Аяллын хуваарь

# Аяллын чиглэл Хугацаа Огноо Үнэ Утас
1 Бээжин-Хайнаны аялал (Бүх зардал багтсан) 5 шөнө 6 өдөр XII/12, 2.690.000₮ 9595-2929
2 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/19, XII/26, 3.090.000₮ 9595-8989
3 Аватар аялал /Нислэгтэй/ Суудлын тоо цөөхөн байгаа 6 шөнө 7 өдөр XII/10, XII/17, XII/24, 2,390,000₮ /Бүх зардал орсон/ 9595-4949
4 Хайнан аялал (Бээжин хотоос эхлэлтэй ) 5 өдөр 4 шөнө 1,790,000₮ 9595-2929
5 Хайлаар-Манжуурын аялал-4 3 шөнө 4 өдөр I/05, I/12, I/19, 550.000₮ 9595-3939
6 Дубайн аялал 4 шөнө 5 өдөр I/03, XII/10, XII/28, 1,850,000₮ + тийзний үнэ 9595-4949
7 Хайлаар-Манжуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/01, I/08, I/15, 620.000₮ 9595-3939
8 Японы аялал /Онцгой хямдрал/ 4 шөнө 5 өдөр I/14, XII/10, XII/17, 1.750.000₮+тийзний үнэ 9595-4949
9 Москва - Санкт-Петербургийн аялал 4 шөнө 5 өдөр I/27, II/03, XII/30, 2.990.000₮ 9595-3939
10 Улаан-Үд - Хайнаны ЧӨЛӨӨТ аялал /Улаан-Үдээс эхлэлтэй/ 8 өдөр, 7 шөнө I/01, I/08, I/15, 2.750.000₮ 9595-3939
11 Манжуур-4 3 шөнө 4 өдөр I/03, I/04, XII/13, 320.000₮+тийзний үнэ 9595-3939
12 Улаан Үд - Итгэлт хамбын мөргөлтэй аялал 2 шөнө 2 өдөр XII/21, 180.000₮ 9595-3939
13 Аватар аялал /4 нислэгтэй / 5 шөнө 6 өдөр XII/13, XII/27, 2,790,000₮ 9595-4949
14 Байгал нуурын аялал-5 4 шөнө 5 өдөр I/16, II/04, XII/12, 450.000₮ 9595-3939
15 Улаан-Үд - Байгал нуурын аялал-4 3 шөнө 4 өдөр XII/13, XII/30, 350.000₮ 9595-3939
16 Тайландын (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 4 шөнө 5 өдөр 2.790.000₮ 9595-8989
17 Хөлөг онгоцны аялал-Фүкүока-Нагасаки 5 шөнө, 6 өдөр 2,000,000₮ 9595-1919
18 Тайланд (Бангкок, Патая) шууд нислэгтэй аялал 6 шөнө 7 өдөр 2,900,000₮ 9595-8989
19 Японы аялал /Диснейланд/ Цөөн хүн бүртгэнэ. 4 шөнө 5 өдөр 1.950.000₮+тийзний үнэ 9595-4949
20 Тайланд (Пүкет)-ын аялал 7 шөнө 8 өдөр XII/12, XII/26, 3.750.000₮ 9595-8989
21 Эрхүү-Байгал нуурын аялал-3 5 шөнө, 6 өдөр XII/10, XII/24, 990.000₮ 9595-3939
22 Тайландын Бангкок-Патая-Пүкетын аялал 7 шөнө 8 өдөр 3.950.000₮ 9595-8989
23 Сөүлийн аялал /Визтэй аялагч/ 4 шөнө 5 өдөр 2.750.000₮ 9595-4949
