Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 өдөр 5 шөнө I/11, I/25, XI/23, 2.790.000₮ 9595-8989
2 Японы аялал 5 өдөр 4 шөнө I/13, I/20, I/27, 2190.000₮+ тийзний үнэ 9595-7979
3 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр I/01, I/08, I/15, 2.990.000₮ 9595-8989
4 АНТАЛИЯ-Памуккале ШУУД НИСЛЭГТЭЙ аялал 7 өдөр 6 шөнө I/06, I/13, I/20, 2990.000₮ 9595-7979
5 Москва - Санкт-Петербургийн ШИНЭ ЖИЛИЙН аялал 5 өдөр 4 шөнө XII/29, 3.590.000₮ 9595-3939
6 ВЬЕТНАМ-ын Нячанг хотын аялал 12 өдөр 11 шөнө I/08, I/15, XI/27, 2.900.000₮ 9595-7979
7 Аватар аялал /Чанша 2 нислэгтэй/ 9 өдөр 8 шөнө XI/17, 1.990.000₮ 9595-4949
8 Эрээн–Бээжингийн АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө XI/23, XII/07, XII/21, 900,000₮ 9595-2929
9 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр XI/18, XII/03, XII/20, 450.000₮ 9595-3939
10 Шанхайн аялал 5 өдөр 4 шөнө 2.800.000₮ 9595-2929
11 Хөлөг онгоцны аялал - Фүкүока - Кумамото 6 өдөр 5 шөнө II/29, XI/19, 2.300.000₮ - с дээш 9595-4949
12 Хөлөг онгоцны аялал Нагасаки - Кагошима 6 өдөр 5 шөнө 2.600.000₮-с эхлэнэ 9595-4949
13 Дубайн аялал 7 өдөр 6 шөнө I/15, II/02, II/22, 1.950.000төг + тийз 9595-1919
14 Манжуур-4 4 өдөр 3 шөнө XI/14, XI/21, XI/28, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
15 Манжуур-Харбины аялал 6 өдөр 5 шөнө XI/14, XI/21, XI/28, 890.000₮ 9595-3939
16 Тайланд (Пүкет)-ын аялал 8 өдөр 7 шөнө XI/16, XI/30, 2.100.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Хайлаар-Манжуурын аялал-4 4 өдөр 3 шөнө I/01, XI/13, XI/20, 550.000₮ 9595-3939
18 Хайлаар-Манжуурын аялал-5 5 өдөр 4 шөнө XI/16, XI/23, XI/30, 600.000₮ 9595-3939
19 Франц-Итали-Испани-Германы VIP-Европын аялал 8 өдөр 7 шөнө XI/24, XII/08, XII/29, 6.300.000₮+тийзний үнэ 9595-7979
20 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 6 өдөр 5 шөнө XI/14, XI/28, XII/05, 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
21 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 9 өдөр 8 шөнө 990,000₮ 9595-2929
22 Улаанбаатар-Дорнод-Манжуур /газрын аялал/ 5 өдөр 5 шөнө XI/14, XI/21, XI/28, 280.000₮ 9595-3939
23 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XI/18, XII/12, XII/26, 350.000₮ 9595-3939
24 Улаан Үд-Эрхүү-Байгал нуурын аялал-5 6 өдөр 5 шөнө I/27, II/24, XII/30, 850,000₮ 9595-3939
25 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр XI/28, XII/12, XII/26, 3.150.000₮ 9595-8989
26 Хөлөг онгоцны аялал - Фүкүока 5 өдөр 4 шөнө I/23, I/31, XI/15, 2.500.000₮-ээс дээш 9595-4949
27 Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1.700.000₮+тийзний үнэ 9595-4949
28 Боракай арлын аялал 5 өдөр 4 шөнө 1.890.000₮ - 3.450.000₮ 9595-1919
29 Сингапур - Малайзын аялал 5 өдөр 4 шөнө 2.300.000₮+тийз 9595-1919
30 Бээжин-Хөх хотын аялал 9 Шөнө, 10 Өдөр 9595-2929
31 Хөх хотоос 2 нислэгтэй 10 өдөр 9 шөнө 1.890.000 төг 9595-1919
32 Бээжин-Хайнаны аялал/ групп хүлээхгүй / 5 өдөр 6 шөнө 9595-1919
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

УБ-Улаан-Үд-Байгал нуур-УБ

Аяллын хугацаа

3 шөнө 4 өдөр

Аяллын үнэ

350.000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

12 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 3 жил

Аяллын онцлог:
Амьд бурхан Итгэлт хамбад мөргөж Сибирийн цэнхэр сувд Байгал нуурын эрэг дээр амрах аялал

 
Тойм мэдээлэл
  2 одны зэрэглэлтэй зочид буудал, Байгал нуурын эрэг дээрх бааз   Хөтөлбөрт багтсан үзвэр
  1 чөлөөт өдөр   өглөөний цай-3, өдрийн хоол-3, оройн хоол-3
  10-12 цаг   .
 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл     Улаанбаатар – Улаан-Үд
Хоол    Оройн хоол
2 Чиглэл    Иволгийн дацан – Байгал нуур
Үзвэр     Иволгийн дацан, Байгал нуур
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл Байгал нуур
Үзвэр    Байгал нуур
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл    Байгал нуур - Улаан-Үд - Улаанбаатар
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол

