Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 АВАТАР Аялал /Пандора, Тэнгэрийн хаалга/ 6 өдөр 5 шөнө VIII/18, VIII/25, IX/01, 9595-4949
2 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/12, 490.000₮ 9595-3939
3 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр VIII/18, 900.000₮ 9595-2929
4 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр VIII/18, 990.000₮ 9595-2929
5 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/17, X/15, XI/12, 1.850.000₮+тийзний үнэ 9595-4949
6 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VIII/17, VIII/20, VIII/22, 1.300.000₮ 9595-3939
7 Манжуур-4 3 шөнө 4 өдөр VIII/17, VIII/24, VIII/31, 370.000₮+тийзний үнэ 9595-3939
8 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
9 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
10 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр VIII/20, VIII/22, VIII/27, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
11 Манжуур-5 5 өдөр, 4 шөнө VIII/20, VIII/27, IX/03, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
13 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр VIII/16, VIII/30, IX/13, 390.000₮ 9595-3939
14 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/23, IX/15, X/10, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
15 Хөх хот–Ордос-Гүмбумийн аялал /ГАНЦХАН УДАА/ 10 шөнө 11 өдөр 1.250.000₮ 9595-2929
16 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр IX/11, IX/25, X/09, 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
17 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр VIII/17, VIII/31, IX/12, 180.000₮ 9595-3939
18 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр VIII/25, IX/22, X/27, 1.950.000₮ +тийзний үнэ 9595-3939
19 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/13, IX/27, X/11, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
20 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
21 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
22 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр 1.050.000₮+нислэгийн тийз 9595-8989
23 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
24 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
25 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
26 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
27 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
28 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
29 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
30 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр IX/29, X/27, XI/24, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
31 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
32 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
33 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Кападоки агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр 1.800.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Сөүлийн аялал 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 3.000.000₮ 9595-4949
37 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
38 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
39 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
41 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
42 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
44 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр 1.200.000₮ + тийз 9595-8989
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Тайланд /Шууд нислэгтэй/

Аяллын хугацаа

4 шөнө 5 өдөр

Аяллын үнэ

1.050.000₮+нислэгийн тийз

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

4 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Азийн гайхамшиг аялахгүй байхын аргагүй Тайландын орноор та үе үеийн хаадуудын амьдарч байсан үлгэрийн мэт Хааны ордон, Хаш бурханы сүмийг үзэж танилцана........... Адал явдлаар дүүрэн "Сиам" усан паркад бүтэн өдөржин ханатлаа тоглоно..... Алтан элст наран шарлагын газар амарч, cпа төвөөр үйлчлүүлж, Тай массаж хийлгэн алжаалаа тайлан, алдарт Тиффани шоуг үзэж сонирхоно........

 
Тойм мэдээлэл
  4 одны буудалд 4 хоног   Нийт 13 үзвэр
  Чөлөөт өдөр байхгүй   Хөтөлбөрт багтсан 12 хоол
  Нийт 5 өдөр 40 цаг   Нийт 12 цаг
 
1-р өдөр
Улаанбаатар - Бангкок

Аялагчид өдрийн 17:30 цагийн ОМ701 рейсийн нислэгээр Улаанбаатар хотоос инээмсэглэлийн орон Тайланд улсын нийслэл Бангкок хотын чиглэлд ниснэ. Нислэг 6:20 цаг үргэлжилнэ. Банкгок хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Бангкок
  Сиам парк
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа газар дээрхи мөнхийн аз жаргалын орон болох Сиам усан паркад та гэр бүл, найз нөхдийн хамтаар өдрийг маш хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Бангкок хотод байрлах тус парк нь үүдээр ороход л солонгорон сүндэрлэх Гүнжийн шилтгээн таныг угтах болно. Усан парк, Х-бүс, Гэр бүлийн ертөнц, Мөрөөдлийн ертөнц, Бяцхан ертөнц гэсэн 5 хэсэгтэй. Хэсэг тус  бүр үйлчлүүлэгчдийн насанд тохирсон тоглоомтой. Дэлхийн паркуудын адил галзуу хулгана, алсыг харагч , өндрөөс унагч, хөөрдөг онгоц гээд бүхий л тоглоомууд байхаас гадна өндөрт орших арслангийн амнаас завиар бууж, усан дээрхи бүх төрлийн тоглоомууд дээр ханатлаа тоглож, дэлхийн хамгийн том хиймэл  давалгаанд цохиулан алжаалаа тайлна. Дараа нь нэн ховор сувдан загас, матар, зааны арьсан эдлэлийн дэлгүүрээр орж танилцана. Оройн хоолыг Бангкок хотын төвд орших Тайландын хамгийн өндөр 88 давхар 309 м өндөр Байоке скай товерын /Baiyoke Sky Tower/­ 76-­78 давхаруудын хооронд орших “Скай ресторан”­-ы олон үндэстний өөртөө үйлчлэх хоол зооглохын сацуу Бангкок хотыг алган дээрээсээ тольдох мэт харна.

