Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Туркийн 3 хотын аялал 9 өдөр 8 шөнө VII/14, VII/28, VIII/07, 4.890.000₮ 9595-8989
2 Вьетнамын далайн эргийн аялал ФУКУОК АРАЛ 8 өдөр 7 шөнө VI/30, 4.690.000₮ 9595-8989
3 Москва Санкт Петербургийн аялал 5 өдөр 4 шөнө VII/10, VIII/14, 4.490.000₮ 9595-3939
4 Вьетнамын 4 хотын аялал 8 өдөр 7 шөнө 4.690.000 9595-8989
5 Алматы хотын аялал 5 өдөр 4 шөнө VI/30, VII/07, VII/14, 3.990.000 9595-3939
6 Байгал нуурын аялал-5 5 өдөр 4 шөнө VII/09, VII/12, VII/26, 700.000₮ 9595-3939
7 Туркийн АГААРЫН БӨМБӨЛӨГТЭЙ аялал 9 өдөр 8 шөнө VII/07, 4.990.000₮ 9595-8989
8 Байгал нуур-Улаан-Үдийн аялал-4 4 өдөр 3 шөнө VII/09, VII/12, VIII/18, 600.000₮ 9595-3939
9 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 8 өдөр 7 шөнө 4.490.000₮ - 4.690.000₮ 9595-6969
10 Улаан-Үд-Эрхүү-Байгал нуурын аялал 6 өдөр 5 шөнө VII/09, VIII/20, 1.390.000₮ 9595-3939
11 Дубайн аялал 8 өдөр 7 шөнө 6,490,000₮ 9595-8989
12 Улаан-Үд – Итгэлт хамбын мөргөлтэй аялал 3 өдөр 2 шөнө VII/31, IX/28, XI/14, 420.000₮ 9595-3939
Аяллын хуваарь
9595-3939
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаан үд-Москва-Санкт-Петербург

Аяллын хугацаа

5 өдөр, 4 шөнө

Аяллын үнэ

4.490.000₮

Холбоо барих

 9595-3939

tengertravel39@gmail.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

2 үнэлсэн

Нэр: Басмаа

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 4 жил

Аяллын онцлог:
ОХУ-ын 2 нийслэл хот хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Москва болон Сакт-Петербург хотуудтай нэгэн зэрэг танилцах аялал

 
Тойм мэдээлэл
  4 одтой зочид буудалд 3 хоног   Нийт 9 үзвэртэй, үүнээс шилдэг 5 үзвэртэй
   Санкт-Петербург хотод хагас өдрийн чөлөөт цаг   өглөөний цай-3, өдрийн хоол-4, оройн хоол-3
  .   6 цаг 50 минут
 
1-р өдөр
  Улаан-Үд - Москва
  Москва-Сити, Аврагч Христийн сүм, Болжморт өндөрлөг, Нийслэл хот цамхаг
  Өдрийн хоол, Оройн хоол