24 Хайнан аялал ( Хөх хотоос эхлэлтэй ) 5 Шөнө, 6 Өдөр 1,990,000₮/8 хүнтэй групп аялал/ 9595-2929
25 Бали арлын аялал /Таны хүссэн хугацаанд гарах боломжтой/ 5 шөнө 6 өдөр 1.750.000₮+тийзний үнэ 9595-8989
26 Туркийн аялал 4 шөнө 5 өдөр 1.600.000₮+тийзний үнэ 9595-4949
27 Манжуур-5 4 шөнө, 5 өдөр 380.000₮+тийзний үнэ 9595-3939
28 Манжуур шоппинг аялал-3 2 шөнө 3 өдөр 260.000₮+тийзний үнэ 9595-3939
29 Сөүл-Пусаны аялал 5 шөнө 6 өдөр XII/17, 3.500.000₮ 9595-4949
30 Хонконгийн (Disneyland, Ocean park) аялал 4 шөнө 5 өдөр 3.090.000₮ 9595-8989
31 Хонконг - Макаогийн аялал 4 шөнө 5 өдөр 1.700.000₮+нислэгийн тийз 9595-8989
32 Хонконгийн аялал 3 шөнө 4 өдөр 1.300.000₮+нислэгийн тийз 9595-8989
33 Вьетнамын (Ханой, Халонг) аялал 4 шөнө 5 өдөр II/03, XII/15, 1.400.000₮+тийзний үнэ 9595-8989
34 Бээжингийн аялал /ОНЦГОЙ ХЯМД/ 7 шөнө 8 өдөр 900.000₮ 9595-2929
35 Франц-Итали-Испани-Германы Европын аялал 7 шөнө 8 өдөр XII/10, 6.200.000₮+тийзний үнэ 9595-4949
36 Манжуур - Шар тэнгисийн аялал 7 шөнө 8 өдөр VI/03, VI/05, VI/07, 1.300.000₮ 9595-3939
37 Сөүлийн /шоппинг/ аялал 3 шөнө 4 өдөр 2.500.000₮ 9595-4949
38 Хөлөг онгоцны аялал-Кумомото-Фукуоко 5 шөнө 6 өдөр 2.200.000₮ 9595-1919
39 Хөлөг онгоцны аялал-Нагасаки 4 шөнө 5 өдөр 2.000.000₮ 9595-1919
40 Ня Чанг 6 өдөр 4 шөнө 2.300.000₮ 9595-1919
41 Мальдив аялал 4 шөнө 5 өдөр 4.000.000₮ 9595-1919
42 Боракай арлын аялал 5 шөнө 6 өдөр 1.690.000-2.890.000₮ 9595-1919
43 Хөлөг онгоцны аялал-Хирошима 4 шөнө 5 өдөр 3.000.000₮ 9595-1919
44 Сөүл-Чэжүгийн аялал 5 шөнө 6 өдөр 3.500.000₮ 9595-4949
45 Сингапур - Малайзын аялал 7 шөнө 8 өдөр 2.600.000₮+тийзний үнэ 9595-8989
46 Токио- Сөүлийн аялал 6 шөнө 7 өдөр 2.750.000₮+тийзний үнэ 9595-4949
47 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Сабик-Манила 5 шөнө 6 өдөр 2.750.000₮ 9595-1919
48 Тайвань арлын аялал 4 шөнө 5 өдөр 1,400,000₮+тийзний үнэ 9595-8989
49 Хөлөг онгоцны аялал-Окинава-Нагасаки 5 шөнө 6 өдөр 2.100.000₮ 9595-1919
50 Хөлөг онгоцны аялал: Хонгконг-Окинава 5 шөнө 6 өдөр 3.000.000₮ 9595-1919
Аяллын хуваарь
9595-4949
7011-6969, 9595-6969

