Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 АВАТАР Аялал /Пандора, Тэнгэрийн хаалга/ 6 өдөр 5 шөнө VIII/18, VIII/25, IX/01, 9595-4949
2 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/12, 490.000₮ 9595-3939
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр VIII/18, 900.000₮ 9595-2929
4 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр VIII/18, 990.000₮ 9595-2929
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/17, X/15, XI/12, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VIII/17, VIII/20, VIII/22, 1.300.000₮ 9595-3939
7 Манжуур-4 3 шөнө 4 өдөр VIII/17, VIII/24, VIII/31, 370.000₮+тийзний үнэ 9595-3939
8 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
9 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
10 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр VIII/20, VIII/22, VIII/27, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
11 Манжуур-5 5 өдөр, 4 шөнө VIII/20, VIII/27, IX/03, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/16, VIII/30, IX/13, 390.000₮ 9595-3939
14 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/23, IX/15, X/10, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Хөх хот–Ордос-Гүмбумийн аялал /ГАНЦХАН УДАА/ 10 шөнө 11 өдөр 1.250.000₮ 9595-2929
16 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр IX/11, IX/25, X/09, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VIII/17, VIII/31, IX/12, 180.000₮ 9595-3939
18 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/22, X/27, 1.950.000₮ +тийзний үнэ 9595-3939
19 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/13, IX/27, X/11, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
20 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
21 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр 1.050.000₮+нислэгийн тийз 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
26 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
27 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
28 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
30 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/29, X/27, XI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
33 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Кападоки агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр 1.800.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Сөүлийн аялал 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 3.000.000₮ 9595-4949
37 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
39 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
41 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
42 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
44 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр 1.200.000₮ + тийз 9595-8989
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Манжуур

Аяллын хугацаа

3 шөнө 4 өдөр

Аяллын үнэ

370.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

1 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Орос маягийн өнгө, хийцтэй орчин цагийн Манжуур хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлж чанартай барааг хямд үнээр худалдан авах боломжтой аялал

 
Тойм мэдээлэл
  4 одтой зочид буудалд 3 хоног   Нийт 4 үзвэртэй
  1 чөлөөт өдөр   Хөтөлбөрт багтсан 5 хоол, багтаагүй 3 хоол
  Нийт 2 цаг.   Онгоц
 
1-р өдөр
  Улаанбаатар-Манжуур
  Оройн хоол

Аялагчид өдрийн 14:40 цагийн MR882 рейсийн нислэгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг үргэлжилнэ. Манжуур хотод буугаад хи гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа улаан вино, сарнай, лаванда гэх мэт Хятадын эртний эмчилгээний маш олон төрлийн цэцгийн ханд бүхий халуун рашаанд амарч, ядаргаа тайлах, тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй Өмнөд Солонгосын гартаам, гантиг чулуун саун, хүчилтөрөгчийн ионтой саун гэх мэт олон төрлийн саунд тухлан, цэнгэг устай бассейнд зугаацан амарч, аяллын алжаалаа тайлах боломжтой.   

2-р өдөр
Манжуур
  Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Хийд, Гуанжинтай толгод, Матрешка хүүхэлдэйн талбай
  Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Манжуур хоттой танилцах аяллаа Манжуур хотын Зайсан толгой буюу Гуанжинтай толгодоос эхлэнэ. Үүний дараа хиймэл нуур, хүрлээр цутгасан арслан зааны сүрэг гэх мэт хүний гараар бүтсэн дурсгалуудыг нэгэн дороос үзэх Залаа (Хөлөн) нуурын Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг сонирхоно. Хятадын хамгийн хойно орших хийдээр зочилно. Уг хийд нь Хааны өргөө, Цогчин дуган, Жанрайсаг бурханы өргөө зэрэг нийт 7700м.кв бүхий 16 өргөөтэй. Өдрийн хоолны дараа 2007 онд Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж, дурсгалын зургаа татуулна. Үдээс хойш хотын томоохон худалдааны төв, дэлгүүрээр орох чөлөөт цагтай. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Манжуур
  Өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд жуулчид өглөөний цайны дараа гурван улсын худалдааны боомт болсон Манжуур хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлж чанартай барааг хямд үнээр авч өдрийг үр ашигтай, зугаатай өнгөрүүлэх боломжтой. /хөтөч, өдөр, оройн хоол, унаагаар үйлчлэхгүй/

4-р өдөр
  Манжуур-Улаанбаатар
  Өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд 14:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 15:00 цагт онгоцны буудал руу явна. 17:20 цагийн MR882 рейсийн нислэгээр Манжуур хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг 35 минут үргэлжилнэ. Дараа нь “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Манжуур
Хоол    Оройн хоол
2 Чиглэл Манжуур
Үзвэр    Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Хийд, Гуанжинтай толгод, Матрешка хүүхэлдэйн талбай
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Манжуур
Хоол    Өглөөний цай
4 Чиглэл    Манжуур-Улаанбаатар
Хоол    Өглөөний цай

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн

  • 370.000₮+тийзний үнэ
  • 430.000₮+тийзний үнэ/ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 370.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 310.000₮+тийзний үнэ/зочид буудалд оргүй/

 
Шангри-Ла-д байрлавал

Том хүн

  • 500.000₮+тийзний үнэ
  • 650.000₮+тийзний үнэ/ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд

  • 500.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/
  • 350.000₮+тийзний үнэ/зочид буудалд оргүй/

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /оройн хоол-1, өглөөний цай-2/-ны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хятад-монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Улаанбаатар-Манжуур-Улаанбаатар чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нийсэх буудлын таксууд
  • "Аяллын үнэд багтсан зүйлс"-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал 

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орос өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-ийг авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны эмийн сан: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтын аппарат, гавар гэх мэт/.

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийдэх хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер, аппарат ба түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай, нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Бусад

Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас, хөлд эвтэйхэнгутал, пүүз, углааш.

Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 5000-10000 юаньтай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Хятадын юань /CNY/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Монгол Улс, БНХАУлсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. БНХАУлсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахьБНХАУ-ын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.

Видео

Сэтгэгдэл (1)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал тухайн улсын 4 одны зэрэглэлтэй зочид буудлуудад байрладаг.

Зочин: Зочид буудал нь хаана байрладаг вэ? 

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд тухайн аяллаас шалтгаалж өөрчлөгдөж байдаг тул буудлын нэр тодорхолй болсоны дараа танд байршлыг хэлэх боломжтой. Ер нь манай буудал хотын төв хэсэгт байрладаг. 

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин: Тайланд аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ? 

Тэнгэр Трэвел: Манжуур хотын бүх худалдааны төвүүд

Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?

Тэнгэр Трэвел: БНХАУ-ын юань-аар худалдаа хийдэг.

Зочин: Танай хөтчид бараа захиж авхуулж болох уу?

Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй. 

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ?[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Манжуур луу шууд нисэх бөгөөд нийт 2 цаг гаруй нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настаны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан, тохилог автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

 

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

 

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Манжуурын аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Манжуур жилийн 4 улиралын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

дэлгэрэнгүй