Аялагчид өглөөний ... цагийн ... рейсийн нислэгээр Улаан-Үд хотын Байкал олон улсын нисэх онгоцны буудлаас Европын хамгийн том хот болох Москва хотын чиглэлд ниснэ. Нислэг 5 цаг орчим үргэлжилнэ. Орон нутгийн цагаар ... цагт Москвагийн ... олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Москва хоттой танилцах аяллаа эхлүүлж Аврагч христийн сүм, "Болжморт өндөрлөг", 21-р зууны шинэ бүтээн байгуулалт болох “Москва-сити” цогцолбороор зугаалж, 36м өндөртэй хөгжмийн хэмнэлээр “бүжиглэх” усан оргилуурын дэргэд дурсгалын зургаа татуулж мөн “Нийслэл хот” цамхагийн 215м өндрөөс Москва хотыг бүхэлд нь харах боломжтой. Өдрийн хоолны дараа гадна дотны жуулчдын заавал очдог 600 гаруй жилийн өмнө байгуулагдсан алдарт Арбатын гудамжаар зугаалж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
  Москва-Санкт-Петербург
  Улаан талбай, Кремль/ дотор нь орж үзнэ/, Кремлийн музей, ГУМ, Василий Блажений сүм, ГУМ
  Өглөөний цай, өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Москва хоттой танилцах аяллаа метроны аяллаар үргэлжлүүлнэ. ОХУ-ын бэлгэ тэмдэг болсон Улаан талбай, XV зуунд бүрэн шинэчлэгдэн баригдсанаас хойш өнөөг хүртэл Орос улсын зүрх нь болсон Кремлтэй танилцах аялал хийж 600 гаруй жилийн түүхийн гэрч болсон эртний барилгууд болон Кремлийн музейг үзнэ. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Москва хотын төдийгүй ОХУ-ын билэг тэмдэг болсон Василий Блаженний сүмийг үзэж Улаан талбай дээр дурсгалын зургаа татуулна. өдрийн хоолны дараа Улаан талбайн дэргэд орших Улсын Их дэлгүүр “ГУМ”-д худалдаа хийх боломжтой. Орос улсын түүхийн салшгүй нэг хэсэг болсон ГУМ нь худалдаа үйлчилгээний маш том цогцолбор бөгөөд кинотеатр, мөсөн гулгуурын талбай, кафе ресторан зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ. 100 гаруй жилийн түүхийн гэрч болсон шилэн дээвэртэй уг барилгын интерьер нь ч маш өвөрмөц шийдэлтэй. Барилга нь бүхэлдээ уран зургийн галерей мэт бөгөөд хэсэг бүр түүхийн өөр өөр үеийг харуулна, тухайлбал “Фестивальное” кафе болон Хүнсний Их дэлгуур №1-ийн дотоод засал болон ажилчдын хувцаслалт нь социалист үеийн Орос улсыг санагдуулдаг байх жишээтэй. Оройн хоолны дараа Москва хотын төмөр замын өртөөнөөс тохилог галт тэргээр ОХУ-ын соёлын нийслэл, Сибирийн Венец хэмээн дэлхий дахинд нэр нь түгсэн Санкт-Петербург хотыг зорино.

3-р өдөр
  Петербург
  Петергоф, Цагаан шөнө
  Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө Санкт-Петербург хоттой танилцах аялал хийнэ. ОХУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд ахмгийн түрүүнд бүртгэгдсэн Санкт-Петербург хотын шигтгээ болсон Петергоф буюу Петр хааны ордон-цогцолбороос аяллаа эхлүүлнэ. Энд хааны ордон-музей, 17-р зууны ордны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн байгуулах урлагтай танилцаж дэлхийн архитектурын хөгжлийн гэрч болсон хөшөө дурсгалуудтай танилцана. Хааны ордон нь 300 гаруй жилийн тэртээ Перт I хааны үед баригдсан бөгөөд хожим Елизавета Петровна хатан хааны үеэс бүрэн шинэчлэгдэн өргөтгөгдөн үнэт чулуун сийлбэртэй тансаг чимэглэл бүхий 30 гаруй том танхимтай жинхэнэ Версаль ордон байгуулсан түүхтэй. Цогцолбор эргэн тойрон маш олон тооны цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд 140 гаруй усан оргилуураар чимэглэгдсэн байдаг. Санкт-Петербург хотын төвдөө ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна. Манай гарагийн байгалийн гайхамшигт үзэгдэл болох ЦАГААН ШӨНӨ-т үлгэрийн мэт гайхамшигт энэ хотын гудамаар зугаалж мартагдашгүй дурсамж бүтээнэ.

4-р өдөр
  Санкт - Петербург
  Эрмитаж, Кунсткамер, Оросын музей
  Өглөөний цай, Өдрийн хоол

Өглөөний цайны дараа дэлхийн шилдэг 20 музейн жагсаалтад багтдаг дэлхийн урлаг түүхийн музей Эрмитажийг үзнэ. Эрмитажийн нэг онцлог нь Монголын газар нутгаас үе үеийн Оросын судлаачдын олж илрүүлсэн маш олон тооны түүхийн үнэт олдворуудыг хадгалдаг билээ. Өдрийн хоолны дараа сонголтоор Кунстркамер, Русский музей ээргийг үзэх мөн дэлгүүр худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой. Орос улсын хойд нийслэлд цагийг зугаатай өнгөрөөх маш олон сонирхолтой сонголтууд бий. Хүсвэл хотын төвд худалдаа хийх боломжтой.