Аяллын чиглэл

Улаанбаатар- Сөүл

Аяллын хугацаа

3 шөнө 4 өдөр

Аяллын үнэ

2.500.000₮

Холбоо барих

 9595-4949

tengertravel49@yahoo.com

Аялал гарах хуваарь

/

Цаг агаар

Валютын ханш

Аялагчдийн өгсөн үнэлгээ

0 үнэлсэн

Нэр: Мандухай

Албан тушаал: Аяллын зөвлөх

Ажилласан жил: 1 жил

Аяллын онцлог:
Хан мөрний гайхамшиг Сөүл хотоор аялангаа Сөүл хотын загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг Мёндун худалдааны гудамж, Лотте их дэлгүүрээр худалдаа хийн Ганнам дүүрэгт зочлон шоппинг хийнэ.

 
Хөтөлбөрийн газрын зураг
Тойм мэдээлэл
  3,4 одтой зочид буудалд нийт 3 хоног байрлана.   Аяллын хөтөлбөрт нийт 4 үзвэр багтсан.
  1 чөлөөт өдөртэй.   Аяллын хөтөлбөрт нийт 3 хоол багтсан.
  Автобусаар нийт 10 цаг зорчино.   Онгоцоор нийт 6 цаг зорчино.
 
1-р өдөр
  Улаанбаатар - Сөүл

Аялагчид Буянт Ухаа дахь Чингис хаан ОУ-ын нисэх буудлын 2 давхарын  олон улсын нислэгийн явах танхимд өдрийн 15:00 цагт цугларч, 17:10 цагийн КЕ0868 рейсийн нислэгээр Улаанбаатар хотоос БНСУ-ын нийслэл Сөүл хот руу ниснэ. 4 цагийн дараа Сөүлийн “Инчон” олон улсын нисэх буудалд буухад монгол хэлтэй нутгийн хөтөч угтан аваад Сөүл хот руу автобусаар явна. Замдаа Сөүл хотын бүтээн байгуулалтын гайхамшиг болох сүрлэг өндөр  байшингууд, уран хийцтэй томоохон гүүрүүдтэй танилцах болно. Зочид буудалдаа  байрлан  амарна. 

2-р өдөр
  Сөүл
  Ганнам дүүргийн “LV”, “Prada”, “Chanel”, “Dior”, “Gucci”-гийн гэх мэт төрөл бүрийн томоохон брендийн дэлгүүрүүд, Мёндун худалдааны гудамж, Lotte их дэлгүүр, Солонгосын гоо сайханы Nature Republic, Missha, The Face Shop, Skin Food, Etude house зэрэг гоо сайхны барааны дэлгүүрүүд,
  өглөөний цай

Өглөөний цайны дараа Хан мөрний өмнө эрэгт орших Сөүлийн олон дүүргээс баячуудын, тансаг, цэвэр цэмцгэр, хүн шигүү суурьшдагаараа ялгардаг Ганнам дүүргээр зочилно. Энд та өндөр зэрэглэлийн ресторан, сонирхол татам өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогоо илтгэх кафе болон энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг сонирхохоос гадна Ганнам дүүрэгт “LV”, “Prada”, “Chanel”, “Dior”, “Gucci”-гийн гэх мэт төрөл бүрийн томоохон брендийн дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Дараа нь Мёндун худалдааны гудамжаар зочлон хүссэнээрээ худалдаа хийх болно. Мёндун худалдааны гудамжинд  сүүлийн үеийн дизайны шийдэл бүхий хувцас, гоёл чимэглэл, гоо сайханы өргөн сонголттой дэлгүүрүүд болон  хүмүүст амт сайтай хоолоор үйлчлэх олон хоолны газрууд эгнээстэй байдаг. Лотте их дэлгүүр, Солонгосын гоо сайханы Nature Republic, Missha, The Face Shop, Skin Food, Etude house зэрэг дэлгүүрийн салбаруудаас гадна Zara, H&M, Lacoste, Polo Ralph Lauren, Forever 21, Bulgari, Louis Vuitton гэх мэт олон гайхалтай сонголттой учраас энд та хүссэнээрээ худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа амарна.


3-р өдөр
  Сөүл
  Чөлөөт өдөр
  өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагч та өөрсдийн сонирхлоор Солонгосчуудад төдийгүй гадаадынханд ч танил болсон “Намдэмүн”, “Дундэмүн” болон бусад зах, дэлгүүрээр худалдаа хийх,  эсвэл түүх дурсгалын газраар аялах боломжтой. Аяллын орчуулагч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно. /Энэ өдөр унаа, орчуулагч, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй. /            

4-р өдөр
  Сөүл- Улаанбаатар
  өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх буудал явж, цэцэглэн хөгжиж буй БНСУ-ын Сөүл хотоор хийсэн аяллынхаа сайхан дурсамжийг өвөрлөн өдрийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. 4 цагийн дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Хураангуй хөтөлбөр

Өдөр Төрөл Агуулга
1 Чиглэл    Улаанбаатар - Сөүл
2 Чиглэл    Сөүл
Үзвэр    Ганнам дүүргийн “LV”, “Prada”, “Chanel”, “Dior”, “Gucci”-гийн гэх мэт төрөл бүрийн томоохон брендийн дэлгүүрүүд, Мёндун худалдааны гудамж, Lotte их дэлгүүр, Солонгосын гоо сайханы Nature Republic, Missha, The Face Shop, Skin Food, Etude house зэрэг гоо сайхны барааны дэлгүүрүүд,
Хоол    өглөөний цай
3 Чиглэл    Сөүл
Үзвэр    Чөлөөт өдөр
Хоол    өглөөний цай
4 Чиглэл    Сөүл- Улаанбаатар
Хоол    өглөөний цай

Аяллын үнэ

4 цэцэгтэй зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 2.500.000₮
  • 2.800.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.400.000₮ /зочид буудалд оргүй/
  • 2.500.000₮ /зочид буудалд ортой/

 
5 цэцэгтэй зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 2.950.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.100.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/:

