Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 АВАТАР Аялал /Пандора, Тэнгэрийн хаалга/ 6 өдөр 5 шөнө VIII/18, VIII/25, IX/01, 9595-4949
2 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/12, 490.000₮ 9595-3939
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр VIII/18, 900.000₮ 9595-2929
4 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр VIII/18, 990.000₮ 9595-2929
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/17, X/15, XI/12, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VIII/17, VIII/20, VIII/22, 1.300.000₮ 9595-3939
7 Манжуур-4 3 шөнө 4 өдөр VIII/17, VIII/24, VIII/31, 370.000₮+тийзний үнэ 9595-3939
8 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
9 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
10 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр VIII/20, VIII/22, VIII/27, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
11 Манжуур-5 5 өдөр, 4 шөнө VIII/20, VIII/27, IX/03, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/16, VIII/30, IX/13, 390.000₮ 9595-3939
14 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/23, IX/15, X/10, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Хөх хот–Ордос-Гүмбумийн аялал /ГАНЦХАН УДАА/ 10 шөнө 11 өдөр 1.250.000₮ 9595-2929
16 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр IX/11, IX/25, X/09, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VIII/17, VIII/31, IX/12, 180.000₮ 9595-3939
18 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/22, X/27, 1.950.000₮ +тийзний үнэ 9595-3939
19 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/13, IX/27, X/11, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
20 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
21 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр 1.050.000₮+нислэгийн тийз 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
26 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
27 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
28 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
30 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/29, X/27, XI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
33 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Кападоки агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр 1.800.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Сөүлийн аялал 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 3.000.000₮ 9595-4949
37 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
39 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
41 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
42 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
44 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр 1.200.000₮ + тийз 9595-8989
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Парис-Венец-Барселон-Берлин-Парис

Аяллын хугацаа

7 шөнө 8 өдөр

Аяллын үнэ

6.200.000₮+тийзний үнэ

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Европын 4 орноор тойрон аялж түүх соёлын чухал газруудыг үзэн орон орны онцлогийг мэдрэх болно.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  3 одтой зочид буудал, апартмент зочид буудал   Нийт 18 үзвэр
  Хагас өдрийн чөлөөт цаг   Нийт 16 удаагийн хоол
  Нийт 24 цаг.   Нийт 32 цаг.
 
1-р өдөр
  Улаанбаатар-Парис
  Сена мөрнөөр усан онгоцны аялал
  өдрийн хоол, оройн хоол

Өглөөний нислэгээр Улаанбаатараас баруун Европын аялал жуулчлалын гол цөм болсон Францийн нийслэл үзэсгэлэнт Парис хотын чиглэлд ниснэ. Нислэг 10 цаг үргэлжилнэ. Нутгийн цагаар үдээс хойш Парисийн олон улсын нисэх буудалд буугаад хотын төв орж, зочид буудалдаа байрлана. Орой нь алдарт Сена мөрнөөр усан онгоцоор аялж, оргилуун дарс шимж үзэсгэлэнт хотын шөнийн үзэмжийг тольдон оройн хоолоо зооглоно.

2-р өдөр
  Парис-Венец
  Элисейн талбай, I Наполеон хааны бунхан, түүхт ялалтын хаалга, 3-р Александр хааны алтан гүүр, Парис хотын билэгдэл Эйфелийн цамхаг, дэлхийн хамгийн том музей болох Лувр
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа аялал дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхалтай бүтээлүүдээрээ Франц орныг зорих хүн бүрийн анхаарлыг татсан эдүгээ Францын ерөнхийлөгчийн ордон байрладаг Элисейн талбайгаас эхэлнэ. Мөн Францын цэрэг улс төрийн томоохон зүтгэлтэн I Наполеон хааны бунхан, түүхт ялалтын хаалгыг харж, Парис хотын чимэг болсон 3-р Александр хааны алтан гүүрээр гарч, 300м өндөр Парис хотын бэлгэдэл Эйфелийн цамхагт гарна. Үдээс хойш хүн төрөлхтний бүтээсэн урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн дээжисийн цуглуулга дэлхийн хамгийн том музей болох Луврыг үзэж, алдарт Мона Лизагийн өмнө дурсгалын зургаа авахуулна. Орой нь Парисаас Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Италийн Венец хот руу онгоцоор аялна. Венец-д ирээд,  зочид буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
  Венец-Барсэлон
  Венец хотын төв талбай, Венец хотоор завиар аялах, Венецийн өвөрмөц аралууд болох Торчилло, Бурано, Мураногоор усан онгоцоор аялах,
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа урлагийн гайхамшигт өв сангаараа Европ тивдээ 1-рт орох эртний хот Венецээр хийх аялал хотын төв талбайгаар эхэлнэ. Мөн усан дээрх үзэсгэлэнт Венец хотоор завиар аялан тус хотын барилгын гайхалтай үзмэрүүдээр нүдээ баясгана. Үдийн хоолны дараа Венецийн өвөрмөц арлууд болох Торчилло, Бурано, Мураногоор усан онгоцоор аялна. Дараа нь итали оройн зоог бариад, нисэх буудал руу явж, Венецээс Испани улсын 2 дахь том хот болох Барсэлон руу ниснэ. Нислэг 2 цаг орчим үргэлжилнэ. Барсэлон хотод ирээд,  зочид буудалдаа байрлан амарна.      