5-р өдөр
  Санкт-Петербург - Москва - Улан-Үдэ
  Өглөөний цай, Өдрийн хоол

Өглөөний цайны даараа буудлын өрөөг хүлээлгэж өгөөд Санкт-Петербург хотоор хийсэн аяллын мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Москва хотыг зорино. Москвагийн ... олон улсын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд ... цагийн ... рейсийн нислэгээр Улаан-Үдийн чиглэлд ниснэ. Орон нутгийн цагаар ... цагт Байкал олон улсын нисэх онгоцны буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаан-Үд - Москва
Үзвэр    Москва-Сити, Аврагч Христийн сүм, Болжморт өндөрлөг, Нийслэл хот цамхаг
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
2 Чиглэл    Москва-Санкт-Петербург
Үзвэр    Улаан талбай, Кремль/ дотор нь орж үзнэ/, Кремлийн музей, ГУМ, Василий Блажений сүм, ГУМ
Хоол    Өглөөний цай, өдрийн хоол, Оройн хоол
3 Чиглэл    Петербург
Үзвэр    Петергоф, Цагаан шөнө
Хоол    Өдрийн хоол, Оройн хоол
4 Чиглэл    Санкт - Петербург
Үзвэр    Эрмитаж, Кунсткамер, Оросын музей
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол
5 Чиглэл    Санкт-Петербург - Москва - Улан-Үдэ
Хоол    Өглөөний цай, Өдрийн хоол

Аяллын үнэ

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 4.490.000₮
  • 4.990.000₮ /ганцаараа 1 өрөөнд орвол/

Хүүхэд:

  • 4.490.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.490.000₮ /зочид будалд оргүй/

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

  • одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Москва-Санкт Петербург чиглэлийн галт тэрэгний тийз
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Улаанбаатар – Москва – Улаанбаатар нислэгийн тийзний үнэ

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  •  Дубай  болон Монголд өгөх PCR шинжилгээний төлбөр

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Бэлтгэх зүйлс

Бичиг баримт:

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь ОХУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (185 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт,ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт/.

Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Зочид буудалд хэрэглэх таавчиг
  • Бусад

Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, углааш.

Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 10000-20000 рубльтэй явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь рубль /RUB/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Орос улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой.

Видео

Сэтгэгдэл (2)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал 4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрладаг.

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд[...]

Зочин: Энэ аялал  ямар буудалд байрлах вэ? Хэдэн одны зэрэглэлтэй вэ?

Тэнгэр Трэвел: Манай аялал 4 одны зэрэглэлтэй зочид буудалд байрладаг.

Зочин: Цагаан хоолтой хүн аялалд явбал яах вэ?

Тэнгэр Трэвел: Ямар нэгэн  асуудалгүй. Цагаан хоолтон гэдгээ та захиалга өгөхдөө бидэнд бичгээр дэлгэрэнгүй мэдэгдэх ёстой. 

Зочин: Хүнсний бүтээгдэхүүн аялалд авч явах шаардлагатай юу? Хэрэв авч явахаар бол ямар хүнс авч явах вэ?

Тэнгэр Трэвел: Хэрэв та хоолны тусгай дэглэмтэй эсвэл шаардлагатай гэж үзвэл амархан муудахгүй, сав баглаа боодол сайтай хүнсний бүтээгдэхүүнийг авч явж болно. Гэхдээ хил нэвтрэхэд хоол хүнсний бүтээгдэхүүн авч гарахыг хориглосон хууль тогтоомжууд үйлчилж байдгийг бодолцох хэрэгтэй. 

Зочин: Хүүхдийн хоол гэж тусдаа байдаг уу? Хоолны порц нь ямар байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Хүүхэд том хүнтэй ижил хооллодог. Хоолны порц нь ч ижил. Нярай хүүхдийн хувьд өөрсдөө хоолоо бэлдэж явах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Худалдаа хийх

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа[...]

Зочин: Худалдаа хийхэд юуг анхаарах ёстой вэ?

