Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Тайландын (Бангкок, Патая) аялал 4 шөнө 5 өдөр XI/03, XI/17, 2.790.000₮ 9595-8989
2 Хонконгийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, 3.090.000₮ 9595-8989
3 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 өдөр 6 шөнө X/28, 2,900,000₮ 9595-8989
4 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр X/28, XI/11, XII/09, 2.990.000₮ 9595-3939
5 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө IX/21, IX/28, X/05, 1.590.000₮ 9595-3939
6 Аватар аялал /2 нислэгтэй/ 6 өдөр, 5 шөнө X/13, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
7 Тайланд Бангкок Патая 7 шөнө 8 өдөр XI/07, XI/14, XI/21, 2.990.000₮ 9595-8989
8 Японы аялал /Диснейланд/ 4 шөнө 5 өдөр X/29, 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Кападоки хотод агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал 4 шөнө 5 өдөр X/22, 1.900.000₮+тийзний үнэ 9595-4949
10 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр IX/24, X/08, X/22, 990.000₮ 9595-3939
11 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр X/04, X/30, XII/01, 450.000₮ 9595-3939
12 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр IX/24, X/13, X/20, 900.000₮ 9595-2929
13 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр X/16, X/30, XI/16, 180.000₮ 9595-3939
14 Бээжин - Утайгийн аялал /МАНЗУШИР БУРХАНЫ ОРОН/ 8 шөнө 9 өдөр X/06, X/20, 990.000₮ 9595-2929
15 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр X/10, X/29, XI/19, 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
16 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр X/17, XI/14, XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
17 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр IX/24, IX/26, X/01, 580.000₮ 9595-3939
18 Манжуур-4 3 шөнө 4 өдөр IX/21, IX/28, X/05, 650.000₮ 9595-3939
19 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
20 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр IX/24, X/01, X/08, 380.000₮+тийзний үнэ 9595-3939
21 АВАТАР Аялал /Пүрэв гариг бүр/ газраар 6 өдөр 5 шөнө IX/22, IX/29, X/06, 1.800.000төг 9595-4949
22 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр X/23, XI/12, 2.750.000₮ 9595-4949
23 Бали арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
24 Бээжин-Хайнаны аялал (ГРУПП ХҮЛЭЭХГҮЙ) 5 шөнө 6 өдөр 1.090.000₮+тийзний үнэ 9595-2929
25 Дубайн аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр X/27, XI/24, XII/28, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
26 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XI/12, XII/17, 3.500.000₮ 9595-4949
27 Бээжин-Тяньжины аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮ 9595-2929
28 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/11, X/25, 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
29 Бээжин-Хайнаны аялал (Sanya Marriot Hotel) 5 шөнө 6 өдөр 1.240.000₮+тийзний үнэ 9595-2929
30 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр X/29, XI/19, 2.500.000₮ 9595-4949
31 Хөлөг онгоцны аялал-Китакюүшү 6 өдөр 5 шөнө 2.200.000₮ 9595-1919
32 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 5 өдөр 4 шөнө 2.000.000₮ 9595-1919
33 Хөлөг онгоцны аялал-Фүкүока 5 өдөр, 4 шөнө 1.700.000₮ 9595-1919
34 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр X/15, XI/12, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
35 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
36 Мальдив аялал 5 өдөр 4 шөнө 4.000.000₮ 9595-1919
37 Боракай арлын аялал 6 өдөр 5 шөнө 2.500.000-2.700.000₮ 9595-1919
38 Хөлөг онгоцны аялал-Хирошима 5 өдөр 4 шөнө 3.000.000₮ 9595-1919
39 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр IX/27, X/25, XI/15, 1.200.000₮+тийзний үнэ 9595-8989
40 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
41 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр IX/27, X/11, XI/15, 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
42 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
43 Тайвань арлын аялал 5 өдөр 4 шөнө 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
44 Хөлөг онгоцны аялал-Окинава 6 өдөр 5 шөнө 1.800.000₮ 9595-1919
45 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 6 өдөр 5 шөнө 3.000.000₮ 9595-1919
46 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 6 өдөр 5 шөнө 2.750.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар-Патая

Аяллын хугацаа

7 өдөр 6 шөнө

Аяллын үнэ

2,900,000₮

Холбоо барих

 9595-8989

tengertravel89@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Дашбалжиннямаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Азийн гайхамшиг аялахгүй байхын аргагүй Тайландын орноор та үе үеийн хаадуудын амьдарч байсан үлгэрийн мэт Хааны ордон, Хаш бурханы сүмийг үзэж танилцана........... Адал явдлаар дүүрэн "Сиам" усан паркад бүтэн өдөржин ханатлаа тоглоно..... Алтан элст наран шарлагын газар амарч, cпа төвөөр үйлчлүүлж, Тай массаж хийлгэн алжаалаа тайлан, алдарт Тиффани шоуг үзэж сонирхоно........

