Аяллын чиглэл
Улаанбаатар-Дорнод-Манжуур
Аяллын хугацаа
5 өдөр, 5 шөнө
Аяллын үнэ
280.000₮
Холбоо барих
9595-3939
tengertravel39@yahoo.com
Цаг агаар
Валютын ханш
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

Аялагчид өдрийн 13:00 цагт "Мөнгөн гүүр" эмнэлгийн урд цугларан автобусандаа сууж, Дорнод аймгийн чиглэлд хөдөлнө. Замдаа Багануур, Хэнтий аймгийн Цэнхэрмандалаар дайран өнгөрч өглөө Чойбалсан хотод ирнэ. Энэ шөнө замдаа автобусанд хононо.


Өглөө эртлэн 08:00 цагт хоёр улсын хил нээж, хил дээрх ачааллаас хамаарч хил нэвтэрээд Алтан эмээлтэд хүрнэ. Дараа нь аяллын автобусаа солин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлд хөдөлж, орос маягийн өнгө хийцтэй, орчин цагийн хот Манжуурт хүрч зочид буудалдаа байрлана. Оройн зоогондоо та өөрөө тогооч болох юм. Учир нь бид оройн зоогоо халуун тогооны ресторанд хонь, үхрийн махаас сонгон хийсэн тунгалаг шөлийг төрөл бүрийн шинэхэн ногоогоор амталж хүссэнээрээ зооглохоос гадна энэ үдшийн оройн зоогонд алдарт Бээжин шарсан нугас хүртэл зооглож, хүйтэн пиво шимэн уух боломжтой юм. Дараа нь буудлын доод давхарт байрлах улаан вино, сарнай, лаванда гэх мэт Хятадын эртний эмчилгээний маш олон төрлийн цэцгийн ханд бүхий халуун рашаанд амарч, ядаргаа тайлах, тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй Өмнөд Солонгосын гартаам, гантиг чулуун саун, хүчилтөрөгчийн ионтой саун гэх мэт олон төрлийн саунд тухлан, цэнгэг устай бассейнд сэлж зугаацан амарч аян замын алжаалаа тайлах боломжтой.



Өглөөний цайны дараа хиймэл нуур, хүрлээр цутгасан арслан зааны сүрэг гэх мэт хүний гараар бүтсэн дурсгалуудыг нэгэн дороос үзэх Залаа (Хөлөн) нуурын Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг сонирхоно. Өдрийн хоолны дараа 2007 онд Дэлхийн хамгийн том хүүхэлдэйн талбай гэдгээрээ Геннисийн номонд бүртгэгдсэн Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж, дурсгалын зургаа татуулна. Орой Манжуур хотын Зайсан толгой буюу Гуанжинтай толгод дээр гарч, орчин цагийн Лас Вегасд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц нүд гялбам гэрлэн чимэглэлээр гоёсон Манжуурын үзэмжийг алган дээрээ тавьсан мэт тольдон харж дурсгалын зургаа татуулна.

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд жуулчид өглөөний цайны дараа гурван улсын худалдааны боомт болсон Манжуур хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлж чанартай барааг хямд үнээр авч өдрийг өөрсдийн тааваар үр ашигтай, зугаатай өнгөрүүлэхээс гадна зочид буудлын халуун рашаан болон саунд алжаалаа тайлан амрах боломжтой. /өдөр, оройн хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй/


Өглөөний 03:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд, Алтан эмээлтийн зүг хөдлөн аяллын автобусаа сольж хил гааль нэвтэрсний дараа БНХАУ-ын худалдааны томоохон боомтын нэг болох Манжуур хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо залж Улаанбаатарт ирж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
2 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | Манжуур |
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн
- 280.000₮
- 400.000₮ /ганцаараа нэг өрөөнд байрлах бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/
- 280.000₮ /зочид буудалд ортой/
- 200.000₮ /зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс
- Улаанбаатар-Чойбалсан-Алтан эмээлт-Чойбалсан-Улаанбаатар аяллын автобусны үйлчилгээний зардал
- Манжуурт дөрвөн одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал /өглөөний цай-3, оройн хоол-2/
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
- Хувийн хэрэгцээний зардал
- Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбар - 30 юань