  • 2.500.000₮ /зочид буудалд оргүй/
  • 2.750.000₮ /зочид буудалд ортой/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар - Сөүл-Улаанбаатар чиглэлийн 2 талын олон улсын онгоцны энгийн  зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 эсвэл 5 цэцэгтэй зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал 
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Монгол-Солонгос хэлтэй орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн даатгалын хураамж
  • БНСУ-ын визний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бэлтгэх зүйлс

Сөүлийн-шоппинг аялалд бэлтгэх зүйлс
 1.   Бичиг баримт:
  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНСУ-ын хилээр орох өдрөөс хойш 6 сараас  доошгүй байна. Дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх, олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

2.   Аяны аптек: Өөрийн хэрэглэдэг болон ойр зуурын эм бэлдмэл, хэрэгсэл /ханиад, даралт, ходоодны  эм, даралтны аппарат, гавар гэх мэт /

3.     Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз,  өөрт шаардлагатай бусад ариун цэврийн хэрэглэл.
  • Шүхэр/ өвлийн улирлаас бусад үед /
  • Бусад

4.   Хувцас: Тухайн цаг, улиралд  тохирсон  хувцас, хөлд эвтэйхэн гутал, пүүз, малгай гэх мэт

Аялах газрын цаг агаарын мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.

сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Дээд хэм

8,3

9,4

12,8

17,5

21,6

24,8

29

29,8

25,8

21,3

16

11

Доод хэм

3,2

3,6

6,1

10,2

14,4

18,7

23,3

24,3

20,4

15,1

9,8

5,3

 

5.   Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 500-1000 ам.доллартай явбал тохиромжтой. /Бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа худалдан авах, чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон үйлчилгээний байгуулагын ажилчдад өгөх гарын мөнгө гэх мэтэд зарцуулагдах болно./ Мөнгөн дэвсгэрт нь Америк доллар /USD/ байвал зохимжтой. Олон улсад ашиглагддаг банкны карт авч явж болно.

6.   Визний  материал:

  • Өргөдөл
  • 3,5x4,5 хэмжээтэй нэг хувь цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, эгц урдаас харсан, 2 чих ил гарсан, нүүрний хэмжээ зургийн 70-80%-г эзэлсэн байх/
  •  Анх удаа зорчиж байгаа бол цагдаагийн газрын тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт/Цагдаагийн 805-р ангийн хажууд байрлах лавлагаа олгох газар/
  • Гэрлэсэн эсэх лавлагаа, баталгаат орчуулгын хамт /Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас  лавлагаа авах, Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд лавлагаа эсвэл  гэрчилгээний хуулбар, эх хувь,. Хүүхэдтэй ганц бие хүний хувьд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа/
  • Таны сүүлийн 6 сарын дундаж цалин 500,000 төгрөгнөөс доош бол та БНСУ-ын Элчин сайдын яамнаас заасан дансанд мөнгө 5 сая төгрөг байршуулсан байх шаардплагатай. 500,000 төгрөгнөөс дээш бол мөнгө байршуулах шаардлагагүй.
  • Ямар нэгэн компани батлан дааж байгаа бол батлан дааж буй компаний аж ахуй нэгжийн гэрчилгээ, татварын тодорхойлолт /улиралд 500,000-аас дээш төгрөг төлсөн бол сайн/
  • Ажил олгогчийн тодорхойлолт, баталгаат орчуулгын хамт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын лавлагаа /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон ажилласан газрын тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар/ 
  • Тэтгэвэрт гарсан хүн бол тэтгэврийн дэвтэр /зурагтай хэсэг, дэвтрийн бөглөгдсөн болон тэмдэглэгээтэй хэсгийн  хуулбар,эх хувь

Зөвлөмж: Та шүүх, хууль хяналтын байгууллагатай ямар нэгэн асуудлаар холбогдож байсан эсвэл байгаа бол аялах шийд гаргахын өмнө гадаадад зорчих эрхийг тань хязгаарласан эсэхийг урьдчилан тодруулна уу 

Гадаад паспорт авах

Хөтөч

Виз

Зочин: Сөүлрүү аяллgар явахад хэд хоногийн виз олгодог вэ?

Тэнгэр Трэвел: Солонгосын аяллын виз 90 хоногийн хугацаатай байдаг.

 

Зочин: Өмнө нь визний хугацаа хэтрүүлж байсан хүн танай аяллаар явж болох уу?

Тэнгэр Трэвел: Та БНСУ-ын ЭСЯ дээр очиж таны виз мэдүүлэх эрх нээгдсэн эсэхийг шалгуулна. Хэрэв эрх нь нээгдсэн бол холбогдох визний материалуудыг бүрдүүлэн аяллын виз мэдүүлэх боломжтой.