 
Тойм мэдээлэл
  4 одны зочид буудалд 6 хоног   Нийт 13 үзвэр
  Байхгүй   16 хоол
  Өдөрт 8 цаг   Хоёр талдаа 12 цаг
 
1-р өдөр
  УБ-Бангкок

Аялагчид өдрийн 16:35 цагийн ОМ701 рейсийн нислэгээр Улаанбаатар хотоос инээмсэглэлийн орон Тайланд улсын нийслэл Бангкок хотын чиглэлд ниснэ. Нислэг 6:20 цаг үргэлжилнэ. Банкгок хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Бангкок
  Хааны ордон, Чао Прая мөрнөөр усан онгоцны аялал
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайгаа уусны дараа Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалсан үлгэрийн мэт Хаадын орд болон энэ орны улсын сан хөмрөг болсон Хаш бурханы сүмд зочилно. Дараа нь Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах “Chao phraya” мөрнөөр усан онгоцоор 30 минут аялж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана. Мөн “Chao phraya” мөрний эрэгт орших ресторанд буфет хоол зооглоно. Үдээс хойш нэн ховор Сувдан загас, матар, зааны арьсан эдлэлийн дэлгүүрээр орж танилцана. Оройн хоолыг 18 цагаас Бангкок хотын төвд орших Тайландын хамгийн өндөр 88 давхар 309 м өндөр “Baiyoke Sky Tower”-ийн 76-78 давхаруудын хооронд орших “Sky ресторан”-ны олон үндэстний өөртөө үйлчлэх хоолыг зооглохын сацуу Бангкок хотыг алган дээрээсээ тольдох мэт харна. Дараа нь 20:30-с буудалдаа очиж амарна.

3-р өдөр
Бангкок
  Сиам парк
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа газар дээрхи мөнхийн аз жаргалын орон болох Сиам усан паркад та гэр бүл, найз нөхдийн хамтаар өдрийг маш хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Бангкок хотод байрлах тус парк нь үүдээр ороход л солонгорон сүндэрлэх Гүнжийн шилтгээн таныг угтах болно. Усан парк, Х-бүс, Гэр бүлийн ертөнц, Мөрөөдлийн ертөнц, Бяцхан ертөнц гэсэн 5 хэсэгтэй. Хэсэг тус  бүр үйлчлүүлэгчдийн насанд тохирсон тоглоомтой. Дэлхийн паркуудын адил галзуу хулгана, алсыг харагч , өндрөөс унагч, хөөрдөг онгоц гээд бүхий л тоглоомууд байхаас гадна өндөрт орших арслангийн амнаас завиар бууж, усан дээрхи бүх төрлийн тоглоомууд дээр ханатлаа тоглож, дэлхийн хамгийн том хиймэл  давалгаанд цохиулан алжаалаа тайлна. Дараа нь үнэт эдлэлийн дэлгүүрээр орж танилцана.

4-р өдөр
Бангкок-Патая
  Хорт могой судлалын төв, Заан унах, Валкинг стрийт шөнийн гудамж
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа “Хорт могой судлалын төв”- өөр орж, кобра могойн тоглолт үзэн, энэ дэлхийн хамгийн хорт энэхүү нүдэт могойг барьж мэдрэн, могойн хороор найруулсан ховор эм бэлдмэлийн дэлгүүрээр орж танилцана. Дараа нь Бангкокоос зүүн урагш 150 км-т орших “Sex tourism”-ээрээ дэлхийд алдаршсан далайн эргийн Патая хотыг зорин явна. Мөн “наранд ойрхон” заан 30-40 минут унаж зугаацна. Патая хот нь нарны гэрэл, зөөлөн элс, далайн ус шөнийн амьдралаараа жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллаж байдаг Патая хотод ирээд зочид буудалдаа байрлаж амарна. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар төрөл бүрийн сонирхолтой “Night show” үзэх боломжтой. Дараа нь 20 цагаас Патаягийн шөнийн амьдралыг харуулсан алдарт “Walking street” гудамжаар зугаалж, шөнийн амьдралтай танилцана