4-р өдөр
  Барсэлон-Берлин
  1,2км үргэлжлэх алдарт Las Ramblas гудамжаар зугаалан Христофер Колумбын хөшөө, Лисео дуурийн театр , дэлхийд алдартай Бокерия жимс жимсгэний захыг үзэх,
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Барсэлон хотод очсон хүн бүрийн очих дуртай  хотын зүрх болсон 1,2км үргэлжлэх алдарт Ла Рамбла буюу /Las Ramblas/ гудамжаар зугаалахдаа Христофер Колумбын хөшөө, Лисео театр /Theatre Liceu/ дуурийн театр болон дэлхийд алдартай Бокерия /La Boqueria/ жимс жимсгэний зах зэрэг сонирхол татам олон зүйлийг үзэж,  цагийг сайхан өнгөрүүлэх болно. Энэхүү гудамжны  хоёр талд эгнүүлэн модод ургасан байх бөгөөд гайхамшигтай амттай кофегоор үйлчилдэг жижиг мухлагуудаараа ч алдартай байдаг. Дараа нь Испани улсын өвөрмөц нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно. Үдээс хойш чөлөөт цаг тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. Орой нисэх онгоцны буудал руу явж,  Барселон хотоос Германы нийслэл Берлин хот руу ниснэ. Нислэг 2 цаг 30 мин үргэлжилнэ. Берлинд буугаад, буудалдаа байрлан амарна.


5-р өдөр
Берлин
   Берлин хотын бэлэг тэмдэг болсон хана, Бранднбургийн хаалга, төв гудамжууд, Прэдшафт дэлгүүрээр худалдаа хийх
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Берлин хотын бэлэг тэмдэг болсон хана, Бранднбургийн хаалга болон төв гудамжуудаар зугаална. Мөн олон дэлгүүрүүдийн төвлөрөл болсон Прэдшафт дэлгүүрээр зочлон худалдаа хийнэ.

6-р өдөр
  Берлин-Парис
   “Кабаре” шоу, шоппинг хийх
  өглөөний цай

Өглөөний цайны дараа Берлин хотоос Парис хот руу ниснэ. Парист буугаад өөрийн хүссэнээрээ худалдааны төвүүдээр орж, үзвэр үйлчилгээний газруудаар зугаалах боломжтой. Орой нь Францад ирсэн хүн бүрийн заавал үзэх ёстой  зүйлийн  нэг болох  “Кабаре” шоу үзээд, зочид буудалдаа байрлан амарна. 

7-р өдөр
   Парис-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөө Парисын олон улсын нисэх буудал явж, Европын орнуудаар хийсэн аяллынхаа тухай сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд  ниснэ.

8-р өдөр
  Улаанбаатар
  .
  .

Өглөө нь Буянт–Ухаагийн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.     


Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар-Парис
Үзвэр    Сена мөрнөөр усан онгоцны аялал
Хоол    өдрийн хоол, оройн хоол
2 Чиглэл    Парис-Венец
Үзвэр    Элисейн талбай, I Наполеон хааны бунхан, түүхт ялалтын хаалга, 3-р Александр хааны алтан гүүр, Парис хотын билэгдэл Эйфелийн цамхаг, дэлхийн хамгийн том музей болох Лувр
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл    Венец-Барсэлон
Үзвэр    Венец хотын төв талбай, Венец хотоор завиар аялах, Венецийн өвөрмөц аралууд болох Торчилло, Бурано, Мураногоор усан онгоцоор аялах,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл    Барсэлон-Берлин
Үзвэр    1,2км үргэлжлэх алдарт Las Ramblas гудамжаар зугаалан Христофер Колумбын хөшөө, Лисео дуурийн театр , дэлхийд алдартай Бокерия жимс жимсгэний захыг үзэх,
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Берлин
Үзвэр     Берлин хотын бэлэг тэмдэг болсон хана, Бранднбургийн хаалга, төв гудамжууд, Прэдшафт дэлгүүрээр худалдаа хийх
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Берлин-Парис
Үзвэр     “Кабаре” шоу, шоппинг хийх
Хоол    өглөөний цай
7 Чиглэл     Парис-Улаанбаатар
Хоол    өглөөний цай
8 Чиглэл    Улаанбаатар
Үзвэр    .
Хоол    .