Тэнгэр Трэвел: Хаана, ямар төрлийн бараа худалдан авахаас шалтгаалаад анхаарах зүйл нь өөр өөр байдаг. Мөн авсан барааныхаа баримтыг хадгалах ба бараагаа авахдаа сайтар үзэж шалгах хэрэгтэй. Жишээ нь: Хүнсний бараа бол хугацаагаа харах, мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах. Хувцас болон гутлаа размераа тааруулж шалгаж авна гэх мэт.

Зочин: Томоохон худалдааны төвүүд нь хэдээс хэдийн хооронд ажилладаг вэ?

Тэнгэр Трэвел: Худалдааны төвүүд гол  төлөв 10-22 цагийн хооронд ажиллана. 

Зочин: Худалдаа хийхэд хөтөч туслах уу? 

Тэнгэр Трэвел: Хөтөч нь жуулчны худалдаа хийх үйл ажиллагаанд оролцохгүй. Худалдааны төвөөр үйлчлүүлэхэд юуг анхаарах талаар жуулчдад өөрийн мэддэг мэдээллийн хэмжээнд зөвлөгөө, тайлбар өгөх боломжтой. 

Зочин: Москва-Санкт-Петербургийн аяллын хөтөлбөрт ямар ямар дэлгүүр багтсан вэ? 

Тэнгэр Трэвел: ГУМ, Москва Сити худалдааны төв, Галерей худалдааны төв, Гостиный двор 

Зочин: Ямар валютаар худалдаа хийх вэ?

Тэнгэр Трэвел: ОХУ-ын рубль-ээр худалдаа хийдэг.

Зочин: Танай хөтчид бараа захиж авхуулж болох уу?

Тэнгэр Трэвел: Манай компани нь албан ёсоор барааны захиалга авч зуучлах үйлчилгээ үзүүлдэггүй. 

дэлгэрэнгүй

Төлбөр тооцоо

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд[...]

Зочин: Аяллын үнийг хэзээ ямар хэлбэрээр төлөх вэ?

Тэнгэр Трэвел: Аяллын үнийг гэрээ байгуулах үед 50 хувь, үлдэгдэл 50 хувийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлсөн байх ёстой. Төлбөрийг бэлнээр эсвэл бэлэн бусаар төлж болно.

Зочин: Аяллын зардлыг төлсөн байхад өөр мөнгө авч явах хэрэгтэй юу ?

Тэнгэр Трэвел: Аялалд хувийн хэрэгцээнд зориулан тодорхой хэмжээний мөнгө авч явах шаардлагатай. Мөн болзошгүй нөхцөл байдлын талаар хувь хүмүүс өөрсдөө тооцоолж мөнгөтэй байх нь илүүдэх зүйлгүй. 

Зочин: Би гадаад найзтайгаа хамт аялах хүсэлтэй байна, надтай  адил зардлаар аялах уу?

Тэнгэр Трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд тухайн улсын визний нөхцөлөөс хамаарч нэмэлт хураамж гарч магадгүй.

Зочин: Хэдэн настай хүүхэд, хүүхдийн тарифаар аялах вэ?

Тэнгэр Трэвел: 2-12 нас хүртэлх хүүхэд хүүхдийн тарифаар аялна.

Зочин: Аяллын зардлын 50 хувийг аялал эхлэхийн өмнө төлөөд үлдсэн 50 хувийг нь эргэж ирээд төлж болох уу?

Тэнгэр Трэвел: Боломжгүй. Аялахаас өмнө аяллын үнийг 100 хувь төлсөн байх ёстой. Учир нь очсон газрын үйлчилгээ үзүүлэгч болон агаарын тээврийн компаниуд нь төлбөр төлсний дараагаар үйлчилгээ үзүүлдэг.

дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгсэл

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ?[...]

Зочин: Бид өөрсдөө билет /тийз/-ээ аваад танай аялалд хамрагдаж болдог уу? Энэ тохиолдолд аяллын үнэ яаж өөрчлөгдөх вэ?

 

Тэнгэр Трэвел: Боломжтой. Энэ аялал нь тийзний үнэ тусдаа байдаг учир аяллын үндсэн төлбөрөө төлөхөд болно. 

Зочин: Ямар тээврийн хэрэгсэлээр зорчих вэ?  Хэдэн цаг явах вэ? Хаагуур дамждаг вэ?

Тэнгэр Трэвел: Москва руу шууд нисэх боломжтой бөгөөд нийт 6 цаг гаруй нисдэг. 

Зочин:  Би оюутан /өндөр настан/ учир нислэгийн тийзний хөнгөлөлт эдлэх үү?

Тэнгэр Трэвел: Энэхүү аяллын билет нь дамжин нисдэг тусгай тарифын үнэ байдаг учраас ахмад настны болон оюутны хөнгөлөлт гэж байдаггүй. Суудлыг оруулж үзээд хамгийн хямдаар захиалах боломжтой байдаг. 

Зочин: Хотоор аялах жуулчны автобус нь хэр тохилог вэ? 

Тэнгэр Трэвел: Тухайн улсаас жуулчдад үйлчлэх бүхий л шаардлага стандартыг хангасан тохилог автобусаар үйлчилнэ.

дэлгэрэнгүй

Хилээр нэвтрэх

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд[...]

Зочин:  Хүүхэд авч яваа үед ямар бичиг баримт шаардлагатай вэ? 

Тэнгэр Трэвел:  Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ, бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг авч явна. 

Зочин: Монголд гоо сайхны мэс засалд орж дүр төрх өөрчлөгдсөн тохиолдолд хуучин паспортоороо аялалд явж болох уу?

Тэнгэр Трэвел: Гадаад паспортыг шинээр солих хэрэгтэй

Зочин: Гаалийн татварыг танай компани зохицуулж өгөх үү?

Тэнгэр Трэвел: Ийм үйлчилгээ байхгүй. Хил, гаальтай холбоотой асуудлыг жуулчин өөрөө хариуцна.

дэлгэрэнгүй

Аяллын даатгал

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ.[...]

Зочин: Даатгалын нөхөн төлбөр хэдэн төгрөг хүртэл байдаг вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын нөхөн олговорын дээд хэмжээ 50.000$ хүртэл байдаг. 

Зочин: Даатгалаас нөхөн төлбөрөө яаж авах вэ?

Тэнгэр Трэвел: Даатгалын тохиолдол гарсан үед эхлээд даатгалын компанид 24 цагийн дотор мэдэгдэнэ. Гарсан зардлыг тухайн үед та өөрөө төлөх бөгөөд баримтыг бүрдүүлэн буцаж ирсэний дараа 72 цагийн дотор даатгалын компанид хандаж нөхөн олговороо нэхэмжилнэ. 

Зочин: Нөхөн төлбөрийг  хэд хоногт шийдэж өгдөг вэ?

Тэнгэр Трэвел: Нэхэмжлэл гаргаснаас хойш 14-21 хоног дотор нөхөн олговорыг шийдвэрлэж өгнө.

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монголд оршин суух үнэмлэхтэй иргэн даатгалд хамрагдах боломжтой. Харин Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

Зочин: Даатгалын хураамжийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр Трэвел:  Манай компаниар аялж байгаа хүн бүрийг бид даатгалд заавал хамруулдаг. Тиймээс аяллын үнээс даатгалын хураамжийг хасуулах боломжгүй байдаг.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын[...]

Зочин: Манай албан газар биеэ дааж нэг групп болж аялах юм. Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж арай өөр хөтөлбөр, маршрутаар аялж болох уу?

Тэнгэр трэвел: Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах мөн шинээр аяллын хөтөлбөр зохиож өгөх боломжтой. Энэ тохиолдолд өөрчлөлтөнд үндэслэн танд зориулсан аяллын үнийг шинээр гаргаж өгнө.

Зочин: Москва-Санкт-Петербургийн аялалд  хэдэн сард, ямар улиралд явбал тохиромжтой вэ?

Тэнгэр трэвел: Москва-Санкт-Петербург нь жилийн 4 улирлын турш жуулчдыг хүлээн авах боломжтой байдаг учраас та аль ч цаг үед аялах боломжтой.

Зочин: Хөтөлбөрт багтсан ямар нэг үзвэр үзэхгүй бол тухайн үзвэрийн үнийг аяллын үнээс хасуулж болох уу?

Тэнгэр трэвел: Болно. Энэ тохиолдолд аяллын захиалга өгөх үедээ бидэнд мэдэгдэж аяллын үнээс тухайн үзвэрийн үнийг хасуулж тооцох боломжтой.

дэлгэрэнгүй