Аяллын чиглэл
Улаанбаатар-Истанбул
Аяллын хугацаа
5 өдөр, 4 шөнө
Аяллын үнэ
1.700.000₮+тийзний үнэ
Холбоо барих
9595-4949
tengertravel49@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



Аяллын баг энэ өдрийн онгоцоор Улаанбаатараас Туркийн хуучин нийслэл Истанбул хотыг зорин тив алгасан ниснэ. Нислэг 10 цаг үргэлжилнэ. Дэлхийн соёлын өвд орсон гайхамшигт сүм хийд, ордон, олон сайхан үзэмжит газруудаараа алдартай Истанбул хотод буухад нутгийн хөтөч угтан авна. Оройн хоолны дараа 19:30 цагийн үед зочид буудалдаа байрлан амарна.



Өглөөний цайны дараа Европ, Ази тивүүдийг зааглах Хар далай болон Мраморын тэнгисийг холбон урсах “Бошборусын хоолой”-гоор усан онгоцоор 1 цаг 30 минут аялж, автобусаар Европын нутаг дэвсгэрээс Ази руу орж Камилика толгод /Camilica Hill/ өндөрлөг дээрээс Ази Европын өвөрмөц шинжийн үзэмжит байдалтай танилцана. Мөн дэлхийн соёлын өвд орсон гайхамшигт сүм хийд, ордон, олон сайхан үзэмжит газруудаараа алдартай Истанбул хотын аяллаар “Бошборусын хоолой”-н “Мармара” цутгалан дээр орших 19-р зуунд баригдсан Туркийн 5 султан, анхны ерөнхийлөгч Mustafa Kemal Ataturk-ийн зуны өргөө байсан гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, хүндэт зочдыг хүлээн авдаг түүхт “Долмабахче”-ийн ордон-музейд зочилно. Энэ ордон нь алтадсан эртний тавилга, гараар урласан торгон хивс, уран зураг,эртний сав суулга зэрэг гоёмсог үзмэрээрээ аялагчдыг бишрүүлдэг газар юм. Үдээс хойш 15-р зуунд Мехмет-II үндэслэн байгуулсан гадаадын аялагчдын очих дуртай газрын нэг Гранд базар /Grand Bazar/ захаар явж худалдаа хийнэ. Оройн хоолны дараа буудалдаа байрлаж амарна.


Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл алт мөнгөний дэлгүүрээр явж худалдаа арилжаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж амарч алжаалаа тайлах, хүсвэл Араб үндэсний бэлхүүсний бүжгийг үзэж сонирхох боломжтой.
Турк улс нь чанартай нэхий гутал хувцас, савхи, мөнгөн эдлэл мөн төрөл бүрийн брэндийн болон нутгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээрээ аялагчдын сонирхлыг татаж байдаг жинхэнэ худалдаа наймааны диваажин гэж нэрлэгдсэн газар юм. Эндээс та төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой. /Энэ өдөр хөтөч, унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй болно/


Чөлөөт өдөр. Истанбул хотын өдөр тутмын амьдралтай танилцан аялах мөн Европ-д томоохонд тооцогдох бараа бүтээгдэхүүний олон сонголттой Жевахир /Cevahir/ төв, Истания парк мөн Форум /далайн аквариум, динозаврын парк, 6D кино театр бүхий/ гэх мэт худалдааны томоохон төвүүдээр орж бүтэн өдрийг зугаатай бас ашигтай өнгөрүүлэх боломжтой.



Өглөөний цайны дараа Туркийн нэрийн хуудас төдийгүй дэлхийн уран барилгын аугаа бүтээлүүдийн нэг Христын болон лалын шашины хосгүй үнэт дурсгалуудыг агуулсан Византийн үеийн Аяа Софяагийн /Aya Sofya/ сүм буюу одоогийн “Haghia Sophia музей” -г 1 цаг үзэж сонирхоно. Дараа нь 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Лалын хөх сүмийг үзээд эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, “Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучнаар “Ипподром” буюу одоогийн Султан Ахметын /Sultan Ahmet/ талбайгаар зочилж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь нисэх буудал явж Ази-Европыг холбон орших эртний түүхт Түрк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 10 цагийн дараа Буянт –Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | Истанбул |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | Истанбул |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн:
- 1.700.000₮+тийзний үнэ
- 1.900.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/:
- 1000.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
- 1.200.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
4) Аяллын үнэд багтсан зүйлс:
- 3 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
5) Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн 2 талын нислэгийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Нутгийн хөтчийн гар цайлгах мөнгө (хүн бүр 35 USD)
- Жолоочийн гар цайлгах мөнгө (хүн бүр 14 USD)

Бэлтгэх зүйлс
Туркийн аялалд бэлтгэх зүйлс
1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
3. Аяны хэрэгсэл:
- Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт)
- Европ /С.F type/ стандартын бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур.
- Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл…
4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэн гутал .
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Истанбул |
Дээд хэм |
9,2 |
9,8 |
12,0 |
17,1 |
22,2 |
27 |
29,4 |
29,2 |
25,6 |
20,4 |
15,5 |
11,4 |
Доод хэм |
4,0 |
4,0 |
5,4 |
9,2 |
13,6 |
18,0 |
20,4 |
20,5 |
17,4 |
13,6 |
9,5 |
6,3 |
|
Измир |
Дээд хэм |
22,4 |
23,8 |
30,5 |
32,2 |
37,5 |
41,3 |
42,6 |
43 |
40,1 |
36 |
29 |
25,2 |
Доод хэм |
12,6 |
13,4 |
16,5 |
20,9 |
26,1 |
31,0 |
33,3 |
32,8 |
29,1 |
24 |
18,2 |
13,9 |
5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