5-р өдөр
Патая
  Голден бийч, спа, Тиффани шоу
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа 8 цагаас Азийн Хавай хэмээгдэх “Golden beach” буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар 40 минут явж очно. Далайн эрэг дээр наранд биеэ шаран далайн хоол зооглоно. Үдээс хойш 15 цагаас SPA төвөөр үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамлын саунд жигнүүлж, рашаанд орж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно. Оройн хоолыг 18 цагаас далайн эрэг дэх 240 м өндөр “Pattaya park beach resort” цамхагийн эргэдэг ресторанд олон үндэстний буфет хоол зооглохын сацуу үзэсгэлэнт Патая хот болон хязгааргүй их далайг нэгэн агшинд харах болно. Хэрвээ та өөрийнхөө эр зоригыг шалгахыг хүсвэл тус цамхагийн 170 м өндөр дээрээс троссоор бууж болно. Орой 19:30 цагаас Тайландын Ladyboy нарын “Тиффани шоу”  үзүүлбэрийг үзэж, тэдэнтэй хамт зургаа авахуулах боломжтой. Энэ шоуны талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг www.tiffany-show.co.th  сайтаас үзнэ үү. 

6-р өдөр
  Патая-Бангкок
  Нонг нуч цэцэрлэгт хүрээлэн
  өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа өндөр уулыг зүсч, ханан дээр нь алтаар бүтээсэн 108м өндөр Буддагийн суумал дүрд бараалхасны дараа нь халуун бүсийн ой мод ихтэй, цэцэг навч дэлгэрсэн Нон нуч /Nong Nooch/ ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, Тайландын үндэсний дуу бүжиг, урлагийн шоу тоглолт, мөн зааны чадварлаг сонирхолтой тоглолт (боулинг, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох, зураг зурах, массаж хийх, жагсаал хийх гэх мэт) үзнэ.Тус цэцэрлэгт хүрээлэнгийн сор болсон Фрэнч гарденаар /French Garden/ аялж цэцэрлэгийн урлагийн гайхамшигийг харах болно. Өдрийн хоолны дараа Бангкок буцах замдаа томоохон дэлгүүрүүдээр орж 2 цаг орчим худалдаа хийнэ. Дараа нь зочид буудалдаа ирж амарна.

7-р өдөр
Бангкок-Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа өдрийн 12 цагт зочид буудалаа хүлээлгэн өгнө. Үдээс хойш томоохон худалдааны төвөөр орж худалдаа хийгээд онгоцны буудал руу явна. Оройн 22:25 цагт Улаанбаатарын чиглэлд нисч инээмсэглэлийн орон Тайланд орноор хийсэн мартагдашгүй сайхан дурсамжуудаа өвөртлөн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    УБ-Бангкок
2 Чиглэл    Бангкок
Үзвэр    Хааны ордон, Чао Прая мөрнөөр усан онгоцны аялал
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
3 Чиглэл Бангкок
Үзвэр    Сиам парк
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4 Чиглэл Бангкок-Патая
Үзвэр    Хорт могой судлалын төв, Заан унах, Валкинг стрийт шөнийн гудамж
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
5 Чиглэл Патая
Үзвэр    Голден бийч, спа, Тиффани шоу
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
6 Чиглэл    Патая-Бангкок
Үзвэр    Нонг нуч цэцэрлэгт хүрээлэн
Хоол    өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
7 Чиглэл Бангкок-Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 одны зочид буудалд байрлавал

Том хүн

  • 2,900,000₮
  • 3,100,000₮/өрөөндөө ганцаараа орох бол/

Хүүхэд

  • 2,700,000₮/зочид буудалд ортой/
  • 2,400,000₮/зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:
  • Улаанбаатар Тайланд чиглэлийн 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4  одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал 
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Тайландын аялалд бэлтгэх зүйлс 
  1. Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа ньТайланд-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос/)доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх
  1. Аяны аптек:
  • Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, гавар, толгойны эм гэх мэт/.
  1. Аяны хэрэгсэл:  
  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Овор багатай шүхэр
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  •  Америк /Type A/, Европ /C type/ стандартын хавтгай болон бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур

   Хувцас:

  • Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, борооны цув, нарны малгай, усны хувцас, углааш, хөлд эвтэйхэн гутал, пүүз.

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

32

32.7

33.7

34.9

34

33.1

32.7

32.5

32.3

32

31.6

31.3

Доод хэм

21

21.3

24.9

26.1

25.6

25.4

25

24.9

24.6

24.3

23.1

20.8

Дундаж хэм

25.9

27.4

28.7

29.7

29.2

28.7

28.3

28.1

27.8

27.6

26.9

25.6

               Хувийн хэрэгцээний зардалд:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор доод тал нь 500 орчим Америк доллар. Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Банкны тооцооны карт авч явж болно. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэх/

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал

Бусад