Аяллын үнэ

Том хүн

  • 350.000₮
  • 500.000₮ /ганцаараа нэг өрөөнд байрлах/

Хүүхэд

  • 350.000₮ /зочид буудалд ортой/
  • 200.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Улаан-Үд—Байгал нуур - УБ аяллын автобусны үйлчилгээний зардал
  • Улаан-Үд хотод 2 одны зэрэглэлтэй  зочид буудалд байрлах зардал
  • Байгал нуурын эрэг дээрх жуулчны баазад байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай-3, өдрийн хоол-3, оройн хоол-3/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орос - Монгол хэлтэй хөтөч-орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Иволгийн дацангийн хандив 250 руб. (Итгэлт хамбыг олон нийтэд ил гарах үеэр хандив өгөхгүй байж болно)

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 20 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 20 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:
    • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь ОХУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
    • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
    • Цахим үнэмлэх

    Аяны аптека: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

    Аяны хэрэгсэл:

      • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
      • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
      • Сэрүүлэгтэй цаг
      • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
      • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
      • Халуун сав, аяга, халбага /аян замд автобусанд халуун ус, цай уухад хэрэглэнэ/
      • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс
      • Хуурай нойтон салфетка
      • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
      • Итгэлт хамбын рашаан хийхэд зориулан 5л хүртэлхи хуванцар тагтай сав бэлтгэх
      • Бусад

      Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, углааш юмуу таавчик.
      Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

      сар

      1

      2

      3

      4

      5

      6

      7

      8

      9

      10

      11

      12

      Дээд  хэм

      -23,9

      -10,9

      -0,3

      9,8

      18,7

      24,5

      26,6

      23,6

      16,5

      6,9

      -5

      -14,6

      Доод хэм

      -27,6

      -23,9

      -13,7

      -3,7

      3,6

      10,5

      14,2

      11,8

      4,3

      -4

      -14,2

      -23,2

      Хувийн хэрэгцээний зардал:

        • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 5000-10000 рубльтэй явбал тохиромжтой.    /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Оросын рубль /RUB/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.
        • Мөн замд хэрэглэх монгол мөнгө ойролцоогоор 20000 төгрөг.

        Мөргөлд зориулж:

        - Цэнхэр хадаг 1-2 ширхэг /Иволгийн дацанд/
        - Дацанд хандив өргөх мөнгө /250 рубль/
        - Орос зоос /задгай рубль болон копейк/

        Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

        Гадаад паспорт авах

        Виз

        Орос улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой.

        Видео

        Сэтгэгдэл (12)

         
        Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

        Зочид буудал, Хоол

        Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

        Тэнгэр Трэвел: Манай аялал Улан-Үд хотын 2 одны зэрэглэлтэй зочид буудал болон Байгал нуурын эрэг дээрх баазад байрладаг.

        Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

        Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан[...]

        Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

        Тэнгэр Трэвел: Манай аялал Улан-Үд хотын 2 одны зэрэглэлтэй зочид буудал болон Байгал нуурын эрэг дээрх баазад байрладаг.

        Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

        Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

        Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

        Тэнгэр Трэвел: Тухайн аялал нь автобусаар олон цаг явж зорьсон газраа очдог аялал тул замын хүнс, уух ундааны зүйлээавч явах шаардлагатай. Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

        Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

        дэлгэрэнгүй

        Худалдаа хийх

        Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

        Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

        Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

        Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

        Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

        Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

        Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

        Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

        Зочин: Улаан-Үд, Байгал нуурын аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ? 

        Тэнгэр Трэвел: Абсолют, Титан, Пионер, Улаан-Үд хотын худалдааны зах

        Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?

        Тэнгэр Трэвел: ОХУ-ын рубль-ээр худалдаа хийдэг.

        Зочин: Танай хөтчид бараа захиж авхуулж болох уу?

        Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй. 

        дэлгэрэнгүй

        Төлбөр тооцоо

        Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

        Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

        Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

        Тэнгэр Трэвел: Аялалд[...]

        Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

        Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

        Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

        Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

        Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

        Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

        Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

        Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

        Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

        Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

        дэлгэрэнгүй

        Тээврийн хэрэгсэл

        Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

        Тэнгэр Трэвел: Улаан-Үд рүү автобусаар 10-12 цаг явна. Замаараа Дархан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч өнгөрнө. Улаан-Үд хотоос Байгал нуур луу мөн автобусаар явна.

        Зочин: Аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

        Тэнгэр[...]

        Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

        Тэнгэр Трэвел: Улаан-Үд рүү автобусаар 10-12 цаг явна. Замаараа Дархан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч өнгөрнө. Улаан-Үд хотоос Байгал нуур луу мөн автобусаар явна.

        Зочин: Аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

        Тэнгэр Трэвел: Жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан, 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчилнэ.

        дэлгэрэнгүй

        Хилээр нэвтрэх

        Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

        Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

        Зочин: Монголд[...]

        Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

        Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

        Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

        Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

        Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

        Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

        дэлгэрэнгүй

        Аяллын даатгал

        Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

        Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

        Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

        Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

        Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

        Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

        Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

        Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

        Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

        Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

        Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

        дэлгэрэнгүй

        Бусад

        Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

        Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]

        Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

        Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

        Зочин: Улаан-Үд, Байгал нуурын аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

        Тэнгэр трэвел: Улаан-Үд Байгал нуур нь жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

        Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

        Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

        дэлгэрэнгүй