Аяллын чиглэл
Улаанбаатар- Токио
Аяллын хугацаа
4 өдөр, 3 шөнө
Аяллын үнэ
1.590.000₮
Холбоо барих
9595-4949
tengertravel49@gmail.com
Цаг агаар
Валютын ханш
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



Өглөөний нислэгээр Улаанбаатараас Арлын Япон улсын нийслэл Токио хот руу нисч, 5 цагийн дараа Токио хотын “Нарита” олон улсын нисэх буудалд буухад хөтөч угтан авна. Токио хотруу автобусаар явна. Замдаа Токио хотын бүтээн байгуулалтын гайхамшигийг тольдон харж аялал Асакуса дүүрэгт байрлах эртний түүхт Гурван бурханы сүм буюу Асакуса сүмтэй танилцана. Оройн хоолны дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.



Өглөө цайны дараа хотын аяллаа эхэлнэ. Хүн төрөлхтний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон хиймэл далайн эрэг, орчин үеийн Токиогийн аялал жуулчлалын гол хэсгийн нэг Одайба арлаар аялна. Токио хотын алдарт Солонгон гүүрийг үзнэ. Эрх чөлөөний хөшөөний урд зургаа татуулна. Дараа нь Түүхэн дурсгалт машины музейгээр зугаална. Мөн та Тоёото компаниас танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн загварын нүд унам машины загваруудтай танилцана. Хэрэв та хүсвэл дуртай машинаа унаж зургаа авахуулан хийморио сэргээнэ. Токио хотын алдарт Солонгон гүүр үзнэ. Diver city худалдааны төвөөр орох бөгөөд энд Armani , Lacoste, Watchshop, Zara, Coach Men, Element , Adidas зэрэг төрөл бүрийн брэнд цугларсан худалдааны төв юм. Эндээс ханатлаа аяны богцоо дүүргэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа ирж амарна.


Өглөөний цайны дараа метрогоор Токио хотын алдарт Шинжүкү дүүрэг рүү хөдөлнө. Дараа нь 243метрийн өндөр Токио хотын захиргааны байрны 202м өндөрт гарч хотыг дээрээс нь тольдон харна. Дараа нь орчин үеийн Токио хотын загварын шинэ чиг хандлагыг тодорхойлогч гэж нэрлэж болохоор Харажүкү худалдааны гудамжаар аялна. Энэхүү гудамж таныг хэзээ ч уйдаахгүй бөгөөд сонин содон бүхнийг туршаад үзэх газар. Дараа нь дэлхийн дээр нэг өдөрт хамгийн олон хүн зөрж өнгөрдөг Шибуяа уулзвараар аялан эзэндээ үнэнч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Хачико нохойн хөшөөнд дурсгалын зургаа татуулна. Дэлхийн олон брэндийн дэлгүүрүүд энд төвлөрсөн байдаг тул та энд ханатлаа шоппинг хийгээд аваарай.


Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлтгээд нисэх буудал явж, Токио хотоор хийсэн мартагдашгүй аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. 5 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Хураангуй хөтөлбөр
Өдөр | Төрөл | Агуулга |
1 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
2 | Чиглэл | ![]() |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
3 | Чиглэл | Токио |
Үзвэр | ![]() |
|
Хоол | ![]() |
|
4 | Чиглэл | ![]() |
Хоол | ![]() |
|

Аяллын үнэ
Том хүн:
- 1.590.000₮
- 1.990.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/
Хүүхэд:
- 1.090.000₮ /6 хүртэлх насны бол зочид буудалд оргүй /
- 1.430.000₮ /12 нас хүртэлх бол зочид буудалд ортой/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
- 2 эсвэл 3 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа орох зардал
- Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
- Аяллын Монгол хөтчийн үйлчилгээний зардал
- Жуулчны автобусны үйлчилгээний зардал
- Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
- Визний хураамж
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
- Хөтөлбөрт багтаагүй өдөр, оройн хоол
- Нэг өдрийн метроны зардал /1000иен орчим/
- Хувийн хэрэгцээний зардал
- Визтэй холбоотой зардал

