч Мао Зедуны 32 насыг  мөнхөлсөн хөшөө дурсгалыг сонирхож хотоороо аяланаа. 

Мөн  Чанша хотын төвийн хамгийн алдартай худалдааны төвөөр очиж чанартай брэндийн бүтээгдэхүүнийг боломжийн хямд үнэээр худалдан авах шоппинг хийх боломжийг ч  гэсэн аяллын хөтөлбөрт багтааж өгсөн байгаа.

- Шууд нислэгтэй аялал маань ямар хугацаатай байх вэ.? Аяллын үнэнд юу юу багтсан байгаа вэ. Энэ бүхнийг манай уншигчид маань сонирхож байгаа байх.
Аялал маань 4 шөнө 5 өдөртэй байгаа. Аяллын үнэнд нислэгийн тийз, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын зардал, хөтөлбөрт тусгасан хоолны зардал, Хятад, Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээ, жуулчны автобусны үйлчилгээ, гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал бүгд багтсан. Жуулчид маань хувийн хэрэгцээнийхээ худалдаа наймаа хийх мөнгө төгрөгөө л авч явах хэрэгтэй.

- Шууд нислэг хийх гэж байгаа компанийн маань хувьд их ажилтай байгаа байх даа.

Бид  энэ Аватарын аяллынхаа талаар л дэлгэрэнгүй ярьлаа. Нөгөө талаас бас энэхүү шууд нислэг  нь  МИАТ ХХК-нийн  түүхэнд төдийгүй Монгол улсаас Хятадын өмнөд хэсэг болох  их гүрний гүнд орших  Хунань мужийн Чанша хотруу хийж байгаа анхны нислэг юм. Бид энэ шууд нислэгээр  Хятадын өмнөд мужаас анхны групп жуулчдыг Монгол улс руу аялуулах томоохон  ажлыг ч бас зохион байгуулж байгаагаараа бас нэг онцлогтой.  Бид өөрийн жуулчдаа ч аялуулна, гаднаас жуулчдыг ч Монгол улсаараа аялуулах  хоёр талтай ажлыг хийж байна.

- Аялал жуулчлалын салбарыг  Монгол улсын хувьд эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох тэргүүлэх салбарын нэг болгож хөгжүүлэхээр зорьж  байгаа энэ үед  та бүхний оруулж байгаа хувь нэмэр яах аргагүй үнэ цэнэтэй байх болно. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Дэлхий ертөнц танд ямар бэлэг бэлдсэнийг мэдэхийг хүсвэл аялаарай гэж хэлдэг дээ. Тиймээс энэ удаагийн энэ том  боломжийг алдалгүй та бүхнийг аялаарай гэж хэлмээр байна. Үнэхээр алдаж болохгүй боломж  шүү.