Аяллын үнэ

3 одтой зочид буудалд байрлавал:

Том хүн

  • 6.200.000₮+тийзний үнэ

Хүүхэд /12 нас хүртэлх/: 5,900,000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/

  • 5.600.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
  • 6.200.000₮+тийзний үнэ /зочид буудалд ортой/

4) Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • 3 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Монгол-Франц хэлтэй нутгийн хөтчийн  үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

5) Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ-Парис-УБ нислэгийн тийзний үнэ болон нисэх буудлын таксууд
  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Визний хураамж 
  • Визийн  материал бүрдүүлэхтэй  холбоотой зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтчийн цайны мөнгө нэг  өдрийн 5 евро
  • Жолоочийн цайны мөнгө нэг  өдрийн 5 евро

Бэлтгэх зүйлс

1.   Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь зорчих орны хилээр орох өдрөөс хойш  6 сараас  (183 хоногоос/) доошгүй байна. Паспорт анх олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ / төрсөн эцэг эхээс нь хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл, орчуулгын хамт/ Аялах үедээ монгол хэл дээрх итгэмжлэлийг заавал авч явах.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.    Аяны хэрэгсэл: Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (цэнэглэгч гэх мэт), овор багатай шүхэр,хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл. Европ /С.E type/ стандартын  бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур.

4.   Хувцас: Тухайн улиралд тохирсон хувцас,  хөлд эвтэйхэн гутал гэх мэт

    Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

    Сар

    1

    2

    3

    4

    5

    6

    7

    8

    9

    10

    11

    12

    Парис

    Дээд хэм

    6,9

    8,2

    11,8

    14,7

    19,0

    22,7

    25,2

    25

    20,8

    15,8

    10,4

    7,8

    Доод хэм

    2,5

    2,8

    5,1

    6,8

    10,5

    13,3

    15,5

    15,4

    12,5

    9,2

    5,3

    3,6

     

    5.     Хувийн хэрэгцээний зардал: 

    • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

    6.     Визний материал:

      • Нэг  хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн , ар дэвсгэр цагаан байх/
      • Төрсөний гэрчилгээ/эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулгын хамт/
      • Өмнө нь авч байсан гадаад паспортууд /эх хувь, хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар/ Хэрэв үрэгдүүлсэн, эсвэл урьд нь паспорт авч байгаагүй бол УБЕГ-аас лавлагаа авчрах, франц хэл дээрх орчуулгын хамт
      • Гэр бүлийн байдал харуулсан иргэний бичиг баримт /гэрлэлтийн баталгааний эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулгын хамт/
      • Доод тал нь 6 сараас доошгүй хугацаагаар ашигласан банкны дансны хуулгын эх хувь, хадгаламжийн дэвтэр /элчинд үзүүлэх/
      • Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет

                    Хэрэв та оюутан эсвэл сурагч бол:  

      •  Сурч буй сургуулийн тодорхойлолт/эх хувь, орчуулга/
      • Аялах хугацаанд чөлөө олгосон албан хуудас/эх хувь, орчуулга/

       

                    Хэрэв та албан газрын ажилтан, төрийн албан хаагч бол:  

      •  Хөдөлмөрийн гэрээ (эх хувь, орчуулга)
      • Сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт, эсвэл ажилласан жил, цалингийн хэмжээг тусгасан ажил олгогчийн тодорхойлолт (эх хувь, орчуулга)
      • Амралт буюу чөлөө олгосон зөвшөөрөл (эх хувь, орчуулга)

       

                    Хэрэв та хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагын захирал бол:  

      • Байгууллагын гэрчилгээ, эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт (эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулга)
      • Байгууллагын дансны хуулбар /эх хувь, хуулбар/

       

      Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу.

      Гадаад паспорт авах

      Хөтөч

      Виз

      Видео

      Сэтгэгдэл (0)

       
      Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

      Зочид буудал, Хоол

      Худалдаа хийх

      Төлбөр тооцоо

      Тээврийн хэрэгсэл

      Хилээр нэвтрэх

      Аяллын даатгал

      Бусад

      Аялал нэмэгдээгүй байна.