 

Зочин: Визтэй ч гэсэн хилээр нэвтрэхгүй буцах тохиолдол байдаг уу?

Тэнгэр Трэвел: Хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн шалган нэвтрүүлэх алба шийдвэрлэдэг учраас урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Гэхдээ манай аяллын хувьд ийм зүйл бараг гардаггүй. 

 

Зочин: Аялалд оролцохгүйгээр зөвхөн виз гаргуулж болох уу?

Тэнгэр Трэвел: Зөвхөн визний үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

 

Зочин: Ногоон пасспорттой хүн виз авах хэрэгтэй юу?

Тэнгэр Трэвел: БНСУ-д албаны болон дипломат пасспорттой хүн визгүй зорчих эрхтэй. 

Видео

Сэтгэгдэл (0)

 
Аялалтай холбоотой бусад мэдээллүүд

Зочид буудал, Хоол

Зочин: Сөүлийн аялалд ямар зочид буудалд байрладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зочид буудлын хувьд 4 болон 5 цэцэгтэй зочид буудалд байрладаг. 

 

Зочин: Буудал нь хаана байрладаг вэ?

Тэнгэр Трэвел: Зочид буудал хотын төвд үзвэр үйлчилгээ, дэлгүүр, худалдааны төвүүдтэй ойр байрладаг.

Худалдаа хийх

Зочин: Авсан бараанд татварын буцаалт байгаа юу? /Tax refund/

Тэнгэр Трэвел: Сөүлийн аяллаар явахдаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг цуглуулан тухайн үйлчлүүлж байгаа дэлгүүрээсээ татварын буцаалтын хуудсаа авч нисэх онгоцны буудлаас татварын буцаалтаа авах боломжтой . Мөн татваргүй барааны дэлгүүрүүд олон байдаг. Зах болон жижиг дэлгүүрүүд татварын буцаалт[...]

Төлбөр тооцоо

Зочин: Би гадаад найзтайгаа аялах гэсэн юм. Надтай адил зардлаар аялах уу?

Тэнгэр трэвел: Аяллын зардал адилхан бөгөөд аль улсын иргэн болохоос шалтгаалан визний нөхцөл өөр байх тохиолдол байдаг.

Тээврийн хэрэгсэл

Зочин: Онгоцонд хэдэн кг ачааг үнэгүй тээвэрлэж болох вэ? Мөн гар тээш хэдэн кг байх вэ?  

Тэнгэр Трэвел: Зорчигч нь онгоцонд 23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй.

Хилээр нэвтрэх

Зочин: Паспортын хүчинтэй хугацаа хилээр нэвтрэхэд хамгийн багадаа хэдэн сар хэдэн сар байх хэрэгтэй вэ?

Тэнгэр Трэвел: Гадаад пасспортын хучинтэй хугацаа хилээр нэвтрэхэд хамгийн багадаа 6 сар буюу 182 хоногоос дээш хүчинтэй байх шаардлагатай.

Аяллын даатгал

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

 

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

 

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж[...]

Зочин: Даатгал хэд хоногт хүчинтэй байх вэ?

Тэнгэр Трэвел: Энэхүү даатгал нь Монгол улсын хил давснаар үйлчилж эхлэх бөгөөд даатгалын баталгаат гэрээн дээрх хугацаа дуусгавар болох хүртэл хүчинтэй байна.

 

Зочин: Даатгалын хураамж аяллын үнэд багтсан байдаг уу?

Тэнгэр трэвел: Тиймээ, багтсан байдаг

 

Зочин: Гадаадын иргэн даатгалд хамрагдаж болох уу, адил үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчдад даатгал үйлчлэхгүй.

 

Зочин: Жирэмсэн хүнд үйлчлэх үү?

Тэнгэр Трэвел: Жирэмслэлтээс үүдсэн аливаа үр дагаварт даатгал үйлчлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй.

 

Зочин: Давхар даатгуулж болох уу?

Тэнгэр трэвел: Өөрийн хүссэн даатгалын компанидаа хандан давхар даатгал хийлгэж болно. Энэ тохиолдолд та өөрөө даатгалын төлбөрөө төлнө.

дэлгэрэнгүй

Бусад

Зочин: Сөүл Улаанбаатар хоорондоо хэдэн цагийн зөрүүтэй вэ?

Тэнгэр Трэвел: Өвлийн цагийн хуваарьт шилжихэд 1 цагийн зөрүүтэй болдог.