Бэлтгэх зүйлс
- Гадаад паспорт (Японы хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)
- Иргэний үнэмлэх(зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)
- Төрсний гэрчилгээ, итгэмжлэл /хүүхэдтэй яваа бол/
- Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)
- Цоожтой цүнх, чемодан
- Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (Иен (JPY) байвал зохимжтой)
- Нарны малгай, борооны цув, шүхэр
- Type B Америк стандартын розетканд зориулсан хавтгай 2 сэрээтэй шилжүүлэгч залгуур
Жилийн 4 улиралтай. Өвөлдөө Токио орчимд 1-р сард дунджаар -10,1 °C –с 5 °C хүрч хүйтэрнэ. Дулаан бүсэд орших бөгөөд далайн чийглэг уур амьсгалтай.
Сар |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Дээд хэм |
16 |
19 |
18 |
20 |
24 |
26 |
29 |
30 |
28 |
24 |
18 |
13 |
Доод хэм |
5 |
4 |
4 |
12 |
19 |
23 |
26 |
27 |
23 |
18 |
13 |
10 |
Японы визний бүрдүүлэх материал
- Гадаад паспорт /2-с доошгүй хоосон хуудастай байна./
- Мэдүүлгийн хуудас
- Цээж зураг /4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
- Асуулгын хуудас
- а. Ажлын газрын тодорхойлолт /Тухайн байгууллага нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланк дээр бичсэн байна./
б. Хувийн компанитай бол:
-Компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/
-Компаний татварын бичиг /харьяа дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
в. Хувиараа бизнес эрхлэгч бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримтыг бүрдүүлэх /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан/
г. Оюутан, сурагч ????
-Сургуулийн тодорхойлолт
-Төрсний гэрчилгээ болон эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ
д. Тэтгэврийн насны хүн
-Тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар/ - Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь, хуулбарын хамт/
- Төрөл садангийн хүн хамт явах бол төрөл садангийн лавлагаа /гэрлэлт, төрсний гэх мэт/
- Хөрөнгийн баталгаа /Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт, сүүлийн 6 сарын гүйлгээний хуулга, эсвэл картын дансны үлдэгдлийн тодорхойлолт, сүүлийн 6 сарын депозит хуулгын хамт/
Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу

Хөтөч

Виз
Японы визний бүрдүүлэх материал
- Гадаад паспорт /2-с доошгүй хоосон хуудастай байна./
- Мэдүүлгийн хуудас
- Цээж зураг /4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
- Асуулгын хуудас
- а. Ажлын газрын тодорхойлолт /Тухайн байгууллага нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланк дээр бичсэн байна./
б. Хувийн компанитай бол:
-Компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/
-Компаний татварын бичиг /харьяа дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
в. Хувиараа бизнес эрхлэгч бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримтыг бүрдүүлэх /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан/
г. Оюутан, сурагч ????
-Сургуулийн тодорхойлолт
-Төрсний гэрчилгээ болон эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ
д. Тэтгэврийн насны хүн
-Тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар/ - Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь, хуулбарын хамт/
- Төрөл садангийн хүн хамт явах бол төрөл садангийн лавлагаа /гэрлэлт, төрсний гэх мэт/
- Хөрөнгийн баталгаа /Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт, сүүлийн 6 сарын гүйлгээний хуулга, эсвэл картын дансны үлдэгдлийн тодорхойлолт, сүүлийн 6 сарын депозит хуулгын хамт/

Видео

Сэтгэгдэл (0)

Зочид буудал, Хоол

Худалдаа хийх
Зочин: Японд ямар валютаар худалдаа хийх вэ?
Тэнгэр Трэвел: Та Японы иен болон америк доллараар худалдаа хийх боломжтой. Иен авч явах нь илүү тохиромжтой байдаг.
Зочин: Зах, дэлгүүр нь ямар ямар төлбөрийн картаар худалдаа хийх боломжтой вэ?
Тэнгэр трэвел: Ихэвчлэн дэлгүүрт төлбөрийн картаар худалдаа хийх боломжтой. Visa, Master, American express, Union pay гм. Харин захад[...]
Зочин: Японд ямар валютаар худалдаа хийх вэ?
Тэнгэр Трэвел: Та Японы иен болон америк доллараар худалдаа хийх боломжтой. Иен авч явах нь илүү тохиромжтой байдаг.
Зочин: Зах, дэлгүүр нь ямар ямар төлбөрийн картаар худалдаа хийх боломжтой вэ?
Тэнгэр трэвел: Ихэвчлэн дэлгүүрт төлбөрийн картаар худалдаа хийх боломжтой. Visa, Master, American express, Union pay гм. Харин захад бэлэн мөнгөөр худалдаа хийдэг.

Төлбөр тооцоо

Тээврийн хэрэгсэл

Хилээр нэвтрэх

Аяллын даатгал