Бэлтгэх зүйлс
Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орос өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
- Цахим үнэмлэх
Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар гэх мэт/.
Аяны хэрэгсэл:
- Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
- Тооны машин /худалдаа хийдэх хэрэглэнэ/
- Сэрүүлэгтэй цаг
- Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
- Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
- Хуурай, нойтон салфетка
- Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
- Бусад
Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэнгутал, пүүз, углааш.
Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 1000 орчим юань.
- Худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах /юань/.
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Хөтөч

Виз
Монгол Улс, БНХАУлсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. БНХАУлсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.
Улаанбаатар дахь БНХАУ-ын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.

Видео

Зочид буудал, Хоол
Зочин: Энэ аялал ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?
Тэнгэр Трэвел: Манай аялал Манжуур хотын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.
Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ?
Тэнгэр Трэвел: Зочид буудал хотын төв хэсэгт байрладаг.
Зочин: Цагаан[...]
Зочин: Энэ аялал ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?
Тэнгэр Трэвел: Манай аялал Манжуур хотын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.
Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ?
Тэнгэр Трэвел: Зочид буудал хотын төв хэсэгт байрладаг.
Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?
Тэнгэр Трэвел: Ямар нэгэн асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой.
Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?
Тэнгэр Трэвел: Энэхүү аялалын хувьд Манжуур хот руу очих, ирэх замдаа тус бүр нэг хонож байгаа тул замдаа идэххоолхүнсээ аялагчид бэлдэж явах шаардлагатай байгаа. Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй.
Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?
Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

Худалдаа хийх
Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?
Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]
Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?
Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.
Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?
Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол төлөв 10-22 цагийн хооронд ажиллана.
Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу?
Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой.
Зочин: Манжуурын аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ?
Тэнгэр Трэвел: Манжуур хотын бүх худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой.
Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?
Тэнгэр Трэвел: БНХАУ-ын юань-аар худалдаа хийдэг.
Зочин: Танай хөтчид бараа захиж авахуулж болох уу?
Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй.

Төлбөр тооцоо
Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?
Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.
Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?
Тэнгэр Трэвел: Аялалд[...]
Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?
Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.
Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?
Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй.
Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай адил зардлаар аялах уу?
Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.
Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?
Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.
Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?
Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

Тээврийн хэрэгсэл
Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ? Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?
Тэнгэр Трэвел: Манжуур хот руу автобусаар явах бөгөөд замдаа 1 хононо.
Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ?
Тэнгэр Трэвел: Жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг[...]
Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ? Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?
Тэнгэр Трэвел: Манжуур хот руу автобусаар явах бөгөөд замдаа 1 хононо.
Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ?
Тэнгэр Трэвел: Жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан, тохилог автобусаар үйлчилнэ.

Хилээр нэвтрэх
Зочин: Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ?
Тэнгэр Трэвел: Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг хятад хэл дээр орчуулж авч явна.
Зочин: Монголд[...]
Зочин: Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ?
Тэнгэр Трэвел: Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг хятад хэл дээр орчуулж авч явна.
Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?
Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй
Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?
Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

Аяллын даатгал
Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?
Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг.
Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?
Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]
Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?
Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг.
Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?
Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ.
Зочин: Нөхөн төлбөрийг хэд хоногт шийдэж өгдөг вэ?
Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.
Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?
Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.
Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?
Тэнгэр Трэвел: Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

Бусад
Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?
Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]
Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?
Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.
Зочин: Манжуурын аялалд хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?
Тэнгэр трэвел: Манжуур жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.
Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?
Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.