3-р өдөр
Бангкок-Патая
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалан үлгэрийн мэт Хаадын орд болон энэ орны улсын сан хөмрөг болсон Хаш бурханы сүмд зочилно. Дараа нь Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао Фраяа /Chao phraya/ мөрнөөр усан онгоцоор 30 минут аялж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана. Мөн “Чао Фраяа” мөрний эрэгт орших ресторанд буфет хоол зооглоно. Өдрийн хоолны дараа үнэт эдлэлийн дэлгүүрээр орж танилцана. Дараа нь Бангкок хотоос зүүн урагш 150 км-т орших секс туризмаараа /sex tourism/ дэлхийд алдаршсан далайн эргийн Патая хотыг зорино. Явах замдаа наранд ойрхон заан унаж зугаацна. Патая хот нь нарны гэрэл, зөөлөн элс, далайн ус шөнийн амьдралаараа жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллаж байдаг. Патая хотод ирээд зочид буудалдаа байрлаж амарна. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар төрөл бүрийн сонирхолтойнайт шоу /night show/ үзэх боломжтой. Дараа нь Патаягийн шөнийн амьдралыг харуулсан алдарт Вакинг стрит /walking street/ гудамжаар зугаалж, шөнийн амьдралтай танилцана.

4-р өдөр
Патая
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Азийн Хавай хэмээгдэх “Голден бийч” буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар явж очно. Далайн эрэг дээр наранд биеэ шаран далайн хоол зооглоно. Үдээс хойш Спа төвөөр үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамлын саунд жигнүүлж, рашаанд орж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно. Оройн хоолыг далайн эрэг дэх 240 м өндөр “Патая парк бийч ресорт” цамхагийн эргэдэг ресторанд олон үндэстний буфет хоол зооглохын сацуу үзэсгэлэнт Патая болон хязгааргүй их далайг нэгэн агшинд харах болно. Хэрвээ та өөрийнхөө эр зоригыг шалгахыг хүсвэл тус цамхагийн 170 м өндөр дээрээс троссоор бууж болно. Орой 19:30 цагаас Тайландын Лэйдибой /Ladyboy/ нарын “Тиффани шоу”  үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой. Энэ шоуны талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг www.tiffany-show.co.th  сайтаас үзнэ үү.

5-р өдөр
Патая-Бангкок-Улаанбаатар
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа энэхүү жарныг эзлэн суугаа Тайландын 9-р хааны сүм, Тайландын алдартай архадуудын дүрийг лааны тосоор бүтээн мөнхжүүлсэн музей, өндөр уулыг зүсч, ханан дээр нь алтаар бүтээсэн 108 м өндөр Буддагийн суумал дүрд бараалхсаны дараа нь халуун бүсийн ой мод ихтэй, цэцэг навч дэлгэрсэн Нон нуч /Nong Nooch/ ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, Тайландын үндэсний дуу бүжиг, урлагийн шоу тоглолт, мөн зааны чадварлаг сонирхолтой тоглолт (боулинг, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох, зураг зурах, массаж хийх, жагсаал хийх гэх мэт) үзнэ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн сор болсон Фрэнч гарденаар /French Garden/ аялж, цэцэрлэгийн урлагийн гайхамшигийг харах болно. Өдрийн хоолны дараа Бангкок буцах бөгөөд замдаа Тайландын хатаасан жимсны дэлгүүрээр орж хатаасан жимс үнэ төлбөргүй амтлана. Дараа нь “Хорт могой судлалын төв”-өөр орж, кобра могойн тоглолт үзэн, энэ дэлхийн хамгийн хорт энэхүү нүдэт могойг барьж мэдрэн, могойн хороор найруулсан ховор эм бэлдмэлийн дэлгүүрээр орж танилцана. Дараа нь томоохон дэлгүүрүүдээр орж худалдаа хийх боломжтой. Орой нь нисэх буудал явж 23:50 цагийн ОМ702 рейсийн нислэгээр өвөрмөц дүр төрхтэй, гайхамшигт Тайланд орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжийг өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг 6:10 цаг үргэлжилнэ. Дараа нь “Чингис хаан” олон улсын  нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.


Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл Улаанбаатар - Бангкок
2 Чиглэл Бангкок
Үзвэр    Сиам парк
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Бангкок-Патая
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Патая
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Патая-Бангкок-Улаанбаатар
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Аяллын үнэ

4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлавал

Том хүн

  • 1.050.000₮+нислэгийн тийз
  • 1.450.000₮+нислэгийн тийз/ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 1050.000₮+нислэгийн тийз/зочид буудалд ортой/
  • 850.000₮+нислэгийн тийз/зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Тайландад 4 одны зэрэглэлтэй  зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • УБ-Бангкок чиглэлийн 2 талын нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Тайландын аялалд бэлтгэх зүйлс 

 

  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа ньТайланд-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек:
  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.

      3. Аяны хэрэгсэл

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Овор багатай шүхэр
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Зочид буудалд хэрэглэх тавчик
  •  Америк /Type A/, Европ /C type/ стандартын хавтгай болон бөөрөнхий 2 сэрээтэй  розетканд зориулсан шилжүүлэгч залгуур
  1. Хувцас:
  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

32

32.7

33.7

34.9

34

33.1

32.7

32.5

32.3

32

31.6

31.3

Доод хэм

21

21.3

24.9

26.1

25.6

25.4

25

24.9

24.6

24.3

23.1

20.8

Дундаж хэм

25.9

27.4

28.7

29.7

29.2

28.7

28.3

28.1

27.8

27.6

26.9

25.6

       5. Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

 Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Виз

Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

Улаанбаатар дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна. 

Видео

Сэтгэгдэл (4)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад