Аяллын чиглэл
Улаанбаатар-Истанбул- Дубай
Аяллын хугацаа
7 өдөр, 6 шөнө
Аяллын үнэ
1.950.000₮+тийзний үнэ
Холбоо барих
9595-1919
tengertravel19@gmail.com
Цаг агаар
Валютын ханш

Аяллын баг энэ өдрийн онгоцоор Улаанбаатараас Истанбул-р дамжин Арабын нэгдсэн Эмират Улсын алдартай хот Дубайг зорин ниснэ. Орой Дубай хотод ирж, буудалдаа байрлан амарна.



Өглөөний цайгаа буудалдаа уугаад Дубайн шинэ хотын хагас өдрийн аялалд гарна.
Үүнд :
- Дэлхийд цор ганц 7 одтой буудал / Burj Al Arab/
- Дубайн музей
- Алтны зах /абра усан такси/-р Дубай Крек-р аялах
- Палм Джумейра /The Palm Jumeirah/ хэмээх дал модон хиймэл арал
- Дэлхийн хамгийн өндөр барилга “Burj Khalifa” ажиглалтын тавцан 124 давхарт гарах
Өдрийн хоолны дараа үдээс хойш Эмиратын аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг таньд үлдээх элсэн цөлийн жийпний аялал эхэлнэ. Шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа ирж амарна.



Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар Дубай хотод байрлах Вайлд Вади усан парк дээр тоглоно.Олон улсын Глобал Виллаж олон улсын тосгоноор аялна. Орой Дубайн хамгийн гайхалтай усан оргилуурын үзүүлбэрийг үзэж сонирхоно.



Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, зах дэлгүүрээр явж, худалдаа хийхболомжтой. Дубайд дэлхийн нэртэй брэндийн бүх төрлийн бараа бүхий “Bur Jurman Centre”, “Dubai Mall”, ”Mall of Emirates” зэрэг томоохон дэлгүүр байдаг төдийгүй олон төрлийн захууд үйл ажиллагаа явуулах тул алт үнэт эдлэл, булган дээл, нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах өргөн боломжтой. Энэ өдөр өдөр, оройн хоол, унаагаар үйлчлэхгүй болно. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр,чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэнэ. Орой нь Дубайн олон улсын нисэх буудал явж Бээжингийн чиглэлд Арабын ертөнцийн дүр төрх, барилга, орчин үеийн хот байгуулалтын гайхамшигийг харуулсан Арабын Нэгдсэн Эмират Улсаар аялсан мартагдашгүй сайхан дурсамжийг өвөрлөн ниснэ.



Өглөөний цайны дараа аяллын автобусаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорин явна. Абу Дабид ирсний дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох Шейх Заядын сүм (Shеikh Zayed Mosque) –ийг үзэж сонирхоно. Энэхүү сүмд 40 мянган хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд мөргөлийн гол танхим нь 9 мянган хүний багтаамжтай байдаг.
Мөн Абу Даби хотын үзэсгэлэнтэй газрын нэг болох “Corniche Road” хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ “Lu Lu” хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг, 1,9 тэрбум фунт стерлингээр баригдсан “The Emirates Palace” хэмээх 5 одтой зочид буудлын гадна байдалтай танилцана. Үдийн хоолны дараа Дубайд буцаж ирнэ. Оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.


Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлаа 12:00 цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу хүргүүлнэ.


Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Истанбул хотоор дамжин нисээд сэтгэл дүүрэн аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын Чингис хаан онгоцны буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
5 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
6 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|
7 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн:
- 1.950.000₮+тийзний үнэ
- 2.600.000₮+тийзний үнэ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд /12 нас хүртэлх/:
- 1.750.,000₮+тийзний үнэ /Зочид буудалд ортой/
- 1.500.000₮+тийзний үнэ /зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Гадаад хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- УБ-Истанбул- Дубай нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
- Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
- ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс
Дубайн аялалд бэлтгэх зүйлс
1. Бичиг баримт:
- Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сараас (183 хоногоос/) доошгүй байна./
- Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
- Цахим үнэмлэх
2. Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны эм, даралтны аппарат, гавар гэх мэт /
3. Аяны хэрэгсэл:
- Камер, аппарат түүний дагалдах хэрэгсэл (зай, цэнэглэгч гэх мэт),
- Хуурай нойтон салфетка, өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
- Овор багатай шүхэр
- Нарны шил
- Англи стандартын розетканд зориулсан шилжүүлэгч залгуур,
4. Хувцас: Тухайн цаг, улиралд тохирсон хувцас авч явах. Дубайд хөнгөн нимгэн зуны хувцас, аяллын үед хэрэглэх хөлд эвтэйхэн гутал, углааш, нарны малгай, усны хувцас гэх мэт зуны хувцас тохиромжтой.
Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Бээжин |
Дээд хэм |
1,8 |
5 |
11,6 |
20,3 |
26 |
30,2 |
30,9 |
29,7 |
25,8 |
19,1 |
10,1 |
3,7 |
Доод хэм |
-8,4 |
-5,6 |
0,4 |
7,9 |
13,6 |
18,8 |
22 |
20,8 |
14,8 |
7,9 |
0,0 |
-5,8 |
|
Дубай
|
Дээд хэм |
24 |
25,4 |
28,2 |
32,9 |
37,6 |
39,5 |
40,8 |
41,3 |
38,9 |
35,4 |
30,5 |
26,2 |
Доод хэм |
14,3 |
15,4 |
17,6 |
20,8 |
24,6 |
27,2 |
29,9 |
30,2 |
27,5 |
23,9 |
19,9 |
16,3 |
5. Хувийн хэрэгцээний зардал:
- Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 aм.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.
6. Визний материал:
- Гадаад пасспорт
- Нэг хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй, нүүрний хэсэг 70-80%-ийг эзэлсэн, ар дэвсгэр цагаан байх/
- Бүрэн зөв бөглөсөн аялагчийн анкет
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз

Видео


Зочид буудал, Хоол

Худалдаа хийх

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
