Аяллын чиглэл
Улаанбаатар-Бээжин-Шанхай
Аяллын хугацаа
5 өдөр, 4 шөнө
Аяллын үнэ
2.590.000₮
Холбоо барих
9595-2929
tengertravel29@gmail.com
Цаг агаар
Валютын ханш


Өглөөний онгоцоор Улаанбаатар-Бээжин чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг үргэлжилнэ. Бээжингийн Капитал олон улсын нисэх буудалд буугаад, Бээжингээс Шанхайн чиглэлд хурдны галт тэргээр явна. Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.


Өглөөний цайны дараа 9 цагаас зочид буудлаас хөдлөн Шанхай хотыг чимэглэн урсдаг Пү мөрний баруун эргийн дагуу орших жуулчид олноор ирдэг Вайтань (The Bund) хэмээх үзэсгэлэнт газраар 1 цаг зугаалах болно. Энд ирснээр 19-р зууны колончилолын үед баригдсан Их Британи, Франц, АНУ, Орос, Герман,Япон зэрэг улсуудын банк, худалдааны компаниудын тухайн үеийн барилгыг үзэхээс гадна Пү мөрний эсрэг талд орших тэнгэр баганадсан орчин үеийн барилга бүхий шинэ дүүргийг харах болно. Дараа нь Пүдүн шинэ дүүргээр аялж, Дорнын гэрэлт сувд хэмээх Азийн хамгийн өндөр 468 метр телевизийн цамхагийн 263 метрийн өндөр дээрээс Шанхай хотыг 360 градус харна/а.х 2 цаг/. Дараа нь Шанхай хотын төв талбай болох “Ардын талбай”-гаар /а.х 20мин/. аялж, Шанхайн алдарт Нан жин лу гудамжаар 2-3 цаг худалдаа наймаа хийнэ.


Өглөөний цайны дараа 9 цагаас Дэлхийн хамгийн отгон “Шанхай-Дисней”-н гайхамшигт ертөнцөөр аялахаар хөдөлнө. Микейгийн өргөн чөлөө, Ирээдүйн ертөнц, Мөрөөдлийн ертөнц, Адал явдлын ертөнц, Төсөөллийн цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэсийн агуйн гайхамшигт адал явдалт, шидэт ертөнцөөр аялж, хүн бүрийн мөрөөдөл болсон гайхамшигт тоглоомууд дээр тоглож, үлгэрийн баатруудтай хамт дурсгалын зураг татуулан нандин дурсамжаа мөнхлөх боломжтой. Троны ертөнцөд зочлон галзуу хурдыг мэдрэхийн зэрэгцээ, үлгэрийн ордонд залран Цасангоо ба Долоон одойн үлгэрийн ертөнцөөр аялна. Мөн сүр хүчит араатны хаан арслангийн тоглолт, эгдүү хүрэм дэггүй Stitch-ийн сонирхол татам яриаг сонсон, од түгсэн шөнийн тэнгэр дор хурдлах галт тэрэг, адал явдлаар дүүрэн усан аялал, ахмад Жакын адал явдал Далайн шуурга тоглолт, Тарзаны Ширэнгийн дуудлага тоглолт зэрэг олон хөтөлбөрийг гадна үзэх болно. Эдгээрээс гадна сүүлийн үеийн технологиор бүтсэн Тэнгэрийн хаяан дээгүүрх нислэг хэмээх 4D тоглоомд сууснаар Цагаан хэрэм, Эйфлийн цамхаг, Хойд мөсөн далай зэрэг дэлхийн гайхамшиг дээгүүр дүүлэн нисэх мэт гайхалтай мэдрэмжийг авах болно.
Энэ өдрийн аялал Диснейлэндийн төв хэсэгт байрлах дэлхийн Диснейн хамгийн том үлгэрийн хотхоны цайз дээрээс өнгө өнгийн гэрэл цацруулах сүр жавхлантай ёслолын буудлагаар өндөрлөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.shanghaidisneyresort.com/ сайтаас авна уу. 21:00 цагийн үед зочид буудалдаа ирж амарна.


Өглөөний цайны дараа Шанхайгаас Бээжин хотруу хурдны галт тэргээр явна.Оройн буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайны дараа Бээжин-Улаанбаатарын чиглэлд Дорнын сувд хэмээх Шанхай хотоор аялаж, Диснейн гайхамшигт ертөнцөөр зочилсон аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжийг өвөрлөн нутгийн зүг ниснэ. Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн
- 2.590.000₮
- 2.990.000₮/ганцаараа нэг өрөөнд байрлах бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/
- 2.590.000₮/зочид буудалд ортой/
- 2.390.000₮/зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Бээжин 2 талын онгоцны тасалбар.
- Бээжин-Шанхай 2 талын хурдны галт тэрэгний тасалбар.
- 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Хятад - Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс
Бээжин-Шанхайн аялалд бэлтгэх зүйлс
- Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
- Аяны аптек:
Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.
- Аяны хэрэгсэл:
- Цоожилдог цүнх эсвэл чемодан
- Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
- Нарны хамгаалалтын тос
- Шумуулны тос
- Усны болон нарны шил, овор багатай шүхэр
- Хуурай нойтон салфетка
- Саван, шампунь, оо, сойз, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
- Овор багатай шүхэр,
- Үзэг бал /хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ/.
- Бусад
- Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хөнгөн хувцас, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш сандаал, нарны малгай гэх мэт.
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Бээжин |
сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Дээд хэм |
1,8 |
5 |
11,6 |
20,3 |
26 |
30,2 |
30,9 |
29,7 |
25,8 |
19,1 |
10,1 |
3,7 |
|
Доод хэм |
-8,4 |
-5,6 |
0,4 |
7,9 |
13,6 |
18,8 |
22 |
20,8 |
14,8 |
7,9 |
0,0 |
-5,8 |
|
Хоногийн дундаж |
-3,1 |
0,3 |
6,7 |
14,8 |
20,8 |
24,9 |
26,7 |
25,5 |
20,8 |
13,7 |
5,0 |
-0,9 |
|
|
|
||||||||||||
Шанхай |
сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Дээд хэм |
5 |
4 |
10 |
20 |
25 |
27 |
35,7 |
36,4 |
31,2 |
15,2 |
10,5 |
10,6 |
|
Доод хэм |
0 |
-1 |
4 |
10 |
20 |
24 |
25,9 |
25,5 |
24,7 |
11 |
10 |
5 |
|
Хоногийн дундаж |
4 |
3 |
5.5 |
10 |
22 |
25 |
28,5 |
28,1 |
27,4 |
26,4 |
24,3 |
22,1 |
- Хувийн хэрэгцээний зардалд: Юань авч явбал зохимжтой /ойролцоогоор 2000 орчим юань/худалдаа
хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/ .
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу
Амьтан, ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх хориотой байдаг тул аялалд авч явахгүй байх. Хил дээр хурааж байгааг анхаарна уу.

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
